Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Хvvхдээ ханиаж, халуурч эхлэнгvvт антибиотик хэрэглэж байгаа нь эмэнд дасахад нєлєєлж байна. Амьсгалын замын цочмог євчнийг ямар ч антибиотик, химийн эмгvйгээр эдгээж болдог. Амны хєндий, хоолой шvдийг єглєє орой бvр давсны буюу содын уусмалаар зайлж байвал зохино. Байгаа орчноо vргэлж тоос шороогvй байлгаж чийгтэй цэвэрлэгээ хийж байх шаардлагатай. Цэр ховхлохын тулд цээжинд тос тvрхэж иллэг хий. Тарваганы тос, сvvлний тос аль нь ч байсан бvлээтгэж хvvхдийг тvрvvлэг нь харуулж толгой мєрийг нь унжуулж хэвтvvлэн цээжний доод хэсгээс дээш нь хурууны єндєг гарын алгаар хєнгєн тогшилт хийж /тосоо тvрхэнгээ/ єгвєл цэр ховхрох нь сайжирна. Энэ дасгалыг єдєрт хоёр удаа цэр ховхлох эм єгєєд хийх нь илvv vр дvнтэй. Цэр ховхлох эмэнд чихэр євсийг аяга усанд буцалгаж шvvгээд хоолны халбагаар уулгана. Мєн тарваган шийр уулгаж болно. Гэрийн нєхцєлд 60-65 хэмийн халуун усанд /1 литр/ хоёр халбага сод хийж /хэрвээ боломжтой бол ментол 10-15 дуслыг нэмж/ утна. Утлагыг 5-10 минут vргэлжлvvлнэ. Бага насын хvvхэд цэрээ гаргаж чадахгvй vед утлага, иллэг хийсний дараа хэлний угийг цочроож бєєлжvvэх зэрэг аль боломжтой аргыг хэрэглэнэ. Мєн янз бvрийн жимсний чанамлыг /бєєрєлзгєнє, хад, нэрс, аньс/ єдєрт 4-5 удаа халуун цайнд 2-3 халбагыг хутгаж уух нь биеийн эсэргvvцлийг сайжруулна. |
TAALAGDALAA