Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

БАРИМТ 1

Солонгос яваад хэдэн жил сураг тасарсан нөхөртэйгээ эхнэр нь “Нарантуул” зах дээр таарчээ. Амьд, үхсэн нь мэдэгдэхгүй алга болж, эхнэр хүүхэд, эцэг эхээ шар махтай нь хатааж байсан нөхөр аль эрт Монголд иржээ. Тэгээд Солонгост хамт амьдарч байсан бүсгүйтэйгээ Архангайд очоод суурьшчихсан байж. Бараагаа татах гэж яваад хуучин эхнэртэйгээ зах дээр таарсан эр хэнэг ч үгүй “Чи одоо болтол хүнтэй суугаагүй юм уу” гэж асуужээ. Албан ёсны баталгаатай, бас түүнийг хүний газар яасан бол гэж сэтгэлээ чилээж байсан бүсгүй үүнийг сонсоод золтой л ухаан алдчихсангүй.

БАРИМТ 2

Ө уг нь нөхөртэйгөө хамт Солонгост бараг гурван жил гаруй хамт ажилласан. Хоёулаа борви бохисхийх завгүй зүтгэж байж хэдэн төгрөг цуглуулаад ирсэн. Явахад дөрөвтэй байсан охин нь ирэхэд нь сургуульд орчихсон гүйж байлаа. Өөрийн гэсэн байр оронтой болоод одоо л нэг халуун ам бүлээрээ амьдрах нь гэтэл нөхрийнх нь ааш зан хувирч эхэлжээ. Монголд ирээд шууд хийчих ажил олдоогүй, нааш цааш жаал жуул наймаа хийсэн болоод нөхөр нь архи ууж, Солонгост ажиллаж олсон мөнгөний ихэнх нь миний хөдөлмөр хэмээн агсамнах болж. Нөхрийнх нь аав ээж, ах дүү нар нь ч байн байн мөнгө нэхэж, гэр бүлийн амьдрал гэдэг мөнгөнөөс үүдсэн хэрүүлээс солигджээ. Эцэстээ хэрүүл зарга хийж байж хураасан мөнгөө хувааж аваад хоёр тийшээ болж, бүсгүй охиноо хөтлөн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоог нэгээр нэмлээ. Мөнгө олж сайн сайхан амьдрах гэж л явсан болохоос, мөнгө гэр бүлийг маань бусниулна гэж бодоогүй тухайгаа бүсгүй ярьж байна.

БАРИМТ 3

Э одоо 25 настай. 19-тэйдээ шоронд орсон. Машины сэлбэг хулгайлсан хэргээр 10 жилийн хорих ял авсан. Одоо ялынхаа бараг ихэнхийг эдлээд байгаа. Түүнийг багад нь аав ээж хоёр нь салжээ. Тэрээр ээжтэйгээ үлдсэн ч гол төлөв эмээтэйгээ амьдарч байв. 1999 онд ээж нь Солонгос явсан. Ээж нь хажууд нь байхгүй, төрсөн аавтайгаа бараг уулзалддаггүй тийм нэг амьдрал дунд түүний өсвөр нас өнгөрч, үеийнхээ хөвгүүдтэй нийлэн машины толь шил хулгайлж, улмаар шоронгийн хаалга татжээ. Одоо ч ээж нь Солонгосоос ирээгүй. “Хэрвээ цаг хугацааг буцааж болдог бол би ээжийгээ л явуулахгүй байсан” тэрээр ярих. Ээж нь хажууд байсан бол би ингэж хэрэг түвэгт орооцолдохгүй байсан болов уу гэдэг горьдлого түүнд байдаг аж. Гэхдээ амьдралын урт замд дөнгөж хөл тавихдаа л алдаж эндсэнд нь харь газар хар ажил хийж байгаа ээжийн минь буруу гэж байхгүй, хэзээ ч ээжийгээ буруутгаж бодож байгаагүй гэсэн.

