Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


Путиний охин Солонгос хүнтэй гэрлэхгүй гэв
Өмнөд Солонгосын “Joong Ang ilbo” сонинд ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путиний отгон охин Өмнөд Солонгосын нэгэн дипломатчийн хүүтэй гэрлэж магадгүй хэмээн мэдээлснийг Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков няцаасан байна.

Өмнөд Солонгосын уг сонинд 23 настай Екатерина Путинаг 1990-ээд оны сүүлчээр Москвад Өмнөд Солонгосын Элчин сайдын яамны цэргийн атташегаар ажиллаж байсан, тэтгэвэрт гарсан нэгэн адмиралын хүүтэй гэрлэх гэж байгаа гэж бичсэн байжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, Путина 25 настай сүйт залуутайгаа 1997 оны долдугаар сард Оросын нэгэн олон улсын сургуулийн үдэшлэг дээр танилцжээ. Залуугийн аав Москва дахь ажлаа дуусган буцсан ч тэд байнгын холбоотой байсан бөгөөд одоо Америкт хамт суралцаж байгаа аж. Ерөнхий сайд Путин тэдний харилцаа, гэрлэлтийг эхэндээ эрс эсэргүүцэж байсан ч эцэст нь аргагүйн эрхэнд зөвшөөрчээ. Охин нь мөн хуримаа хийснийхээ дараа Өмнөд Солонгост ажиллаж, амьдрахыг хүссэн гэсэн байна.

Путиний хэвлэлийн төлөөлөгч энэ бүх мэдээллийг ор үндэсгүй хэмээн няцаажээ.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3836513/37b/trackback

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2010.11.01 13:29:25
*.251.203.58

ИЙМ Л БАЙДАГ ЮМ БАЙНА УХААНТАЙ ӨӨРИЙГӨӨ ХҮНДЭЛДЭГ ҮНЭЛДЭГ ХҮМҮҮС ЧИНЬ.. СУРГАМЖ АВМААР УХААН МУУТАНГУУД МАНАЙХ ШИГ ХАМГИЙН АРЧААГҮЙ ӨМХИЙ ГОЙМОНГИЙН ГОЛОГДОЛУУДЫГ МУНДАГ ХҮМҮҮС ЧИН ТООДОГГҮЙ ЮМ БАЙНА Ш ДЭЭ ..МУУХАЙ ХҮЙ НЭГДЛИЙН ЗЭРЛЭГ БҮДҮҮЛЭГ БОЛОХООР АЙХААС АРГАГҮЙ Ш ДЭЭ

sarnaixasaraa

2010.11.01 17:47:11
*.1.56.124

ene zurag ni putinii oxn gertee avaxuulsan zurag yumuu kkkkkk

xen ni xentei suuna , suuxgvi chamd yamar xamaa bna aa. uuriiguu l xicheej amidrax xeregtei. manaixanii ene ix medemxiirch busdad zaadag niter deeree uuruu xen ch bish zan l ix muuxai zan daa.

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2010.11.01 20:17:42
*.111.205.164

Сүүлийн үед монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг хэрэгтэй холбоотой ташаа ойлголтууд өгөхүйц мэдээллүүд нэлээд гарч байна. Талийгаач охиныг зуучлалаар гэрлээд, нөхрийнхөө гарт амь насаа алдсан мэтээр ярьж, бичиж байгаа учраас энэ хэргийн талаар үнэн бодит мэдээлэл өгөх үүднээс энэхүү нийтлэлийг бичиж байгаа юм. Бид энэхүү хэргийн талаар нэхэн сурвалжилж, солонгост очиж оршуулгын ажиллагаанд оролцоод ирсэн ээж болон эгчтэй нь уулзаж, мөн солонгос руу холбогдож тодорхой мэдээллүүдийг цуглуулсан юм. 
Энэ хэргийн улмаас амь насаа алдсан Ганцэцэг нь 2009 оны 3сард Жоннам мужын Нажү хотод иржээ. Түүний нөхөр хүн орхоодойн аж ахуй эрхлэдэг, түүгээрээ ар гэрээ тэжээж, бусдаас дутуугүй аз жаргалтай амьдралыг босгосон нэгэн байж. Ганцэцэг нөхөр болон  хадам ээж, 4 сартай хүүгийн хамт амьдарч байсан юм байна.

