Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
..Тамын тогоонд чанагдаж байгаа олон үндэстнүүдээс ганцxан монголчуудын тогоо л манаачгүй байдаг гэнэ. Учир нь тэд энэ тогооноос гарах гэж оролдсон нэгнийхээ хөлөөс нь татаад унагачихдаг гэнэ. Тийм болохоор энд манаачийн хэрэггүй төдийгүй, тэд хэзээ ч тогооноосоо гарч чадахгүй гэнэ. Иймэрхүү утгатай "үлгэр" -ийг бид өөр хоорондоо ярилцаж, үүгээрээ бахархал, дургүйцлээ илэрхийлцгээнэ. Бараг л монголчууд бидний "имиж" болтлоо яригдсан энэ "үлгэр" гэгч, бидний сэтгэл зүйд "улиг" болтлоо нөлөөлж, "байх ёстой зүйл" мэтээр төсөөлөгдөх болжээ. 
Хамгийн хорлонтой үлгэр юм даа.
...Монгол оронд социализмын материал техникийн бааз байгуулах их үйлсийг удирдаж байхдаа МАХН, өөрийн дарангуйллаа барьж байхын тулд, бүх албан газар, аж ахуйн нэгжид өөрсдийн "мэдээлэгч"-ээ ажиллуулж байсан. Огтоос гэмгүй царайлсан тэр мэдээлэгчид, хамт олны дунд "яриа өдөөж", ам халсан уг яриан дундаас "ноцтой" зүйлийг нь дээш ховлон "мэдээлж", ажил амьдралд нь дарамт учруулна.


Увайгүй ичгүүргүй ийм үйлдлээс болж, хүмүүс бие биедээ итгэх итгэлээ алдаж, үзэн ядах, хорсон гутаах үйлдэл ихэссэн юм. Нийгмийн тэгшитгсэн харилцаа, үүний төлөөх дарангуйлал нь, өөрөөсөө илүү хэн нэгнийг хүлээн зөвшөөрөхгүй байх дадалд олон нийтийг сургажээ.
Энэ бол "тамын тогоо"-ны үлгэрийн хөгжлийн үе нь байлаа.
...Ардчилал ялж, хүмүүс бужигнаж, алдаа оноо, шударга ба шударга бусын харгалдаанд, уламжлалт тэгш байдлын хэм алдагдаж, баян-хоосны ялгаа илт гаарлаа. Яг энэ үеэс мөнгөтэй баян, эрх мэдэлтэй улстөрчид, зальтай луйварчдад "зусардагчид" олширсон. Тэд их завшилтын "шавхруу" горьдож, үүнийхээ төлөө хэний ч заавраар хэн рүү ч "хуцаж, архирах" -ад бэлэн.
Тэдэнд өчүүхэн "угаадас" хаяж өгөөд, олон нийтийн сэтгэл зүй рүү "хуцуулж, архируулж", ар хударгаар нь ашиглаж завших үйлдлээ хийж байдаг бүлэглэлүүд нэгэнт бий болжээ.
Энэ бол " тамын тогоо"-ны үлгэрийн өнөөгийн дүр зураг.


