Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 

Б.Бүлтэн: Төрөх тусам эмэгтэй хүний галбир тэр хэмжээгээр сайхан болдог
Монгол Улсын гавъяат эмч, клиникийн профессор, зөвлөх, тэргүүлэх зэргийн эмч Б.Бүлтэнтэй ярилцлаа.

-Сүүлийн үед төрөлт нэмэгдэж байгаа ч залуу бүсгүйчүүд хүүхэд төрүүлэх дургүй болсон юм шиг санагдах юм. Энэ юутай холбоотой гэж та боддог вэ?
-Дээр үеийн хүмүүсийн бие эрүүл байсан. Учир нь сайхан агаар, Монгол гэр, цагаан идээ, чанартай хоол зэрэгтэй холбоотой. Гэр нь хүртэл тал, талаасаа агааржуулалттай. Одоо бол бид агааржуулалтын системийг чадлынхаа хэрээр хийгээд л байхад олигтой үр дүнд хүрэхгүй байна.

Мөн энэ сайхан агаар нэвтэрдэг Монгол гэрт муу энерги хүртэл цугладаггүй гэдэг. Энд тэндээ булан, тохой байхгүй учир муу энерги хургадаггүй. Тэгээд ч дээр үеийн эхчүүд араг түшиж байгаад гэртээ төрчихдөг байсан. Манай ээж гэртээ төрөхөд аав эх барьж авч байсан юм. Тухайн үед аавын минь эх барьж авсан хүүхэд одоо сайхан том хүүхэн болчихсон явж л байна.

Тэгэхээр эх барих наад захын суурь мэдлэгийг дээр үеийн хүмүүс мэддэг байсан. Одооны залуучууд хүй тасалж, хүүхдээ авч мэдэх болов уу даа. Яагаад гэхээр бүх юм нь бэлэн байгаа учраас тэр шүү дээ. Эхнэр нь өвдлөө эмнэлэгт хүргээд ирнэ. Эх баригч, эмч нар бэлэн байж байна. Хүн чинь босоо тэнхлэгтэй байдаг учраас араг түшихээр хүүхэд аяндаа доошилдог. Хэвтээд тарвалзаад байвал доошоо явахгүй. Энэ мэтчилэн байгаа орчин нөхцлөөсөө болоод бүсгүйчүүдийн маань хүсэл сонирхол бас өөрчлөгдөж байна.

-Тухайн үед хүсээгүй жирэмслэлт гэж байдаггүй байсан байх. Гэтэл одоо янз бүрийн арга байхад хүсээгүй жирэмслэлтээс хамгаалж чадахгүй үр хөндөлт хийлгээд байна шүү дээ. Энэ талаар?
-Үнэн хэрэгтээ дээр үеийн хүмүүс жирэмснээс хамгаалах ямар нэгэн арга байхгүй, ёстой бурхан хэдэн хүүхэд заяасан байна, түүгээрээ л төрдөг байсан гэж хүмүүс ойлгодог. Гэтэл хамгаалах арга байсан байгаа юм. Тухайлбал, эхийг дөнгөж амаржсаны дараа жижигхэн алтыг саванд нь суулгачихдаг. Энэ нь одоогоор бол ерөндөг юм даа. Иймэрхүү арга байсан л байна.

-Олон хүүхэд төрүүлэх тусам эмэгтэй хүний бие хөнгөрч, галбир засдаг гэлцдэг. Гэтэл сүүлийн үед эмэгтэйчүүд өөрөөрөө төрөхгүй кисерово хагалгааг амар арга гэж ярих болсон байна?
-Ер нь бүсгүй хүн төрж, хөнгөрөх тусам эрүүлжиж байдаг. Цус нь сэлэгдэж, стресс болон бүх юм нь арилдаг. Түүнийхээ хүчээр эрүүлжиж байдаг. Үхэх, төрөх адил гэдэг үг үнэн. Зүгээр сайхан амаржих нэг нь байхад, амаржиж чадалгүй хорвоог орхих нь байдаг. Кисерово хагалгаа өөр зориулалттай. Төрөх тусмаа эмэгтэй хүн сайхан галбиртай болдог. Хагалгаа хийх тусгай заалтууд байдаг. Түүнийхээ дагуу л хийдэг. Хагалгааг хэд ч хийж болно. Эхийн биед төрж болохгүй ямар нэгэн шалтгаан байхгүй л бол хэн ч төрж, хэдэн ч хүүхэд гаргаж болно.

