Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
32307_54429.gif Арван хоёр жилтний төөрөг болон түүний засал ямар мэт болохыг доор хураангуйлан гаргав.

Хүмүүний орчлонгийн үйл барагдашгүй ихийн тулд зайлшгүй хийвэл зохистой үйлсэд тухайн жилийн хэм хэмнэл харшлах шалтгаантай бол “Жанаг гагдог” хэмээх номыг уншуулж заслаа хийгээд тухайн үйлд шамдваас “Гараг, од, үйлчин, барилдлага, жил, сар, өдөр тэргүүтний гэм, хорлол үл ирнэ” хэмээн өмнийн мэргэдийн эрхэм зарлигт айлдсан буй.

Хулгана жилтэн

1924 хулгана жилтэй эрчүүд, 1948 оны нийт хулгана жилтнүүд өвдөх, гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдна. 1984 оны хулганатай эмэгтэйчүүд тэнгэр, зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1960 оны нийт хулгана жилтнүүд, 1948 оны хулганатай эмэгтэйчүүд эд агуурсанд гарз гарах гэм буй тул хүүхэд, ядууст өглөг өргөвөөс гарзын үүд хаагдна. 1912 оны хулгана жилтэй эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхэд баярлуулвал сайн. 1972 оны хулганатай эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд саад гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1984, 1948, 1912 оны хулганатай эмэгтэйчүүд аливаа ажил үйлсээ бүтэмжтэй болгохын тул хийморийн сан тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэрэг зан үйлийг хийлгэвээс сайн.

Үхэр жилтэн

1985, 1913 оны үхэртэй эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөхөөс болгоомжилж “Насны судар” уншуулваас сайн. 1973, 1961, 1949, 1937, 1925 оны үхэр жилтэй эрчүүд өвдөх, гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдна. 1985 оны үхэртэй нийт хүмүүс, 1949, 1925 оны үхэр жилтэй эмэгтэйчүүд өвдөх, гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдна. 1937 оны үхэртэй эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1925 оны үхэр жилтэй эрчүүд тэнгэр, зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1973 оны үхэр жилтэй эмэгтэйчүүд эд агуурсанд гарз гарах гэм буй тул хүүхэд, ядууст өглөг өргөвөөс гарзын үүд хаагдна. 1961 оны үхэр жилтэй эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхэд баярлуулвал сайн. 1913 оны үхэртэй эмэгтэйчүүд орлого хомсдож, эдийн гарлага болох гэм буй тул “Намсрай” тахиулах, эдийг хишиг дуудуулах зэрэг зан үйлд шамдваас зохилтой. 1985, 1961, 1949, 1937, 1913 оны үхэртэй эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах, суух үйл бүтэмжгүй болох гэм буй тул хэл ам, хэрүүл тэмцлээс зайлсхийж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгнээр засууштай. 1973, 1925 оны үхэртэй эмэгтэйчүүд хийморь доройтон, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хэрүүл тэмцлээс зайлсхийж, “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” уншуулах зэргээр засууштай. 1973 оны нийт үхэр жилтнүүд, 1985, 1961, 1949, 1937, 1913 оны үхэр жилтэй эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулваас зохилтой. 1937 оны үхэр жилтэй эрэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” уншуулж засаарай.

Бар жилтэн

1974, 1938 оны бар жилтэй эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөхөөс болгоомжилж “Насны судар” уншуулваас сайн. 1986, 1926 оны бартай эмэгтэйчүүд өвдөх, гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдна. 1986, 1926 оны бартай эрэгтэйчүүд тэнгэр, зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1974, 1962 оны бар жилтнүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1986, 1926 оны бартай эрэгтэйчүүд орлого хомсдож, эдийн гарлага болох гэм буй тул “Намсрай” тахиулах, эдийг хишиг дуудуулах зэрэг зан үйлд шамдваас зохилтой. Бар жилтэй нийт эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах, суух үйл бүтэмжгүй болох гэм буй тул хэл ам, хэрүүл тэмцлээс зайлсхийж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгнээр засууштай. 1974, 1938 оны бартай эмэгтэйчүүд аливаа ажил үйлсээ бүтэмжтэй болгохын тул хийморийн сан тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэрэг зан үйлийг хийлгэвээс сайн. 1962, 1926 оны бартай эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна, дотнын гай барцад үл учирах сайн. Бататгахын тухайтайд хурлын газар цагаан идээ өргүүштэй. 1962, 1926 оны бартай эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” уншуулж засаарай.

