Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



    Уйлуулж дуулуулж гомдоогоод яах нь вэ дээ

    Учир тавилантай чиний л амраг
    Асгаруулан мэлмэрч халаглуулаад яах нь вэ дээ Хорвоод азтай чиний л амраг Заяа тавиланг тэгшитгэж Энгэрт чин эрхлэх гэж Бусдаас эхэлж ургасан Бэлийн цэнхэр яргуй юмсан Эрх танхил зангаа эцгийн гэрт эс орхих Эхийнхээ Энгэрт чин эрхлэх гэж хоргодож ядсан Эрт ургасан цэцэг шиг Эмзэг нялх охин юмсан Охин хонгор зангаа Одоо л чиний дэргэд гээж Орь ганцхан чиний л амраг байх гэж Орд цагаан гэрийн гэргий чинь байх юмсан







Айлын бэр болох бэлтгэл бүү хий.

Хуримаа хийгээд удаагүй байгаа С бүсгүйн гэрийн найранд очоод хоолных нь амттайг магттал тэрээр үнэн хэрэг дээрээ өөрөө хийгээгүй гаднаас худалдаж авсан гэж сэм шивэгнэсэн юм. Тэгээд цааш нь лавлаад асуутал С бүсгүй кимчитэй хуурга, бэлэн гоймон чанахаас өөр юм хийж чадахгүй нэгэн байлаа.

“энэ бүгд манай ээжээс л болж байгаа юм. Нөхөрт гарахаасаа өмнө энэ тэр юм жаахан сураад авсан бол амар байхгүй юу, гэтэл надад юу ч зааж өгөөгүй гээд бод доо.”
“Ээж чинь үү? Яагаад?”
“Гэрийн ажил сураагүй  байсан нь биенд амар гэнэ. Эмэгтэй хүн гэрийн ажилд сайн байлаа гээд нэргүй зарцаас цаашгүй гэдэг юм.” “Эмэгтэй хүн бол гэрт сууж гэрийн ажил л хийж байх ёстой” гэсэн үзэл ид ноёрхож байсан дөч тавиад оны үеийн, одоо жар орчим насны хүн гэхэд С бүсгүйн ээжийн ер бусын сургаалийг сонсоод нэг хэсэг инээд наргиан болсон боловч нэг талаар ёстой үнэн үг хэлж дээ гэсэн бодол төрж билээ.
Гэрийн ажил гэдэг үгийг яаж хүлээж авахаас их  зүйл шалтгаалдаг. Гэрийн ажлыг бусдад зориулж хийх ба өөрийн сэтгэл ханамжийн төлөө хийх гэж хоёр янз байдаг. Бусдын төлөө гэдэгт  өөрийгөө болон гэр бүлийнхээ бусад гишүүдийг хооллох, хувцаслах, унтуулах ажлууд орно. Харин өөрийнхөө сэтгэл ханамжийн төлөө хийнэ гэдэгт өөрийнхөө болон гэр бүлийн гишүүдийнхээ амьдралын  хэв загварыг бүтээх, шинэчлэх гэсэн ойлголт багтана. Эхний ухагдахуунаас “аж төрөх” гэсэн зорилго харагдаж байгаа бол, дараагийн ухагдахуунаас “байгаа зүйлийнхээ хэмжээнд амьдралаа бий болгох, өөрийнхөөрөө удирдах”  гэсэн зорилго харагдаж байна.
Гэтэл айлын бэр болохдоо бэлдэх гэдэг үгийн илэрхийлэл болсон гэрийн ажил гэдэг бусдын төлөөх нөр их хүч хөдөлмөр байх нь олонтоо байдаг. Гэтэл аж төрөхийн төлөө хийж байгаа энэ нүсэр хөдөлмөр, хүчин чармайлт нь 30,000 вон байхад  хаанаас ч худалдаж авч болох зүйл билээ. Нөгөө талаар гэр бүл гэсэн орон зайн гол роль болсон ээж, эхнэр хүний ажлыг зориуд сураагүй  байсан ч явцын дунд аяндаа сурдаг, хэн ч  өмнөөс нь хийж өгдөггүй онцлогтой зүйл билээ. С  бүсгүйн ээж охиныгоо тогооны хүн  болж  хүний нэргүй зарц хийснээс өөрийнхөөрөө амьдралыг цогцлон бүтээж, бие амар амьдардаг авхай болгохыг хүссэн нь биелэлээ  олжээ. Амьдрал дээр ч  С бүсгүй өөрийн амьдралын хэв маяг, үзэл баримтлалыг нэгдүгээрт  тавьдаг учраас тэднийд очиход амар  амгалан, тохилог гэрийн эзэгтэйн  уур амьсгал шууд мэдрэгддэг. Тэднийхээр орсон хэн ч бай аяга кофе, чамин цаастай чихрээр дайлуулж болно. Харин угаалтуураар дүүрэн аяга таваг үлдээдэг  хоол, идээ будаагаар дайлуулна гэж найдсаны хэрэггүй л болов уу. Бүр хадам эцэг эхдээ тэр ийм хүндэтгэлийг үзүүлдэггүй юм.

