Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Хэвлэх И-мэйл

http://artfiles.art.com/images/-/Farm-Animals-Print-C10064393.jpegЯмар амьтны мах ямар өвчнийг эдгээх ид шидтэй болохыг Ш.Сүхбат, Г.Буяндэлгэр нар хамтын бутээл “Монгол анагаах ухаан” номондоо бичжээ. Хүнийг эмчлэх гэж огтлож хэрчихээс илүү эрүүл, урт удаан наслуулах гайхамшигт увидас Монгол анагаах ухаанд их ажээ. Бор гөрөөс. Гурын эвэр өвөлдөө гуужиж, хавар цусан эвэр ургадаг. Цусан эврийг “Эвэр-3″ гэдэг тамир, цус төлжүүлэх эмэнд хэрэглэдэг. Яргуйд цадсан бор гөрөөсний мах, цус, элэг хүний биеийн тамирыг нөхөх онцгой шидтэй эм юм. Элгийг нь түүхий шахуугаар идэхэд элэгний хатингарлыг арилгах бөгөөд чөмгийг нь галд хийж болгоод ташиж идэхэд тамирыг нөхнө. Махыг нь сармис, сонгинотой хольж хуураад, тарагтай идэхэд салшгүй сайхан хоол болдог.


Бугын махан зоог.
Хамгийн соргог газарт бэлчиж, рашааны тунгалгийг ууж, балчиргана зэрэг нян устгах чадалтай ургамал түүний дотор их зул цэцэг /бугын зуулт/ иддэг тул өвөл мах нь хөлддөггүй, зун амар ялзарч өмхийрдөггүй, газар тавихад мах нь өвс, шороо болдоггүй. Буга бол эмийн ховор чухал амьтан юм. Бугын мах, цусан ба ясан эвэр, сүүл, шүд, зүрхний цус, арьс нь эмийн найрлагад ордог. Бугын шинэ ургасан эврийг улайсган хүүршүүлээд архинд хийж, хоёр хоног дэвтээгээд, эмийн журмаар өлөн уухад нуруу, бэлхүүс, бөөр өвдөхийг дарна. Бугын хосонд өөхийг нь чихэж, шарж идэхэд хорт өвчнөөс сэргийлэх бөгөөд үе гишүү хөшиж татахыг хориглоно. Бугын мах тэгш чанартай, аливаа этгээд өвчнийг засна. Мөн түүхий махыг нь “ярма хуажуу”-тай няцалж, саа өвчтөний муруйсан талд түрхвэл ам, хамар   муруйсныг засдаг. Бугын сүүлийг нь чанаж уувал бөөрний үрэвслийг дарна. Бугын цусыг архиар даруулж уувал уушгинаас цус алдахыг болон эмэгтэй хүний савнаас цус алдрахыг зогсооно. Шүдийг нь билүүдэж гарсан баасыг нь  “хулгана яр”-т түрхэж эдгээнэ. Ясан эврийг нь шатааж талхлан чонын соёоны хамт хөхний хавдарт түрхэж эдгээнэ. Халуун сэвс гүзээгээр нь хөлийн үе гишүү өвдгийг орооход шар усны өвчин арилдаг.
Бугын цусан эвэр цусны охь бөгөөд бэлгийн даавар, фосфор, кальци агуулдаг тул мэдрэл муудахад хэрэглэдэг эмийн олон жор найрлагад оруулдаг. Бие махбодын амьдрах чадварыг дээшлүүлж, зүрхний үйлдлийг сайжруулж, зүрхний булчинг тайвшруулах, яр шархыг дарах үйлдэлтэй. Ясан эврээр нь тамир сайжруулах эм, эвэрт эм хийдэг.