Туулай жилтэн

1987, 1963, 1915 оны туулай жилтэй эрчүүд сайн, муу тал тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайжрахын шалтгааныг үүсгүүштэй. 1939 оны туулайтай эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1927 оны туулайтай эрчүүд, 1975, 1963 оны туулайтай эмэгтэйчүүд өвдөх, гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдна. 1987 оны туулайтай эмэгтэйчүүд тэнгэр, зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1963 оны туулай жилтэй эмэгтэйчүүд, 1927 оны туулайтай эрчүүд орлого хомсдож, эдийн гарлага болох гэм буй тул “Намсрай” тахиулах, эдийг хишиг дуудуулах зэрэг зан үйлд шамдваас зохилтой. 1951 оны туулайтай эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхэд баярлуулвал сайн. 1939 оны туулайтай эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд саад гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1987, 1975, 1963, 1951, 1927 оны нийт туулай жилтнүүд, 1939, 1915 оны туулай жилтэй эрэгтэйчүүд, 1975 оны туулайтай эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах, суух үйл бүтэмжгүй болох гэм буй тул хэл ам, хэрүүл тэмцлээс зайлсхийж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгнээр засууштай. 1987, 1963, 1915 оны туулайтай эрэгтэйчүүд хэл амнаас болгоомжил,“Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй.

Луу жилтэн

1988, 1976, 1952, 1940, 1916 оны луутай эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1964, 1928 оны луу жилтэй эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөхөөс болгоомжилж “Насны судар” уншуулваас сайн. 1952 оны луутай эрчүүд, 1940 оны луутай эмэгтэйчүүд өвдөх, гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдна. 1964 оны луутай эрчүүд муу зүүд зүүдлэн, өвдөх гэм буй тул “Доржжодов” уншуулваас засагдна. 1976, 1916 оны луу жилтэй эрчүүд тэнгэр, зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1988, 1940 оны луутай эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхэд баярлуулвал сайн. 1976, 1916 оны луутай эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхэд баярлуулвал сайн. 1952 оны луутай эрчүүд санаж сэдсэн үйлд саад гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. Бүх луу жилтнүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулваас зохилтой.

Могой жилтэн

1989, 1977, 1917 оны могой жилтэй эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж өргөвөл зохилтой. 1989, 1977, 1953 оны могой жилтэй эмэгтэйчүүд тэнгэр, зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1941 оны могойтой эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1953 оны могойтой эмэгтэйчүүд, 1941 оны могой жилтэй нийт хүмүүс орлого хомсдож, эдийн гарлага болох гэм буй тул “Намсрай” тахиулах, эдийг хишиг дуудуулах зэрэг зан үйлд шамдваас зохилтой. Могой жилтэй нийт эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах, суух үйл бүтэмжгүй болох гэм буй тул хэл ам, хэрүүл тэмцлээс зайлсхийж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгнээр засууштай.

Морь жилтэн

1966, 1930 оны морь жилтэй эмэгтэйчүүд сайн, муу тал тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайжрахын шалтгааныг үүсгүүштэй. 1978, 1966, 1918 оны морьтой эмэгтэйчүүд тэнгэр, зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1954 оны морь жилтэй эмэгтэйчүүд өвдөх, гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдна. 1990 оны морь жилтнүүд, 1978, 1930 оны морь жилтэй эмэгтэйчүүд орлого хомсдож, эдийн гарлага болох гэм буй тул “Намсрай” тахиулах, эдийг хишиг дуудуулах зэрэг зан үйлд шамдваас зохилтой. 1966 оны морьтой эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхэд баярлуулвал сайн. Морь жилтэй бүх эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах, суух үйл бүтэмжгүй болох гэм буй тул хэл ам, хэрүүл тэмцлээс зайлсхийж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгнээр засууштай. 1990, 1978, 1954, 1942, 1918 оны морьтой эмэгтэйчүүд хийморь доройтон, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хэрүүл тэмцлээс зайлсхийж, “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” уншуулах зэргээр засууштай.