Гай газар дороос гэгчээр нэгэн монгол охин түүнтэй холбогдсоноор энэхүү эмгэнэлт явдалд хүргэсэн байх юм. Ганцэцэгийн амь насыг зэрлэгээр хөнөөсөн Янсүён гэгч нь Эрдэнэцэцэг гэдэг нэртэй монгол охины нөхөр юм байна. Эрдэнэцэцэг 2009оны 10сард Жоннам мужын Нажү хотод анх ирсэн гэх. Хадам аав, ээж, нөхрийн хамт амьдардаг байсан мэдээлэл байна. Эрдэнэцэцэгийн нөхөр ажилгүй, архи байнга ууна, архи уухаараа Эрдэнэцэцэгийг зодож маш ихээр дарамталдаг  байсан тухай нь тэндэхийн монголчууд ярьж байна. Мөн хадам аав, ээж нь түүнийг гадагш гаргах маш дургүй байдаг байж. 

Хэрэг гарахын өмнөх өдрүүдэд ямар ямар үйл явдал болж байсан бэ 


2010оны 9 сарын 10
Хадам эцэг эх нь хоорондоо хэрэлдэж, нөхөр нь (Янсүён) архи уун, Эрдэнэцэцэгт “Чамаас болж манай аав, ээж хоёр хоорондоо хэрэлдлээ, чи зайл. Өөрийнхөө орон руу яв” гэж учир зүггүй уурлаж эхлэв. Эрдэнэцэцэг очих газаргүй тул нөхрийн уурыг намжихыг хүлээжээ. Өглөө болсон ч нөхөр нь хөөж туун уурласан хэвээр. “Юу болов, яагаад ингээд байгаа юм бэ” хэмээн учирлаж аргадсаар ойртож очиход нь  Эрдэнэцэцэгийг хүчтэй түлхэн гэрээсээ гаргаж. Байнга иймэрхүү байдалд амьдардаг тул тэсвэр тэвчээр нь барагдан Эрдэнэцэцэг гэрээсээ явахаар шийджээ. Монголд байгаа ээж, болон Солонгост хууль бусаар амьдарч байгаа эгч рүүгээ утасдав. Гэвч ээж нь хадмууд болон нөхөртэйгөө эвлэрээд тэсч амьдрахыг шаардаж, эгч нь өөрөө хууль бусаар амьдарч байгаа тул өөр дээрээ авч чадахгүй гэдгээ хэлж. Ийнхүү туслах хүнгүй болсон тул дахин Нажүд амьдардаг Монгол бүсгүйчүүдээс тусламж авахаас өөр аргагүй байдалд орсон байж таарна. Эрдэнэцэцэгт ойр зуур хэрэглэх мөнгө, очих газаргүй тул талийгаач Ганцэцэг болон түүний найзууд энэхүү байдлыг хоорондоо ярилцаж байгаад, ажил эрж хайн, ойролцоох галууны үйлдвэрт ажиллуулахаар болжээ. Эрдэнэцэцэг тэр үйлдвэрт 2 өдөр л ажилласан байна. 

9 сарын 12
Эрдэнэцэцэг тэр үйлдвэрт ажиллаж байтал нөхрийнх нь таньдаг хүн тэнд ажилладаг байж таарсны улмаас нөхөрт нь хэлж, нөхөр нь хүрч ирэн үйлдвэрийн даргатай уулзжээ. Нөхрөө хармагц Эрдэнэцэцэг айн сандарч Ганцэцэгийн эгчийн хамт жорлонд нуугдсан байна. Ганцэцэгийн эгч дүү рүүгээ утасдаж энэ байдлынхаа тухай ярихад  Ганцэцэг эгчдээ Эрдэнэцэцэгийг та битгий өгч явуулаарай алуулчихна шүү, байлгаж байгаарай гэж хэлээд даруй өөрийн нөхрийн хамт галууны үйлдвэр лүү хүрч ирсэн байна. Ганцэцэгийн нөхөр Янсүёнд “Юунд эхнэрээ хөөж туув? ” гэсэнд эхнэрээсээ болоод сэтгэлийн дарамт ихтэй, тэгээд хөөсөн гэж хариулж байж . Янсүёныг Ганцэцэг болон Ганцэцэгийн нөхөртэй юм ярьж байх хооронд Эрдэнэцэцэг үйлдвэр лүү орж өөрийнхөө хувцас хунарыг аваад гарч иртэл Эрдэнэцэцэгийн нөхрийнх нь дуудсан цагдаа нар гадна ирсэн байв. Цагдаа нар хүрч ирээд байдлыг сонсоод гэр орны хэрүүл учир өөрсдөө учраа ол гээд яваад өгч. Цагдаа нар явсны дараа Янсүён ганцаараа гэртээ харив. Эрдэнэцэцэг Ганцэцэг, түүний нөхрийн хамт оройн хоол  идэнгээ хоорондоо ярилцаж учраа ол гэж Янсүёнг дуудсан боловч ирсэнгүй. Нөхөр нь ирээгүй тул Эрдэнэцэцэг Ганцэцэгийнд хамт хоносон байна.

