“Korea times” сонинд БНСУ-ын иргэд гаднынхантай гэрлэж, үндэс угсаагаа булингартуулж байгаа тухай мэдээлжээ. Зөвхөн өнгөрсөн оны байдлаар нийт гэрлэгсдийн 10.3 хувь буюу 33.300 нь гаднынхантай ураг барилдсан байна. 11.364 солонгос эр хятад эхнэр авсан бол 7249 хангүг бүсгүй Вьетнамын бэр болжээ.

Солонгос хүнтэй гэр бүл болсон тоогоороо Япон (1140) гуравт жаг саж, америкчууд (416) шилийг нь харав. Тэгвэл монголчууд юугаараа дутах вэ, жагсаалтын тавд бичигдлээ. Хангүг эртэй сууж, хүний нутгийг зорьсон монгол эмэгтэй 386 байна гэдэг нь албан бус тоо.

Солонгосчуудтай гэрлэсэн харийнхны тоонд узбекистан, филиппин, непал, камбож, тайландчууд дээгүүр оржээ.