БАРИМТ 4

-Аав ээж хоёр маань Солонгосоос байн байн доллар явуулаад л над шиг баян, тансаг хэрэглээтэй оюутан манай ангид цөөхөн байлаа. Их сургуулийн баячуудын хүүхэд ордог ангид шүү дээ. Намайг сургуулиа төгсдөг хавар бараг дөрвөн жил хүний нутагт хар ажил хийсэн аав, ээж маань нутагтаа хөл тавихад би аавыгаа бараг таниагүй. Хэдхэн цагаан үстэй, бараг л халзан, бас турсан гэж жигтэйхэн. Хүнд хүчир ажил хийснээс л болсон байх гэж бодож байлаа. Ирээд л амарч тухлах гэхээсээ илүү аав шинэ байшин барих гээд завгүй Зуун айлын зах Баянхошуу хоёрын хооронд гүйсэн. Дүү бид хэд олон өрөөтэй хаустай болох нь гэж хөөрцөглөөд байснаас биш аавынхаа бие ямар байгааг үнэндээ анзаараагүй. Зургаан сарын дараа аав хорт хавдартай болсон гэдгийг мэдсэн… Байшингаа харахаар аавын минь амь насаар боссон юм шүү гэсэн гунигт бодол дандаа төрдөг. Аав ингэж амь насаа зольж ажиллаагүй бол ээж дүү нар маань орох оронгүй хөлсний хашаа байшингаар л хэсүүчлэх байсан болов уу даа. Солонгост ажиллаж байсан аав нь ирээд удалгүй хорт хавдраар нас барсан Б бүсгүй ингэж гунигтай ярьж байна.

БАРИМТ 5

Дунд сургуульд олон жил багшилсан эмэгтэй ярьж байна аа. Сургууль дээр хамгийн их мөнгөтэй, бийлэгжүү явдаг, тэгээд болохгүй бүтэхгүй юмтай орооцолдчих гээд байдаг хүүхдүүдийн ар гэрийн амьдралыг судлаад үзэхээр сонин дүр зураг гарч байна гэнэ. “Гадаадад байдаг аав, ээжүүд үр хүүхдийнхээ хажууд байж чадаагүйгээ мөнгөөр нөхөх гэж оролдож байгаа нь туйлын буруу” хэмээн тодорхойлоод мөнгөний үнэ цэнийг мэддэггүй, урсаж байдаг юм шиг ойлгодог тийм хэсэг бүлэг хүүхэд сургуулиуд дээр бий болсон байгааг онцолж байна.

БАРИМТ 6

Нэгэн дунд сургуульд багшилж байсан Б-г захирал нь дуудаад ажлаасаа гарахыг шаарджээ. Захирал “Таны гэр бүлийн хүн сургууль дээр ирээд хүүхдүүдийн өмнө үлгэргүй бүдүүлгээр аашилж байгааг тэвчихийн арга алга” гэж тайлбарлажээ. Б-гийн нөхөр Солонгост ажиллаж байхдаа эхнэрээ утсаар байнга дарамталдаг байж. Хаана, хэнтэй юугаа хийгээд байна гээд л. Хол байгаад хоосон хардаад ингэж байгаа юм гэж нөхрийнхөө зөвтгөдөг байсан нь андуу байсныг ирэхэд нь мэджээ. Солонгосоос нөхөр нь ирж, Дэнжийн 1000-аас гурав, дөрөвдүгээр хороолол руу нүүсэн ч, амьдрал нь там болжээ. Нөхөр нь ганцаараа архи ууна, хардаж зодно, бүр хүүхдүүддээ ч гар хүрнэ. Түүний нөхрийн хардалт сэтгэцийн эмгэг болж хувирчээ. Хоосон зүйлийг ургуулан бодоод түүндээ өөрөө үнэмшин улмаар хажуу дахь хүмүүсээ зодож нүднэ гэдэг нэг төрлийн сэтгэцийн эмгэг өвчин гэдгийг эмч нар хэлсэн байна. Тэгээд сүүлдээ ажил дээр нь очиж, сурагчдынх нь өмнө элдвээр дуудаж загнадаг болсон нь эхнэрийг нь ажилгүй болгоход хүргэсэн байна. Цаашлаад энэ гэрийг тайван амгалан амьдарна гэж итгэхэд хэцүү.