9 сарын 13
Өглөө Янсүён нь Ганцэцэгийн гэрт ирж Эрдэнэцэцэгт хоёул салъя, 20сая(20.000.000) вонийн хохирол төл гэж шаардав(зуучлах товчооны гэрээнд зааснаар салах тохиолдолд 20сая вонийн хохирлыг төлөх ёстой гэнэ.) Мөн салвал 20 сая вон төлөх ёстой, юунд бэрийг өмгөөлж хамгаалаад байгаа юм гэж Эрдэнэцэцэгийн хадам ээж Ганцэцэг рүү утасдаж уурласан байна. Ганцэцэг хадам ээжтэй нь утсаар муудан, буруу зөв ойлголцсон зүйл байвал ярилцъя гээд найзууд болох Агий, Туяа, Чимгээ нарын хамт Эрдэнэцэцэгийг аван  тэдний гэрт очиж. 

Гэрт нь очтол хадам ээж нь нөхрийнх нь хөөснийг үл тооцон, Эрдэнэцэцэгийг өөрөө гэрээс гарч явсан, манай хүү ямар ч буруугүй гэж өндөр дуугаар хашгичин загнаж гарч. Монгол бүсгүйчүүд хадам ээжтэй нь ярилцаж, хадам ээж нь Эрдэнэцэцэгт манай хүүтэй хойшид амьдрах  уу гэж асууж.  Эрдэнэцэцэг “амьдарч чадахгүй” гэв. Ингээд бүгд хамтаар Мугпу гэр бүлийн шүүхийн газар луу явахаар болов.

Эрдэнэцэцэг нөхөртэйгээ хоёулхнаа явахаасаа айж, Монгол бүсгүйчүүдийг хамт явж өгөхийг гуйв. Мугпугийн гэр бүлийн шүүх рүү явж байтал хадам ээж нь хүү рүүгээ утасдаж дахин сайн бодож үз гэж ятгав. Янсүён нь машинаа түр зогсоон Эрдэнэцэцэгт дахин бодож үзье гэж ятгасан боловч Эрдэнэцэцэг татгалзсан аж. Нөхөр нь шүүх рүү явсангүй, буцаж гэр лүүгээ харих болжээ. Эрдэнэцэцэг дахин амьдарч чадахгүй гээд хувцас хунараа аван гарч ирсэнд нөхөр нь хүргэж өгнө гэж байснаа уурлаж больсон тул хадам эцэг нь Ганцэцэгийн гэр лүү хүргэж өгсөн гэнэ.