Хандгай бугын мах
Махыг нь чанаж идэн, шөлийг нь уухад тамир тэтгэж, чадал оруулдаг. Хандгайн мах, тос, чөмөг, цусан эвэр нь монгол эмийн жор найрлагад орно. Хандгайн ясыг архинд хийж хандалж уувал ядаргааг тайлж, тамир тэнхээг нөхнө. Хандгайн цусан эвэр хүний биед учрах таван хатингарыг дардаг. Үүнд арьс атирах, үс унах, цусан тамир доройтох, мах цуурах, идээ ундаанд дургүй болох, дөрвөн мөч сулрах, нүд бүрэлзэх зэргийг засах эмийн жор найрлагад ордог.

Зээрийн мах
Мах нь амт чанарын хувьд хамгийн сайханд ордог. Зээрийн мах, тос, эвэр эмийн жор найрлагад ордог. Махыг нь идэхэд тамирыг сэлбэж, хүйтнээр хаагдаж боогдсон эмгэгийг тавиулна. Зээрийн эвэр хоёр цэнг чанаж цагаан чихэртэй хольж уулгахад хүүхдийн тагшуур ханиад дарагдана. Зээрийн цус 2-4 цэнг халуунаар нь уухад цус төлжүүлж, бие хатингар болсныг засна. Зээрийн эвэр, гэдэс өвчнийг дардаг.

Аргал угалзын мах
Аргалын мах угалзын махнаас илүү амттай. Угалзын мах тэгш чанартай бөгөөд эмэнд орно. Аргалын эвэр халууныг дарж, угалзын уушги эмэгтэй хүний өвчинд өвчинд сайн. Аргалын цус архины өвчнийг арилгаж угалзын мах хор тайлж ус, идээ бээрийг хатаах чадалтай. Аргал угалзын бөөрийг нь авч сүүнд чанаж идвэл тамиржуулж, бөөрний өвчин, шээс чавдагших, боогдох, гоожих зэрэг засал мухардсан өвчнийг дарахдаа сайн.

Ангир ямааны мах
Мах, цус, эвэр, цөс, элэг нь эмэнд ордог. Махыг нь чанаж идвэл тамирыг сэлбэнэ, элгийг нь тасдаж, архиар даруулж уувал нүдний харалганыг арилгаж, цөсийг нь нүдэнд дусаавал нүдний хөлх, “нүдний үүл” арилна. Цусыг нь цээж бэртсэнээс тогтсон цусыг хайлуулах ба сарын тэмдэг саатсан үед хэрэглэдэг. Янгирын эврийг шатааж нүүрсийг нь талхлан нэг цэн усаар даруулж уухад гэдэс, ходоодонд үүссэн хавдрыг дардаг.

Баавгайн мах
Мах нь бүлээн чанартай, цөс, яс, өөх, тархи, тавхай, шөрмөс, ордог. Мах нь хий дарж, бөөлжихийг зогсоож, бам, шар усыг хатаана. Тавхай нь биеийн тамир хүчийг сэлбэдэг. Тархийг нь идвэл үс унах, чих дүлийрэхийг зогсооно. Баавгайн цөс бол эмийн дээд бөгөөд цус алдах үед судасны амыг боож, шархыг анагаах, шарыгарилгаж, нүдний өвчнийг арилгах ба элэгний өвчнийг засдаг. Баавгайн махыг хар перец, сонгино, сармис, давс, гагол гүргүм зэрэгтэй хольж буцалган, шөлийг нь уувал хий хуянг дарж, мэдрэл алдрах өвчнийг эдгээнэ. Баавгайн тосыг хожгор яр, үлд зэргийг арилгах ба шар усны өвчнөөр өвдөгний нүд өвдөхийг засдаг.