Иймэрхүү жишээ бидний эргэн тойрноор дүүрэн. Солонгос руу хүүгээ, нөхрөө, хамаатан садан найз нөхдөө үдээгүй гэр бүл Монголд бараг байхгүй. Тэр хэрээр айл гэрт ирж Солонгосын хаялга бууж амьдрал нь сайжирч байгаа нь үнэн. Гэтэл олон айл өрхий амьдралд сүүдэр тусч байна. Гэр бүл салж, үр хүүхдүүд нь өнчирч, мөнгөний төлөө зүтгэсэн хатуу хөдөлмөр олон хүнийг цагаасаа өмнө хорвоог орхиход хүргэж байна.

Солонгос руу явж байгаа хүмүүсийн олонхи нь идэр насны эрчүүд. Ажиллах гэрээ гурван жил. Албан ёсны гэрээгээр очиж байгаа хүмүүс нэг жил болоод амралтаа авах эрхтэй. Гэвч мөнгө хийх гэж явсан хүмүүс амраад нааш цаашаа нисээд байхыг илүү зардал гэж үздэг тул гэр бүлээсээ наад зах нь л гурван жил тусдаа байхаас өөр аргагүй. Энэ хугацаанд бэлгийн хэвийн амьдрал алдагдаж, хоёр улс дамнасан хардалт сэрдэлт өрнөж эцэстээ салж сарниж байна. Өнгөрсөн онд Солонгост ажиллаж байгаа хүмүүсийн дунд хийсэн судалгаанд оролцсон 300 хүний 7,0 хувь нь гэр бүлээсээ хөндийрсөн, 4,8 хувь нь шинэ хамтран амьдрагчтай болж, 2,7 хувь нь хардалт сэрдэлтэд байнга өртдөг гэж хариулсан байна. Солонгос явсан монголчууд тэндээ очоод шинээр хамтран амьдрагчтай болох нь ердийн үзэгдэл болжээ. Гэр бүлийг салгадаг гол хүчин зүйлүүдийн нэгд Со гэр бүл буюу түр хугацаагаар хамтран амьдрах багтдаг байна. Төмрөөр хийсэн робот биш мах цусанд төрсөн хүнийг гурван жил тэвчсэнгүй өөр нэг рүү гүйлээ гэж буруутгах арга ч байхгүй билээ. Бас нөгөө талаар солонгос явж байгаа эмэгтэйчүүдийн хувьд хэн нэгний өмгөөлөл хамгаалалд багтаж хамтран амьдрахгүй л бол бэлгийн дарамт хүчирхийлэлд автах нь олонтаа байдаг байна. Судалгаагаар хоёр эмэгтэй бүрийн нэг нь эмэгтэй хүнийхээ хувьд гадуурхагдаж, ямар нэг бэрхшээлтэй тулгардаг аж. Мөн нийгмийн өөр орчинд удаан хугацаагаар тусдаа байсны дараа эргээд хамт амьдрахад бэрхшээл үүсдэг байна. Наад зах нь л хангүг шахуу болчихсон эрд монгол эхнэр солонгост хамтран амьдарч байсан хүүхэн шиг нь кимчитэй шөл хийж өгч чадахгүй байх жишээтэй.