9 сарын 14
Өглөөнөөс хойш Эрдэнэцэцэгийн нөхөр түүн рүү утасдан ятгажээ. Гэвч Эрдэнэцэцэг хэдийнээ нөхрийнхөө үгэнд итгэхээ больж, эргээд очвол алуулж  магадгүй гээд гэртээ очихгүй гэж татгалзсаар байсан гэнэ. Орой 19 цагийн үед Янсүён Ганцэцэгийн гэрт иржээ. Тэр архи ууж согтсон байв. Хонхыг нь дарж хаалга онгойлгож өгөхөд гэрт орж ирэн ус өгөөч гэж ус уугаад Эрдэнэцэцэгт гэр лүүгээ явья гэж гуйжээ. Ганцэцэг, “Өнөөдөр архи уусан согтуу юм чинь эрүүл болохоороо авгайгаа ирж ав” гэтэл гэнэт оймсондоо нуусан хутгаа гаргаж ирэн Ганцэцэгийг хутгалав. Ганцэцэг орь дуу тавин газар унасанд түүний дээрээс даран нэмж найман удаа хутгалжээ. Тухайн үед Ганцэцэгийн нөхөр 4 сартай хүүгээ тэврэн сууж байсан байна. Даруй босч хамгаалах гэсэн боловч хэдийнээ хоцорсон байв. Ганцэцэгийн нөхөр Янсүёнтой ноцолдон хүзүү болон нуруу, бас гартаа гэмтэл авчээ. Хажуу айлаасаа тусламж гуйсан боловч цус болсон хувцсыг нь хараад хаалгаа хаачихаж. Харин хог хаяхаар явж байсан нэг хүн тэр байдлыг нь хараад цагдаа руу утасдсан байна. Төд удалгүй 119 түргэн тусламжын машин иржээ. Харин тэр үед Янсүён юу ч болоогүй мэт гэрээс гарч явсан байна. Ганцэцэг эмнэлэгт хүргэгдсэн боловч нэг цагийн дараа нас барсан байна. Болсон хэрэг явдал энэ. Харь холын хүний газар жуучлалаар гэрлэсэн нөхөртөө зодуулж нүдүүлэн, хатуу хадмуудын гарт зовч зүдэрч явсан нутаг нэгт охиноо хамгаалсны улмаас нөхөрт нь ийнхүү есөн удаа хутгалуулж амь насаа алдсан Ганцэцэг бүсгүй даанч хөөрхийлөлтэй санагдана. Талийгаач Ганцэцэгийн төрсөн эгч Дэлгэрцэцэг манай редакцтай утсаар холбогдсон юм. Тэрбээр “харийн газар дарамтад зовж явсан нэгэн бүсгүйг хамгаалж яваад нөхрийнх нь гарч алтан амиа алдсан дүүгийнхээ тухай дэлгэрэнгүй ярьж, дүүгийнхээ богино боловч аз жаргалтай амьдралынх нь талаар гэрэл зургийн үзэсгэлэн гаргах гэж буйгаа дуулгасан юм. Талийгаач Ганцэцэгийг зуучлалаар гэрлээд, нөхрийнхөө гарт амиа алдсан мэтээр ташаа мэдээлэл монголд дэгдэж, тэр нь янз бүрийн хэлбэрээр үргэлжилсээр байгаад хариу өгөх зорилгоор ах дүү найз нөхөд нь энэ шийдвэрийг гаргажээ. 

Хувь заяаны эрхээр харьд одсон монгол бүсгүйчүүд бүгдээрээ зовлонт амьдрал туулж яваа гэвэл хилсдүүлсэн хэрэг болно. Хайр сэтгэлээрээ учирч аз жаргалтай амьдарч, ар гэр эцэг ах дүүсдээ тусалж,дэмжиж хүний ёсоор аж төрж яваа нь олон ч , харийн газар дарамтад орон зовж яваа нь ч цөөнгүй байна. Тэрхүү зовж зольж яваа цөөнхийн зарим эх орноосоо ч, элгэн саднаасаа ч тусгаарлагдан сарниж, санаж сарвайх хүнгүй сөхрөн унаж, зарим нь хувь заяатайгаа эвлэрч, зарим нь тэмцэж, түүнийхээ улмаас өөрөө ч эрсдэж, өрөөлийг ч хөлдөө үрж байгаагийн тод томруун жишээ энэ эмгэнэлт хэрэг юм. Эрдэнэцэцэг гэгч тэр охин зуучлалаар гэрлэж Солонгост очоод, ханилсан эртэйгээ таарч нийцэлгүй элдэв үймээн тарьж, Ганцэцэг охинд хандаагүйсэн бол өнөөдөр нэгэн сайхан монгол бүсгүй амь насаа алдахгүй байв. Бидний авсан мэдээллээр бол Эрдэнэцэцэгийн нөхөр хүний амь егүтгэсэн хэргийнхээ улмаас хоригдон шалгагдаж, харин Эрдэнэцэцэг нэгэн сүмд нуугдаж байгаа гэх. Айж мэгдсэн Эрдэнэцэцэг цагдаагийнханд ямар мэдүүлгүүд өгч байгаа нь нууц байна. Түүний гадныхны дарамтын дор айж мэгдэж байгаа гэдэг хэнд ч ойлгомжтой юм. Ингээд талийгаачийн ар гэр, анд нөхдийн зүгээс Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Г.Занданатарт хандан захидал илгээсэн захидлыг бүрэн эхээр нийтэллээ.  

