Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Нэг үгээр хичээлийн чөлөө заваар "хүрд эргүүлэх боломж гарвал" цагийн ажил хийхийг бодно шүү дээ гадаадад сурдаг оюутан бид чинь. Хүмүүсийн хэлдэгээр хоолны газарт аяга тавга угааж “дижичин” болно, шал арчиж “хоккейчин” болно, буудлын өрөө хэсэн “биеэ үнэлэнэ” /цэвэрлэгээ хийж цагийн хөлсөө авахаа хэлж байгаам шүү гэж хэхэ/ гэх мэтээр арбайтчин оюутны амьдралын дүр зураг даа. Би ч мөн адил арбайтчин оюутны амьдралыг энэ биеэрээ амсаж явна.  нэгэн үйлдвэрт цагийн ажил хийлээ. Анхны биш хоёрдахь ажил маань. Үйлдвэрийн захирал өвгөн гэж нэг хөөрхөн гар бий. 70 нилээн гарч яваа, хүний үгийг нүд ирмэхийн зуурт мартчихдаг юм шиг хэрнээ мөнгөний тухайд бол ганц вон алдахгүй санадаг бас боддог. Хүнийг аргалж ажлаа хийлгэхдээ тун сайн. Солонгост эрэгтэй хүн ёстой алт эрдэнэс шүү дээ. Тэд үйлдвэрийн ажилд орохдоо цалин, байр, хоол, орчин гээд бүх зүйлийг нь харж шилж сонгоно. Хэрэв тэдэнд сарын сая 200-аас илүүгүй цалин өгнө гэвэл оогт тоохгүй үнэд орно доо. Миний ажиллаж байсан үйлдвэрийн эзэн өвгөн тоолдог хэдээсээ болоод эрчүүдэд тоогдохгүй тиймээс яалт ч үгүй эмэгтэй бас оюутан намайг ажиллуулж байсан юм. Өвгөн бид хоёр яг халууны улирлаар “байлдаж” таарсан. Пэээ базарваань.

Би энэ Солонгосын зуныг, халуунаас ямар их залхаж байсан гээч. Хөл гараа хөдөлгөх нь байтугай зүгээр зогсож байхад хамаг хөлс урсаад, ядаж байхад ид ажлын үеэр тэр хөлсийг арчих завгүй хамаг биеийн шингэн хувцсанд шингээд сүүлдээ өнөөх хувцас нь шингээж үл бараад шал нойтон амьтан ажил хийнэ дээ. Гадаа аймшигтай нартай байхад хувцас шал нойтон, хатахгүй байж болдог юм байна лээ гэдгийг мэдсэн. Тэр мөнгө үрэн таран хийж турдаг хүүхнүүд Солонгост цалинжиж турвал та! арна гэж. Би л гэхэд туранхайм байж турсан. Яс арьс биш яс яс болсон доо ... туранхай хүн турахаараа арьс нь нимгэрэн, нимгэрсэн арьс нь фосфортоод их сайхан гэрэлтэж харагддаг болдогийн байна лээ хэхэ. Үйлдвэрийн захирал өвгөн бол байнга хөрөгчнөөс хүйтэн ус зөөгөөстэй. Миний хоёр гар завгүй тул аягатай усыг аманд хийж өгнө. Цаадуул чинь айхтар хүнийг яаж шуухан уяраахаа мэднэ. Өвгөнийг гүйгээд байнгуут би гэдэг хүн өндөр настай хүн ажил хийгээд бас ус аягалж өгөөд байхад ажлыг нь сайн хийчих юмсан гээд чардайгаад байна даа. Ингээд өвгөний ажилд сар гаруй хөлсөө барьсан даа. Ажил хийсний дараа хамгийн кайфтай нь цалин гар дээрээ авах байдгийн байна лээ дээ. Сургуулиа төгсөөд Монголд төрийн, хувийн, бизнесийн гээд салбар болгонд л ажиллаж байлаа. Тухайн үедээ л гологдохооргүй цалин авч байлаа. Мэдээж цалин авах болгондоо баяртай байдаг байсан. Гэхдээ энд цалин аваад баярлах тэр мэдрэмж Монголд байснаас өөр. Бүүр шаал ондоо. Цалин аваад баярлах өөр мэдрэмжүүдийн эхний шинж тэмдэг л гэхэд цалингаа авахаараа нээх их бодолд дарагдана, мөнгөө хэсэг хугацаанд харж сууна яг дурлалт залуугаа харж байгаам шиг хэхэ. Хоёрдохь шинж тэмдэг нь мөнгөө яаж үрэхгүй байх талаар бодож эхлэнэ. Бүүр огтхон ч үрэхгүй талаар гээч. Мөнгөндөө маш их хайртай яг Гобсек шиг. Мөнгө олох л юм бол ганц ч вон үрэхгүй байх ухаан. Монголд ажил хийх өөр л дөө бас ч гэж. Ажлын 8 цагт тав тухтай орчинд, сурч мэдсэн зүйлээ зовлогоо зовоохгүй хийдэг болоод тэр байсан ч байж болох. Харин энд оюутнуудын бас Монголчуудын хийдэг үйлдвэрийн ажил үнэхээр л зовлогоо зовооно доо.