Гахайн мах
Зэрлэг гахай эмийн чухал түүхий эдийг агуулж байдаг, хүнд нэн хэрэгтэй амьтан юм. Мах, өөх, тос, чөмөг, соёо, элэг, цөс, гиван, шийр, арьс нь эмэнд ордог. Махыг нь зургаан сайн болон таван амтат ногоотой хуурч идэхэд шамбарамыг дардаг бол нэг хундага цөсийг архиар даруулж уухад шээс хаагдсаныг тавиулна. Гиван унадаг ба солио өвчнийг эдгээнэ. Цусыг нь түрхвэл хорт хавдар ярыг засна. Цус нь их тан гэдэг чухал эмэнд ордог. Цөсийг нь ганц хуруудахад углаж бооход эдгэнэ. Арьсыг нь хүүршүүлж усанд зуурч түрхэхэд хулгана яр арилна. Гахай эмийн чухал чухал ургамлын үндсийг иддэг тул баас нь нүд шарлах, шар хөөрөх, хоол үл шингэх, хэхрүүлэх, дур булгих, шарын хижиг, нян хижиг өвчнийг засна.

Туулайн мах
Туулайн мах бор мах, аргуун өөхгүй, булчин шиг зажлууртай, илчлэг ихтэй тул бадгана хүйтнийг дарахдаа сайн, ходоод гэдэсний тамирыг сэлбэдэг. Өндөр настай хүн идэхэд ихтохиромжтой. Туулайн мах, зүрх, тархи, элэг, дэлүү, бөөр эмийн чухал түүхий эд юм. Ялангуяа туулайн зүрх хийг дарж тайтгаруулах, бие чичрэх, нойр хулжих, сэтгэл дэмийрэх, дотор бачимдах, зүрхний хий түгж, мэдээ алдрах зэрэг энэгшээл эвэршээлийг дарах эмийн жорд ордог. Туулайн мах, яс ур өвчнийг ховхлох, шархыг анагаах чадалтай.

Тарваганы мах
Тарвага бол хүний бие организмд нэн их хэрэгтэй эмт бодисыг агуулсан амьтан юм. Мах халуун чанартай учир хүйтэн хийн бадганыг анагаах чадалтай. Тарваганы мах, өөх, гавлын яс, шүд, элэг, цөс, давсаг зэрэг нь эмэнд орно.

Чонын мах

Үргэлж идэх мах биш боловч түүнийг эмчилгээний зориулалтаар иддэг. Мах нь хүйтэн хийгээр ходоод өвдөхийг намдааж, шингэх ч чадваыг сайжруулан, хүч тамирыг сэлбэж байхад ходоод нь илч дулааныг үүсгэн, эс шингэснийг шингээнэ. Хэл нь хүний хэл, хоолой хавдах, сөөх, сахууг анагаах чадалтай. Цөсийг нь нүд хорхойтсон үед хэрэглэдэг.

Шилүүсны мах
Шилүүсны мах загасны мах шиг цагаан,тоодогийн мах шиг амттай. Мах нь ходоодны шингээлт муудсаныг засаж, тамир алдсаныг тэтгэж, гэдэс нь хүний гэдэсний хатгааг дарна.

Үнэгний мах
Үнэгний мах, уушги, тос нь хүний уушгины өвчнийг анагаах талаар гарамгай.  “Уушги-7″ гэдэг эмэнд уушгийг нь оруулдаг. Уушгины хатгаа, идээлэх, устах өвчинд маш сайн эм болно. Ан гөрөөг нарийн дэг журамтай амьтдын үржиж өсөх жамыг нь алдуулахгүйгээр ухаалаг хийх ёстой.

Шувууны мах
Хээрийн зэрлэг шувууны мах, гэрийн тэжээвэр тахиа, галуу мэт шувууны мах бол газар уснаа явдаг амьтдын мах учир шингэц сайн, амт чанарын талаар бусад мах, шөлнөөс өвөрмөц ялгаатай. Хүний насыг уртасгахад саад болдог олон зүйл эмгэг, эвэршээлийг хүчлэн дарах увьдастай, эмийн чухал түүхий эдийг тэд агуулдаг. Энэ чанараараа  амталж идэхэд насны шимийг тэтгэж, урт наслахад чухал болно.

