Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Эхлээд,  20 настай Ц охинд тохиолдсон  бодит жишээг хүргэе.

“Багшийн зааж байгаа юмыг тийм ч сайн ойлгодоггүй юмаа. Ядахад шалгалтыг нь амаар авсан. Би өөрийнхөө хэмжээнд л бэлдээд орсон. Багш надаас тийм ч сүртэй юм асуугаагүй. Харин ч миний гуян дээр гараа тавьчихаад надруу их сонин хараад байсан. Тэгснээ намайг “унагаана” гээд, “хэрэв унахыг хүсэхгүй байгаа бол орой шалгалт дууссаны дараа ганцаараа миний өрөөнд хүрээд ирээрэй” гэсэн. Надад аймаар санагдсан болохоор би орой нь очоогүй” гэж  тэрбээр ярьсан юм. 

Түүнд тохиолдсон шиг ийм зүйл өөр охидуудад ч тохиолдож байгаа нь нууцгүй үнэн.  Тодорхой хэлбэл, энэ нь   боловсрол, сургуулийн орчин дахь бэлгийн дарамтлал. Боловсрол эзэмших эрхийг ноцтойгоор зөрчиж,  хүлээн авашгүйгээр бэлгийн зан үйлээ илэрхийлж буй үйлдэл юм.

Ийм байдлаар хэн нэгнийг дарамтанд оруулах явдал элбэг байдаг ч, иргэд энгийн л зүйл мэтээр хүлээж авах хандлага  түгээмэл байдаг нь харамсалтай.   Түүнчлэн,   зөвхөн сургуулийн орчинд ч  байдаг юм биш.  Судлаачид  Бэлгийн дарамтлалыг боловсрол, сургалтын орчин дахь,  ажлын байран дахь, цахим хэрэгсэл ашиглаж бэлгийн дарамтлал үзүүлэх  гэхчлэн 3 ангилан авч үзэж байна.  

Ер нь,  Бэлгийн дарамтлал гэдэг нэр томьёо нь  ойрхон сонсогддог ч, олон нийт ойлгож хүлээж авах тал дээр хол хэвээрээ л байна. Ерөнхий утгаар нь хэлбэл бэлгийн дарамтлал гэдэг нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн нэг  хэлбэр.  Дэлхийн улс орнуудад энэ ойлголт өнгөрсөн зууны 60-аад оноос эхлэн яригдаж эхэлсэн бол, манай улсад 21 дүгээр зуун гарсан хойно, 2002 оноос эхлэн хөндөгджээ.

Гэсэн ч бэлгийн дарамтлалын зүсийг хувиргаж, далдалж нуудаг байдал байсаар байна. Хохирогчтой холбоотой өрөөсгөл, тогтсон ойлголтууд олон нийтэд түгээмэл юм. Хэн нэгнийг, ялангуяа охид, эмэгтэйчүүдийг өдөх, өхөөрдөх, шохоорхох, сонжих, сонирхох нь хэвийн үзэгдэл, ингэснээрээ буруутан болох ёсгүй гэж үздэг хүмүүс байсаар байна. Тэдний энэ үзэл бодол, хандлага нь дээр хэлсэнчлэн  бэлгийн дарамтлалыг зөвтгөсөн ойлголтыг түгээн дэлгэрүүлж,    олон хүн эрхээ зөрчүүлэх, олон хүний эрхийг зөрчих үндэс болсоор ирлээ. Гэхдээ Бэлгийн дарамтлалыг сэтгэл санаа, бие махбодиороо мэдэрч байгаа хүмүүс зөвхөн эмэгтэйчүүд бус. Нас хүйс хамаарахгүйгээр явагддаг гэдэг нь доор дурдах бодит баримтаас танд ойлгогдох биз ээ.