-Бие давхар эмэгтэй юм оёж, нэхэж болохгүй, хүй нь орооцолдоно. Мөн ажил их хийгээд байвал хөнгөн төрдөг гэж ярьдаг?
-Монголчууд зурхай, арга билгийн ухаантай улсууд. Бие тулгар хүн үсэрч, цовхчиж болохгүй. Хэтэрхий ядарч, үйл мэтгэж болохгүй гэсний үүднээс эдгээр үгийг гаргасан байх. Эхийн хэвлийд байгаа хүүхэд чөлөөтэй хөдөлж байх ёстой. Гэтэл үйл мэтгээд бөхийгөөд суучихаар тэр хүүхэд чөлөөтэй хөдөлж чадахгүй хүйндээ ороогдох тохиолдол гардаг. Гэтэл үүнийг тайлбарлаж чадахгүй болохоороо төрөх эхийг хамгаалсандаа цээр гаргасан байх.

Араг үүрээд аргал түүхээр зовлон нимгэрдэг гэдэг. Учир нь бие давхар эмэгтэй араг үүрээд гэдгэр алхахаар хүүхэд сайхан чөлөөтэй амьсгалж, хөдөлж чаддаг. Аль болох хөдөлгөөнтэй байвал хүүхэд нь томрохгүй, ердийн байдлаараа хэвийн төрнө.

-Сүүлийн үед эхчүүдийг төрүүлэхдээ нөхрийг нь оруулдаг болсон байна лээ. Ийм үед ямар нэг хүндрэл юм уу, сонирхолтой тохиолдол гарна биз?
-Эхнэрээ төрөхийг нь харах гэсэн аав нар их болсон. Дээхэн үед чинь гэр бүлийнхэн дундаа л төрчихдөг байсан бол одоо бүх юм тусгаарлагдчихсан. Төрөлт гэдэг юмыг мэдэхгүй, осолдохгүй ээжээсээ зовж л гарсан байх, ээжийнхээ ачийг яаж нэг хариулна даа гэж боддогоос биш өөрийн нүдээр хардаггүй учир мэддэггүй.

Гэтэл сүүлийн үед яаж ч байсан эхнэр дээрээ орно гээд зүтгээд байдаг болсон. Тэгээд оруулчихаар ухаан алдаад уначихдаг. Эхийн бүх бие, толгойтой үснээс эхлээд бүх эрхтэн төрөлтөд оролцоно. Саяхан даа, нэг залуу эхнэрээ төрөх гэж байхад нь орж ирсэн. Тэгээд чи толгойг нь жаахан түшиж бай гэсэн чинь нөгөө залуу өөрөө дүлчихсэн эхнэрийнхээ үснээс зулгаачихсан зогсч байсан. Өөрийн мэдэлгүй ийм үйлдэл хийдэг. Тэр дүлж байгаа эх ч үснээс нь зулгааж байгааг мэддэггүй.