БИ ТОМ ХҮН БОЛСОН НАМАЙГ АЖИЛД АВААРАЙ ГЭХ УДААХ БҮЛЭГ

Цагаа тулахаар чадахгүй дээ гэсэн хүн ч чадаж, барахгүй дээ гэсэн ажлаа ч бардаг юм билээ. Ажлын цаг бол ярилт ч үгүй. Өдөрт 12-14 цаг үргэлжилэнэ - хоол идэх 1 цагийг эс тооцвол 1 минут ч амрах байтугай гар хөлөө зогсоох зайгүй ажиллана. Хөлсөө ч арчиж амжихгүй гээч. Хөлс нэг шувтарахын хооронд өнөөх машины урсдаг зам эргэлдээд дараагийн тавих юмнууд хоцорчихно. Тэгвэл дараа дараагийн техник, үйлдвэрийн машины ажиллагаа доголдоно. Энэ бүхний эцэст хийж барахгүй гэснээ хийж бараад, чадахгүй гэснээ даван хөдөлмөрөө үнэлүүлээд гар дээрээ сая гарсан цалин авах нь кайфтай. Надад авч байгаа мөнгөндөө гол биш санагдаж байлаа. Гэхдээ энэ бол эхэндээ. Одоо хэдий хэмжээний цалин авах чухал л даа яагаад гэвэл архаг арбайтчин болсон учраас хэхэ... Хэзээ ч төсөөлж байгаагүй тэр хүнд бэрх ажлыг би хийж чадаад тэрний бүрэн бүтэн баталгаа болж гар дээрээ энэ цалинг авсан шүү дээ гэх тэр мэдрэмж бол хамгийн гайхалтай нь. Эхэндээ үйлдвэрийн хар бор ажил хийхэд эргүүлэг шиг л бодолд живнэ дээ. “Би чинь Монголд хэн байлаа ч гэх шиг ... би чинь хэн билээ ч гэх шиг ...” гэх мэтчилэн бодогдож орой ажлаас тараад орон дээр таван хошуу болон унахын цагт үе үеэрээ шархирах час час хийх багахан өвдөлтүүдийг мэдрэхдээ өөртөө гомдоод уйлмаар ч болох үе бий. Гэхдээ тэр бодол бол хамгийн тэнэг гэдгийг бага багаар мэдэрсэн дээ. Яагаад тэнэг гэж үү. Яагаад гэвэл би өөрөөсөө ичсэн.