Хонь жилтэн

1979, 1955, 1931 оны хоньтой эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1991, 1943, 1919 оны хонь жилтэй эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж өргөвөл зохилтой. 1979 оны хоньтой эрэгтэйчүүд, 1967 оны хонь жилтэй эмэгтэйчүүд муу зүүд зүүдлэн, өвдөх гэм буй тул “Доржжодов” уншуулваас засагдна. 1979, 1955, 1919 оны хонь жилтэй эмэгтэйчүүд өвдөх, гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдна. 1967, 1931 оны хонь жилтэй эрэгтэйчүүд, 1943 оны хонь жилтэй эмэгтэйчүүд орлого хомсдож, эдийн гарлага болох гэм буй тул “Намсрай” тахиулах, эдийг хишиг дуудуулах зэрэг зан үйлд шамдваас зохилтой. 1979, 1955 оны хонь жилтэй эрэгтэйчүүд хэл амнаас болгоомжил,“Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй. 1991, 1967, 1943, 1919 оны хонь жилтэй нийт хүмүүс, 1979, 1955 оны хоньтой эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах, суух үйл бүтэмжгүй болох гэм буй тул хэл ам, хэрүүл тэмцлээс зайлсхийж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгнээр засууштай.

Бич жилтэн

Бүх бич жилтнүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1992 оны бич жилтэй эмэгтэйчүүд өвдөх, гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдна. 1932 оны бич жилтэй эмэгтэйчүүд муу зүүд зүүдлэн, өвдөх гэм буй тул “Доржжодов” уншуулваас засагдна. 1980 оны бичтэй хүмүүс эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхэд баярлуулвал сайн. 1920 оны бич жилтэй нийт хүмүүс орлого хомсдож, эдийн гарлага болох гэм буй тул “Намсрай” тахиулах, эдийг хишиг дуудуулах зэрэг зан үйлд шамдваас зохилтой. 1992, 1956, 1920 оны бичтэй эрчүүд аливаа ажил үйлсээ бүтэмжтэй болгохын тул хийморийн сан тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэрэг зан үйлийг хийлгэвээс сайн.

Тахиа жилтэн

1993 оны тахиа жилтнүүд, үүнээс бусад тахиа жилтэй эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1993 оны тахиатай эрчүүд, 1933 оны тахиатай эмэгтэйчүүд өвдөх, гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдна. 1993, 1981, 1945 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд муу зүүд зүүдлэн, өвдөх гэм буй тул “Доржжодов” уншуулваас засагдна. 1957 оны тахиатай эмэгтэйчүүд тэнгэр, зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1993, 1981 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд, 1921 оны тахиатай эрчүүд орлого хомсдож, эдийн гарлага болох гэм буй тул “Намсрай” тахиулах, эдийг хишиг дуудуулах зэрэг зан үйлд шамдваас зохилтой. 1969, 1933 оны тахиатай эмэгтэйчүүд эд агуурсанд гарз гарах гэм буй тул хүүхэд, ядууст өглөг өргөвөөс гарзын үүд хаагдна. Бүх тахиа жилтэй эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах, суух үйл бүтэмжгүй болох гэм буй тул хэл ам, хэрүүл тэмцлээс зайлсхийж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгнээр засууштай. 1933, 1969, 1945, 1921 оны тахиа жилтэй эрэгтэйчүүд насан сүлдээ дээшлүүлэхийн тухайтайд сахиус шүтээндээ зул, хүж өргөж байгууштай. 1981, 1957, 1933 оны тахиатай эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна, дотнын гай барцад үл учирах сайн. Бататгахын тухайтайд хурлын газар цагаан идээ өргүүштэй.