 Гадаад харилцааны яамны сайд Г.Занданшатар танаа 

9 сарын 14ний өдрийн орой БНСУ-ын Жоннам мужын Нажү хотод Ганцэцэг асан нутаг нэгт Эрдэнэцэцэгийг хамгаалж байгаад нөхрийнх нь гарт онц зэрлэгээр амь үрэгдсэн тухай та бүхэн мэдэж байгаа. Энэ талаар бүхий л олон нийтийн хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр мэдээлэгдэж Солонгос, Монгол төдийгүй харь оронд суугаа бүхий л элэг нэгтний маань сэтгэлийг сэрдхийлгэж, алтан амиа харамсалтайгаар алдсан Ганцэцэгийн эр зоригийн өмнө бүгд толгой бөхийлгөн гашуудаж байна. Гэвч бас түүний энэ үхэл “нохойн үхэл” болох вий гэж үлдсэн ар гэр, найз нөхөд, Солонгост ажиллаж, амьдарч байгаа Монголчууд санаа зовж эхлээд байна. Энэ эмгэнэлт явдал бол зөвхөн гэр бүл, хувь хүний асуудал биш нийгэм, улс хоорондын асуудал юм. Ганцхан жишээ дурдая. Өнгөрсөн 7сард нэгэн Вьетнам бүсгүй Солонгост ирж 8 хоноод сэтгэл мэдрэлийн өвчтэй Солонгос нөхрийнхөө гарт амь үрэгдсэн билээ. Вьетнамын засгийн газар Элчин сайдын яамны ажилтан төдийгүй тусгай сурвалжлагч илгээж, Солонгосын ард түмэн энэ хэрэгт хэрхэн хандаж байгааг шууд нэвтрүүлсэн. Вьетнам бүсгүйчүүд өөрийг нь өмгөөлж, хамгаалах засаг төртэй гэдгийг харуулсан энэхүү байдал Солонгос ард түмнийг багагүй тэвдүүлж, Солонгосын Ерөнхийлөгч бас албан ёсоор гашуудал илэрхийлж, уучлал гуйсаныг телевизээр шууд нэвтрүүлж байсан. Үүнээс гадна Вьетнамын Эмэгтэйчүүдийн яамны сайд Солонгос хүнтэй гэрлэн амьдарч байгаа бүсгүйчүүдийн асуудлаар албан ёсны айлчлал хийж, тэдэнд байнгын анхаарал халамж тавихыг шаардаж байсан, мөн Вьетнамд хүн наймаалах шинжтэй гэрлэлтийг хуулиараа хориглосон юм. Монгол төр өнөөдөр ядаж Вьетнам улсын хэмжээнд иргэдээ хамгаалж чадаж байна уу гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирээд байна. 2008онд Жоннам мужын Кванжү хотод Ц гэдэг бүсгүй учир битүүлэг нас барсан, эх нь гомдолтой байсан боловч, эмнэлэгийн дүн шинжилгээг ар гэрийнхэнд нь үзүүлэлгүй, Солонгосын цагдаагийн газар амиа хорлосон нэртэйгээр хэргийг хаасан. 

