Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Б.Эрдэнэцэцэг: Эмэгтэй хүн сайхан харагдахад үнэтэй будаг, гоё ганган хувцас хэрэггүй
УДЭТ-ын жүжигчин СТА Б.Эрдэнэцэцэгийг "Сайн өдөр"-ийнхөө зочноор урьж ярилцлаа. Тэрбээр тус театрт 18 жил ажиллаж, 30 гаруй жүжгийн гол ба туслах дүрд  тогложээ.

-Та Улаанбаатар хотын уугуул уу. Нутаг усныхаа тухай тэр бүр яриад байдаггүй санагдана. Энэ сэдвээс яриагаа эхэлье?
-За тэгье, сайхан санал байна. Би Улаанбаатарынх биш. Завхан аймгийн Тэс сумынх. Энэ зун амралтаараа орон нутгаар нэлээд аялж. олон аймгаар явлаа. Төрсөн нутаг Завханаас гадна Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган зэрэг аймгаар явж байгалийн сайхныг биширсэн. Өнгөрсөн жилийн амралтаар гэр бүлтэйгээ далайд амраад ирсэн болохоор энэ зун зориуд аймгуудаар аялсан юм. Яагаад ч юм би их нутгархаг. Завханы хүн гэвэл ярих гээд л сүйд болдог зантай.

-Завханы хүүхнүүд сайхан төрдөг гэдэг?
-Миний бодлоор Архангай бүсгүйчүүд сайхан төрдөг болов уу. Харин манай Завхан хурдан хүлгээрээ
алдартай.

-Ингэхэд сэтгэлдээ хүртэл бүтээсэн ямар дүр байдаг вэ?
-Бүх дүрийг уран бүтээлч хүн зовж байж бүтээдэг. Жүжгийн сэдэв болгон өөр болохоор тухайн жүжигчнээс тэр хэмжээгээрээ авъяас, чадвар шаарддаг. Жүжиг болгонд ур чадвар гаргахгүй, нөгөө л Эрдэнэцэцэгээрээ тоглоод байвал хүмүүсийн сэтгэлд хүрч чадахгүй. Хэрэв өөрчлөгдөхгүй тоглоод байвал тухайн жүжигчний уран чадвар муу байгаагийн шинж. Тиймээс нэг жүжгийн дүрийг нөгөө жүжгээс өөрчилж хүмүүсийн сэтгэлд хүрэхээр тоглох ёстой. Ийм шаардлага уран бүтээлч бидэнд өдөр бүр тулгардаг.

-Хувийн амьдрал тань нэлээд нууцлагдмал байдаг. Хэдэн хүүхэдтэй вэ?

-Би хоёр хүүхэдтэй. Хүү, охин хоёртой.

-Дахиж маамуулах уу?
-Дахиж хүүхэд гаргах бодол бий. Хүүхэд үнэхээр хөөрхөн шүү дээ.

-Яг одоо ямар жүжигт тоглох гээд бэлтгэл хийгээд завгүй байгаа юм бэ?
-Театрын маань үзвэрийн 80 жилийн ой энэ онд тохиож буй. Ойдоо зориулж үзэгчиддээ түүхэн жүжгүүдээр бэлэг барьж байна. Яг одоо "Тамгагүй төр” жүжиг дахин тоглогдох гэж байна. Б.Лхагвасүрэнгийн "Атга нөж" жүжигт Сосорбарам, Н.Сувдаа нарын алдартнуудтай хамтарч тоглох болсондоо өөрийгөө хэмжээлшгүй азтайд тооцдог. Мөн УДЭТ-ын хамт олон “Красногоров-7” төслийг амжилттай хэрэгжүүлж өнгөрсөн хавар "Солиотой жүжиг”, "Яаж амьдрах юм бэ", "Хунгийн дуу", “Би ч гэсэн жаргамаар байна”, "Хүний хөнжлийг битгий сөх", "Хайрын домог", "Диваажингийн хаалга" зэрэг жүжгүүдийг театрын таван найруулагч найруулан тавьж Монголын театрт урлагийн түүхэнд шуугиан дэгдээж байсныг үзэгчид андахгүй болов уу. Одоо миний бие "Хүний хөнжлийг битгий сөх" жүжигт дахин тоглохоор бэлтгэлээ базааж байгаа маань энэ.