Нэг. Интернет орон зай


Өнөөдөр интернетийн хөгжлийн хурд, орон зай монголчуудад их боломжийг авчирч буй. Сэтгэлгээний хувьд 'хаагдмал' байсан монголчууд 'задран' хөгжих боломжийг энэ орон зай олгож байгаа. Тэд өөрсдийн санаа бодол, хүсэл мөрөөдлөө илэрхийлэн бичиж, дүрсжүүлсэн бүтээлүүд хийж бусдад хүргэж байна.
"Хүлээсэн"-д байсан аймхай сэтгэлгээнээс салж, өөрийн бодол санаан дотроо чөлөөтэй "тэнүүчилж", түүнийгээ бусадтай хуваалцахыг хүсч байгаа. Энэ бол оюун сэтгэлгээний "задрал", өөртөө итгэлтэй болж, өөрийгөө хөгжүүлэх том боломж.  Монголчууд бидэнд ус агаар мэт хэрэгтэй хөгжил.
...Бичиж байгаа болон бүтээж туурвиж байгаа хүн болгон төгс төгөлдөр, гайхамшигтай, бас өв тэгш байх албагүй, бас тийм шаардлагагүй л дээ. Тэдний оюун санаанд байгаа зүйлүүд, түүнийгээ илэрхийлж буй арга болон санаа хамгаас чухал.
Маш олон ийм бүтээлүүд нийгэмд болон олон нийтэд сайнаар болон муугаар нөлөөлөх боломжтой.
Бид бие хүнийхээ хувьд энэ их мэдээллийн орон зайгаас өөртөө хэрэгтэй, бас таалагдсан, хэрэг болох зүйлээ сонгон авч, өөртөө шингээх нь бидний итгэл үнэмшил, үзэл бодол, төлөвшилд зайлшгүй хэрэгтэй. Бүр зайлшгүй шүү. Түүнээс бус бид бүх мэдээллийг эмх замбараагүй байдлаар толгойдоо чихэж байдаг "хогийн сав" бүр ч биш. Гэтэл...


Хоёр. Сэтгэгдэл бичигчид


Хүмүүс ийм бичлэгүүд болон бүтээлүүдийг уншиж, үзэж байхдаа өөрт төрсөн санаа бодлоо "сэтгэгдэл" болгон бичицгээдэг. Энэ нь уг хөндсөн асуудлын талаарх өөрийн санаа бодлоо илэрхийлж, улмаар хэлэлцүүлэг болон өргөжиж, ямар нэгэн шийдлийн "учиг" -т хүргэх сайн талтай. Учиргүй магтаж, эсвэл муулж эсэргүүцэхдээ ч биш, энэ нь бидний санаа бодлоо илэрхийлэх тавцан болж байгаадаа маш хэрэгтэй зүйл. Энэ нь уг сэдвээр бичсэн болон бүтээсэн хүмүүст илүү их санааг өгч, өөрийгөө хөгжүүлэхэд нь тусалж байдаг. Бас урам зориг, баяр баясгалан, өөртөө итгэх итгэлийг нь асааж байдаг.
Харин монголчууд бидний ийм үйлдэлд мөнөөх "тамын тогоо"-ны үлгэр илэрч, энэ гайхамшигт орон зайг "бохирдуулах" нь хэрээс хэтэрлээ. Тэд өөрсдийн бүдүүлэг заваан, эрээ цээргүй, арчаагүй байдлаараа түрэмгийлэн илэрхийлэх хэлбрээр энэ бохирдлыг бий болгож байна. Тэд өөрсдийгөө "хэн ч мэдэхгүй" гэж бодохдоо, энэ орон зайд нус, шүлсээ хаяж, бүдүүлэг заваан үг хэллэгээрээ бусдыг гутаан доромжилж, сэтгэлийн ханамж авч байна. Би тэднийг 3 ангилал болгон ажигладаг.