Бас нэг ээж төрөх гэж их зовсон. Манай эхийн тасгууд бүгд хаягтай, тэгсэн тэр ээж төрөх гээд өвдөхдөө үсрээд бүх хаягийг нь хуулаад авчихсан байсан. Тэгээд баахан хаяг цуглуулчихсан бас өөр тасагт ороод хөшигнүүдийг нь зулгаагаад унагаачихсан байсан. Тэгэхээр нь нөхрийг нь орууллаа. Гэтэл нөхөр нь "Миний хань надад ганцхан энэ хүүхдийг л гаргаад өгчих. Хайр нь дахиад чамайг зовоохгүй. Одоо орон дээрээ гарчих л даа" гээд гуйгаад араас нь гүйгээд байсан. Тэгсэн чинь нөгөө ээж маань төрөх орон дээр гарч зогсчихоод буудаггүй. Арай гэж хүчээр буулгаад иртэл хүүхэд нь цухуйчихсан байсан. Тэгээд хоёр гайгүй булиа эмчээрээ хөлийг нь даруулж байгаад хүүхдийг нь авах гэтэл нөгөө хоёр эмчийг маань ганц угз татаад түлхээд унагачихаж билээ. Тэгж байгаад нэг юм төрж билээ.

Эхийг төрөх гэж байхад нөхрийг нь оруулаад ихэвчлэн толгой дээр нь зогсоодог юм. Тэгэхгүй бол гэнэтхэн хүүхэд нь пал гээд ойчоод ирвэл цочдог. Бас нэг нөхөр эхнэрийнхээ толгойг түшээд зогсч байсан юм. Тэгээд хүүхэд ч гарлаа, эх нь гайгүй төрлөө. Тэгсэн нөгөө нөхөр эхнэрийнхээ толгой дээр наалдчихаад босдоггүй. Бид эхнэрээ үнсээд байгаа юм байх гэж бодоод агаар тавьж өг гэж хэлэх гээд татсан чинь нөгөө нөхөр эхнэрийнхээ толгойг тэврээд ухаан алдчихсан байсан. Тэгэхээр төрөлт гэдэг хүнд сэтгэхүйн талаас их нөлөөлдөг нь харагдаж байгаа юм.

-Төрөх гэж байгаа эхчүүд өвдөөд байхад эмч тоохгүй юм гэдэг. Одоо харин өвдөхгүй төрүүлдэг болсон гэл үү?
-Хүн болгонд өвдөлт асар хэцүү байдаг. Тэгээд эмч тэр болгон дээр очоод, түүнтэйгээ хамт уйлаад байлтай биш. Ар гэрийнхнийг нь оруулаад ёстой юм ёсоороо гээд л байж байхаас яах вэ. Сүүлийн үед өвдөлтгүй төрүүлдэг аргад орчихсон байгаа. Нуруунд нь тариа хийгээд өвдөлтгүй төрүүлдэг. Манай амаржих газар голдуу энэ аргыг хэрэглэдэг. Хүүхдэд ямар ч харш нөлөө байхгүй. Харин бүтэлттэй, эмгэгтэй тохиолдолд хийдэггүй.

-Үргүйдэл хэмээх өвчин бас сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байна. Тиймээс манай улсад хуруу шилний хүүхдийг төрүүлсэн цөөнгүй эх байна. Мэргэжлийн хүний хувьд та үүнийг туршиж үзэв үү?
-Энэ бол эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын сэтгэлийг эмзэглүүлдэг асуудал. Үргүйдэлтэй гэр бүл гэдэг маш хэцүү. Хүн л болсон хойно үр удмаа үлдээхийг боддог. Дээр үед үргүйдэл байдаг л байсан. Тэгэхдээ маш ховор. Тийм гэр бүлүүд хүүхэд өргөж аваад өнөр, өтгөн сайхан амьдарч байсан. Үргүйдлийг одоо эмчилж эхлээд байна. Мөн гадагшаа явж үр суулгуулах арга байна.

Үргүйдлийн шалтгаан маш олон янз. Шалтгааныг нь илрүүлэх шаардлагатай. Үр суулгаж эхэлсэн боловч би хийж үзээгүй л байна. Одоогоор Эх нялхсын эрдэм шинжилгээний төв болон манай эмнэлгийн Батсүх эмч үр суулгаж байна. Харин миний охин Японд үр суулгалтын чиглэлээр сурч байгаа. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж. Ямар ч байсан саваа бэлдчихлээ. Охиноо ирэхээр үр суулгах ажилд орох байх.

