Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Хэдийгээр хүний нутагт ажиллаж амьдарч байгаа ч Монгол хүний үнэ цэнэ, эв нэгдэл хэзээд алдагдахгүй гэдгийг мэдрүүлэх зорилгоор Өмнөд Солонгосын Нажу хотод Монголчууд жагсаалаа эхлүүллээ. Гэхдээ уг жагсаал тайван жагсаал юм. Манай улсын иргэд Өмнөд Солонгосын Нажу хотод амиа алдсан монгол бүсгүйн дурсгалд зориулсан уг Хүндэтгэлийн жагсаалыг хийх талаар яригдаад хэсэг хугацаа өнгөрсөн. Тэгвэл цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл олгосны дагуу өнөөдөр ийнхүү жагсаал эхэлжээ.
Уг жагсаалыг Чоннам их сургуулийн Солонгосын өмнөд бүсийн Монгол оюутны холбоо болон, Нажу дахь Монгол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төвтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд жагсаалын үйл ажиллагаа эхлэхэд тус хотод амьдарч буй манай улсын 200 гаруй иргэн ирсэн байна. Мөн зөвхөн манай улсын иргэдээр зогсохгүй, Солонгос улсын 50 гаруй иргэн жагсаалд нэгджээ. Жагсаалд оролцогчид өөрсдийн зорилгоо “Монголчууд хүний нутагт биеэ хамгаалах чадвартай гэдгээ харуулах, мөн талийгаач эмэгтэйд хүндэтгэл үзүүлэх, удахгүй болох шүүх хурлын шийдвэрт тодорхой хэмжээнд нөлөөлөхөд чиглэж байна” гэж мэдэгджээ. |