Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Манай сайт дээр тавигдсан мэдээллийн дагуу Монгол, Солонгосын хамтарсан софт порно кинонд тоглосон гэгдээд байгаа бүсгүй бидэнд хандсан юм. Бид түүний хүсэлтээр нэрийг нь нууцаллаа.

- Ямар учраас манайд хандах болов?

- Танай сайт дээр хэд хоногийн өмнө миний зургийг тавиад, Монгол, Солонгосын хамтарсан софт порно киноны гол дүрд тоглосон гэж бичсэн байсан. Тэр ч бүү хэл, намайг янхан мэтээр бичснийг ташаа мэдээлэл болсон гэдгийг хэлэх гэсэн юм.

- Таны гол дүрд тоглосон тэр порно кино дэлхий даяар цацагдчихаад байна шүү дээ. Тэгээд ч энэ тухай монголд хоёр жил гаруйн өмнө ч яригдаж байсан?

- Энэ ийм учиртай юм аа. Энэ киноны бичлэгийг  1998 онд хийсэн юм. Би ер нь урлагт их сонирхолтой хүн л дээ. Санаандгүй байж байтал нэг хүн утасдаад “Кино зургийн поробонд ирж орооч ээ” гэсэн. Учрыг нь ч асууж амжаагүй байтал тэр хүн хаана очихыг минь хэлээд л утасаа тасалчихсан. Тэгээд нөхрийнхөө хамт нөгөө газрыг нь эрээд очсон чинь хоёр солонгос, нэг орчуулагч эмэгтэйн хамт зочид буудлын нэг өрөөнд хүлээж авч уулзсан. Тэнд солонгос жүжигчин гээд 3 эмэгтэй, нэг эрэгтэй байсан. Хэдэн талаас маань камераар зураг авч байсан тэнцлээ л гэсэн. Тэр үед нэлээд олон хүн поробонд ороод тэнцээгүй гэж байсан. Бас надаас гадна хоёр монгол залуу, хоёр монгол бүсгүй тэнцсэн гээд тэнд сууж байсан. Бүгдээрээ оюутнууд бололтой байсан. Удалгүй киноны зураг авалтуудыг эхэлсэн. Тэгсэн нэг солонгос залууг заагаад, энэ залуу монголд ирсэн тухай кино юм гэж надад тайлбарласан. Тэгээд тэр залуутай хамт байгаа зургуудыг авахаар болсон. Гэвч би ингэж нүцгэн зургаа авахуулж чадахгүй гэсэн чинь энэ бол зүгээр л кино гэсэн. Тэгээд би тэдний зааснаар жүжиглаж хэдэн зураг авахуулсан. Би тэр үед кино л гэдэг утгаар нь ойлгож зургаа авахуулсан. Тэрнээс биш порно гэж огт бодоогүй. Тэгээд ч кинон дээр эр, эмийн явдлууд зөндөө л гардаг биз дээ. Гэхдээ тэр чинь жүжиглэлт болохоос жинхэнээсээ харьцаанд орно гэсэн үг биш шүү дээ. Тэгээд ч би янхан биш. Янхан гэдэг чинь өдөрт 10-20 хүнтэй унтдаг хүнийг л хэлдэг биз дээ. Надад тийм зүйл байхгүй.

- Уг бичлэг дээр тантай хамтран тоглосон солонгос залуу Монголд ирмэгцээ л зочид буудал хэсч, янхануудтай эр, эмийн харьцаанд орж байгаагаар гардаг. Та янхануудынх нь нэгэнд та тоглосон байгаа. Тэнд таныг янхан гэж бичээгүй, янханы дүрд тоглосон гэж л бичсэн шүү дээ?

- Тийм үү. Би тэр бичлэгийг ч үзэж амжаагүй яваа. Сая л харин өөрийнхөө зургуудыг харлаа. Намайг тэр кинонд тоглож байх үед интэрнэт гэдэг зүйл ч хөгжөөгүй байсан. Хоёр жилийн өмнөөс яригдсаныг нь ч мэдээгүй. Би тэр үед кинонд л тоглочихлоо гэж бодсоноос биш ингээд арваад жилийн дараа ийм юм болно гэж огт бодоогүй.

- Өөрийнхөө тоглосон кино бичлэгийг үнэхээр үзээгүй гэж үү?

- Үзээгүй.

- Яагаад?

- Тэр үед ганц хоёр хэсгийн зураг авчихаад бид Солонгост очиж, киногоо дуусгана гээд л тэр хүмүүс яваад өгсөн. Би ямар кино болсныг үнэхээр мэдэхгүй байна. Тэгээд ч би тийм порно бичлэг хийлгээгүй шүү дээ.

- Порно бичлэг хийлгээгүй гэдгээ арай тодруулаач. Та уг кинонд тоглохын тулд тэр солонгос залуутай эр, эмийн харьцаанд орсон юм биш үү?

