Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



Монгол залуу дэлхийн шилдэг Photoshop-р шалгарлаа. Бахархамаар байна!!!



Монголын Дүрслэх урлагийн дээд сургуульд график дизайнер, СУИС-д хувцас дизайнерээр тус тус суралцаж төгсөөд АНУ-ын "Cuyahoga falls”-ийн урлаг, дизайны сургуулийг дүүргэж, улмаар "Kent State”-ийн их сургуульд компьютер график дизайн болон 3D animator инженерээр сурч 2006 онд амжилттай төгссөн Чулуунбатын ГАНБОЛД энэ жилийн дээрх уралдааны тэргүүн шагналыг хүртлээ. Тэрээр YАHOO! Inc группийн салбар компанид ороод гурван жил болж байгаа бөгөөд реклам сурталчилгааны албанд нь хөдөлгөөнт баннер сурталчилгааны ажил хийдэг ажээ.



Түүний ур ухаанаа шингээн хийсэн олон веб сайт Интернэт ертөнцөд Монгол гэдэг өнгө төрхийг нэр төртэй төлөөлдөг билээ. Тэрээр АНУ-ын "Digital Day Greative” группт аниматороор ажиллаж байхаасаа эхлээд "CNN”, "CNBC” зэрэг олон мэдээллийн компанын реклам сурталчилгааг хийдэг байжээ. Ганболдын бүтээсэн "SMACKER’S”, "Pillsbury”, "JIF” гэх мэт компанын реклам "Yahoo”-д тавигддаг байсан тул "Yahoo”-гийн сурталчилгааны албаныхан үзээд түүнийг ажиллаач гэсэн хүсэлт ирүүлжээ.



Ганболдын эхнэр Г.Дариа 2004 онд Бээжинд дүрслэх урлагийн сургууль төгсөж, мөн "Kent State”-ийн их сургуулийг дүүргэжээ. Тэнд сурч байхдаа "Vera Wang”-ийн "Bridle Luxe”-д туслах дизайнерээр хэдэн cap ажилласны дараа мөнөөх "Digital Day Greative”-д график дизайнерээр нөхөртэйгөө цуг ажиллаж байхад нь "Yahoo”-гоос санал тавиад хамтдаа оржээ.

Том Шенли гэгч Америк зохиолч Чингис хааны амьдрал, түүхийн тухай ном бичиж, Ганболдыг монгол хүн учраас уг сэдвийг илүү сайн мэднэ гэж үзээд номынхоо дизайныг өнгөрсөн онд хийлгэсэн юм байна. Түүнээс гадна АНУ-д бизнес хийдэг монголчуудаас хамтарч ажиллах, реклам сурталчилгаа, вэб дизайн, график хийлгэх ажлын санал их ирдэг, түүнийг нь энэ хос чөлөөт цагаараа хийдэг юм байна. Тэдгээрийг нь http://www.ganbold.com/ сайтаас үзнэ үү.

Лас Вегас хотноо уламжлал ёсоор болсон энэ жилийн дэлхийн "Фотошопч”-дын нийт долоон төрөлд зохион байгуулагдсан тэмцээний хамгийн өрсөлдөөнтэй явагддаг эвлүүлгийн төрөлд 1000 орчим мэргэжлийн графикч оюун ухаанаа уралдуулжээ. Ч.Ганболд байгаль орчин, дэлхийн цөлжилттэй холбоотой дараах бүтээлээрээ энэхүү уралдаанд оролцон түрүүлжээ. (Зураг дээр: "Guru Awards” уралдаанд түрүүлсэн Ганболдын 3D бүтээлээс )



Мөн чуулганы хамгийн сүүлийн өдөр болсон "iStokcphoto” компанийн нэрэмжит "Фотошоп”-ын урлан дизайны салбар тэмцээнд Г.Дариа 200 гаруй мэргэжилтнээс шалгарч, тэргүүн байр эзэлжээ.

Графикчин хос АНУ-ын Охайо мужийн Акрон хотноо амьдардаг юм байна.

Ер нь энэ хоёроос гадна "Yahoo”-ийн төв оффист Мягмарын Сувдмаа гэж их чадварлаг програмист монгол бүсгvй ажилладаг төдийгүй зөвхөн Америкт гэлтгүй дэлхийн олон салбарт нь манай монгол залуучууд ажилладаг ажээ.





http://www.photoshopworld.com/guru/winners.html сайтаас уг уралдааны шагналтнуудын бүтээлийг үзээрэй.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3797560/362/trackback

profile

MAKE-UP

2010.10.21 17:01:35
*.192.56.45

profile

MAKE-UP

2010.10.21 17:04:12
*.192.56.45

haliungo

2010.10.21 17:06:44
*.142.217.240

элгэмсүү ийм сайхан улсын жишгийг дагаад өөрийгээ засаач худлаа гайхуулахаас өөр юм гүй

profile

MAKE-UP

2010.10.21 17:24:43
*.192.56.45

  








List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210468
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523348
배너신청
자생병원

배너신청