Moderator: mgl_300
Хүний арьсанд байх үс бүрийн уг нь бондгор суурьтай байдаг. Энэ суурь нь хөлсний булчирхай болоод цусны судастай холбоотой. Гэтэл энэ суурь руу бактери орох юм бол үрэвсэж хатиг гарна. Хатиг гэдэг нь үсний угийн хүүдийн цэрт бактери орж идээлэхийг хэлнэ. Энэ хавийн арьс улайж хөндүүр болдог. Хүний алга тавхай гэх мэт үсгүй хэсэгт хатиг хэзээ ч гарахгүй.
Гэтэл хамгийн их бохирддог хэсгүүд болох нүүр, цээж, гарын сарвуу мөн хувцастай их үрэгддэг хэсэг болох хүзүү, бүсэлхий өгзөг зэрэг газруудаар голдуу тэр хавийн хэд хэдэн газарт дараалан гардаг Зарим хүний биед хатиг хэдэн жилийн турш гарах нь бий. Үүнийг архаг хатиг гэж нэрлэнэ.
Хатиг гарах шалтгаанууд:
- Ариун цэврийг үл сахиснаас
- Арьс гэмтсэнээс
- Чихрийн шижин,
- Ходоодны өвчин,
- Цус багадалт,
- Даарах юм уу халууцах,
- Ядаргаа зэрэг юм.
Хатиг гарсан үед дур мэдэн шахах юм уу, иллэг хийх зэргээр оролдож болохгүй. Усанд орж тэр хавийг идэвхийлэн угаах хэрэггүй Элдэв боолт жин тавихгүй. Хатиг гармагц иод түрх Харин ойр хавийн газарт нь спирт түрхэж болно. Амттанг идэхээ бүр мөсөн хоригло.