Солонгост ажиллаж байгаа монголчуудын ажлын нөхцөл тийм сайнгүй. Чийгтэй, нам дор газар ачаалал ихтэй ажиллаж амралт хоол хүнсээ тохируулж чадаагүйгээс болоод архаг өвчин хүндрэх улмаар нас барах нь олонтаа байдгийг “Бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж буй монгол иргэдийн зарим эрхийн хэрэгжилт” судалгаанд дурдсан байна билээ. Ходоод, нойр булчирхай, элэг, бөөр, цагаан мах эргэх өвчин, үйлдвэрийн эрүүл ахуйн нөхцлөөс шалтгаалсан харшил, хөлний судас бүдүүрэх, нуруу, нугасны гэмтэлтэй болох байдал элбэг ажээ. Гэвч Солонгос явж мөнгө олж, аж амьдралаа дээшлүүлэх гэсэн хүмүүсийн цуваа тасрахгүй байна. Гадаадад ажиллах хүч илгээх төвийн шугамаар явуулах 5000 хүний нэг нь болчих гэсэн солонгос хэлний шалгалт өгөхөөр одоо оочерлож байна. Солонгос эзэн залуухан эрчүүдийг л сонгоно. Эмэгтэй хүмүүс бүртгүүллээ ч гэсэн явах магадлал муутайг хэлний шалгалт авч байгаа солонгос бүсгүй ил тод хэлж байна билээ. Ингэж хүйсээр ялгаж, залуухан монгол эрсийг боолын хөдөлмөр хийлгэхээр солонгос руу явуулахыг Монголын төр хуулиараа зөвшөөрсөн. Тэр ч бүү хэл Солонгос руу хүмүүс явуулсан, Япон руу явуулж өгнө гэж сонгуулийн сурталчилгаа хийсэн цөөнгүй хүн одоо Төрийн ордонд парламентын танхимд сууж байгаа. Гэр бүлийн амьдралыг сүйрүүлж, салгаж байгаагаараа өөрийгөө рекламдаад байгаа эрхэм гишүүд зарим улс орон гадаадад ажиллах хүч гаргахдаа зургаан сарын дараа гэр бүлийнхэн нь очиж уулзаж болохоор зохицуулсан байдаг гэдгийг мэддэг болов уу.

Солонгос эзэд монгол эрчүүдийг хямд хөлсөөр зарж хожиж байгаа. Харин ард нь олон монгол гэр бүлийн амьдрал бутарч сарниж, солонгос эмгэнэл үргэлжилж байна.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4009006/ee5/trackback

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2010.12.22 21:36:47
*.111.205.164



    Уйлуулж дуулуулж гомдоогоод яах нь вэ дээ

    Учир тавилантай чиний л амраг
    Асгаруулан мэлмэрч халаглуулаад яах нь вэ дээ Хорвоод азтай чиний л амраг Заяа тавиланг тэгшитгэж Энгэрт чин эрхлэх гэж Бусдаас эхэлж ургасан Бэлийн цэнхэр яргуй юмсан Эрх танхил зангаа эцгийн гэрт эс орхих Эхийнхээ Энгэрт чин эрхлэх гэж хоргодож ядсан Эрт ургасан цэцэг шиг Эмзэг нялх охин юмсан Охин хонгор зангаа Одоо л чиний дэргэд гээж Орь ганцхан чиний л амраг байх гэж Орд цагаан гэрийн гэргий чинь байх юмсан