бодож чадаж байсандаа бас тийм бодол тээж байсандаа ичсэн. Яагаад гэвэл цагийн ажил хий /арбайт/ гэж хэн ч намайг хүчлээгүйгээс гадна “би энэ ажлыг хийж байхдаа яахав дээ” гэх мэтчилэн илүүрхэх давуу тал надад байхгүй гэдгийг ойлгосон. Яагаад гэвэл хар бор гэж “арьс өнгөөр ялгаврласан” тэр ажлыг хүн л хийдэг. Тэгэхээр би хүний л хийдэг ажлыг өөрийн хүслээр хийж байж яагаад илүүрхэсэн тэр тэнэг бодлыг өөртөө төрүүлэн, шудрагаар хөдөлмөрлөж байгаа бусдыг “гутааж” үнэгүйдүүлэх ёстой гэж. Басхүү тэр тэнэг бодол өөртөө төрүүлсэнээрээ, тээж явснаараа өдийг хүртэл хар бор ажил хийж үр хүүхдээ тэжээн аж амьдралаа хэнээс ч  дутахгүй авч яваа Солонгосын энгийн нэгэн иргэн, эсвэл энд амьдралаа залгуулах гэж ажиллаж байгаа бусад орны иргэдийг үгүйсгэн, дорд үзэж байгаа хэрэг биш гэж үү. Хэдийгээр бид энэ амьдралд хийж байгаа ажлаараа, өмсөж байгаа хувцасаар, бодож байгаа бодлоороо гэх мэт олон зүйлээр ялгардаг ч эцсийн мөн чанартаа богинохон амьдралдаа аз жаргалыг амтлах гэсэн эцсийн ганц хүсэлтэй л хүн, хүмүүс. Иймд хүн гэдэг утгаараа бид нэг нэгнээсээ юугаараа ч илүүрхэж, дутуурхахгүй. Эцсийн эцэст энэ бүх 1 минутын үл амсхийх нөр их хөдөлмөр, нэмүү өртөг буй болгож буй үйлдвэрлэл, бүтээн байгуулалтаас, 1 минутанд тасралтгүй урсан гарах бүтээмжээрээ өнөөдрийн Солонгосын гялалзан хөгжиж байгаа нүүр царай тодорхойлогдож буй. Арбайтчин болсоноороо би жинхэнэ утгаараа "том хүн" болсон доо. Магадгүй хүн болохдоо ч жинхэнэ утгаараа дөхөж очиж байгаа ч юм болов уу.

ЭЛДВЭЭР ЭРГЭЛДЭХ "ТОМ САНААНУУД" БУЮУ ТӨГСГӨЛИЙН БҮЛЭГ

Би Монголд яаж ажиллаж байлаа. Тэр бол ажиллаж байгаа хэрэг биш байжээ. Би дэндүү ихээр эрхлэж байж. Эх орон маань намайг зүгээр л дэндүү их тансаглуулж сургажээ. Монголдоо бид үнэндээ л асгаж цутгаж, гоморхож туниж амьдардаг юм билээ. Иймээс сургуулиа төгсөөд хурдхан очвол яаж ажиллах ёстойг ойлгосон. Мөнгө гэдэг асар үнэ цэнэтэй хэрнээ ямар их хөлсөөр олддогийг, жинхэнэ хөлс ханхалсан мөнгийг хэрхэн зөв зарцуулах ёстойг хожуу боловч ойлгосон. Мэдээж мөнгийг тэгэж ингэж зарцуулах ёстой гэдгийг ном сонингоос өч төчнөөн уншиж байлаа. Г! эхдээ биеэрээ амссан тэр туршлага бол жинхэнэ мэдлэг, бас ухаан болдогийн байна. Яагаад би өдийг хүртэл тэрбумтануудын намтарыг уншиж байсан хэрнээ тэд өндөрлөгт гарах хүртлээ зовлогоо хэрхэн зовоож хөдөлмөрлөж байсан гэдэг ганцхан өгүүлбэрийг бүрэн дүүрэн ойлгоогүйн болоо. Магадгүй өөрөө тэгэж хөдөлмөрлөж үзээгүй болохоор тэр өгүүлбэрийн үнэ цэнийг гүн бат ухаарааагүй юм байлгүй дээ. Бас бид одоо хүртэл хар бор ажилтан, үйлдвэрийн ажилтан гэхээр боол мэт сэтгэж дөлж зугтан гадуурхасан хэрнээ оффисд ажилладаг цагаан захтанг мундаг мэтээр хэтрүүлэн туйлшруулж ойлгодог байнаа. Гэтэл өнөөдөр эх орноо л нэг харий. Нөгөө л Оюутолгой, Тавантолгойд нь мянга мянгаараа ажлын байр гарчихаад байхад тэнд чанар хангаж ажиллах Монгол ажилтан байхгүй байна гэх. Гэтэл гудамжаар дүүрэн их дээд сургуулийн дипломтой ажилгүйчүүдтэй ...... !!!!!!.