Бодит жишээ:   Д хөвгүүн 18 настай

Би Facebook-ээр нэг охинтой танилцсан юм. Чатын хаягаа солилцож, чатлаж эхэлсэн. Эхэндээ энгийн зүйлс ярилцаж байснаа, сүүлдээ секстэй холбоотой зүйл ярилцаж эхэлсэн. Гэтэл надад тэр янз бүрийн порно зураг явуулж, хариулахад ч эвгүй асуултууд тавиад байсан. Гэхдээ би түүнийг охин гэж бодохгүй байнаа, гаж донтой эрэгтэй хүн байсан байж магадгүй. гэж тэрбээр судалгааны ажилтанд ярьсан байна. Тэгэхээр дээр хэлсэнчлэн нас хүйс харгалзахгүйгээр бэлгийн дарамтлалд өртөж байдгийн бодитой жишээ гэж үүнийг хэлж болно. Мөн цахим хэрэгсэл ашиглан дарамтлал хэрхэн үйлддэгийг та эндээс харлаа. Хүүхэд залуус интернэтийн орчинд ихэнхи цаг заваа зориулах болсон өнөөдрийн нийгэмд ийм маягаар дарамтад өртөж буй  охид хөвгүүд олон байгаа юм. 

Харин одоо Ажлын байран дээрээ бэлгийн дарамтлалд өртсөн Э гэж  эмэгтэйн  тухай өгүүлье.

Бодит жишээ 3

Өрх толгойлсон эмэгтэй “Э” Улаанбаатар хотын нэгэн дүүргийн захиргааны байгууллагад ажилладаг. Шинээр томилогдож ирсэн дээд тушаалын дарга нь ирснээсээ хойш ”Э”-г бэлгийн харьцаанд орохыг тулгаж дарамтлах болсон байна. Тэр дарга өөрийн албан тушаалаа ашиглан хүсэлтийг нь хүлээж аваагүйн хариуд “Э”-г янз бүрийн боломжуудаас хасаж эхэлсэн. Цалинг нь бууруулж, өрх толгойлсон эмэгтэйд олгодог үнэгүй нүүрс олгоогүйгээс гадна хамт олны өмнө муу ажиллаа гэж үндэслэлгүй буруутгах зэрэг зохисгүй авир гаргажээ. Харин “Э”-д өөрт нь болохоор чамайг маяглаагүй бол ингэхгүй байсан гэсэн утгатай зүйл хэлсэн байлаа. Энэ хэрэг одоогоор хэрхэн төгссөн нь тодорхойгүй байна. Гэхдээ “Э”-г сайн ажилтан гэдгийг  бусад удирдлагууд, хамт олон нь мэддэг учраас ажлаас халах зэрэг ноцтой хохирол учруулсан үр дагавар тохиолдоогүй бололтой. Ийм байдлаар ажлын байран дээрээ бэлгийн дарамтад орж, сэтгэл санаа болоод,  ахуй амьдрал дээрээ бодитой хохирлыг мэдэрч байгаа хүмүүс ч бидний дунд цөөнгүй бий.


Бэлгийн дарамтлал үйлдэгчид  дарга, удирдах албан тушаалтан байх нь элбэг  

2004 онд Хүйсийн Тэгш Эрхийн Төвөөс  140 хүний дунд явуулсан санал асуулгын дүнд  судалгаанд оролцогчдын 90 хувь  нь “бэлгийн дарамтлал үйлдэгч бол дарга, удирдах албан тушаалтан байдаг” гэдгийг хүлээн зөвшөөрчээ.  Гэхдээ  зөвхөн дээд тушаалын болон удирдах албан тушаалтан бус хамтран ажиллагч, түнш, цаашлаад үйлчлүүлэгчийн зүгээс ч   дарамтлал үйлдсэн тохиолдол бодит амьдрал дээр олон байдгийг   судлаачид хэлдэг. 

Мөн     498 хүний дунд явуулсан судалгаагаар нийт оролцогчдын 92.4 хувь нь Ажлын байран дахь бэлгийн дарамтлалыг  гол төлөв эрэгтэйчүүд үйлддэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн байхад,   380 хүний дунд явуулсан судалгаагаар оролцогчдын 70 хувь нь эрэгтэй хүн ийм үйлдэл ихээр гаргадаг гэж хариулсан бол  33 хувь  нь удирдах албан тушаалтны зүгээс, 37 хувь   нь хамтран ажилладаг хүний зүгээс үйлдэгддэг гэжээ.

Улмаар  600 оюутнаас авсан санал асуулгын дүнгээс үзэхэд 31.3 хувь  нь багш нар, 30 хувь  нь хамт суралцдаг хүүхдүүдийн зүгээс дарамтлал үзүүлэх нь элбэг байдаг гэсэн хариулт өгсөн байх юм. 
Харин  “Ажлын байран дахь бэлгийн дарамтлал  Монгол улсад“ судалгааны хүрээнд ямар байдлаар илэрч байгааг судлажээ.