Тахианы мах
Тахианы шинэ мах идвэл нас уртасна. Энэ мах өөртөө арвин их шим тэжээл агуулдаг. Таван амттанаар найруулсан шөл нь зүрхний хийг дарж, цус махан тамирыг тэтгэн, шимийг авхуулж, ядарсан биеийн тэнхээг нэмдэг. Өндөг нь уураг арвин, тэжээллэг, амт тансаг сайхан. Уураг билгийн шимийг хантаж, бэлгэсийн чадварт нөлөөлдөг.

Галууны мах
Тун их амттай, хонины махны шөлөөс илүү чансаалаг, тэгш чанартай учир харшил бага. Тамирыг сэлбэхдээ хөгшдийн хийг дэгдээх чанартай тул хийд эзлэгдсэн нас ахимаг хүмүүс цээрлэх хэрэгтэй. Махны эцснийг сайжруулан, шээс хаагдсаныг тавиулж, этгээд элдэв өвчнийг дардаг увидастай.

Тоодогны мах
Шарсан тоодогны мах бол энэ ертөнцийн хамгийн амттай зоогийн нэг юм. Тоодогны махыг чанахад  шөл нь дэлүүний хүйтэн хийг засаж, тамирыг тэгшлэн, мэдрэл алдрахыг анагаана. Тоодогны тос хүний үс зулгарахыг анагаадаг.

Нугасны мах
Нугасны мах, өндөг амтлаг сайхан хоолны нэг болоод зогсохгүй шим тэжээлийн нэг уурхай, биеийн тамир тэнхээг засаж, тамир доройтлоос үүссэн олон эмгэгийг анагаана.

Ятууны мах

Мах нь сайхан шөлтэй, сайхан амтаараа галууны махнаас илүү. Өвөл цагт уухад хөлс гаргаж, биеийн алжаалыг түргэн тайлдаг, ходоодны гал, биеийн тамирыг онцгой сайхан сэргээдэг.

Хойлогны мах
Эмийн олон төрлийн ургамлын үндсийг ухаж иддэг. Махыг нь аль ч улиралд авч болно. Сэрүүн газарт хатааж, түүхийгээр нь эмэнд ашигладаг, Өнжиж удаж хуучраагүй, үнэр ороогүй, өт хорхой идээгүй бол чанар сайтай. Хүч тамир оруулах, хор тайлах, шарх анагаах, шар усыг хатаах чадалтай. Хорыг тайлах чадалтай учир хойлогийн махыг идүүлж галзуу өвчний хорыг тайлдаг. Гэхдээ галзуу нохойд хазуулсны хорыг бүр сайн гаргана. Тамир оруулдаг тул “Дажид-9″ эмэнд хөл болгон оруулдаг. Хойлогны мах унадаг өвчин, эмэгтэйчүүдийн өвчинд ч тустай.

Ятууны мах
Ятууны мах шимийг авахуулж, хүч чадал оруулж, иирыг сэлбэх чадалтай. Махыг авч сэрүүн газарт хадгалан, адын өвчин, хор тайлах, шарх анагаах эмийн жорд оруулдаг. Ходоодны шингээх хүчийг сайжруулдаг.

Хөхөөний мах
Хөхөөний өдөөр ад донгийн өвчнийг анагаана. Шаазгай. Монголд шаазгайн алаг ба ятга гэж хоёр зүйл бий. Ятга шаазгай хуш модтой ойд амьдарч, хушны самраар голдуу хооллодог. Ятга шаазгайн мах дуслын сан арвитгаж, бөөрний тамирыг сайжруулах эмийн жорд орно. Шаазгайн тархи, мах, ясны ур өвчнийг дарах эмийн жор мөн үр таслах эмийн хөл болдог.

Тагтаа
Хээрийн зэрлэг, хадны цэнхэр, суурин газрын гадуур амьдардаг тагтаа гэж бий. Цэнхэр тагтааны мах тамирыг сайжруулна. Барга ястан төрсөн эхэд тамир оруулахаар шөлийг нь өгдөг. Тагтааны мах бөөрний тамирыг сайжруулж, халууныг арилгах чадалтай. Тагтааны өд уушигны бээрийг хатаах эмийн жорд ордог.