- Үгүй. Яалаа гэж дээ. Тэр зургийг авахуулахад би нөхөртэйгөө хамт очсон гэж дээр хэлсэн. Би тэгэхэд хорин хэдтэй байсан. Нөхөртэйгөө дөнгөж танилцаад байсан үе. Нөхөр маань ч тийм зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Үнэхээр тийм юм болоогүй. Зүгээр л түүнтэй нэг оронд хэвтэж байгаа зургууд л авахуулсан.

- Тэгэхээр тэр кинон дээр солонгос залуутай таныг сексдэж байгаа хэсгийг юу гэж ойлгох вэ?

- Би тэр залуутай жинхэнээсээ секс хийгээгүй. Харин тийм хэсэг яаж оруулсныг нь би мэдэхгүй. Бодвол миний тоглосон хэсэг дээр нэмэлт зүйлүүд л оруулж ирсэн байх. Тиймээс тэр бол зохиомол зүйл гэдгийг л хэлмээр байна. Би нөхрийнхөө хажууд өөр залуутай секс хийж зураг авахуулахгүй нь ойлгомжтой шүү дээ. Ийм кино болчихно гэж мэдсэн бол би зураг авалтанд оруулахгүй байсан. 

- Кинонд тоглосны урамшуулал болгож мөнгө төгрөг өгсөн үү?

- Надтай хамт зураг авалтанд орсон нөгөө хүүхэн маань кинонд тоглосон гээд мөнгө өгч байна гэсэн. Би огт мөнгө авна гэж бодоогүй байсан. Анхнаасаа ч тэгж тохиролцоогүй. Миний хувьд уран сайхны кино гэдэг утгаар нь л оролцсон болохоор мөнгө авья ч гэсэн бодол байгаагүй.

- Та тэр үед хорин хэдтэй байсан гэж хэллээ. Тэгэхээр юмны учир ойлгох насанд хүрчихсэн хүн ямар кинонд тоглож байгаагаа ч асуулгүй зураг авахуулчихна гэдэг арай л учир дутагдалтай санагдаад байх юм?

- Тэр үед би оюутан байсан. Би урлаг гэдэг утгаар нь л хүлээж авсан. Кино болгон дээр л эр, эмийн харьцаа гардаг учраас нэг их юм бодоогүй. Тэгээд ч кинонд гарч байгаа тэр харьцаа жинхэнээсээ биш шүү дээ. Бүгд жүжиглэлт байдаг. Гэхдээ миний тэр бичлэгийг ингэж буруугаар ашиглаж байгаа тэр хүмүүст үнэхээр гомдож байна.

Би чинь нөхөртэй, хүүхэдтэй хүн. Гэтэл 10 жилийн өмнө тоглосон кино маань порно кино байсныг мэднэ гэдэг амьдралд өчнөөн асуудал үүсгэж байна шүү дээ. Нөхөр маань ч гэсэн үнэхээр цочирдож хүлээж авсан.

- Нөхөр чинь мэдэж байсан юм бол яагаад тэгтэлээ цочирддог билээ?

- Бид хоёр хоёулаа порно кино гэж мэдээгүй шүү дээ. Тэгээд юу байдаг билээ гэж ярилцаад, 1998 оны тэр кино байна гэдгийг санацгаасан. Өмнө нь таньдаг хүн маань чиний киног үзсэн гэж хэлж байсан. Энийг л хэлж байсан бололтой. Би өөр бас нэг монгол кинонд тоглосон л доо. Тэгээд тэр үед тэрийг л хэлж байна гэж бодсон юм.
profile

Хүсэл мөрөөдөл бидэнд хүчийг өгнө.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3942189/8a5/trackback

