Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Олон зочид хүлээн авах, хоол унд бэлдэх үед гал тогооны өрөө бөмбөгдүүлсэн мэт болдог. Энэ үед та ганц л зүйлийг хүснэ. Энэ бүхнийг яаж зохицуулах вэ гэж.
Шүүгээ
Шүүгээ бол танд болон танай гэр бүлийнхэнд эмх цэгтцтэй байх асар их боломж олгодог эд. Ялангуяа шилэн хаалгатай бол та хаана юу хийснээ санахгүй байсан ч санаа зовох шаардлагагүй. Өдөр тутам хэрэглэдэг аяга тавгаа шүүгээндээ байнга хийж бай. Харин тэр бүр хэрэглэдэггүй ширмэн тогоо, хайруулын таваг зэргийг шүүгээний мухарт хадгалах хэрэгтэй.
Бүрэн хэрэгцээ хангах гал тогоо
тавилганы сонголт хэрэгцээг бүрэн илэрхийлэх ёстой. Гялалзтал өнгөлсөн тавцантай тек, савхин бүрээстэй зочны сандал зэрэг нь гал тогоог зочны өрөө шиг тав тухтай болгодог. Энэ бол гал тогооны өрөөний зайг бүрэн ашиглах төгс шийдэл. Хоолоо ч хийнэ. Зочдоо ч дайлна.
Шаазан сав суулганы шүүгээ
Зөөж тавьж болох ийм шүүгээ ямар ч сав суулгаа хийхэд тохиромжтой байдаг.
Дөрвөлжин шүүгээ
Хананд бэхэлсэн дөрвөлжин шүүгээнд тавиур дээр зай эзлэхээр зүйлсийг хийхэд тохиромжтой. Маш олон сав суулга, хоолны хэрэгсэл хадгалж болдог.
Мөнгөн эдлэлээ аяганд хадгал
Шүүгээнд чинь зай байхгүй бол мөнгөн эдлэлээ аягад хийж тавихад сувенир маягийн харагдаж зай ч эзлэхээргүй болно.
Тавиуртай тавцан
Энэ бол гал тогооны хэрэгслийн үзүүлэнгийн хэсэг. Эзэгтэй нар өнгө үзэмж муутай аяга таваг, шилэн хундагаа шүүгээнд хийж, харин чамин хийц загвартай содон зүйлээ тавцан дээр тавьдаг.
Нөөц шүүгээ
Ийм нөөц шүүгээ ил харагдахгүй ч маш их зүйл хадгалдгаараа тустай. Үүнийг текний дотор, эсвэл ханандаа хийлгүүлж болно.
Хайруулын таваг, шанагаа өлгө
Шүүгээ болон тавиур дээр тавихад зай эзлэх зүйлсээ өлгөж болно. Өлгөсөн сав суулга содон харагдах төдийгүй хэрэгтэй үед гарын дор байх болно.
Хаалгагүй шүүгээ
Өдөр тутам хэрэглэдэг аяга таваг тавихад хамгийн тохиромжтой. Бүгдийг нь эгнүүлэн байрлуулах аваас илүү эмх цэгцтэй байх болно. Энэ нь зөвхөн гоо зүйн үүднээс биш хэрэгтэй зүйлээ шууд л гар дороосоо авч хэрэглэх боомж олгох юм. Аяга тавгаа өнгө, загвараар нь ижилсүүлэн өрөхөд гайхалтай орчин бий болгож чадна.
Хаалганы арын тавиур
Үүнийг суурилуулахад амархан бөгөөд маш энгийн. Хамгийн гол нь бага ч болов зай хэмнэнэ.
Байрлал, байрлал, байрлал
Гал тогооны хэрэгслийн хувьд хамгийн хэрэгтэйг нь гар дороо ойр байлгах хэрэгтэй. Хэрэглэхээсээ хэрэглэхгүй нь их байдаг зүйлсээ ялгаж цэгцлэхнь танд илүү амар байх болно