Тахиа
Мах, өндөг нь биеийн энергийн эх үүсвэр болохоос гадна өндөгний хальсыг нь нунтаглаж эмийн журмаар хэрэглэхэд ясны пааланг бэхжүүлэн төлжүүлдэг. Тахианы залааны цусыг суулгах өвчнийг дарах эмийн жорд оруулдаг. Өөхийг нь хүйтэн өвчин, цус царцах, судас хаагдах зэрэгт гаднаас түрхэнэ.

Тоншуул
Тоншуулын хоёр зүйл бий. Мах нь биеийг сэргээж, хүч чадал, өнгө жавхааг тэгшилнэ. Ясаар нь шар усны өвчнийг анагаах жор бэлтгэдэг.

Болжмор
Хэлийг нь хатаагаад дуу хаагдах, хоолой сөөх өвчинд хэрэглэдэг.

Гэрийн тэжээвэр амьтан

Илжиг
Илжигний цус тулай, хэрх өвчнийг дардаг. Яс нь усыг хатаах чадалтай. Мах нь архинаас гаргах эмийн жорд ордог. Өөх нь туурч гардаг үхэр нясууг дарна.

Муур
Мануул ба муурын өөхийг шамбарам, мундас зэрэгт түрхэж арилгадаг. Мөн халуун арьсаар нь хатуурсан шамбарамыг хөхүүлэхэд тустай. Бас идээ бээрийг хөхүүлнэ. Яс нь бэлгэсийн завсар нэвчсэн ярыг анагаана.

Нохой
Нохойн цус уушигны идээ бээртэй өвчнийг анагаана. Мөн түлэнхийн шарх, хорыг тайлна. Хэл нь шархыг анагаана. Нохойн гөлөгний тархиар цуварсныг зогсоодог.

Гахай.
Толгойны яс нь усан хаван болон бор өвчнийг арилгана. Чөмөг нь үс, хөмсөг зулгарсныг ургуулна. Өөх нь хорыг хураах, шар усны туурсныг дардаг. Цөс нь шарх ба хорын халууныг арилгах, нүдний өвчинд тустай.

Ус, чийгний амьтад

Хилэнцийн хорхой
Энэ хорхойг нүдний өвчнийг анагаах олон төрлийн найрлагад оруулдаг.

Эрвээхэй
Маш олон зүйлийн эрвэйхэй байх боловч шар цоохор эрвээхэйг эмэнд ашигладаг. Жишээ нь булчин урвах өвчнийг дарна. Мөн шар цоохор эрвээхэйг бурамтай хольж хорхой идсэн шүдэн дээр тавьж, өвчнийг нь дардаг.

Аалз
Мах нь хортой. Шүдний өвчнийг анагаах эмийн жорд ордог. Сахуу боом өвчнийг засах эмийн жорд хөл болдог.

Шоргойлж
Монголд улаан, хар төрөл бий. Шоргоолжны хүчил, хорыг эрт цагаас эмийн зориулалтаар ашиглаж ирсэн. Элдэв шарх, бэртэл, хавдар, үе мөчний хэрлэг, тулай өвчнийг анагаах жорд ордог. Нэг төрлийн шоргоолж үүрэндээ их хэмжээр бал хураадаг, тэр нь хүний биед тамир оруулна. Шоргоолж судсыг нээх бөгөөд үүрээр нь махны хавдрыг дарах ба бал нь хорын өвчин бүгдийг анагаана.

Тогоруу
Мах нь сэрүүн чанартай, бөөрний халууныг дарах, яс нь бөөр, давсагт шээс хаагдсаныг хөөнө. Ясыг махаар цэвэрлэж битүү шатаагаад нүүрсийг нь эмийн жорд хөл болгоно.

Ангир
Махыг нь булчин урвах гэж хүнд өвчнийг анагаах эмийн жорд оруулдаг.