1.Хөлсний хүн
-Улстөрийн сэдвээр болон улс орны аюулгүй байдал, шударга бус байдлын тухай бичлэгүүдэд энэ хүмүүс ихэвчлэн сэтгэгдэл бичдэг. Тэд андашгүй. "Гайхамшигт эр оронч", "цогт хувьсгалч", "үндсэний үзэлтэн"-ий дүрд хувилсан тэд, маш ихээр мэдэмхийрч, бүхнийг үгүйсгэн харааж зүхэцгээнэ. Өөрсдөөсөө бусдыг "мулгуу тэнэг" гэж, өрөөл бусдыг "хятадын эрлийз" гэж, харьд яваа нэгнийг "урвагч" гэж хараан зүхэж, сүрдүүлнэ. Бичиж байгаа зүйлийг ч төдийлэн ойлгохгүй хэрнээ бэлэн "жор"-оор бүхэнд хандаж бичнэ.
Яг үнэндээ бичиж байгаа сэтгэгдэлээс нь өчүүхэн тэд, хэн нэгний "хөлсний хүн' болох нь шууд мэдрэгддэг. Магадгүй манай өнөөгийн олигархиуд, хэвлэл мэдээллийн бүх л хэрэгслэлийг хувааж авсантайгаа адил, өөрсдийн "бууны ноход"-ыг цалинжуулан тэжээж, бусдын өмнөөс "хуцуулан, архируулдаг" байх. Би л лав тэгж "хардаж" байгаа.
2. Хорссон хүн
-Ажил амьдралдаа арчаагүй, мэдлэг боловсролоор дульхан, сэтгэл санаагаар гундуухан зарим хүмүүс интернет хэсч цагаа өнгөрүүлнэ. Тэд ямар ч зорилгогүй, юу ч хамаагүй уншиж, тэр болгоныхоо дор өөрийн дураар сэтгэгдэл бичиж суудаг ажилтай. Уншиж, үзэж байгаа зүйлээ сайн ойлгохгүй, хальт мөлт уншиж, үзээд л харааж зүхэж, гутааж доромжилж эхэлнэ. Тэд андашгүй. Тэдний үг хэллэг нь ердөө л бүсэлхийнээс доош, илт нус шүлс л мэдрэгддэг. Өөрсдийн арчаагүй тэнэг байдалдаа хорссон хорслоо л бусдад гаргаж байгаа хэрэг.
Тэд бүхнийг үгүйсгэж, өнгөтэй гэрэлтэй болгоныг харлуулж, өө сэв хайж олон тавлан доромжилж тохуурхана. Тэд үүндээ баясаж, хэн нэгнийг гутаан доромжилж, сэтгэлийг нь хиртүүлж байхдаа сэтгэл ханадаг аж. Тэд өөрсдийн адил олон олон хүнийг олж мэдрэхдээ бас ч омогшингүй. Яг олоод харчих юм бол тэд даанч арчаагүй. ой гутмаар хүмүүс. Харин тэд, өөрсдийн бүдүүлэг заваан хэллэгүүдээрээ өөрсдийгөө илчилж байгаагаа мэдэхгүй.
3.Хонзогносон хүн
-Тодорхой танил хүмүүсийнхээ бичлэг болон бүтээлийг анаж суудаг юм тэд. Тэр хүнийхээ бичлэг юм уу бүтээлийг гарахад,  хамгийн түрүүнд бохир сэтгэгдэл бичнэ. Ихэнх тохиолдолд, эхний сэтгэгдэл бичсэн хүний өнгө аясыг бусад нь дагадгийг бид анзаарч туршиж үзэж байсан. Тэр хүмүүс бичсэн сэдэв болон бүтээлийн тухай огтод бичихгүй. Тухайн хүний хувийн амьдрал, асуудлыг дэлгэж, хамтдаа "үзэн ядах"-ыг л олон нийтэд уриалдаг юм. Тэр хүнийг бусад хүмүүс ч "адгийн шаар, арчаагүй новш" гэж бичицгээхэд баярлан баясаж, бах нь ханах аж.
Тийм хүмүүс уг хүний хамгийн дотно байсан хүмүүс болон тэр хүнд гомдсон, хорссон, атаархсан хүмүүс байх нь олонтаа. Тэд уйгагүй энэ оролдлогоороо, тэр хүнийг "тэвчээр алдан" олны өмнө эвгүй байдалд орох, эсвэл энэ бүхнээсээ татгалзаж, өөртэй нь адил болохыг л хүлээдэг. Тэд тухайн хүний алдаж онож байсан бүхнийг, бас гадаад төрх болон нэгэн цагт хамт байхдаа олж мэдэрсэн муу зуршлуудыг илчилж, хамтдаа шоолох болон үзэн ядахыг л хүсдэг. Харин энэ бүхнээс тэр хүний ямар арчаагүй хорсол, атаархал, өс хонзон мэдрэгдэж байгааг өөрөө ч анзаарахгүй.


