Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Манай сайт дээр тавигдсан мэдээллийн дагуу Монгол, Солонгосын хамтарсан софт порно кинонд тоглосон гэгдээд байгаа бүсгүй бидэнд хандсан юм. Бид түүний хүсэлтээр нэрийг нь нууцаллаа.

- Ямар учраас манайд хандах болов?

- Танай сайт дээр хэд хоногийн өмнө миний зургийг тавиад, Монгол, Солонгосын хамтарсан софт порно киноны гол дүрд тоглосон гэж бичсэн байсан. Тэр ч бүү хэл, намайг янхан мэтээр бичснийг ташаа мэдээлэл болсон гэдгийг хэлэх гэсэн юм.

- Таны гол дүрд тоглосон тэр порно кино дэлхий даяар цацагдчихаад байна шүү дээ. Тэгээд ч энэ тухай монголд хоёр жил гаруйн өмнө ч яригдаж байсан?

- Энэ ийм учиртай юм аа. Энэ киноны бичлэгийг  1998 онд хийсэн юм. Би ер нь урлагт их сонирхолтой хүн л дээ. Санаандгүй байж байтал нэг хүн утасдаад “Кино зургийн поробонд ирж орооч ээ” гэсэн. Учрыг нь ч асууж амжаагүй байтал тэр хүн хаана очихыг минь хэлээд л утасаа тасалчихсан. Тэгээд нөхрийнхөө хамт нөгөө газрыг нь эрээд очсон чинь хоёр солонгос, нэг орчуулагч эмэгтэйн хамт зочид буудлын нэг өрөөнд хүлээж авч уулзсан. Тэнд солонгос жүжигчин гээд 3 эмэгтэй, нэг эрэгтэй байсан. Хэдэн талаас маань камераар зураг авч байсан тэнцлээ л гэсэн. Тэр үед нэлээд олон хүн поробонд ороод тэнцээгүй гэж байсан. Бас надаас гадна хоёр монгол залуу, хоёр монгол бүсгүй тэнцсэн гээд тэнд сууж байсан. Бүгдээрээ оюутнууд бололтой байсан. Удалгүй киноны зураг авалтуудыг эхэлсэн. Тэгсэн нэг солонгос залууг заагаад, энэ залуу монголд ирсэн тухай кино юм гэж надад тайлбарласан. Тэгээд тэр залуутай хамт байгаа зургуудыг авахаар болсон. Гэвч би ингэж нүцгэн зургаа авахуулж чадахгүй гэсэн чинь энэ бол зүгээр л кино гэсэн. Тэгээд би тэдний зааснаар жүжиглаж хэдэн зураг авахуулсан. Би тэр үед кино л гэдэг утгаар нь ойлгож зургаа авахуулсан. Тэрнээс биш порно гэж огт бодоогүй. Тэгээд ч кинон дээр эр, эмийн явдлууд зөндөө л гардаг биз дээ. Гэхдээ тэр чинь жүжиглэлт болохоос жинхэнээсээ харьцаанд орно гэсэн үг биш шүү дээ. Тэгээд ч би янхан биш. Янхан гэдэг чинь өдөрт 10-20 хүнтэй унтдаг хүнийг л хэлдэг биз дээ. Надад тийм зүйл байхгүй.

- Уг бичлэг дээр тантай хамтран тоглосон солонгос залуу Монголд ирмэгцээ л зочид буудал хэсч, янхануудтай эр, эмийн харьцаанд орж байгаагаар гардаг. Та янхануудынх нь нэгэнд та тоглосон байгаа. Тэнд таныг янхан гэж бичээгүй, янханы дүрд тоглосон гэж л бичсэн шүү дээ?

- Тийм үү. Би тэр бичлэгийг ч үзэж амжаагүй яваа. Сая л харин өөрийнхөө зургуудыг харлаа. Намайг тэр кинонд тоглож байх үед интэрнэт гэдэг зүйл ч хөгжөөгүй байсан. Хоёр жилийн өмнөөс яригдсаныг нь ч мэдээгүй. Би тэр үед кинонд л тоглочихлоо гэж бодсоноос биш ингээд арваад жилийн дараа ийм юм болно гэж огт бодоогүй.

- Өөрийнхөө тоглосон кино бичлэгийг үнэхээр үзээгүй гэж үү?

- Үзээгүй.

