Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



Би одоо 32-той. Нэгэн хувийн байгууллагад ажилладаг. Нөхөр 2 хөөрхөн охинтой. Нөхөр маань хар бор ажил хийдэг. би өөрөө office-ийн ажил эрхэлдэг. Өдрийн 8 цагийн ажилтай хүнд ажил гэдэг 2-р гэр гэж үнэн гэж боддог. 8 цагийн турш гэр бүлийнхэнээсээ өөр хүмүүстэй байнга хамт байж хоол хамт идэж инээж хөхөрч элдэв яриа өрнүүлж, гэр орны элдэв асуудлаар хэрүүл маргаан хийдэггүй болхоор ажил дээр байхад нэг бодлын тайван сайхан байдаг. Би нөхөртэй болохоосоо өмнө эрэгтэй хүнтэй унтаж үзээгүй, гэр бүлтэй болбол араар нь тавихгүй гэж байнга боддог бүрамьдралынхаа зарчим болгосон юм. Хаа нэг таалагдах хүн байсан ч түүнийг лавшруулан боддоггүй, нөхрийгөө би хуурахгүй гэж бат өөртөө хэлдэг. Гэтэл сүүлийн үед өөрийгөө ойлгохоо байлаа. Ажлынхаа газрын нэг залууг байнга бодох боллоо, нөхөртэйгээ уурлаж уцаарлаж харьцахдаа түүнийг л бодно, секс хийхдээ түүнийг байна гэж бодно… Тэр залуу гэтэл миний энэ байдлыг миний дотрыг уншдаг юм шиг л өөдөөс харж байгаад өөрт нь сайн болсон гэдгийг битүү хатуугаар пал хийтэл хэлнэ. Би хичнээн үгүй тийм юм байхгүй гэж хэлж байгаа ч шууд түүнийг тэврээд авмаар, юу ч хэлэхгүйгээр үнсмээр санагдаж өөрийгөө ингэж болохгүй гэж арай гэж барьдаг. Гэхдээ ямар нэгэн өөрт нь сайн юм шиг боддог юм шиг үйлдэл бол гаргаж байгаагүй. Гэхдээ тэр залуу эхнэртэй, тэгсэн мөртлөө надад бас сайн ч юм шиг мэдрэгддэг. Сайн гэдэг нь талтай гэдэг утгаар л хэрэглэгдэнэ л дээ, тэрнээс миний насанд сайн гэж ярих бол тохиромжгүй байж магадгүй.

Түүнийг ажил дээр өөр эмэгтэйчүүдтэй инээж, тоглоом шоглоомоор том хүний юм ярихад миний уур хүрч гаднаа юу ч болоогүй царай гаргадаг, гэтэл би намайг тэгвэл яах бол гээд хажууд нь өөр залуутай том хүний юм ярьвал тэр цаанаа л дургүй байгаа нь илт мэдэгдэж дуугаа хураадаг. Тэгэхэд нь би намайг бас харамлаж байна гэж баярладаг л даа. Гэтэл хаа нэг газар би түүнтэй 2-лханаа байж таарах юм бол бараг өөрөө түүнийг өдөхөд бэлэн болсоноо л өдөр ирэх тусам мэдрээд өөртөө дургүй хүрч нөхөр хүүхдийнхээ царайг яаж харна яаж гэмгүй царайлах вэ, би чинь журамтай бүсгүй шүү дээ гээл боддог ч хааяа яахав дээ би олон хүнтэй унтаж хэвтэж үзээгүй таалагдсан бүр байнга бодож байгаа залуутайгаа нэг удаа учирхад юу нь болохгүй гэж гээл бодох юм. Янз бүрийн сайтуудаар орж сэтгэгдэл уншаад араар тавьсан өгүүллэгүүдийг уншаад яаж ингэж 2-догч байж чаддаг байнаа гээл боддог байлаа одоо бол тийм зүйл байна уу, ямар зөвлөгөө өгсөн байна гээл энд тэндээс юм хайж нэтээр хэсдэг боллоо. Гэтэл энд яг минийх шиг тохиолдолтой хүн алга, яахав уншсан нэг хэсэг нь намайг ойлгоод зөвлөгөө өгөөч, нэг хэсэг нь миний өмнөх бодолтой байсан шиг хүн уншвал мэдээж намайг буруутгах байх л даа. Би гэр бүлээ алдъя гэж боддоггүй ч түүнийг харахаараа нөхөртэйгээ суусандаа хааяа харамсч өөрийгөө дотроо өөдгүй амьтан уулын бугыг харж унасан морио гэдэг шиг юм болов чи гээл загнаж байвч тэр бодлын хажуугаар шууд хүч түрэн орж ирээд намайг байх суух газаргүй болгох юм . Би яах ёстой вэ надад зөвлөгөө өгөөч…

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3794211/da7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210468
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523348
배너신청
자생병원

배너신청