Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
 
manzushirr.jpg

Амин чухал эрхтэнүүд тань ямархуу “зан ааш”-тайг та ер нь мэдэх үү?

Өөдрөг тэнүүн амьдахад эрүүл саруул явах нь хамгийн чухал гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Хүний эд эрхтэнүүд улирал даган өнгөө хувиргадаг байгаль шиг тус бүрдээ өөр өөр араншинтай гэнэ. Хүн, байгаль хоёр харилцан шүтэлцээтэй оршдогийн цаад учир ч үүнтэй холбоотой биз ээ. Байгаль, цаг агаар их бага хэмжээгээр хүний өвчин хуучийг сэдрээж байдаг нь нотлогджээ. Хүмүүний есөн нүх сүв, таван цул эрхтэн, арван хоёр үе мөч бүгд л байгалийн үзэгдэлтэй харилцан уялдаатай байдаг. Баяр баясал, уйтгар гуниг, айдас хүйдэс зэрэг хүний сэтгэлийн хөдөлгөөнүүд ч таван цул эрхтнээс үүсэлтэй гэнэ.

Жилийн дөрвөн улирал хүний бие организмд хэрхэн нөлөөлдөг талаар танд одоо сонирхуулъя. Хаврын хавсарган цагаар элэг, цөсөө гамнах ёстойг мэргэжлийн эмч нар сануулдаг нь тохиолдлын зүйл биш юм. Хавирга нэвт үлээх хаврын салхи элэг, цөсний дайсан гэнэ. Харин аагим зуны улиралд зүрх, нарийн гэдэс өвчлөх магадлал их бол намар цагт уушиг, бүдүүн гэдсээ аль болох нандигнаж, өвчин хуучтай бол сэдрээхгүй талаас нь эмчилгээ хийвэл үр дүнтэй.

Хахир хүйтэн өвөл хаалга тогшоод буй энэ үед бөөр давсгаа гамнах ёстойг та мэдэхэд илүүдэхгүй болов уу. Тиймээс хүйтний улиралд дулаан явж бай гэж эртнээс хөгшчүүд захиж ирсэн нь цаад утгаараа хамгийн чухал эрхтэнээ хайрлаарай гэсний дохио юм. Улирал бүхэн эд эрхтэнийг тань ийн “уруу татаж” өвчин үүсгэх шалтгаан болдог бол билгийн тооллын зарим сар өдрүүд ч бас эрүүл мэнддээ анхаарахыг сануулдаг байна. Тухайлбал, билгийн тооллын 3, 6, 9, 12-р сарууд нь улирлын цаг агаартай хүч хавсарч дэлүү болон ходоодны үйл ажиллагаанд нөлөөлдөг.

Таван цулаа хэрхэн гамнах вэ?

Хүний таван цул эрхтэн биеийн бүх эд эстэй салшгүй холбоо хамааралтай байдаг. Тийм учраас таван цул өвчнөөс салж чадахгүй бол ойр орчмын эрхтнүүдэд нь нөлөөлдөг. Жишээ нь ходоод гэдэсний өвчин зүрх дэлүүнд илүүтэй нөлөөлдөг. Сайхан үнэртэй хоол нь энергийг тэтгэх гол эх үүсвэр болдог. Исгэлэн, шорвог, чихэрлэг гашуун, дарвигнасан амт нь тус бүртээ аль нэг дотор эрхтэнд цочрол өгч байдаг.

- Хэт исгэлэн амт элэгний хийг хүчжүүлж дэлүүний хийг доройтуулна.

- Хэт шорвог хоол идвэл яс янгинан өвдөж зүрхний хий муудна гэж үздэг.

-Хэт чихэрлэг хүнс хэрэглэвэл зүрхний хий байнгын ачаалалд өртөж бөөрний хийн тэнцвэрийг алдагдуулдаг.

- Хэт халуун ногоотой хоол идвэл булчин шөрмөс суларч, сэтгэл санаа доройтно.

- Гашуун хоол хүнс хэрэглэвэл дэлүүний хий тэжээгдэхээ больж хоолны шингэц муудан, ходоодны суналт үүсдэг.