-Та дандаа л сайхан харагддаг. Энэ нууцаасаа хуваалцаач. Толины өмнө хэдэн цаг эргэлддэг вэ?
-Баярлалаа Би толины өмнө эргэлдээд байдаггүй. Зав ч байхгүй. Өглөө хальт мулт нүүрээ угаагаад л шууд ажил дээрээ ирдэг. Харин тоглолтын будалтаа хийхдээ сайн будаж авдаг юм. Эмэгтэй хүн сайхан харагдахад үнэтэй будаг, гоё ганган хувцас хэрэггүй. Гол нь ажил, амралтаа сайн зохицуулах хэрэгтэй. Тиймээс би ажил багатай үедээ их унтаж амардаг. Жаахан ч гэсэн завсарлага гарвал гэртээ хариад хөгжилдөө ороод унтаад өгдөг юм. Түүнчлэн гэр бүлийнхэнтэйгээ агаар салхинд их явдаг. Ер нь сэтгэл санаа амгалан тайван, оюун санаа саруул байх тусам эмэгтэй хүн өөдрөг сайхан харагдахын зэрэгцээ тэмүүлэлтэй амьдардаг. Өөрөөр хэлбэл, сэтгэл сайхан байвал хүний гаднах төрх, дотоод сэтгэл аяндаа өөдрөг байна.

-Таны тоглолтыг үзээд дүү залуу болзоонд уривал яах вэ?
-Гэр бүлтэй учраас би зөвшөөрөхгүй.

-Та нөхрөө харддаг уу?
-Харгүй хүн гэж байхгүй шүү дээ. Хар гэдэг зүйл бага хэмжээгээр байх ёстой Гэхдээ тун нь хэтэрвэл зохимжгүй. Нөгөөтэйгүүр үнэхээр хайр сэтгэлтэй бол хардаад байх нь дэмий зүйл.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу. Урлагийн хүн үү?

-Манай хүн урлагийн хүн биш. Бизнесийн салбарт ажилладаг юм.

-Таныг хүмүүс яагаад ч юм ганц бие гэж боддог?
-Би анхны амьдралаасаа хойш олон жил ганцаараа явсан. Энэ хугацаанд өөрийнхөө бүх л зүйлийг уран бүтээлдээ зориулсан. Амьдралаа хоёрдугаарт тавьж байлаа. Одоо гэр бүлтэй болсон болохоор
ажлаасаа гадна хань, ээжийн үүргийг сайн гүйцэтгэх гэж зүтгэж явна. Энэ нь эмэгтэй хүн болгоны үүрэг л дээ.

-Тэгвэл Таны бодлоор хайр гэж юу вэ?

-Хайр бол итгэл. Агуу зүйл, харьцангуй том ойлголт гэхчилэн хүмүүс янз янзаар ярьдаг. Тэгээд ч зарим хүмүүс хайрыг их том юмнаас хайдаг. Харин миний хувьд хайр жижигхэн юман дээр ч байж л байдаг. Өчүүхэн зүйлээс ч хайр илэрдэг.

-Та энэ урлагийн гэгээн сүмдээ хэдэн цагийг өнгөрөөдөг вэ?
-Олон цагийг өнгөрөөдөг. Гэгээн сүм учраас хүн болгоны сэтгэлийг татдаг шигээ ажиллаж байгаа хүмүүс нь гэрэлтэж байх ёстой гэдэгт итгэдэг. Хүмүүс ярьдаг л даа. Урлагийн хүмүүс сайхан энергитэй гэж. Бидний дунд таван минут байж байгаад гарахдаа их сайхан боллоо гэдэг. Зам түгжрээд гудамжинд ууртай явж байгаад л театртаа ирэхэд сэтгэл сэргээд л ирдэгсэн.

-Бурхан Таныг арван насаар залуужуулж өгье гэвэл зөвшөөрөх үү?
-Ийм зүйл тохиолдвол арай өөр зүйл гуйна.

-Нууц биш бол юу вэ?
-Энэ нь одоогоор нууц үлдэг. Залуужуулна гэхээс ирээд буцдаг энэ хорвоод хүн жам ёсоороо амьдарвал сайхан.

-Таны аманд байнга жижүүрлэдэг ямар үг байдаг вэ?

-Амьдрал сайхан гэдэг үгийг л би хэлэх дуртайдаа.

-Таныг нүд, хөмсөг, уруулын тань аль их чимдэг вэ?
-Намайг үс маань их чимдэг байж. Өнгөрсөн жил үсээ гэмтэхээр нь хусуулчихсан юм. Өтгөн урт хар үс намайг сайхан харагдуулдаг байсныг сүүлийн үед бүр сайн мэдэрч байна. Гэхдээ удахгүй сайхан эрүүл урт үс ургах байх.