Монголын төр ард түмнийхээ алтан амийг яагаад нэхэхгүй байна? Солонгосын MBC телевизээс Монголчууд энэ хэрэгт хэрхэн хандаж байгааг сурвалжлахаар Монгол руу явах хүслээ илэрхийлсэн боловч Монголын тал таг чимээгүй байснаас тэгэсгээд л дуугүй өнгөрч байна. Монгол төрийг Солонгосод төлөөлж байгаа цорын ганц байгууллага болох Элчин сайдын яам Ганцэцэг талийгаачийн оршуулгын үйл явдал дуусангуут хэрэг дуусгавар боллоо гэсэн мэт таг чимээгүй. Элэг нэгт, нутаг амьтай хүмүүнээ хамгаалсны төлөө адгууснаас долоон доор хэрцгийгээр амиа алдсан энэ бүсгүйн хэргийн явц ямар байгаад анхаарал тавин ажиллах шаардлагатай байна. Энэ хэрэг зөвхөн Монголчууд бие биенийгээ өмөөрч байгаад дэгдсэн хэрэг мэтээр дуусаж болохгүй! Гадаад харилцааны яам, Монголын Элчин Сайдын яамнаас Солонгосын Хууль зүйн яам, бусад холбогдох байгууллагад албан ёсны байр сууриа илэрхийлж өгөхийг Монгол улсын иргэний хувьд талийгаачийн ар гэрийнхэн шаардаж байна. 

Монголчууд бидний анхаарал мөрдөн байцаалтын үйл явц, шүүхээс гэмт хэрэгтэнд ямар шийтгэл оноох бол гэдэгт хандаж байна. Гэмт хэрэгтэн өөрийн амиа авч гарахын тулд худал мэдээлэл өгч байна гэсэн сураг талийгаачийн ар гэр, найз нөхөд, Монголчууд бидний сэтгэлийг түгшээж, хүний газар “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэдгийг сэтгэл зүрхээрээ мэдэрч байна. Энд сурч, ажиллаж байгаа Монголчууд алтан амиа золиолсон энэ бүсгүйн баатарлаг үйлийг зүгээр хараад суухгүй, хүний тусч сайхан сэтгэл, хүнлэг чанараар жагсаал цуглаан зохион байгуулах зэрэг тэмцлийн бүхий л хэлбрийг дайчлан талийгаачийн амийг хөнөөсөн гэмт хэрэгтэнд ялыг үнэн зөв олгуулахын төлөө ажиллахаар болоод байна.

Эрдэнэцэцэгт нөхрийнх нь талаар худал мэдээлэл өгч суулгасан “Ханпид” зуучлах товчооны хохирогчид Солонгосод зөндөө байна. Гаднын хүнтэй гэрлэх явдал хүн наймааны шинжтэй байна. Ийм хэрэг дахин гаргахгүйн тулд Монголын төрөөс хууль зүйн хүрээнд дорвитой арга хэмжээ авах цаг болж. Төрсөн эх орон, төр нь хүнийхээ алтан амь, амьд үлдсэн хохирогчийнхоо амьдралыг эрж сурахгүй бол харийн нутагт тэднийг минь хэн өмгөөлөх вэ? Монголчууд бид өөрсдөө, “үхсэн хүн үг хэлдэггүй” гээд орхивол Солонгост амьдарч, сурч, ажиллаж байгаа Монголчуудын цаашдын хувь заяа бас хөөрхийлтэй биш үү! Бид энэ удаа Монгол төрдөө хандлаа, дараагийн удаа Монголын ард түмнийхээ мэргэн ухаанд хандах болно!

