Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


 

 

Ээжийнхээ ачийг хариулна гэдэг мянган цэцэгсийн шүүдрийн усаар цай чанаж өгөхтэй адил гэдэг. Үнэхээр эмэгтэй хүн үрийн зулай үнэрлэх шиг сайхан зүйл хорвоод үгүй билээ.

Арван сарыг цаг минутаар хэмжиж, зулайг нь үнэрлэхээ тэсэн ядаж байгаа эхийн сэтгэлийг юугаар ч илэрхийлэхийн аргагүй. Ээж болох амаргүй. Олон давааг давж эрүүл энх, аз жаргалтай учирдаг. Тиймээс ээж болох гэж буй бүсгүйчүүддээ дараах зөвлөгөөг хүргэе.

Жирэмсний үед таагүй, санаа зовоосон шинж тэмдгүүд илэрдэг. Та дараах шинж тэмдгүүдийн тухай ойлголттой болсноор тэдгээрийг хэрхэн даван туулах болон хэдийд эмчийн тусламж авах талаар мэдлэгтэй болно.

Гэдэс дүүрвэл…

Хэрэв танд хэхрүүлэх, гэдэс дүүрч, хуржигнах зэрэг шинж тэмдэг илэрвэл санаа зовох хэрэггүй. Энэ шинж яагаад илэрдэг вэ гэвэл жирэмсэн үед прогестрон дааврын хэмжээ ихэсдэг бөгөөд энэ нь гөлгөр булчинг сулруулах үйлчлэл үзүүлдэг байна. Тиймээс ходоод гэдэсний замын гөлгөр булчин суларч, хоол боловсруулах явц удаашран хий хуралдах явдал ажиглагддаг аж.

Буйл үрэвсэх магадлал өндөр

Жирэмсэн үед буйл хөөж, эмзэглэл ихтэй болдог бөгөөд шүд угаах үед цус гарч болно. Энэ нь мөн прогестрон дааврын түвшин ихэссэний улмаас амны хөндий, буйлны цусан хангамж нэмэгдэж үрэвсэл амархан үүсэх нөхцөл бүрддэгтэй холбоотой. Үүний улмаас жирэмсэн эмэгтэйчүүдийн бараг тал хувьд нь жирэмсэн үеийн буйлны үрэвсэл үүсдэг байна.

Үтрээний шүүрэл нэмэгдэнэ

Эмэгтэйчүүд жирэмсэн болоход үтрээний шүүрэл нэмэгддэг гэсэн төсөөлөлгүй байдаг. Та жирэмсэн болохоосоо өмнө үтрээнээс цайвар өнгийн үнэргүй эсвэл бага зэрэг үнэртэй шүүрэл хааяа гарч байгааг анзаарсан байх. Жирэмсэн үед эстроген дааврын хэмжээ ихэссэнтэй холбоотойгоор үтрээний цусан хангамж нэмэгддэг. Үүний улмаас үтрээнээс гарах шүүрлийн хэмжээ илүү их болдог байна.

Таныг өтгөн хаталт зовоож байна уу

Өтгөн хаталт жирэмсний хугацаанд түгээмэл тохиолддог. Энэ нь мөн дээр дурьдсанчлан прогестрон дааврын нөлөөгөөр хоол боловсруулах замын гөлгөр булчин суларч, хөдөлгөөн удааширсантай холбоотой. Мөн жирэмсний сүүлийн саруудад умайн хэмжээ томорч, шулуун гэдсэнд даралт учруулдаг нь давхар нөлөө үзүүлдэг байна.

Шүлсний ялгарал нэмэгдэнэ

Бас нэгэн таагүй мэдрэмж нь шүлсний ялгарал хэвийн үеийнхээс эрс ихэсдэг явдал юм. Ялангуяа дотор муухайрах үед илүү тод илэрдэг. Эмэгтэйчүүдийн цөөн хэсэгт шүлс хэт их ялгарснаас болж шүлсээ хаяхаас өөр аргагүйд хүрдэг.

Геморрой

Геморрой гэдэг нь шулуун гэдэс орчмын венийн судасны өргөсөл бөгөөд зарим үед хавдаж, ил гарч ирдэг. Энэ нь загатналт, хүчтэй өвдөлт үүсгэхээс гадна зарим үед шулуун гэдэсний цус алдалт үүсгэдэг байна.

Жирэмсэн болохоос өмнө энэ шинж тэмдэг илрэх хандлагатай байсан эмэгтэйчүүдэд жирэмсний эхний үед геморрой үүсэх нь элбэг. Харин жирэмсний хожуу хугацаанд хэвлийн дотоод даралт нэмэгдэх, өтгөн хаталт үүсэх, доод хөндийн венийн судас дарагдах зэрэг шалтгаануудын улмаас геморрой үүсэх эрсдэл өндөр болдог.

Арьс загатнах нь элбэг

Энэ нь жирэмсний үед нэлээн элбэг тохиолддог. Ялангуяа жирэмсний хугацаанд хэвлий болон хөх томрох үед арьсны сунал үүсдэгтэй холбоотойгоор илэрдэг. Мөн та жирэмсэн болохоос өмнө хуурай арьстай, хүнсний харшил, экзем зэрэг асуудалтай байсан бол илүү тод илрэх магадлалтай.

Хамраас цус гарах

Жирэмсэн эмэгтэйчүүдийн хамрын салст хөөж, цусан хангамж ихэсдэг нь хамар битүүрэх улмаар хамраас цус амархан гарах үндсэн шалтгаан болдог.

Хэт хавагналт хүндрэлийн хэлбэр

Жирэмсний хугацаанд биед агуулагдах усны хэмжээ нэмэгддэг тул шилбэ, шагай орчмоор бага зэрэг хаван үүсэх нь хэвийн үзэгдэл юм. Мөн цусанд агуулагдах уургийн хэмжээ, бусад дүрст элементүүд болон сийвэнгийн харьцаанд өөрчлөлт орсноос болж зарим шингэн эд рүү шилждэг. Гэвч хэт их хавагнах нь жирэмсний хүндрэлийн дохио болдог.

Мөөгөнцөртөх

Эмэгтэй хүний үтрээнд тодорхой хэмжээний мөөгөнцөр байдаг. Эдгээр мөөгөнцрүүд хэт ихсэж, бусад бичил организмуудаас их хэмжээтэй болбол асуудал үүсгэдэг. Харин жирэмсний хугацаанд эстроген дааврын хэмжээ ихэссэнээс болж мөөгөнцөр амархан өсөх нөхцөл бүрддэг байна.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4464547/e21/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청