Таван цул, зургаан саванд хуримтлагдсан амин хий, дээш нүд рүү чиглэн эргэлддэг бөгөөд тэдгээр эрхтэний хий цугларах гол төв аж. Тухайлбал, бөөрний хий нүдний цөцгийг цэвэрлэдэг бол элэгний хий эвэрлэг бүрхэвчийг дүүргэнэ. Зүрхний хий нь нүдний судсыг, дэлүүний хий нь дээд, доод зовхийг тэжээдэг. Харин уушигны хий нүдний цагаанд сайн нөлөө үзүүлдэг юм байна. Уушиг хүйтэнд хамгийн эмзэг Уушиг нь хүний бие махбодод орших хийг удирддаг бөгөөд арьс үс тэтгэх, бие дэх шингэнийг тараах, багасгах үүрэгтэй амьсгалын гол эрхтэн юм. Хамар уушигны сүв бол нус нь уушигны шингэн нь аж. Уушигны өвчнийг өвлийн улиралд намжааж, эдгээхгүй бол зун цагт сэдэрдэг. Хэрвээ таны уушиг их бага хэмжээгээр өвчилсөн бол хүйтэн хоол идэх, нимгэн хувцас өмсөхөөс зайлсхийх шаардлагатай. Хүйтний улиралд хамгийн эмзэг эрхтэн бол уушиг. Хүйтэнд уушигны хий дутагдалд ордог юм байна. Зүрх халуунаас айдаг Зүрх нь цусны эргэлт, хангамжийг зохицуулдаг гол эрхтэн.

Цусны эргэлтийг мөн хянадаг. Хөлс их гарах нь цус ихэдсэнээс шалтгаалдаг бөгөөд энэ нь зүрхний шингэн ажээ. Зүрхний өвчин зун намждаг тул дулааны улиралд багтаан анагаахгүй бол хүйтний улиралд даамжрах аюултай. Хэрвээ таны зүрх өвчтэй бол хэт халуун хоол идэх, зузаан хувцаслахгүй байх хэрэгтэй. Өвчин үүсгэгч халуун нь зүрхэнд муугаар нөлөөлж, цусан хангамжийг ихээр зарцуулдаг учраас зүрх халууныг тэсвэрлэдэггүй. Салхинд цохиулахаас сэргийл Элэг биеийн цусыг хадгалдаг. Нүд элэгний сүв, харин нулимс шингэн нь юм. Элэгний өвчин зун намждаг. Хэрэв дулаан цагт эдгээж чадахгүй болвоос өвөл даамжирдаг байна. Салхинд цохиулахгүй байж халуун чанарын эм хэрэглэх нь зохилтой. Элэгний хий салхинд цохиулснаар зогсоход хүрдэг тул хүйтэнд тэсвэргүй эрхтэн.

Дэлүүгээ гамная гэвэл цадтал бүү ид Дэлүү нь цус сэлбэх, булчин, дөрвөн мөчний үйл ажиллагааг хянах үүрэгтэй идээ ундааг зөөвөрлөж шингээдэг эрхтэн. Ам дэлүүний сүв, шүлс шингэн нь. Дэлүүний өвчин намрын улиралд намждаг бөгөөд сайн эдгээгүй бол хавар үгдэрч дорддог. Хэрвээ дэлүүгээ гамная гэвэл цадтал идэхгүй байх хэрэгтэй. Чийг нь дэлүүний зөөвөрлөх хувиргах үйл ажиллагааг муудуулж улмаар тамир барагдаж, бие хавагнахад хүргэдэг.

Бөөрний өвчин хавар намждаг

Бөөр хүний бие дэх шингэнийг зохицуулдаг, элэг, зүрх, уушиг, цөс зэрэг бусад эрхтэнээс зайлшгүй чухал эрдэс бодисыг хүлээн авч, буцаан өгдөг эрхтэн. Хэлний доор үүсэх шүлс нь бөөрний шингэн юм. Бөөрөнд биеийн бүтэц, эрхтэний чадавхийг хэвээр хадгалах “амин хий” гэж байдаг. Амин хий нь эрдэс бодис, амин дэм биед удаан хадгалагдан аливаа өвчнөөс сэргийлэх дархлаа болдог байна. Мөн бөөр нь ясны чөмгийг хариуцаж, биеийн шимийг хадгалдаг. Хаврын улиралд бөөрний өвчин намддаг ха бөгөөд тухайн цагт нь эмчлэхгүй бол зуны дулаан цагт бүр дорддог. Хэрэв бөөр тань өвчлөмтгий бол халуун хоол идэх галд ээж дулаацуулсан хувцас өмсөхгүй байх хэрэгтэй.

