Moderator: mgl_300
Эхнэр болоод найз бүсгүйдээ худал ярих гээд хэдэн эр газар дээрээ баригдаж байсан бэ?
Судлаачдын тодорхойлсноор эмэгтэйчүүд бол хүний үйл хөдлөл болоод нүүрний хувирал, үг ярианы логик уялдааг хамгийн сайн анзаарагчид бөгөөд тодруулбал тэд энэ тал дээр хэт мэдрэмтгий төхөөрөмж л гэсэн үг гэнэ.
Эрчүүдийн худал ярьж байгааг эмэгтэйчүүд тэдний нүүрний хувирал, нүдний өчүүхэн өөрчлөлт, үйл хөдлөлөөс нь яриа дэлгээгүй байхад нь шахуу мэддэг гэнэ. Энэ нь эмэгтэйчүүдийн тархины гайхалтай үйл ажиллагаа гэлтэй. Тэд харсан зүйлдээ анализ хийхдээ гарамгай улс. Хэдийгээр тэд заримдаа эрэгтэйчүүдийг худал ярьж байгааг мэдсэн байдаг ч дуугүй өнгөрөх нь олонтой байдаг байна. Гэхдээ тэднийг хуурсан гэж бодох хэрэггүй гэнэ, эрчүүдээ.
Харин эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүд нүд рүү нь ч харж байгаад л худлаа хэлж дөнгөнө. Учир нь эрчүүд энэ тал дээр эмэгтэйчүүдээс хэдэн зуун алхамын цаана орхигджээ.
Ер нь эмэгтэйчүүд аливаад няхуур хандаж, ямар нэгэн зүйлийн учрыг олж байж хөдлөх гээд хаширлаад байдаг зан нь үүнтэй холбоотой гэнэ. Ерөнхийдөө энэ нь эмэгтэй эрэгтэй хүний зан төрхийн бас нэгэн том ялгаа юм байна.