Өнгөрсөн 5 дахь өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-302 дугаар аялалын онгоцонд 2 хүн өөр хүний паспортоор суух гэж байгаад баригджээ. Жинхэнэ нэр нь Э.Мөнхзаяа боловч Б.Ганчулуун гэдэг нэр бүхий улсын Е серийн дугаартай паспорт бариад шалганаар орж ирснийг Хилийн шалгагч дэслэгч Д.Эрдэнэмөнх илрүүлж, хилийн тагнуулын тасагт хүлээлгэж өгсөн байна. Тэгвэл хилийн шалгагч байцаагч Е.Еркэгүл мөн хууль бус бичиг баримтаар зорчихыг завдсан этгээдийг илрүүлсэн байна. Тэр нь О.Төртогтох гэдэг нэртэй бөгөөд регистрийнхээ дугаарыг өөрчилж шинээр гаргуулсан гадаад паспортоор нэвтрэх гэж байжээ.
Сүүлийн үед Монгол улсын иргэд бусдын бичиг баримтыг ашиглах, бусдын нэр регистрээр гадаад паспорт гаргуулах,овог нэрээ өөрчлөн буцах үнэмлэх, цагдаагийн бичиг авч хил зөрччихөөд ирэх нь нэмэгджээ. Ингээд зогсохгүй УБЕГ-аас бусдын нэрээр паспорт гаргуулж гадаадад гарчихаад монголдоо буцаж ирэхдээ өөрийнхөө паспортоор орж ирэх тохиолдол ч хэд хэд гараад байна.
tiim yawdal ih bgaaaaaaaaaaaaaaaa