Гурав. Ийм байдлын улмаас...


Хүн болгон "ийм байдлыг тоох хэрэггүй", "тэд тэгж байдаг юм" гэж хэлцгээвч, тэдний ийм үйлдлүүд ямар нэгэн хэмжээгээр олон нийтийн сэтгэл зүйд муугаар нөлөөлж чаддаг юм.
-Олон хүмүүс энэ байдлын улмаас өөрийн санаа бодол, хүсэл мөрөөдлөө гаргаж бусадтай хуваалцахаас татгалзаж байна. Тэдний сэтгэлд "бусдад ингэж доромжлуулж байхаар, зүгээр л мөрөөрөө явж байя" гэсэн бодлууд төрнө. Бид буцаад л "бэтгэрч", хувиа бодон "хулчийж", урам зориг нь "мохож" байна.
Би заримдаа хэн нэгний тухай бичихдээ, өөрөөсөө илүү тэр хүнийг "доромжлуулах"-аас айдаг.
-Сэтгэгдэл нэртэй ийм доромжлолууд гаарснаар хүмүүс залхаж, бас бухимдан алив зүйлийг уншиж, үзэхээс татгалзаж байна. Сэтгэлд хүрсэн сайхан зүйл уншчихаад өөрт төрсөн өөдрөг сэтгэлээр, өрөөл бусдын сэтгэгдлийг уншихад, зарим тохиолдолд шууд л "ой гутмаар'.  Энэ мөчид анх төрсөн сайхан сэтгэгдэл хиртэж, бухимдсандаа тэр өдөртөө л сэтгэл тавгүй.
Заримдаа хүмүүс бичсэн зүйлтэй огт хамаагүй сэдвээр өөр хоорондоо маргалдаж, хэрэлдэцгээнэ. Үнэхээр залхмаар. Энэ бүхэн бидний сэтгэлд нэг л "хар дарсан", бараан орчин болож хувирдаг.
-Зарим ийм сэтгэгдлүүд, хүмүүсийн сэтгэл санаа болон эрүүл мэндэд муугаар нөлөөлж чаддаг. Монголчууд бид өдгөө болтол 'сэтгэл санааны хохирол" гэдэг талаар ямар ч ойлголтгүй, мөнгө хөөсөн хэвээр л явна.
Их л урам зоригтойгоор бичиж туурвиж эхэлсэн зарим хүмүүс, хэсэг хугацааны дараа бичиж туурвихаа больж байгаа нь анзаарагддаг. Өөрийн санаа бодлоо илэрхийлж, бусадтай хуваалцах гэсний төлөө, хэн ч бусдад доромжлуулж, нулимуулж байхыг хүсэхгүй. Үүний төлөө хувийн амьдрал болон асуудлаа бусдын өмнө дэлгүүлж "нүцэглүүлж" байхыг хэн ч хүсэхгүй.
Юу юунаас илүү тэд ийм муу үйлдлээрээ бусдын сэтгэл санаанд "цохилт өгч" чадаж байна.  Ийм байж  болно гэж үү?


Дөрөв. Ийм хүмүүст хэлэх зүйл байна.