Үргүйдлийг манайхан ойлгохдоо дан эмэгтэйдээ байдаг гэж ойлгодог. Гэтэл тийм биш. Эрэгтэй хүмүүс бас үзүүлж байх шаардлагатай. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хосоороо эмчлүүлэх шаардлагатай. Нэг нь эмчлүүлээд ямар ч үр дүнгүй.

-Эмэгтэйчүүд шээс задгайрах, цестит өвчнөөр хүйтэн сэрүүний улиралд их өвчилдөг. Тиймээс энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвдсөн үед ямар арга хэмжээ авах талаар зөвлөхгүй юу?

-Цестит гэдэг өвчин бэлгийн ариун цэвэр, дороосоо даарах, сав, өндгөвчний аль нэгд үрэвсэл байвал үүсдэг. Бэлгийн амьдралыг замбараатай байлгах, бэлэг эрхтний ариун цэврийг сайн сахих, жиндэж даарахгүй байхыг анхаарах хэрэгтэй. Даарч, хөрснөөс бэлэг эрхтэнд байх микро биетүүд үхжээд, байх ёсгүй үрэвсэл үржээд элдэв өвчин үүсгэдэг.

Эмч болон эмэгтэйчүүд бүгд өөр өөрийн ойлголттой байдаг. Үүнийг ажиглаад байхад эмэгтэйчүүд өдөрт нэг удаа бэлэг эрхтнээ заавал угаах хэрэгтэй. Угаахдаа урдаасаа арагшаа ердийн уусмалаар угаах хэрэгтэй. Заавал химийн бодис орсон саван хэрэглэх шаардлагагүй. Унтахдаа л сайхан угаачих хэрэгтэй.




    Чамд дурал гэж заяа минь намайг хөтөлсөн    

Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан  

Хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн  

Хайрлаж явья гэж харин би өөрөө шийдсэн                                              

 



Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4115059/0b0/trackback

profile

MAKE-UP

2011.01.22 14:24:04
*.192.56.47

kkkk turuh ued nuhuruudiig n oruulsan tuhai uns.haad eleg gushluu

anycall80

2011.01.22 16:14:52
*.233.47.175

harin tmee nohruudiig n tsug oruulj bwal zugeer yum shig bgaamaa

tsugtaa zowlong n huwaaltsaad l.  solongost nohruudiig n tsug oruulj toruuldeg yum bolowuu.