Нохой жилтэн

1994, 1970, 1958, 1934, 1922 оны нохой жилтэй эрэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1982, 1946 оны нохойтой эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөхөөс болгоомжилж “Насны судар” уншуулваас сайн. 1970 оны нохойтой эмэгтэйчүүд, 1982, 1922 оны нохой жилтэй эмэгтэйчүүд өвдөх, гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдна. 1946, 1934 оны нохойтой эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1970, 1958 оны нохой жилтэй эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхэд баярлуулвал сайн. 1982, 1946 оны нохой жилтэй эрэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах, суух үйл бүтэмжгүй болох гэм буй тул хэл ам, хэрүүл тэмцлээс зайлсхийж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгнээр засууштай. Нохой жилтэй нийт хүмүүс насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулваас зохилтой.

Гахай жилтэн

1971, 1935 оны гахайтай эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1995, 1947, 1923 оны гахай жилтэй эрэгтэйчүүд сайн, муу тал тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайжрахын шалтгааныг үүсгүүштэй. 1983 оны гахай жилтэй эмэгтэйчүүд өвдөх, гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдна. 1975, 1935, 1923 оны гахай жилтэй эмэгтэйчүүд муу зүүд зүүдлэн, өвдөх гэм буй тул “Доржжодов” уншуулваас засагдна. 1995 оны гахай жилтэй эмэгтэйчүүд тэнгэр, зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1983, 1923 оны гахай жилтэй эмэгтэйчүүд орлого хомсдож, эдийн гарлага болох гэм буй тул “Намсрай” тахиулах, эдийг хишиг дуудуулах зэрэг зан үйлд шамдваас зохилтой. 1995 оны гахайтай эрчүүд, 1959 оны гахай жилтэй эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхэд баярлуулвал сайн. 1971 оны гахай жилтэй эмэгтэйчүүд эд агуурсанд гарз гарах гэм буй тул хүүхэд, ядууст өглөг өргөвөөс гарзын үүд хаагдна. 1959 оны гахай жилтэй эрэгтэйчүүд, бусад гахай жилтэй эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах, суух үйл бүтэмжгүй болох гэм буй тул хэл ам, хэрүүл тэмцлээс зайлсхийж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгнээр засууштай. 1995, 1971, 1947, 1923 оны гахай жилтэй эмэгтэйчүүд насан сүлдээ дээшлүүлэхийн тухайтайд сахиус шүтээндээ зул, хүж өргөж байгууштай. 1983, 1959, 1935 оны гахай жилтэй эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” уншуулж засаарай.
Дэлгэрүүлэн нягтлахыг хүсвээс Л.Тэрбишийн тооцоолж гаргасан, “XYII жарны төмөр туулай жилийн монгол зурхайн цаг тооны бичиг”-ээс үзэх ажаамуу.

Эрхэм уншигч абугай ТАНЫ юу санасан есөн цагаан хүсэл тэнь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлцгээгээрэй!

    Чамд дурал гэж заяа минь намайг хөтөлсөн    

Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан  

Хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн  

Хайрлаж явья гэж харин би өөрөө шийдсэн                                              

 



Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4141832/575/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
23871 Монголд 1 өрөө байр занра atmon 2011-01-30 920
23870 shud asuuy ! [3] boljmorxon 2011-01-30 1156
23869 Margaash Buudliin Arbait Hiine Seould synny 2011-01-29 760
23868 Margaash Buudliin Arbait Hiine Seould synny 2011-01-29 747
23867 Hi eejvvdee nadad zovlooch manai hadam eej maani 72 nastai bebe maani 7sartai harj chadah bolovuu? [6] sky_2 2011-01-29 1938
23866 ILSAN PAJUD HOLDOOSON BUUZ PIDAL DVT 2011-01-29 798
23865 HUUHNUUDEE??????? [4] 한지원 2011-01-29 1507
23864 asuuya????? [1] hehe_3333 2011-01-29 1171
23863 dajgvi amttai honini mah abhiig hvsbel sonirhooroi [1] 귀염토끼 2011-01-29 2133
23862 emegtei pyyz, ovliin gytal zarj baina. inter_shop 2011-01-29 2741
23861 BAIR BNA my zvrh 2011-01-29 790
23860 MARY KAY. (Solongosdoh alban eosnii borluulagch ) 010-2635-7078 MARY KAY 2011-01-29 1006
23859 ELGEMVVD [2] 1939 2011-01-29 1227
23858 zuvulguu uguuch humuusee [2] stimorol 2011-01-29 1754
23857 ZUVULGUU UGCH ZUVLUUCH eejohin 2011-01-29 963
23856 asyya?????viz [4] zahirma 2011-01-29 1250
23855 jijig huhtei humuust file [3] eejohin 2011-01-29 3153
23854 elgemsvvv haraaaliiin [7] plus6650 2011-01-29 1573
23853 СОЛОНГОС БҮСГҮЙЧҮҮД СЭТГЭЛИЙН АЗ ЖАРГАЛГҮЙ АМЬДАРДАГ >>>>>> [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-29 1363
23852 Компьютерын цогц үйлчилгээ: (Формат хийж програмууд суулгана) Бид таны компьютерыг мэргэжлийн өндөр түвшинд чанартай, найдвартай сайн засна. Computer A/S 2011-01-29 825
23851 Xvvxdiin gadaad passpor awaxgvi baij boldog yumuu? [2] Lizaa 2011-01-29 1255
23850 Зовхины маск бэлтгэх арга Ээж минь 2011-01-29 1131
23849 AMORE~~HERA фирмийн гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүн танд санал болгож байна file ssamii 2011-01-29 1718
23848 eejuudee zuvluguu uguuch [6] tuulain bujin 2011-01-29 2647
» Арван хоёр жилтний Төмөр туулай жилийн товч төөрөг, засал file Ээж минь 2011-01-29 4237
23846 Гэнэтийн урилгаас татгалзаж сураарай file Ээж минь 2011-01-29 1083
23845 Нөхрөө эмэгтэй хүн гэдгийг хагас жилийн дараа мэджээ file Ээж минь 2011-01-29 1318
23844 hi eejuudee zuvluuchee [1] netfood 2011-01-29 1103
23843 110 настай өвөө хайраа олжээ file Ээж минь 2011-01-29 1151
23842 бугуйвч , , даралт ,эрүүл мэнд ( та яарна уу хэдхэн ширхэг үлдлээ file hdgfsagff 2011-01-29 724
23841 бугуйвч , , даралт ,эрүүл мэнд ( та яарна уу хэдхэн ширхэг үлдлээ file hdgfsagff 2011-01-29 652
23840 "Гала"-гийн Болороо хүүтэй болжээ Ээж минь 2011-01-29 985
23839 ene busguichuud bulan suuldee heruuliin bulan boljee boliocheee file [2] tomokoo 2011-01-29 2146
23838 asuuyaa [2] hunta 2011-01-29 1226
23837 orchuulaad ogooch [11] NEW elle 2011-01-29 1696
23836 mah asuuyaa [1] toodgor 2011-01-29 1140
23835 ЧАНАРТАЙ БАРААГ ЗАРААР ЗАРДАГГҮЙ ЮМ ЭРЭЭНИЙ ДАМЧИДАА !!!!!!!!!!! [8] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-29 1346
23834 ---------ТАМИНЭЭ -------- ЭНЭ ҮНЭН ҮҮ ????????? [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-29 1312
23833 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2011-01-29 620
23832 SAMSUNG ZIPEL SAR SHINIIN HYAMDRAL TA YARAGTUN MONGOLD TAARDAG LCD LED TV UILDVERIIN UNE HYAMDRAL SAMSUNG NOTEBOOK 2011-01-29 744
23831 max avya xaanaas avax ve [4] duck duck 2011-01-29 1008
23830 Suyu bolon Namyanjud arbait hiine synny 2011-01-29 629
23829 easuuya [1] lg123 2011-01-29 986
23828 Manaid zarj bgaa FULL HD LCD, LED zuragtuudiig (TV) Multi sestemtei uchir ,end gertee tavsan ch zugeer garna 010-5810-5503 khukh 2011-01-29 664
23827 UHRIIN HAVIRGANII TSUL MAH ZARNA UTAS 010 2647 6234 netfood 2011-01-29 686
배너신청
자생병원

배너신청