-Та хатны дүр нэлээд амилуулсан. Бүтээхсэн гэж зорьж явдаг дүр бий юу?
-Тийм шүү, би хатны дүрд их тоглосон байдаг. Үүнээс гадна дандаа эерэг дүр бүтээсэн. Б.Лхагвасүрэн гуайн "Гэгээн тамлан”жүжгийг манай Энхтуул бид хоёр хувиараа "Чимээгүй шөнө" нэртэй болгож тайзнаа амилуулж байв. Эл жүжигт л өөрийгөө өөрчилж эсрэг талын дүр бүтээсэн дээ. Түүнчлэн "Харц хатан" жүжгийн Сэржмядагийн дүрээр 2007 онд Гэгээн муза наадмаас дуулал жүжгийн төрөлд нэр дэвшиж шилдэг жүжигчин болж байсан. Энэ дүрийг бүтээх гэж олон сар зүтгэсэн. Тав зургаан сар сургуулилт хийсэн.  Тиймээс энэ жүжигт миний хөлс хүч ихээр шингэж сайн тоглосон гэж бардам хэлдэг юм.

-Б.Эрдэнэцэцэг гэдэг жүжигчин хамгийн сүүлд хэзээ тэсэртлээ уурлаж бас сэтгэлээ барьж чадахгүй болтлоо баярласан бол?
-Би нэг их уурлаад байдаггүй. Тайван. зөөлөн талдаа л даа. Гэхдээ хүн болсон хойно уурлах зүйл гаралгүй яахав. Ийм тохиолдолд хашгирч дуугаа өндөрсгөж байсангүй. Бясалгалд явж байсан маань үүнтэй холбоотой байх. Хүний бие хэл сэтгэл гурав их цагаан байх ёстой. Хүн амнаасаа аль болохоор буруу зөрүү үг унагахгүй, муу муухай зүйл бодож тээхгүй байх хэрэгтэй юм билээ. Энэ бүхнийг би сайн эрхэмлэж явдаг. Харин баярлах зүйл зөндөө тохиолддог. Гэр бүл, хань ижил маань цаг үргэлж л баярлуулж байна шүү дээ.


profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3832661/069/trackback

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2010.10.31 12:11:10
*.111.205.164

Та олон найз нөхөдтэй. Гэтэл тэд танаас зайгаа аваад байгаа юм шиг санагдах үе байдаг уу?

Гол төлөв үзэл бодол, сонирхол нэгтэй хүмүүс нийлж өөрсдийн хүрээллийг бий болгодог. Таны мэдлэг боловсрол, хүсэл сонирхол найз нөхөдтэй чинь огт таарахгүй байвал хүссэн хүсээгүй тарж сарних нь тодорхой. Гэхдээ хүрээлэлд нь багтлаа гэж бодсон хамт ажиллагсад тань зөвхөн хов хөөгч, атаархагчдын бүлэг байж ч болно. Нөгөө талаар "өөрсдийн хүрээлэл" гэдэг хосгүй үнэт мэдээллийн эх сурвалж, мэргэжлийн салбарт өсөж дэвших, сонирхол нэгтэй хүмүүсийн биендээ туслах баталгаа зэрэг нэг ёсны өвөрмөц клуб нь танд тустай.

Үүнээс гадна шинэ найз, ашигтай танил, ганцаардлаас гарах зам гээд өдөр тутмын олон асуудлыг шийдвэрлэдэг онцлогтой.

"Өөрсдийн хүрээлэл" бүр сайн мэдэх оролцогч нартай байдаг тул шинээр хүн элсүүлж, хүрээгээ тэлэх сонирхолгүй байдаг. Гэхдээ та нэгэнт хүрээлэлд нь багтаад, хэн ч таныг хажиглахгүй байвал зарим зүйлээс санахад гэмгүй.

Хүрээллийн хэн нэгэнд та илэрхий таалагдахгүй байж болно. Та дийлэнхэд нь "өөрийнх" болж болох ч бүгдэд нь бус. Хүрээлэлд өөрсдийн хуучцуулын сэтгэл санаанд их анхаардаг. Та олон найз нөхөдтэй байж болно. Тэднээс тусгайлан таныг хэн ч авч үзэхгүй.