Халиу
Сүүл нь дуслын санг арвижуулж, бэлгийн чадавхийг дээшлүүлнэ. Ясыг нь авч түлээд, нүүрсийг нь хаван хөөх эмийн найрлагад оруулдаг. Баас нь усан хаванг туулгах ба умайн өвчинд сайн гэдэг.

Усны хулгана
Мах нь хор тайлах халууныг дарах чадалтай

Хар галуу
Монголд бор, хар хоёр зүйлийн галуу бий. Хар галууны мах адыг дарах бөгөөд ус хаагдсаныг гаргана. Яс нь усан хаванг хатаана. Хоолой нь хоолойн ур өвчнийг арилгаж, ус шингээснийг шингээх чадалтай.

Дун хорхой
Бөөрний усан хаванг туулгах, нян хорхойг дарах, хорыгтайлах чадалтай.

Усны хорхой
Усан хаванг туулгах, анагаах чадалтай.

Царцаахай
Шар нуруутай царцаахайн бүхэл биеийг эмэнд рашигладаг. Салхи орох сүүдэр газарт хатаана. Бүрэн бүтэн хорхой идээп/й бол яс чанараар сайн. Хорыгтайлах, шээлгэх, ханиахыг зогсоох, амьсгаадахыг дарах чадалтай. Толгой нь ханиах, амьсгаадахыг дарах чадалтай тул хөхүүлэг ханиад, мөгөөрсөн хоолойн багтраад тустай. Түүний 10-30 ширхэг толгойг шинар 030, зээргэнэ 030-тай найруулж чанан, өдөрт 2-3 удаа ууна.

Юуг идэж болохгүй вэ?
Үл зохиолдох хоол унд бол найруулсан хортой адил тул мэдэлгүй идвэл хямралдуулж, амь насанд ч хүрдэг.