chansv

2010.12.05 14:11:17
*.125.5.213

yu  yritsan  avgai  ve  

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210462
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
21621 * СОЛОНГОСИЙН ШИЛДЭГ ЭМНЭЛЭГYYД * / ЭМЭГТЭЙЧҮҮД , ЭРЭГТЭЙЧҮҮД , ДОТОР , ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ / ** гоо сайхны мэс засaл ОРЧУУЛГА УНЭГҮЙ** 010-3169-6932 ЭМНЭЛГИЙН ОРЧУУЛГА *** ЭМЧ*** 2010-12-04 665
21620 ШИВЭЭС ХМЙНЭ jagaa74 2010-12-04 690
21619 humsnii manikur,bolon goyoliin zasalt,,budalt,,mgl taun604toot,..., mgltaun604 2010-12-04 910
21618 ӨНӨӨДРИЙН СОЛОНГОС ХЭЛ kwon 2010-12-04 789
21617 ӨНӨӨДРИЙН СОЛОНГОС ХЭЛ kkk 속담 zuir tsetsen ug [3] blgmjl 2010-12-04 2031
21616 dain boloh gene shuu ene unenuu??? [5] brave me 2010-12-04 2298
21615 yum asuuy hariulj zuvluuch manaihaan??? [1] brave me 2010-12-03 1052
21614 humsnii manikur,bolon goyoliin zasalt,,budalt,,mgl taun604toot,..., mgltaun604 2010-12-03 851
21613 ӨНӨӨДРИЙН СОЛОНГОС ХЭЛ [2] kwon 2010-12-03 1013
21612 medeh busguichuud baiwal zowolgoo ogch tusalna uu [2] zman 2010-12-03 1025
» Би чинь нөхөртэй, хүүхэдтэй хүн. Гэтэл 10 жилийн өмнө [1] goch 2010-12-03 3986
21610 **ШИНЭ ЖИЛ 50% SALE**САРНАЙ** salon / ХӨМСӨГ ,КОНТУР ,УРУУЛ ШИВЭЭС / ** 010-3169-6932 ** ЭМНЭЛГИЙН ОРЧУУЛГА *** ЭМЧ*** 2010-12-03 666
21609 *** ШИНЭ ЖИЛ 60 % SALE *** СOЛOНГOС ШИЛДЭГ ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ ЭМНЭЛГИЙН ОРЧУУЛГА *** ЭМЧ*** 2010-12-03 681
21608 ЭЛГЭМСҮҮ ҮРГЭЛЖ БУСДЫН АНХААРЛЫГ ТАТНА . ЮУ БОЛЖ БАЙНАА !!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-03 817
21607 ХҮНИЙ БИЧИГ БАРИМТААР СОЛОНГОСЫН ХИЛ НЭВТЭРВЭЛ ИЙМ БОЛНО !!!!!! [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-03 1596
21606 BUGDEEREI ANHAARAI [3] АНТОЛКАА 2010-12-03 1570
21605 asuult bna gereenii [2] LOVE24 2010-12-03 960
21604 shudnii orsgoig ynzaldag um bolovuu [7] hongoroooo 2010-12-03 1224
21603 БУУДАЛД АЖИЛЛАДАГ БҮСГҮЙЧҮҮД ЗӨВХӨН АНХААР СОЛОНГОСТ ....... [5] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-03 1509
21602 town 604 toot :МОНГОЛЧУУДАА ...АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ....^^ Уншсан маш сайн чанартай [1] ENG 7 2010-12-03 908
21601 ӨНӨӨДРИЙН СОЛОНГОС ХЭЛ [2] kwon 2010-12-03 1037
21600 eooe uschin zaluu yamar aimar yum be usiig ch 100% ashiglaj bndaa [4] АНТОЛКАА 2010-12-03 1178
21599 AMORE~~HERA фирмийн гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүн танд санал болгож байна file ssamii 2010-12-03 928
21598 ** СOЛOНГOС ЭМНЭЛЭГ** SUPER SALE** 2010-12-03 705
21597 Ганц удаа зовоод л хөөрхөн болно [3] toto_9696 2010-12-03 1637
21596 asuuya [2] mgl 247 2010-12-03 767
21595 Амьдралын утга учир [2] toto_9696 2010-12-03 1201
21594 태진아 – 동반자 - Xань duu vg orchuulgatai [2] Энхрийхэн 2010-12-03 1342
21593 Эмэгтэйчүүд ямар эр хүнийг хайдаг вэ? [2] toto_9696 2010-12-03 761
21592 Сексийг саатуулагч найман зуршил toto_9696 2010-12-03 956
21591 *ШИНЭ ЖИЛИЙН *SUPER SALE 55% * **СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ**(орчуулга үнэгүй )** 010-7566-7074 SUPER SALE** 2010-12-03 660
21590 elgemsugees asuuya tuslaachee [2] aimo 2010-12-03 602
21589 소녀시대 태연- 들리나요 Сунё шидэ Тэён- Сонсогдож байна уу? [1] Энхрийхэн 2010-12-03 1473
21588 2-5nasnii huuhedtei eejuudees asuuyaa [5] Хацаргоо 2010-12-03 2265
21587 eejuudee ? [3] shine_xvn 2010-12-03 1551
21586 장윤정- 어머나 -duu vg orchuulgatai [1] Энхрийхэн 2010-12-03 1090
21585 노사연- 만남- Ну са ён-Уулзалт duu (vg orchuulgatai) Энхрийхэн 2010-12-03 839
21584 svjon bolon buh eej nartaa bayrlalaa az jargal saihan buhiig happi boloree 2010-12-03 592
21583 2АМ-Үхсэн ч чамайг явуулахгүй duu ( vgteigee orchuulgatai ) [2] Энхрийхэн 2010-12-03 1099
21582 박봄- you and Im Парк Бум- Чи бид хоёр duu ( vgteigee orchuulgatai) Энхрийхэн 2010-12-03 956
21581 ЖИРЭМСНЭЭС ХАМГААЛАХ ЭМ УУГААД ИЙМ БОЛЧИХЛОО !!!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-03 3130
21580 СОЛОНГОСТ ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭЭД ИЙМ АЙМААР .....ЯАНА ДАА !!!!!!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-03 5975
21579 eejuudee saihan zaagaad ogooch [6] АНТОЛКАА 2010-12-03 4350
21578 Цагаач Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Төвөөс та бүхэндээ sumowoman 2010-12-03 745
21577 hi ? [5] xorwoo 2010-12-03 1006
배너신청
자생병원

배너신청