-1.Ямар нэгэн зүйл бичиж, бүтээж туурвиж байгаа хүн болгон заавал аугаа гайхамшигт шидтэн, өв тэгш хүмүүжилтэй, төгс төгөлдөр байх албагүй бөгөөд тийм боломж ч үгүй. Оюун ухаант хүн болж төрсөн хэн боловч өөрийн санаа бодлоо илэрхийлэн бичиж, хэвлэн нийтэлж, үг хэлэх эрхтэй. Энэ бол ардчиллын хамгийн үнэт ололт, бас тулгуур зарчим нь. Та яагаад үүнийг устгахыг хүсээд байна вэ?
-2.Хэн ч ямар сэдвээр бичиж туурвисан ч, бичсэн, туурвисан зүйлийнх нь агуулга, хөндөж буй асуудал, гаргаж буй санаа нь чухал болохоос, тухайн хүний хувийн амьдрал, хувийн асуудал нь огт хамаагүй зүйл. Тэр хүн барзгар нүүртэй, царай муутай, хааяа "балгачихдаг" байсан ч,  бичиж буй зүйлтэй нь хамаатай л биш бол үүний төлөө хэн нэгнийг гутаан доромжлох эрх, хэнд ч үгүй. Та ч, тэр хүн ч, бид бүгдээрээ л яг адилхан хүн.  Та яагаад бусдыг хүндлэхгүй байна вэ?
-3. Хүн болгон заавал бие биедээ таалагдах албагүй. Тийм боломж ч үгүй. Тэр хүн танд таалагддагүй, бичсэн зүйл нь танд таалагдахгүй бол, та заавал үүнийг уншин бухимдаж, хорслоо бүдүүлгээр илэрхийлж байх ямар хэрэгтэй гэж? Хорвоо дэлхий уудам, бичиж, туурвиж байгаа хүмүүс олон байгаа. Өөртөө хэрэгтэй, таалагдаж байгаа зүйлээ олж унших бүх боломж танд байгаа. Яагаад та заавал бүдүүлэг түрэмгий байдлаараа бусдын сэтгэхүйг хордуулж байх ёстой гэж?
-4. Та өөрийнхөө бүдүүлэг арчаагүй байдлаараа бүх зүйлд хандах ахул, таны эргэн тойронд байгаа бүх л зүйлс яг л тийм байх болно. Та бусдад атаархаж, хорсож, бухимдаж байгаа чинь таныг амархан ядрааж, бас хөгшрүүлж байгаа. Бас бусдад муугаар харагдуулж, ойлгуулах болно. Хамгийн гол нь таны энэ байдал бусдад муугаар нөлөөлж, бусдын сэтгэлийг хиртээж, бас бухимдуулж байна. Ингэх нь хэнд ашигтай гэж?
-5. Таны ийм үйлдэл бусдад муугаар нөлөөлж чадаж  байгаа ч, ингэснээр та юуг ч өөрчилж чадахгүй. Монголчууд бид ч, энэ дэлхий ертөнц ч ухарч биш урагшаа явж байгаа болохоор онож алдаж байгаад ч заавал хөгждөг юм. "Жингийн цуваа явж байдаг, жингэрийн ноход хуцаж л байдаг" гэдэг үг бий.
Бид урагшилж буй хөгжлөө, хөгжиж буй хэн нэгнээ хүлээн зөвшөөрөхөөс өөр арга үгүй. Хөгжил гэдэг, уйгагүй зүтгэлийн ачаар л бий болдог зүйл. Өөрөө хөгжиж чадахгүй бол бусдад бүү саад бол!