Гэтэл нэг дор ийм олон гадны хүн авах хүрээлэл нэг ч байхгүй. Өөрсдийн хүрээлэлд танд ганц эсвэл олон өрсөлдөгч эмэгтэй тааралдаж болзошгүй. Тэд таныг "өөрсдийнх" нь эрчүүлийг татаж болзошгүй гэж үзэх тул хүрээллийн гадна байлгахыг эрмэлзэнэ. Танд олон сайхан хэрэгжүүлэхээр санал, төлөвлөгөө байж болно. Гэтэл таныг удирдлагыг гартаа авахыг санаархаж байна гэж үзэж болох юм шүү. Тиймээс бүх зүйл дээр өөрийнхөөрөө байх гэсний хэрэггүй. 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210469
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365902
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523350

МОНГОЛ СОЛОНГОСЫН МАШ НОЦТОЙ АСУУДАЛ>..... [7]

ЭР ХҮНИЙГ ЭРЛЭГТ ОЧИХООС НЬ АМЖИЖ ХАЙРЛА ...

busguichuudee asuuya [1]

  • baayu
  • 2010-11-01
  • Уншсан 659

end huuhdiin kash bg yum bolow uu [2]

  • b_chg
  • 2010-11-01
  • Уншсан 764

BUSGUICHUUDEE ZOBOLGOO OGOOCH [5]

boor solih talaar zobolgoo ogooch [3]

  • jimbur
  • 2010-11-01
  • Уншсан 1056

AMORE~~HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна . file

  • ssamii
  • 2010-11-01
  • Уншсан 449

torsn eejuudeees busguichuudees [3]

HERA & AMORE ГИЙН ГОО САЙХНЫ БАРАА БОЛОН ВИТАМИНЫГ БАЙНГА ХУДАЛДААЛЖ БАЙНА.

  • darling
  • 2010-11-01
  • Уншсан 621

anhaaruulag ih mongol kargo [3]

EEJUUDEE HARIULAAD OGOOCH [1]

ЯГ ОДОО СОЛОНГОСТ БОЛЖ БУЙ ..АНХААРЛАА НААШАА ...

ДЭЛХИЙ НИЙТ АЙМШИГТАЙ СОЛОНГОС ХҮНТЭЙ ГЭРЛЭХЭЭС ТАТГАЛЗАЖ БАЙНА .. [3]

ХӨМСӨГ ,КОНТУР ,УРУУЛ ШИВЭЭС / **САРНАЙ** salon 010-3169-6932 /

gyals heleed uguuch.... [2]

YAZRALTIIN TOSIIG YU GEDEG YUM BE? [2]

  • 사랑
  • 2010-11-01
  • Уншсан 919

hi egch naraa zubluuch [3]

  • kauni
  • 2010-11-01
  • Уншсан 832

ӨНӨӨДӨР СОЛОНГОСТ ЮУ ..........

SANAA ZOWOOD ASUUYA [7]

bvsguichvvdee asuuh yum bna? [2]

  • 사랑
  • 2010-11-01
  • Уншсан 921

ЭНЕРГИЙН ХҮЧ ба РЕЙКИЙН БАРИА ЗАСАЛ & ГОО САЙХАН

?????? [3]

Мєнгє !!!!!!!!!!!

TURAH HUSELTEI BUHEND [2]

NAIMAN SHARGA KARGO [1]

shud eruul bol bie eruul

найзуудаа энийг орчуулаад өгөөч [2]

  • Би
  • 2010-10-31
  • Уншсан 784

HUMUUSEE MEDDEGNI HELEED OGOOCH

uushgind yu sain be?

  • ineed
  • 2010-10-31
  • Уншсан 570

** БҮХ МОНГОЛЧУУДДАА СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮД **

ОРЧУУЛААД ӨГНӨ ҮҮ [1]

  • 2911
  • 2010-10-31
  • Уншсан 760

eej min id-tai hund??? [3]

eejvvdees asuuh zvil baina [3]

hatig garaad bn yah be? [2]

hi bvsgvichvvdee bi gedseeree aimar targalaad bna aa hvmvvs bvvr jiremsen gej haraad baih ym [2]

Дууг зүрх сэтгэлээсээ мэдэрдэг бяцхан охин [3]

ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч

  • gcall1
  • 2010-10-31
  • Уншсан 456

ene so nar yagaad iim turanhai bdagiin? [4]

Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү

GOO SAIHAN ERTUNTSIIG AVARNA..............

  • SU:M37
  • 2010-10-31
  • Уншсан 2720

11 sariin 10n dotor xvvxed avch yavax xvn bnu? [1]

  • dulgn
  • 2010-10-31
  • Уншсан 678

БҮСГҮЙ ХҮН ИЙМ БАЙВАЛ ЧИГ ..ХЭЛЭХ ҮГ ОЛДОХГҮЙ НЬ .... [1]

zarim neg huuhnuuded [10]

  • g gv i
  • 2010-10-31
  • Уншсан 1014

НЭГЭН МОНГОЛ ОХИНЫГ 50- САЯ СОЛОНГОСТ БҮГД АНХААР !!!!!!!!!!!

bair hamtarch hulsluh hun bna uu [3]

  • soro
  • 2010-10-31
  • Уншсан 938
배너신청
자생병원

배너신청