Moderator: mgl_300
Хууль бусаар оршин суудаг хүмүүст үйлчлэх эмнэлэг байдаг. Гэхдээ цагаан мах авахуулах гэж буй бол Инчон хот юмуу Сүвон хотод байдаг эмнэлэг(ирюувон) уруу очиж үзүүлсэн нь дээр байх.
Мэдээ-Гадаад мэдээ-Гадаад ажилчдад эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн жагсаалт гэсэн бичлэг уруу ороод утасны дугаарыг нь аваарай.
Дээрх жагсаалтанд оруулсан эмнэлгүүдэд хууль бусаар оршин сууж буй гадаад иргэн хэвтэж эмчлүүлэхэд үнэ төлбөргүй. Гадуур эмчлүүлэхэд төлбөрөө төлнө.
Цагаач Иргэдийг Дэмжих Орчуулгын Төв 1644-7111(монгол хэл4)
Вэб хуудас : www.mhelpcall.org
Цагийн хуваарь : Даваа, лхагва гаригт амрана.
Мягмар-Баасан 10:00-19:00
Бямба 13:00-19:00
Ням 14:00-19:00
Үдийн завсарлага 13:00-14:00
Хаяг : Ансан хот ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ, 2 давхарт
Ансан буудал /4-р шугам 453 –р буудал /1-р гарц , 5минут алхана