Moderator: mgl_300
Эхнэр хайж байгаа 110 настай өвөө дахин гэрлэхээр болжээ. Түүний саналыг 82 настай эмээ зөвшөөрч буйгаа хэлжээ. 20 гаруй ач, 40 гаруй гучтай Ахмад Мохамад Иса өвөө өнгөрсөн долоо хоногийн эхээр Малайзын нэгэн сонинд хамтран амьдарч өөрийг нь асрах ханиа хайж байгаа зар тавьсан байна. Энэ зар 82 настай, есөн хүүхдийн эх, Сана Ахмад эмээгийн анхаарлыг ихээхэн татжээ. Үүний дараа түүний хүүхдүүд Ахмад өвөөгийн гэр бүлтэй холбоо тогтоох настай хосыг нэг гэрт оруулах талаар ярилцжээ. “Ганцаараа амьдрах тун уйтгартай, би ганцаараа унтахаас айдаг. Хэрэв би эхнэртэй байсан бол тэр намайг асрах л байх” гэж 100 гарсан өвөө ярьжээ. Тэрбээр өмнө нь таван удаа гэрлэж байжээ. Түүний дөрвөн эхнэр нь өөд болж, харин тав дахь эхнэрээсээ салжээ. Сана эмээгийн хувьд Ахмад өвөөгийн овог нэрэнд нь татагджээ. Учир нь түүний өөд болсон нөхөр нь Ахмад өвөөтэй адил нэртэй байжээ.