Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Хавар болж урин дулаан цаг ирж буй энэ үе нүүрний арьс онцгой арчилгаа шаарддаг. Хэрэв та цахлайтаж, сэвхтэх вий гэж санаа зовж байгаа бол эсвэл аль хэдийн сэвхтээд ирсэн бол доорх зөвлөгөөг заавал уншаарай.
- Хусны шүүс гэхээр мэдэхгүй хүн үгүй биз. Энэ модны шүүсийг уухын хажуугаар өглөө бүр нүүрээ угаагаарай.
Мөн түүн дээр нимбэгний шүүс нэмээд өдөрт хоёр удаа нүүрээ угаавал арьс яваандаа цайрч шингэрнэ.
- Амтат гуаны зөөлөн хэсгээр нүүрээ арчаад, маск тавьж, хандаар нь шавшлага хийхэд сэвх арилна. Өөртөө тохирсон тэжээлийн тосыг нимгэн түрхсэний дараа нимгэн зүссэн нимбэгний хэрчмээс нүүрэн дээрээ жигд тарааж 10 минут орчим хүлээгээрэй. Энэ үед цоохор болон олдмол сэвх бүдгэрч арьсны өнгө сэргэдэг.
- Тослог буюу хэвийн арьстай байтлаа сэвхтэж харлаад байвал бөөрөнхий сонгины ишээр бэлтгэсэн ханданд норгосон хөвөнгөөр нүүрээ өдөрт 2 удаа арч. Эцэст нь цөцгийн тос түрхэж 10 минут хүлээгээд, бүлээн усаар зайлаарай. Бөөрөнхий сонгиноор нүүрээ арчих нь батга эдгээх шидтэй.
- Хэрвээ таны нүүр их сэвхтсэн бол луувангийн шүүсээр арчаарай. 2-3 ширхэг лууванг үрүүлээр үрж жижиглээд шүүсийг нь шахаж гаргана. Луувангийн шүүсээр нүүрээ арчихад нүүр шарангуу өнгөтэй харагдах боловч сэвх аяндаа бүдгэрнэ. Луувангийн шүүсэнд нимбэгний хэдэн дусал шүүс нэмээд түрхэхэд гайхалтай үр дүн гарна.
- Ердийн өргөст хэмхээр сэвхээ арчихын хажуугаар зүссэн хэрчмийг нүүрэнд наагаад 10-30 минут хаттал нь байлгасныхаа дараа бүлээн усаар угаа. Даршилсан өргөст хэмхээр батгатай хэсгээ арчихад хатаж, нүүр цайна. Энэ аргыг орой яг унтахын өмнө хэрэгжүүлээрэй.
- 50 гр шинэхэн өргөст хэмхийн хальсыг 200 мл буцалгаад хөргөсөн нэрмэл усанд хийж 6 цагийн турш хандлаад шүүнэ. Уг хандаараа нүүрээ арчихад нүүр цагаарч, сэвх, толбо бүдгэрдэг.
- Багваахай цэцгийг арьс цайруулахад хэрэглэдэг. Үүний тулд 200 мл усанд, нижгээд цайны халбага багваахай цэцгийн үндэс, навчнаас хийж 10 минут буцалгаад шүүсний дараа угаавал арьс зөөлөрч цайрдаг.
- Нүүрээ харлаж, сэвхтэхийг хүлээх хэрэг бий гэж үү? Царай зүснийхээ өнгийг гундахаас урьтаж улаан лоолиор арчаарай. Эхлээд нүүрээ сайтар цэвэрлээд тосоо үл мэдэг түрхчих. Тэгээд улаан лоолио нүүрэндээ нялж 30 минут хиртэй болгоод хүйтэн сүүгээр норгосон хөвөнгөөр арчаарай.