haliungo

2010.12.24 10:38:45
*.142.217.240

муу ёр зөгнөсөн бузар амьтан түүхий элэг авгай

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
22431 Монгол охин Шакиратай хамт бүжиглэжээ [3] angella2010 2010-12-23 942
22430 xuuxdiin suu zarna [1] duck duck 2010-12-23 585
22429 bugdees ni asuuya [1] b_chg 2010-12-23 565
22428 xeleed uguuch yaraltai [5] chevon 2010-12-23 1411
22427 mach yaraltai chansv 2010-12-23 503
22426 medeed heled ug teghuu [6] ㅁ녀ㅕㅇ밋먀ㅑ 2010-12-23 1300
22425 hi asuuyaa buugiinuud 2010-12-23 649
22424 haniad??? [1] joons 2010-12-23 1539
22423 daegu d bdag busguichuudees asuux ym bainaa mozart9 2010-12-23 508
22422 asuuya [2] mishil 2010-12-23 684
22421 ӨНӨӨДРИЙН СОЛОНГОС ХЭЛ [2] kwon 2010-12-23 586
22420 СОЛОНГОСТ ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛ ИЙМ Ч БОЛОХ ГЭЖ ДЭЭ .... ЯАХ ГЭЖ!!!!! [5] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-23 1420
22419 Зөвхөн Ээжүүд эхчүүдэд зориулсан эвэнт 50% sale file [5] MAKE-UP 2010-12-23 2383
22418 ========ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН========= MAKE-UP 2010-12-23 1787
22417 БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ , БОХИРЫН ХООЛОЙ БИШ...TA ОМЕГА 3-ЫГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ BЭ? MAKE-UP 2010-12-23 484
22416 odriin mend.taunii .............. [1] арвай 2010-12-23 544
22415 asuuya yaralt [1] LLC 2010-12-23 735
22414 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-12-23 504
22413 asuuyaaaaa?? [8] LLC 2010-12-23 1057
22412 ТЭЖ0НД ГОО САЙХAНИЙ САЛОН АЖИЛЖ БАЙНА 2 sekv_boy 2010-12-23 1563
22411 ANSAN KEB bank 1$-2000$ xurtel 5000wonoor shiljuulne ! ! ! file money$$$ 2010-12-23 473
22410 монголоос илгээмж [2] mbmmbm 2010-12-23 1011
22409 ДЭГҮ ИХ СУРГУУЛЬ DAEGUIHSURGUULI 2010-12-23 491
22408 eej naraa yaraltai asuuy [2] baayu 2010-12-23 1105
22407 huuhed harj uguh hun bnuu majand mbmbmb 2010-12-23 573
22406 Asuuyaaaaaaaaaaaa [1] BunnyBunny 2010-12-22 661
22405 shine jiliin mend hyrgie hymyysee,,mgl taun604toot,,yschin,goosaihan,,, mgltaun604 2010-12-22 586
22404 visa ni duusaad garchaad orj ireh hun bna uu baival hamt china yavchaad orood irii lolipopo 2010-12-22 638
22403 oyonii sorviig yaj tsever edgeex ve [6] sots 2010-12-22 897
22402 ТӨРӨЛТИЙН ҮЕ ШАТУУД [2] Ээж минь 2010-12-22 1860
22401 huuhdiin tsetserleg asuuya [11] jeonju-s 2010-12-22 5918
» СОЛОНГОСТ АМЬДАРДАГ МОНГОЛЧУУДЫН ЭМГЭНЭЛ ..... [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-22 961
22399 alt mungunii darhan [3] hos hun hos hun 2010-12-22 2897
22398 Ansand bdag eejuudees asuuy aa [3] buugiinuud 2010-12-22 738
22397 asuuy [2] 79 2010-12-22 818
22396 mar buudal ar bna [1] chingvv 2010-12-22 460
22395 БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ , БОХИРЫН ХООЛОЙ БИШ...TA ОМЕГА 3-ЫГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ BЭ? MAKE-UP 2010-12-22 516
22394 orood yz dee~~~ inter_shop 2010-12-22 579
22393 САЙН ХАНЬТАЙ БОЛОХЫГ ХҮССЭН БҮСГҮЙЧҮҮД УНШААРАЙ !!! ҮНЭН ҮҮ ??? [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-22 817
22392 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2010-12-22 516
22391 ӨНӨӨДРИЙН СОЛОНГОС ХЭЛ [1] kwon 2010-12-22 512
22390 ЭНЭ БҮСГҮЙ ЯАГААД БАЙГАА ЮМ БОЛ !!!!!!!!!!!!!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-22 1000
22389 Solongos bolon gadaad duunii fonagramm zarna. Zulaida. 2010-12-22 624
22388 Монгол үндэстэн та бүхэндээ шинэ жилийн мэндийг хүргэе..!http://cosmetic.zolbayar.com/ chevon 2010-12-22 463
22387 ИМЕГРАШИОН..АНХААР БАРИВЧИЛГАА ЯМАР ЗЭРЛЭГ ЮМ БЭ ???? СОЛОНГОСУУД !!!!!!!! [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-22 918
배너신청
자생병원

배너신청