chevon

2011.01.23 17:32:53
*.195.226.196

hamt oruuldag

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
23511 herbalifeiin buteegdehuun hyamdraltai hudaldaalj bn herb 2011-01-22 738
23510 bair bn LLC 2011-01-22 615
23509 utas zarya kartnii LLC 2011-01-22 584
23508 Жирэмсэн үеийн эрүүл зөв хооллолт Ээж минь 2011-01-22 3004
» Б.Бүлтэн: Төрөх тусам эмэгтэй хүний галбир тэр хэмжээгээр сайхан болдог [3] Ээж минь 2011-01-22 1920
23506 byh torliin banknii batalgaa gargana,,haa baigaa gazar ochij,,010-9821-3721 mgltaun604 2011-01-22 514
23505 Өөдрөг эмэгтэйн баримталдаг зарчмууд МАРАЛГОО 2011-01-22 740
23504 “Арван төгрөг бэлгэнд аваад кинонд явдаг байлаа” [1] Ээж минь 2011-01-22 800
23503 X Түц - Лам багш МАРАЛГОО 2011-01-22 583
23502 Өнгөт инээд - Бие биеэ спонсорлоё МАРАЛГОО 2011-01-22 514
23501 Doz entertainment - Глобальчилагдсан нь МАРАЛГОО 2011-01-22 534
23500 X Түц - Гэр бүл МАРАЛГОО 2011-01-22 583
23499 Ямар ч хүн хар хүчнээс тасарч өөрийгөө өөд нь татах хэрэгтэй” Ээж минь 2011-01-22 2021
23498 Маск - Өвлийн өвгөн МАРАЛГОО 2011-01-22 798
23497 vheriin mah awah gesiin [1] ebaxan11 2011-01-22 1022
23496 hi asuuy? [2] olz_omog 2011-01-22 1320
23495 Зөв будалтаас чиний гоо сайхан mgl taun604..010-9821-3721 mgltaun604 2011-01-21 612
23494 *,,СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 THANKISS 2011-01-21 678
23493 mgl taun 604toot,,,,shine vebtei bolloo,,hymyysee,,, mgltaun604 2011-01-21 655
23492 현빈 그남자 (Secret Garden) ОАУС киноны дуу [1] МАРАЛГОО 2011-01-21 816
23491 hi bvsgvichvvdee shine hoshin shog tawiad uguuch? [1] lilu 2011-01-21 1223
23490 hi eejuudee asuuyaa [2] enkuush87 2011-01-21 953
23489 hi eejvvdee zvblvvchee [3] ebaxan11 2011-01-21 1141
23488 orood yz de~~~ inter_shop 2011-01-21 654
23487 Гоё сайхан байхын тулд өөрийгөө жолоодож сур! [1] Ээж минь 2011-01-21 973
23486 Эрүүл элэгтэй байх тийм ч хэцүү биш [1] Ээж минь 2011-01-21 1052
23485 УУЧЛААРАЙ СОЛОНГОСЫН ХУРИМЫН ВИЗ ДАРАГДАХГҮЙ !!!!!!!!!!! [4] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-21 1137
23484 Анжелина Жоли хүүхдүүдтэйгээ хамт унтдаг [1] Ээж минь 2011-01-21 954
23483 Аавдаа зориулж бичсэн охины шүлэг [1] Ээж минь 2011-01-21 4470
23482 ӨМХИЙ СОЛОНГОСУУД МИНИЙ МОНГОЛЫГ БҮСГҮЙЧҮҮДИЙГ ГУТААН ДОРОМЖИЛЖ БАЙНА !!!!!!!!!!!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-21 1325
23481 ЖИМОБАЙЛ нэгжийн УРАМШУУЛАЛ 10%, 20%, 50% gphone1 2011-01-21 654
23480 ILSAN PAJUD HOLDOOSON BUUZ PIDAL DVT 2011-01-21 574
23479 Дэлхийн хамгийн баян эмэгтэйн нэг бөөсөнд баригджээ goch 2011-01-21 831
23478 Elgemsuu hariulj ogooch... [5] sanata 2011-01-21 1085
23477 Амжилтыг нь бэлдэж өг! goch 2011-01-21 779
23476 harilj ugnuu [1] coolgirl 2011-01-21 952
23475 Гишүүдийн эхнэрүүд, аль нь хөөрхөн байна даа [8] goch 2011-01-21 2291
23474 ajilgui humuust [4] eejohin 2011-01-21 1061
23473 gadaad hel surgaltiin tov teach 2011-01-21 754
23472 elgemsuu egchee nogoo halaadag ten taviad [1] jimbur 2011-01-21 962
23471 Та бүхний танил Гинж бугуйвч хосоороо даралт хэвийн байлгах http://cosmetic.zolbayar.com chevon 2011-01-21 606
23470 Зарим зүйлээ тодруулж лавлвал үнэн зөв мэдээлэл авч болхол юм бна goch 2011-01-21 1117
23469 emegtei huuhdiin ovliin gaduur hoslol hymd zarna file etuya 2011-01-21 2040
23468 “Амьд хөшөө” хэмээн нэрлэгддэг [1] goch 2011-01-21 1106
23467 21000 asuuy? [2] olz_omog 2011-01-21 932
배너신청
자생병원

배너신청