Судалгаанд оролцогчдын 70  хувь  нь    Биеэр дарамтлах хэлбэр ажлын байран дээр хамгийн    ихээр ажиглагддаг гэж үзсэн бол 30 хувь нь ийм хэлбэрийн дарамтад өртсөн гэсэн байна.  Мөн  судалгаанд оролцогчид үг хэлээр дарамтлах хэлбэрийн бэлгийн дарамтлалд байнга өртдөг гэдгээ, өөрсдөө ч зарим тохиолдолд үг хэлээр дарамтлал үйлддэг гэдгээ илэрхийлжээ. 


profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3941365/13f/trackback

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2010.12.03 19:51:03
*.111.205.164

БУУДАЛД АЖИЛЛАДАГ ЯЛАНГУЯА НАС БАГА ХЭЛ МЭДЭХГҮЙ ЗАРИМ НЭГНИЙГ   БУУДЛЫН ӨМХИЙ СО НАР ДЭЭРЭЛХДЭГ ГЭСЭН ШҮҮ СУЛ ДОРОЙ ЧАДАЛ МУУТАЙ НЭГНИЙГ БОЛ БҮР ИЛҮҮ ДАРАМТАЛДАГ ГЭСЭН ШҮҮ ............

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2010.12.03 20:18:08
*.111.205.164

kara08

2010.12.03 20:18:12
*.17.215.160

kkkkkkkk 

susan_g

2010.12.03 21:59:45
*.194.203.201

kkk ugaasaa end buudald ajilaad ch hereggvi sanagdsan,urdn ajilj bsooooooooooon,hvnii hodolmoriig shulsan hamgiin baliar gazar chin buudal setak yum ble

profile

goch

2010.12.03 22:26:16
*.168.175.7

ee  tvlegdej  vhmer  gej  ter  setak  chin  estoi  baabaa  ajil  bnleedee  haluun  gej  jigteehen  buudaliin  boon  tsus  noj  ireed  estoi  neg  mongol  hvnii  gar  hvrehch  yum  bish  nowsh  gej   