Магадгүй бүхий л цаг хугацаанд бидний ганцхан гарц боловсрол байсан байж болох ч боловсрол гэдгийг өөрөөр ойлгож, ажил гэдгийг бас өөрөөр ойлгож хүлээн авах цаг нь болсон юм билээ. Гэхдээ одоо ч мэдээллийн бүхий л сайтуудаас гадна хүмүүсийн яриаг сонсож байхад тэр болгоныг ярьдаг болсон нь сайшаалтай том дэвшил шүү. Зааа заа нэмж хэлэхэд Солонгосын үсрэнгүй хөгжилд мянган мянган монгол залуусын хүч хөдөлмөр, асгарч буй мянган мянган литр хөлс асар их хувь нэмэр оруулж байгаа гэдэгт би хувьдаа санал нийлж 4 мөчөө өргөнө. Жишээ нь би л гэхэд “сульдаатай”, 10 метрт ч олигтойхон гүйж барахгүй нөхөр гэлтгүй Солонгосын машины үйлдвэрлэлд хөлс хүчээ оруулж амжсан бөлгөө. ЭНД АСГАРЧ БАЙГАА МОНГОЛ ЗАЛУУСЫН ХӨЛСИЙГ МОНГОЛД ЦӨЛЖИЖ БУЙ ХӨРСӨНД АСГАВАЛ ЯМАР ИХ ГАЗРУУДЫГ ХУУРАЙШИЛТААС АВАРЧ ЧАДАХ БОЛОО. Дашрамд хэлэхэд Солонгост ажилладаг Монгол залуус хамгийн мундаг нь байдаг юм шүү. Чичлүүлдэг гарууд бий ч магтуулдаг нь тэднээсээ их дээ. Одоо хичээл эхэлсэн нэг хэсэгтээ л нуруу туруу, хүзүү толгойндоо “шар ус хуримтлуулна” тэгээд амралтын саруудаар, хуримтлуулсан арвин их шар уснуудаа тараах хөл гарны дасгал хийж арбайтчин болно доо. Нэг иймэрхүү спираль амьдралаар амьдрана даа.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4451037/41a/trackback

sooton888

2011.04.18 20:10:55
*.127.66.202

huurhun bichijee hicheeldee yvaad ajil hiih baitugai zuvhun ajil hiideg mani met shantrah ue zunduu l bdg minii tanidag oyutan ohiduud uneheer gaihaltai tesver tevcheertei ajillana surna oyutan zaluustaa amjilt husie