Тав. Төгсгөл


... Яг үнэндээ би монголчуудын тухай зохиосон "тамын тогооны үлгэр" -т дургүй. Энэ бол биднийг ийм байлгахыг хүссэн хорон санаатнуудын бүтээл. "Хөмөрсөн тогоо"-ноос гарч, дэлхийн хөгжлийг мэдэрч байгаа өнөөгийн монголчууд бид ихэд өөрчлөгдөн хөгжиж байгаа. Үүнийг монголдоо ч дэлхийд ч эрдэм мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ гайхуулж яваа олон олон монгол залуус нотолж буй.
Харин бидэнд өнөө цагт ЭВ НЭГДЭЛ хамгаас чухал байнаа.
-Үнэхээр хөгжиж, илүүрхэж яваа нэгнээ хүлээн зөвшөөрч, тэднээр бахархаж, тэднийг дэмжиж, үр хүүхдүүддээ хүртэл үлгэр дуурайлал болгож байх нь хэрэгтэй байна.
-Бие биедээ атаархан хорсож, хорлож гутаалгүйгээр шударгаар өрсөлдөж сурах хэрэгтэй байнаа. Нэг монгол хүн хөгжиж сайн явахад, түүний ард 10 монгол хүн тусалж дэмжиж л байгаа.
-Бид дор бүрнээ эрүүл саруул сэтгэлгээтэй, алив зүйлд бодитоор хандаж сурвал, бидний эргэн тойронд эрүүл саруул орчин бүрдэх л болно. Ядаж л нус, шүлсээ үсчүүлээд байхгүй бол, бидний орчин нэгэн цагт цэвэршиж л таарна.
-Бид бие биенээ дэмжиж, бүдүүлэг заваан, эрээ цээргүй байдлаас хамтдаа зайлсxийх хэрэгтэй байна. Олон олон цахим хуудасны админууд үүнд хяналт тавьж болно. Санал зөрсөн сэтгэгдлийг бус, бусдыг гутаан доромжилсон сэтгэгдлүүдийг устгаад, блоклоод байхад л сайн тэмцэл болно. Таны интернет орон зай дахь гэрэл гэгээг та л өөрөө хамгаалж байх үүрэгтэй.
-Монголчууд бид нэг л үндэстэн. Бидний хэний ч сайн муу үйлдлийн өмнө "МОНГОЛ' гэдэг нэг л нэр дагалддаг. Таны хүссэн эс хүссэнээс хамаарахгүйгээр энэ хувь заяа биднийг нэгтгэж байгаа. Бид төрөхдөө ээж, аав, эх орноо өөрсдөө сонгодоггүйн адил, хувь заяагаа ч бид өөрсдөө өөрчилж сонгодоггүй юм. Бид нэг л хувь заяатай монголчууд билээ.


ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭР ЖАРГАЖ, ЭВ НЭГДЭЛ БЭХЖИХ БОЛТУГАЙ!

profile

Өнөөдөрөө би өөрөө босгосон учраас маргаашд минь хэн ч хошуу дүрэхийг зөвшөөрөхгүй.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3995989/c0f/trackback

profile

Хацаргоо

2010.12.19 19:17:19
*.237.115.189

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2010.12.19 19:33:29
*.189.255.121