 Талийгаачийн ар гэрийнхэн, найз нөхөд, БНСУ-ын Өмнөд бүсийн Монголын Оюутны Холбоо, Жоннам мужид ажиллаж, амьдарч байгаа Монголчуудаас 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
20271 МОНГОЛ СОЛОНГОСЫН МАШ НОЦТОЙ АСУУДАЛ>..... [7] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-01 1278
20270 ЭР ХҮНИЙГ ЭРЛЭГТ ОЧИХООС НЬ АМЖИЖ ХАЙРЛА ... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-01 993
20269 busguichuudee asuuya [1] baayu 2010-11-01 659
20268 end huuhdiin kash bg yum bolow uu [2] b_chg 2010-11-01 764
20267 BUSGUICHUUDEE ZOBOLGOO OGOOCH [5] dornottal 2010-11-01 908
20266 boor solih talaar zobolgoo ogooch [3] jimbur 2010-11-01 1056
20265 AMORE~~HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна . file ssamii 2010-11-01 449
20264 torsn eejuudeees busguichuudees [3] ebuushka 2010-11-01 710
20263 HERA & AMORE ГИЙН ГОО САЙХНЫ БАРАА БОЛОН ВИТАМИНЫГ БАЙНГА ХУДАЛДААЛЖ БАЙНА. darling 2010-11-01 621
20262 anhaaruulag ih mongol kargo [3] cd.key.crack 2010-11-01 1186
20261 EEJUUDEE HARIULAAD OGOOCH [1] MR ESUDER 2010-11-01 876
20260 ЯГ ОДОО СОЛОНГОСТ БОЛЖ БУЙ ..АНХААРЛАА НААШАА ... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-01 686
» ДЭЛХИЙ НИЙТ АЙМШИГТАЙ СОЛОНГОС ХҮНТЭЙ ГЭРЛЭХЭЭС ТАТГАЛЗАЖ БАЙНА .. [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-01 1107
20258 ХӨМСӨГ ,КОНТУР ,УРУУЛ ШИВЭЭС / **САРНАЙ** salon 010-3169-6932 / *** БҮСГҮЙ*** 2010-11-01 462
20257 gyals heleed uguuch.... [2] husel hyasal 2010-11-01 745
20256 YAZRALTIIN TOSIIG YU GEDEG YUM BE? [2] 사랑 2010-11-01 919
20255 hi egch naraa zubluuch [3] kauni 2010-11-01 832
20254 ӨНӨӨДӨР СОЛОНГОСТ ЮУ .......... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-01 665
20253 SANAA ZOWOOD ASUUYA [7] Hairiin bolzoo 2010-11-01 1170
20252 bvsguichvvdee asuuh yum bna? [2] 사랑 2010-11-01 921
20251 ЭНЕРГИЙН ХҮЧ ба РЕЙКИЙН БАРИА ЗАСАЛ & ГОО САЙХАН tsasaahai 2010-11-01 567
20250 ?????? [3] harnvden 2010-11-01 977
20249 Мєнгє !!!!!!!!!!! АНТОЛКАА 2010-11-01 575
20248 TURAH HUSELTEI BUHEND [2] MR ESUDER 2010-10-31 2318
20247 NAIMAN SHARGA KARGO [1] Tengerlegbvsgvi 2010-10-31 1100
20246 shud eruul bol bie eruul enkriimaa 2010-10-31 470
20245 найзуудаа энийг орчуулаад өгөөч [2] Би 2010-10-31 784
20244 HUMUUSEE MEDDEGNI HELEED OGOOCH MR ESUDER 2010-10-31 480
20243 uushgind yu sain be? ineed 2010-10-31 570
20242 ** БҮХ МОНГОЛЧУУДДАА СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮД ** HI***KOREA 2010-10-31 485
20241 ОРЧУУЛААД ӨГНӨ ҮҮ [1] 2911 2010-10-31 760
20240 eej min id-tai hund??? [3] erh chuluu.. 2010-10-31 996
20239 eejvvdees asuuh zvil baina [3] hairiig hairal 2010-10-31 1121
20238 hatig garaad bn yah be? [2] girls_mgl 2010-10-31 1097
20237 hi bvsgvichvvdee bi gedseeree aimar targalaad bna aa hvmvvs bvvr jiremsen gej haraad baih ym [2] nogrushka 2010-10-31 2066
20236 Дууг зүрх сэтгэлээсээ мэдэрдэг бяцхан охин [3] Маралгоо 2010-10-31 788
20235 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gcall1 2010-10-31 456
20234 ene so nar yagaad iim turanhai bdagiin? [4] jeonju-s 2010-10-31 1224
20233 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-10-31 564
20232 GOO SAIHAN ERTUNTSIIG AVARNA.............. SU:M37 2010-10-31 2720
20231 11 sariin 10n dotor xvvxed avch yavax xvn bnu? [1] dulgn 2010-10-31 678
20230 БҮСГҮЙ ХҮН ИЙМ БАЙВАЛ ЧИГ ..ХЭЛЭХ ҮГ ОЛДОХГҮЙ НЬ .... [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-31 1249
20229 zarim neg huuhnuuded [10] g gv i 2010-10-31 1014
20228 НЭГЭН МОНГОЛ ОХИНЫГ 50- САЯ СОЛОНГОСТ БҮГД АНХААР !!!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-31 1140
20227 bair hamtarch hulsluh hun bna uu [3] soro 2010-10-31 938
배너신청
자생병원

배너신청