-загасны мах сүүтэй таарахгүй
-тахианы махыг тарагтай хольж идэх цээртэй
-шөлөн тосыг идсэний дараа хүйтэн ус уухад гэдэс зангирна
-чанасан махыг уурыг нь гаргалгүй битүүгээр олон өдөр тавих буруу
-өмнө нь идсэнээ шингээгүй байхад идэх зохисгүй
-огт идэж дадаагүй хоолыг шөнө дунд идэх буруу
-өндгийг шим охь архитай хольж идвэл тархиа хорлоно
-хонины махыг шавдалтай идвэл оод өвдөж бөөлжинө
-VI сард үхрийн махыг гогодтой хольж идвэл халуунд түргэн нэрвэгдэж, таван цул боогдоно
-тахианы өндөг загасны махтай үл зохино
-маханд цагаан идээний үнэр шингэвэл идэж болохгүй
-вандуй, мөөг, загасны махыг хольж иддэггүй
-гүүний сүүг загасны махтай идвэл бэтэгширнэ
-адууны махыг гаатай хамт идвэл хортой
-сам хорхойг гахайн махтай хамт идвэл дусал барагдана
-цагаан загасны махыг сагагын гурилтай хамт идэж болохгүй
-гургуулын махыг хушгатай хамт идвэл гэм
-туулайн махыг гаатай идвэл нян пг нэрвэгдэнэ
profile Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай
гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай
гэхдээ тэнэглэж биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1906920/b2c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
40926 wonderfull.d [2] bnbn 2008-11-27 1303
40925 ***ЭРYYЛ ТУРАХ ЭМГYЙ ЭМЧИЛГЭЭ.*** Venera salon . ***. ttak 2008-11-28 1107
40924 ***Гоо сайхандаа анхаардаг хүн бүхэн үргэлж үзэсгэлэнтэй сайхан харагддаг --VENERA salon. ttak 2008-11-28 1042
40923 hariulj ogooch [2] waffle 2008-11-28 1070
40922 medeh hun baiwal helj uguuch [1] 0909 2008-11-28 1143
40921 HI EEJVVDEE [2] dior_875 2008-11-28 1191
40920 eejuudees asuuh ni zobloogoo ogooch [8] oxinoo 2008-11-28 1129
40919 Өвөр Монголын эмгэнэлт тавилан [1] best1 2008-11-28 1364
40918 hamar [8] yanaghan 2008-11-28 1791
40917 hyyhed harna [1] Anya 2008-11-28 1145
40916 hi eejyydees asuuh yum bna [6] AGAGAG 2008-11-28 1462
40915 angli-s solongos ruu orchuulga syys 2008-11-28 1045
40914 Бусдаас маш хямд хамгийн гол нь найдвартай виз гарна. [1] kangwondo 2008-11-29 3332
40913 Эмэгтэйчүүдэд худал ярих гээд хэд нь баригдсан бэ?, эрчүүдээ [1] ....Badr Hari..... 2008-11-29 1317
40912 HERBALIFE [1] mansul 2008-11-29 1490
40911 YAZRALT ARILGADAG TOS BDAG UU [2] ang 2008-11-29 1886
40910 kimchi yaj hiidgiig zaaj uguuch [3] everyday 2008-11-29 1157
40909 hi eejuudee. [5] nem 2008-11-29 1463
40908 Hi eejuudee helj ogch tuslaach,,, [5] Ojanaa 2008-11-29 1333
40907 eejuudee helj ugch tuslaach [4] cool boy 2008-11-29 1766
40906 eejuudee helj ogch tuslaach [1] cool boy 2008-11-30 1276
40905 Иммигрэйшний Гадаадын иргэдэд зөвлөгөө өгөх төв [1] sterling 2008-11-30 1438
40904 Endunii ih surguul haana bdag um be [1] husee 2008-11-30 1268
40903 D--2 ELGEMSUU 2008-11-30 1016
40902 Хэрвээ чи бүсгүй хүн бол [1] .Sarnai. 2008-11-30 1236
40901 mongol-s solongosru usan ongotsoor yaj irdeg be? [1] ww666 2008-11-30 1099
40900 ***ЭРYYЛ ТУРАХ ЭМГYЙ ЭМЧИЛГЭЭ.*** Venera salon . ***. ttak 2008-11-30 949
40899 Angli helnii hyamd surgalt [1] Zayagiin 2008-11-30 2298
40898 M_G-d [1] wonderfull 2008-11-30 1020
40897 Busdad... [3] wonderfull 2008-11-30 1156
40896 eejvvdee meddeg bol heleed uguuch... [5] mongoljingo 2008-12-01 3746
40895 Hi mglchuudaa surch bgaad xarlachixbal immagreshin geriin xaygaar irdeg bolobuu medex xvn bbal xariu vldeej tus bolooch [4] tasod 2008-12-01 1185
40894 hi enerengui eejuudees [5] bse0 2008-12-01 1399
40893 xatsriin xonxorxoi garguulax gecen yma [3] xinfu 2008-12-01 1009
40892 Есон Эрдэнэ - Оютнууддаа [1] E(2) 2008-12-01 1036
40891 helj ogch tuslaach [1] Angel_love 2008-12-01 910
40890 buudliin ajild zuuchilj,lirikosiin goo saihan sanal nike88 2008-12-01 1943
40889 tuslaach [2] yonu 2008-12-01 1102
40888 монголруу эмэгтэй хүн буцаана [4] elbenhen 2008-12-02 1106
40887 amidarlaaa gej [11] belka belka 2008-12-02 1873
40886 urilga batlan daalt xiine xelnii kurst zuuchilna shark102 2008-12-02 760
40885 KOMS... [1] ELGEMSUU 2008-12-02 1006
40884 SO DRAM......... [8] ELGEMSUU 2008-12-02 2974
40883 yaraltai hariulj ogooch [1] waffle 2008-12-02 924
40882 helj ogooch [4] bailka 2008-12-02 1280
배너신청
자생병원

배너신청