    Чамд дурал гэж заяа минь намайг хөтөлсөн    

Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан  

Хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн  

Хайрлаж явья гэж харин би өөрөө шийдсэн                                              

 



Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4123792/a96/trackback

plus6650

2011.01.25 16:46:48
*.227.83.40

tanks

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
23646 gadaad hel surgaltiin tov (Mongold) teach 2011-01-24 786
23645 Солонгосын гоо сайханч зєвлєж байна file Ээж минь 2011-01-24 1056
23644 BUSGUICHUUDEE ZUVLUUCH [4] shinesoel 2011-01-24 965
23643 Medex xvn baiwal xelj ogooch? [3] smile_84 2011-01-24 1403
23642 Хүүхдийнхээ хувь заяаг мэдмээр байна уу? file [2] Ээж минь 2011-01-24 1022
23641 medeh hun bwal zowlooch [3] odgko 2011-01-24 923
23640 ujinbu hulangiin utsiig helj uguuch [1] hii mori 2011-01-24 771
» Өвлийн улиралд бөөр, давсгаа гамнаарай file [1] Ээж минь 2011-01-24 2694
23638 manaihaan meddeg ni orchuulaad ogooch [3] gilalzuur 2011-01-24 902
23637 외국환 매입증명서 gej yugej bgaan boloo tuslaach [1] gilalzuur 2011-01-24 1357
23636 emegteechuud [1] Tiim VV 2011-01-24 1801
23635 Buudald emegtei hun ajild awna. hera2010 2011-01-24 685
23634 СОЛОНГОС ХҮНД ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛ ЕР СОНИН БИШ !!! МУУХАЙ БАЙГАА БИЗ!!!!!!! [8] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-24 1334
23633 hi meddegni ... [1] Tiim VV 2011-01-24 935
23632 ÕÀÌÒÀÐÖÃÀÀß [1] world sun 2011-01-24 822
23631 Хөгжилтэй агшин [3] Ээж минь 2011-01-24 4541
23630 mioggug yaj hiideg we? [3] olz_omog 2011-01-24 888
23629 huuhed udurt hed hollodog be ????? [2] Bi Eej 2011-01-24 1025
23628 hi all. asuuy? [4] Mputo 2011-01-24 1008
23627 ANSAN daxi KHAN BANK file money$$$ 2011-01-24 589
23626 uhriin havirganii tsul mah [1] gurjav09 2011-01-24 886
23625 orchuulaad ogooch [1] NEW elle 2011-01-24 1606
23624 orchuulaad ogooch [4] NEW elle 2011-01-24 976
23623 ~~~~~HI, BUSGUISHUUD EGCH NARAASAA ASUUY??__________ [3] think different 2011-01-24 1153
23622 yralt asuuya gereeger hvn oruulj irj chadah hvn bnu dalainus 2011-01-24 715
23621 hi nuurnii sevhee [1] gurjav09 2011-01-24 829
23620 Үхрийн мах?????? [1] bolor2 2011-01-24 979
23619 Asuuh ym bna eej naraa [5] einj 2011-01-24 1565
23618 mongol butsah gej baigaa hvnd tsek1234 2011-01-24 757
23617 yaaraltai asyyua?????? [3] Bi Eej 2011-01-24 984
23616 асуух зүйл бнаа [1] misheel2009 2011-01-24 788
23615 haldag gudas [1] hurd123 2011-01-24 833
23614 СОЛОНГОС ЯВААД ИРЭХЭД ИЙМ БОЛЧИХОЖ !!!!!!!!!!!!!! [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-24 1110
23613 ЧИ ЭР ХҮНИЙ ХИЙМОРИЙГ ГУТААВАЛ ХЭЗЭЭ Ч ЖАРГАХГҮЙ ! [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-24 1058
23612 Ам гэмтвэл яах вэ ? [2] Ээж минь 2011-01-24 1092
23611 МИНИЙ МОНГОЛЧУД СОЛОНГОСТ ИЛҮҮ ТАСАРХАЙ БАЙНА !!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-24 848
23610 ДОТОР,ЭРЭГТЭЙЧҮҮД ЭМЭГТЭЙЧҮҮД ,ГОО САЙХАНЫ СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮДЭД ОРЧУУЛГА ХИЙНЭ **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** *010-7566-7074* THANKS** 2011-01-24 610
23609 hvvhenvvdees asyye helj tusalaach [1] saraa_1990 2011-01-24 852
23608 Нарийхан бэлхүүстэй болох аргууд Ээж минь 2011-01-24 1268
23607 Мандарин арьс унжихаас сэргийлнэ Ээж минь 2011-01-24 820
23606 asuuya [2] lg123 2011-01-24 807
23605 Үс гялалзуулах аргаас Ээж минь 2011-01-24 1671
23604 Хакухогийн эхнэр амаржив [2] Ээж минь 2011-01-24 848
23603 Цагаан хоол хийх арга Ээж минь 2011-01-24 3883
23602 Аарцны чунз (пудинг) [2] Ээж минь 2011-01-24 1323
배너신청
자생병원

배너신청