Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Хар үсийг хэрхэн гялалзуулах вэ?
Гүзээлзгэнэ, майонезоор үсэнд тэжээл өгөх маск бэлтгэхийн тулд 8 ширхэг гүзээлзгэнийг нухаж, 1 хоолны халбага майонезтой зууран угаасан чийгтэй үсэндээ түрхэнэ. Үүний дараа үсээ халуун алчуураар ороож, 15 -20 минут байлгаад угаана. Ийм аргаар долоо хоногт хоёроос гурван удаа угаахад үсний өнгө сэргэж, гялалзана.
Хүрэн, улаан үстнүүдэд өгөх зөвлөгөө
Үсээ угаасны дараа усандаа алимны цуунаас хоолны халбагаар хоёроос гурван удаа хийж үсээ зайлвал үс улам гялалзана.
Шаргал үстнүүдэд зөвлөхөд үсний өнгийг сэргээж, гялалзуулахад нимбэгний шүүс хэрэгтэй. Үсээ угаасны дараа зайлахдаа усандаа нимбэгний шүүснээс хоолны халбагаар хоёроос гурван удаа хийвэл үс улам гялалздаг байна