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210468
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523347
22251 mongol bair [1] Cash 2010-12-19 667
22250 •°_๋ღ♥ღ๋•° ~^Merry Christmas^~•°_๋ღ♥ღ๋•° file [4] eenee12 2010-12-19 748
22249 Жирэмсний сүүлийн 3 сар их ядардаг Ээж минь 2010-12-19 3141
22248 우체국 tekbenii 요금?? [9] АНТОЛКАА 2010-12-19 1130
22247 ГОО САЙХАНЫ ШИВЭЭС ХИЙНЭ [1] jagaa74 2010-12-19 516
22246 jiremsen ehchuuchee eejvvdee hariulj tuslaach [2] xmen 2010-12-19 1080
22245 www.doldon.com anuujin0703 2010-12-19 1239
22244 BUH BIEIIN BARIA...REIKI SU:M37 2010-12-19 582
22243 Өдөрлөгт урьж байна ABAP 2010-12-19 467
» ELGEMSUU.........AHXAAP...............BOLGOOMJIL.....IIM BOLNO............ kkk gehiimuu haashain [2] АНТОЛКАА 2010-12-19 1174
22241 Үс унахад нөлөөлдөг үндсэн шалтгаанууд angella2010^^ 2010-12-19 778
22240 Хүүхдийн сэтгэлгээ насныхаа онцлогт тохирсон байдаг angella2010^^ 2010-12-19 749
22239 Танд ямар чулуу ээлтэй вэ? angella2010^^ 2010-12-19 1839
22238 ANSAN KEB bank 1$-2000$ xurtel 5000wonoor shiljuulne ! ! ! file money$$$ 2010-12-19 484
22237 ТӨРСНИЙ ДАРАА [3] Ээж минь 2010-12-19 2686
22236 helnii kyrs helj uguuch [1] hawar-mgl 2010-12-19 734
22235 aarts zardag gazar bna uu [1] 2007am 2010-12-19 1533
22234 busguichuud,eejuudee neg iim sanal bn. joly 2010-12-19 605
22233 хөөлхийдөө ккк [3] МАРАЛГОО 2010-12-19 894
22232 Айхтар сонсголтой байна шүү хөөрхөн юм ккк [2] МАРАЛГОО 2010-12-19 775
22231 Lemonд дуртай бяцхан baby [2] МАРАЛГОО 2010-12-19 782
22230 Bon jovi -н үнэнч шүтэн бишрэгч хэхэ [3] МАРАЛГОО 2010-12-19 1002
22229 eejuudees asuuyaa [2] baayu 2010-12-19 1020
22228 BOLOMJIIG BUU ALDAARAI chono1 2010-12-19 574
22227 ЯГ ОДОО ОРНООСОО БОСООГҮЙ БАЙГАА БҮГДЭД ЗОРИУЛАВ ..ҮҮНИЙГ ХИЙГЭЭД Л..... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-19 835
22226 БҮГД АНХААР ШИНЭХЭН МЭДЭЭЛЭЛ !!!!!!! [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-19 1426
22225 Хэрэв үтрээнээс [1] ээж минь 2010-12-19 1020
22224 gereenii bichig hiine,,naidvartai,,mgl taun 604toot,,010-9821-3721 mgltaun604 2010-12-19 468
22223 elgemsuu chi chotgoriin oronluugaa tonil [7] nuserlug 2010-12-18 2455
22222 orood yz dee~~~~~~~~ inter_shop 2010-12-18 506
22221 huuhdiin nudend uvdug garchlaa yah ve [3] hongoroooo 2010-12-18 4707
22220 town 604 toot :МОНГОЛЧУУДАА ...АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ....^^ Уншсан маш сайн чанартай [1] ENGLAND7 2010-12-18 569
22219 busguichuudee yaraltai helj tuslaach!!!!!!!!!!! [3] cure_1 2010-12-18 993
22218 jiremsen. busguichuudes ? bna [7] mongolo 2010-12-18 904
22217 САЙХАН БАЯРЛААРАЙ БҮСГҮЙЧҮҮДЭЭ [9] Хацаргоо 2010-12-18 1904
22216 СОЛОНГОС ЦЭЦЭРЛЭГТ ХҮҮХДЭЭ ЯВУУЛАХААС БОЛГООМЖИЛ ИЙМ БОЛНО !!!! [5] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-18 1253
22215 MAIIM GOO SAIHNII BUTEEGDEHUUN...ALLO SHUUS, VITAMINUUD... MAIIM 2010-12-18 683
22214 gereenii talaar asuya [2] enika0216 2010-12-18 681
22213 ЧИХЭЭР ХАТГАВАЛ ТӨМСӨӨР ЭМЧИЛЭЭРЭЙ [2] ээж минь 2010-12-18 778
22212 ААВ НЬ ОХИНОО.............. ИНГЭЖ ... ОХИН ҮРЭЭ АНХААР !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!1 [10] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-18 1523
22211 **ШИНЭ ЖИЛ 50% SALE**САРНАЙ** salon / ХӨМСӨГ ,КОНТУР ,УРУУЛ ШИВЭЭС / ** 010-3169-6932 ** ЭМНЭЛГИЙН ОРЧУУЛГА *** ЭМЧ*** 2010-12-18 468
22210 hi eejuudee [4] tsetsetse 2010-12-18 687
22209 ХАТУУ Ч ҮНЭН ТЭДНИЙГ БИТГИЙ ДАВРУУЛ!!!!!!!!!!!!!!! БИТГИЙ ГОМДООРОЙ >> [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-18 992
22208 Жүжигчин Г.Отгонцэцэг "Rhodia" дээр нүцгэлэв [2] angella2010^^ 2010-12-18 9926
22207 Одод машинтайгаа [3] angella2010^^ 2010-12-18 1058
배너신청
자생병원

배너신청