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210463
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
21621 * СОЛОНГОСИЙН ШИЛДЭГ ЭМНЭЛЭГYYД * / ЭМЭГТЭЙЧҮҮД , ЭРЭГТЭЙЧҮҮД , ДОТОР , ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ / ** гоо сайхны мэс засaл ОРЧУУЛГА УНЭГҮЙ** 010-3169-6932 ЭМНЭЛГИЙН ОРЧУУЛГА *** ЭМЧ*** 2010-12-04 665
21620 ШИВЭЭС ХМЙНЭ jagaa74 2010-12-04 690
21619 humsnii manikur,bolon goyoliin zasalt,,budalt,,mgl taun604toot,..., mgltaun604 2010-12-04 910
21618 ӨНӨӨДРИЙН СОЛОНГОС ХЭЛ kwon 2010-12-04 789
21617 ӨНӨӨДРИЙН СОЛОНГОС ХЭЛ kkk 속담 zuir tsetsen ug [3] blgmjl 2010-12-04 2031
21616 dain boloh gene shuu ene unenuu??? [5] brave me 2010-12-04 2298
21615 yum asuuy hariulj zuvluuch manaihaan??? [1] brave me 2010-12-03 1052
21614 humsnii manikur,bolon goyoliin zasalt,,budalt,,mgl taun604toot,..., mgltaun604 2010-12-03 851
21613 ӨНӨӨДРИЙН СОЛОНГОС ХЭЛ [2] kwon 2010-12-03 1013
21612 medeh busguichuud baiwal zowolgoo ogch tusalna uu [2] zman 2010-12-03 1025
21611 Би чинь нөхөртэй, хүүхэдтэй хүн. Гэтэл 10 жилийн өмнө [1] goch 2010-12-03 3986
21610 **ШИНЭ ЖИЛ 50% SALE**САРНАЙ** salon / ХӨМСӨГ ,КОНТУР ,УРУУЛ ШИВЭЭС / ** 010-3169-6932 ** ЭМНЭЛГИЙН ОРЧУУЛГА *** ЭМЧ*** 2010-12-03 666
21609 *** ШИНЭ ЖИЛ 60 % SALE *** СOЛOНГOС ШИЛДЭГ ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ ЭМНЭЛГИЙН ОРЧУУЛГА *** ЭМЧ*** 2010-12-03 681
21608 ЭЛГЭМСҮҮ ҮРГЭЛЖ БУСДЫН АНХААРЛЫГ ТАТНА . ЮУ БОЛЖ БАЙНАА !!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-03 817
21607 ХҮНИЙ БИЧИГ БАРИМТААР СОЛОНГОСЫН ХИЛ НЭВТЭРВЭЛ ИЙМ БОЛНО !!!!!! [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-03 1596
21606 BUGDEEREI ANHAARAI [3] АНТОЛКАА 2010-12-03 1570
21605 asuult bna gereenii [2] LOVE24 2010-12-03 960
21604 shudnii orsgoig ynzaldag um bolovuu [7] hongoroooo 2010-12-03 1224
» БУУДАЛД АЖИЛЛАДАГ БҮСГҮЙЧҮҮД ЗӨВХӨН АНХААР СОЛОНГОСТ ....... [5] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-03 1509
21602 town 604 toot :МОНГОЛЧУУДАА ...АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ....^^ Уншсан маш сайн чанартай [1] ENG 7 2010-12-03 908
21601 ӨНӨӨДРИЙН СОЛОНГОС ХЭЛ [2] kwon 2010-12-03 1037
21600 eooe uschin zaluu yamar aimar yum be usiig ch 100% ashiglaj bndaa [4] АНТОЛКАА 2010-12-03 1178
21599 AMORE~~HERA фирмийн гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүн танд санал болгож байна file ssamii 2010-12-03 928
21598 ** СOЛOНГOС ЭМНЭЛЭГ** SUPER SALE** 2010-12-03 705
21597 Ганц удаа зовоод л хөөрхөн болно [3] toto_9696 2010-12-03 1637
21596 asuuya [2] mgl 247 2010-12-03 767
21595 Амьдралын утга учир [2] toto_9696 2010-12-03 1201
21594 태진아 – 동반자 - Xань duu vg orchuulgatai [2] Энхрийхэн 2010-12-03 1342
21593 Эмэгтэйчүүд ямар эр хүнийг хайдаг вэ? [2] toto_9696 2010-12-03 761
21592 Сексийг саатуулагч найман зуршил toto_9696 2010-12-03 956
21591 *ШИНЭ ЖИЛИЙН *SUPER SALE 55% * **СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ**(орчуулга үнэгүй )** 010-7566-7074 SUPER SALE** 2010-12-03 660
21590 elgemsugees asuuya tuslaachee [2] aimo 2010-12-03 602
21589 소녀시대 태연- 들리나요 Сунё шидэ Тэён- Сонсогдож байна уу? [1] Энхрийхэн 2010-12-03 1473
21588 2-5nasnii huuhedtei eejuudees asuuyaa [5] Хацаргоо 2010-12-03 2265
21587 eejuudee ? [3] shine_xvn 2010-12-03 1551
21586 장윤정- 어머나 -duu vg orchuulgatai [1] Энхрийхэн 2010-12-03 1090
21585 노사연- 만남- Ну са ён-Уулзалт duu (vg orchuulgatai) Энхрийхэн 2010-12-03 839
21584 svjon bolon buh eej nartaa bayrlalaa az jargal saihan buhiig happi boloree 2010-12-03 592
21583 2АМ-Үхсэн ч чамайг явуулахгүй duu ( vgteigee orchuulgatai ) [2] Энхрийхэн 2010-12-03 1099
21582 박봄- you and Im Парк Бум- Чи бид хоёр duu ( vgteigee orchuulgatai) Энхрийхэн 2010-12-03 956
21581 ЖИРЭМСНЭЭС ХАМГААЛАХ ЭМ УУГААД ИЙМ БОЛЧИХЛОО !!!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-03 3130
21580 СОЛОНГОСТ ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭЭД ИЙМ АЙМААР .....ЯАНА ДАА !!!!!!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-03 5975
21579 eejuudee saihan zaagaad ogooch [6] АНТОЛКАА 2010-12-03 4350
21578 Цагаач Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Төвөөс та бүхэндээ sumowoman 2010-12-03 745
21577 hi ? [5] xorwoo 2010-12-03 1006
배너신청
자생병원

배너신청