- Яагаад?

- Тэр үед ганц хоёр хэсгийн зураг авчихаад бид Солонгост очиж, киногоо дуусгана гээд л тэр хүмүүс яваад өгсөн. Би ямар кино болсныг үнэхээр мэдэхгүй байна. Тэгээд ч би тийм порно бичлэг хийлгээгүй шүү дээ.

- Порно бичлэг хийлгээгүй гэдгээ арай тодруулаач. Та уг кинонд тоглохын тулд тэр солонгос залуутай эр, эмийн харьцаанд орсон юм биш үү?

- Үгүй. Яалаа гэж дээ. Тэр зургийг авахуулахад би нөхөртэйгөө хамт очсон гэж дээр хэлсэн. Би тэгэхэд хорин хэдтэй байсан. Нөхөртэйгөө дөнгөж танилцаад байсан үе. Нөхөр маань ч тийм зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Үнэхээр тийм юм болоогүй. Зүгээр л түүнтэй нэг оронд хэвтэж байгаа зургууд л авахуулсан.

- Тэгэхээр тэр кинон дээр солонгос залуутай таныг сексдэж байгаа хэсгийг юу гэж ойлгох вэ?

- Би тэр залуутай жинхэнээсээ секс хийгээгүй. Харин тийм хэсэг яаж оруулсныг нь би мэдэхгүй. Бодвол миний тоглосон хэсэг дээр нэмэлт зүйлүүд л оруулж ирсэн байх. Тиймээс тэр бол зохиомол зүйл гэдгийг л хэлмээр байна. Би нөхрийнхөө хажууд өөр залуутай секс хийж зураг авахуулахгүй нь ойлгомжтой шүү дээ. Ийм кино болчихно гэж мэдсэн бол би зураг авалтанд оруулахгүй байсан. 

- Кинонд тоглосны урамшуулал болгож мөнгө төгрөг өгсөн үү?

- Надтай хамт зураг авалтанд орсон нөгөө хүүхэн маань кинонд тоглосон гээд мөнгө өгч байна гэсэн. Би огт мөнгө авна гэж бодоогүй байсан. Анхнаасаа ч тэгж тохиролцоогүй. Миний хувьд уран сайхны кино гэдэг утгаар нь л оролцсон болохоор мөнгө авья ч гэсэн бодол байгаагүй.

- Та тэр үед хорин хэдтэй байсан гэж хэллээ. Тэгэхээр юмны учир ойлгох насанд хүрчихсэн хүн ямар кинонд тоглож байгаагаа ч асуулгүй зураг авахуулчихна гэдэг арай л учир дутагдалтай санагдаад байх юм?

- Тэр үед би оюутан байсан. Би урлаг гэдэг утгаар нь л хүлээж авсан. Кино болгон дээр л эр, эмийн харьцаа гардаг учраас нэг их юм бодоогүй. Тэгээд ч кинонд гарч байгаа тэр харьцаа жинхэнээсээ биш шүү дээ. Бүгд жүжиглэлт байдаг. Гэхдээ миний тэр бичлэгийг ингэж буруугаар ашиглаж байгаа тэр хүмүүст үнэхээр гомдож байна.

Би чинь нөхөртэй, хүүхэдтэй хүн. Гэтэл 10 жилийн өмнө тоглосон кино маань порно кино байсныг мэднэ гэдэг амьдралд өчнөөн асуудал үүсгэж байна шүү дээ. Нөхөр маань ч гэсэн үнэхээр цочирдож хүлээж авсан.

- Нөхөр чинь мэдэж байсан юм бол яагаад тэгтэлээ цочирддог билээ?

- Бид хоёр хоёулаа порно кино гэж мэдээгүй шүү дээ. Тэгээд юу байдаг билээ гэж ярилцаад, 1998 оны тэр кино байна гэдгийг санацгаасан. Өмнө нь таньдаг хүн маань чиний киног үзсэн гэж хэлж байсан. Энийг л хэлж байсан бололтой. Би өөр бас нэг монгол кинонд тоглосон л доо. Тэгээд тэр үед тэрийг л хэлж байна гэж бодсон юм.
profile

Хүсэл мөрөөдөл бидэнд хүчийг өгнө.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3942189/480/trackback

chansv

2010.12.05 14:11:17
*.125.5.213

yu  yritsan  avgai  ve  

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청