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210462
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
26976 eejuud busguichuudees asuuh zuil bna...........jansi emneleg [1] hunter™ 2011-04-18 944
26975 asrah bair [4] eodhkuu 2011-04-18 971
26974 eejuud bolon bvsguichuud asuuh yu bnaa.... [2] Deegii_10 2011-04-18 1000
26973 광나루-d baidag mongol suruuliin talaar asuuya? [5] chichika 2011-04-18 1049
26972 gereenii 2emegtei ajil xaij bna bvr xodoo bish bol sain bna uka888 2011-04-18 477
26971 Бариа засал хийж байна МонголТв 2011-04-18 571
26970 Ulsan hotod buudliin ajil bolon baingiin arbait hiine synny 2011-04-18 555
26969 Таньд хэрэгтэй болгон сайн хараарай хүргэлт үнэгүй chevon 2011-04-18 719
26968 banknii uilchilgee asuuy [3] duck duck 2011-04-18 895
26967 Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна samdamshil 2011-04-18 626
26966 ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БЭЛДМЭЛ .... Та өөртөө хөрөнгө оруулалт хий !!! Эрүүл явбал их мөнгө хураана MAKE-UP 2011-04-18 510
26965 ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН ... ГОО САЙХНЫ ШИВЭЭС ...массажиндаа 50% SALE ЗАРЛАЖ БАЙНА ( хугацаатай ) file MAKE-UP 2011-04-18 634
26964 mgl-s so-ruu huuuue 2011-04-18 559
26963 hos zurh d [1] anhaa01 2011-04-18 923
26962 Eejuudee chug yaj hiih we? [1] babagirl 2011-04-18 1003
26961 Urilga???? G00noo 2011-04-18 616
26960 nyalh huuhedtei eejuudee Zowlooch [3] babagirl 2011-04-18 1051
26959 medeh ni helj tuslaarai [1] got_55 2011-04-18 1059
26958 hi eejvvdee tuslaarai [2] 영원 2011-04-18 796
26957 СОЛОНГОС УЛС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЭМНЭЛЭГ НЭЭГДЛЭЭ. [1] Sewang Hospital 2011-04-18 905
26956 NiKON DIGITAL HAMGIIN HYAMDAAR 450000, TA YARAGTUN.... **MGL гишүүн* 2011-04-18 486
» СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛ ОЮУТНЫ ҮНЭН АМЬДРАЛ................ [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-04-18 2634
26954 ЭНЭ ЯМАР ҮНЭТЭЙ ЮМ БОЛОО ?????? [4] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-04-18 1031
26953 BVSGVICHVVDEE.SORRY.OTGONXATAAD.B.NA.WU.XEREGLEX.BE.KKK [4] baagii84 2011-04-18 1361
26952 **БАРИА ЗАСАЛ ,ГОО САЙХАН ** b_shuuderhen 2011-04-18 524
26951 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН sekv_boy 2011-04-18 595
26950 enkriimaa id-tei hvnees asuuya [1] 157359 2011-04-18 769
26949 asuuya [1] 963963 2011-04-18 801
26948 tengis999 idtei hvnd [1] 0415 2011-04-17 728
26947 xusnii shuus [3] duck duck 2011-04-17 1200
26946 Asuuya [1] hee 2011-04-17 776
26945 hos zurhee hariulaad ugeech meddeg chaddag yumnaasaa naizaa [3] bid77 2011-04-17 950
26944 Итали улсад үйлдвэрлэгдсэн электрoн даралт хэмжигч аппаратыг таньд санал болгоход таатай байна Shinee SoeL 2011-04-17 513
26943 швед улсад үйлдвэрлэгдсэн байгалийн цэвэр бүтээгдэхүүн ОРИФЛЭМ компаний гоо сайхны барааг та үйлдвэрийн үнээр авах боломж танд байна Shinee SoeL 2011-04-17 487
26942 jiremsen asuuh yum bna eejuudee [2] bid77 2011-04-17 872
26941 daatgal asuuya [4] anhaa555 2011-04-17 1013
26940 XOS.ZVRXEES.ASUUY.KOMPUTOR baagii84 2011-04-17 670
26939 Бариа засал хийж байна МонголТв 2011-04-17 744
26938 asuuya [4] dulgn 2011-04-17 878
26937 orchuulaad uguurei [2] homeplus 2011-04-17 886
26936 F-5asuuya [5] anhaa01 2011-04-17 1010
26935 hos zurx -d [1] duck duck 2011-04-17 973
26934 hos zurh d [1] anhaa01 2011-04-17 815
26933 eregtei ajil bna uu gereenii uujam 2011-04-17 635
26932 ♣♣ТЭЖ0НД ГОО САЙХAНИЙ САЛОН АЖИЛЖ БАЙНA♣♣ sekv_boy 2011-04-17 745
배너신청
자생병원

배너신청