Moderator: mgl_300
. Энэ нэгэн гунигтай бас эмгэнэлтэй азгүй хувь заяа Оюунсүрэнд охинд тохиолдсон. Тэрээр гэмтэх үедээ 17-хон настай байсан. Одоо тэрээр бусад охидын адил гүйж дуулж явах насан дээрээ хэвтэрт оржээ.
Оюунсүрэн охин солонгосоор ус цас шиг ярьж мэргэжил боловсролоороо үеийнхнээсээ сондгойрч хэн нэгэн ээжийн охины хийж чадхааргүй ажилд хүч сорьж явсан.
Анх 2006 оны наймдугаар сард Монгол дахь Солонгосын “Yoldo” компанид хэлмэрчээр ажиллаж байхдаа энэхүү осолд орсон. Ажилд орсон жилийнхээ 11-р сард Булган аймгийн “Хутаг өндөр ” сум руу нутаг үзэх зорилготой байсан захирлынхаа томилолтыг өвөртлөөд нийслэлээс хөдөлсөн байна. Замдаа тэдний машин онхолдож аваарт орсноор түүний эмгэнэлт хувь заяа эхэлсэн. Тухайн үед машиныг нь захирал болох Ли Юан Го согтуу үедээ барьж явсан талаар тэрээр ярьж байсан.
Энэ хэрэг тухайн үедээ цагдаа шүүх гэж явж байсан хэдий ч өнөөдөр юу ч хийж чадалгүй өнгөрөөжээ. Солонгосын элчин хүртэл ирж уучлалт гуйж гомдлыг нь барагдуулж өгнө гэж байсан хэдий ч өнөөдрийг хүртэл алга болжээ.
Хэрэгт холбогдож батлан даалтанд байсан Ли Юан Го нэг л өдөр нууцаар хил даван одсон. Өнөөдөр хүний охин үрийг тахир дутуу болгосон Солонгос улсын иргэн Ли Юан Го Монголд эргэж ирээд өршөөлийн хууль гэдэг нэрийн дор нийслэлд эрх чөлөөтэй алхаж явна. Харин тухайн үед Ли Юан Го-г хил давахад нь одоогийн УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр тусалсан талаар тэрээр ярьж байсаныг нь энд хэлэхэд илүүц болохгүй биз.
Өнөөдөр Ли Юан Го Кёкүшюзан цамхагт зочид буудал ажиллуулан монголчуудын халаасыг тэмтрэн өөрийг бизнесээ өргөжүүлсээр явна. Бид гадаадынханд охидоо алдаж байна. Бүр гадаадад амьдарч байгаа тэднийхээ амь насыг нь ч хамгаалж чадахгүй тэднийгээ алдсаар л байна.
Гадаадад байгаа монгол иргэдээ хамгаалж чаддаггүй юм аа гэхэд эх нутагтаа харийн хүний буруутай үйлдлээс болж энэ яваа насныхаа амьдралаар хохироод үлдэнэ гэдэг дэндүү харамсалтай.
ene chin ongorson jil garsan bsan shd chi enenees hotsorch balarsan bn shd
ӨМХИЙРСӨН ХҮНИЙ ШААРУУД ...ДЭЛХИЙН ХАМГИЙН ХОГИЙН БУДААНЫ ШИРХЭГ ТООЛСОН ГУЙЛГАЧИНГУУД ...