Бохир усанд гараа удаан бүү байлга.

Хүн бүр ажилсаг байж ямар ч зүйлийг шаргуу хийдэг эмэгтэй эцэстээ амжилтанд хүрдэг гэж боддог. Тиймээс бохир заваан, хатуу хөтүү ажилд ч дуртайяа ханцуй шамлан оролцдог , ажлыг гололгүй хийдэг эмэгтэйг эргэн тойрных нь хүмүүс амаа олохгүй шагшин магтдаг билээ.
Гэтэл хатуу хөтүү ажлыг ч үнэн сэтгэлээсээ хийдэг  эмэгтэй  бүх насаараа тийм ажил хийж амьдрах нь элбэг байдаг. Гэрийн ажилд сайн, шалмаг өнөр бүлийн том бэр нас тогтсон хойноо ч хаа байсан худын хамаатны гэрийн ажилд  хүриэл дуудагдаж борив бохисхийлгүй ажиллаад  хариуд нь баярлалаа гэсэн ганц үгийг л сонсдог билээ. Ганц гэр бүлийн хүрээнд ч биш нийгэмд мөн адил.
“Ийм ажлыг ч хийсэн шаргуу хийгээд байвал хэзээ нэгэн цагт тус нь ирнэ” гэж найддаг боловч тэр найдлага эцэсээ хүртэл “найдлага” л байсаар бодит биелэлээ ололгүй замхардаг юм. Үхэр шиг шаргуу ажиллаад  үлдэж байгаа юм байдаггүй . учир нь юундаа байна вэ? Зовсоны эцэст жаргадаг гэдэг үг байдаг атал амьдрал дээр тийм биш бол хорвоо хэтэрхий шударга бус байгаа юм биш үү? Шуудхан хэлэхэд хорвоо зовсоны хэрээр эргүүлж өгдөггүй юм. Мэдээж “залуу насандаа зовлонг мөнгөөр ч болов худалдаж ав” гэдэг үг байдагчлан зовлонгийн бидэнд өгч байгаа сургаалийг үгүйсгэх аргагүй бөгөөд зовлонгоор дамжуулан  ямар нэгэн зүйл сурч авч чадаж байгаа тохиолдолд л зовж болохоос биш зовлон болгоныг өөртөө наагаад байж болохгүй. Дан ганц зовлонгоор дамжаад хүн  хөгжиж дэвжиж байдаг бол настай хүмүүс бүгдээрээ хүний дээд нь байх байсан бизээ. Гэтэл бидний эргэн тойронд насныхаа тооноос өөр гайхуулах юмгүй хөгшид зөндөө л байдаг шүү дээ.
Хамгийн чухал нь зовлон бэрхшээлийг тэвчээд суух биш зовлонгоос аль болох түргэн холдож, түүнээсээ сургамж олж авах явдал юм. Бохир усанд бөгжөө унагачихаад тэр усанд гараа дүрж байж бөгжөө олж авах ёстой бол аль болох хурдан олж аваад гараа цэвэр усаар угаах ёстой болохоос тэр усанд гараа удаан байлгаж болохгүй. Хатуу, хөтүү ажил таны өөрийн хүссэн зүйлдээ хүрэхийн тулд дамжих ёстой нэг дамжлага болохоос биш таны үнэхээр хийх ёстой ажил биш гэдгийг байнга санаж яв.
К бүсгүйн ажилсаг, шаргууг компани даяараа шагшин магтдаг байв.
Хэн ч даалгаагүй байхад өглөө эрт ирж бусад хүмүүсийн ширээг арчиж, конторынхоо шалыг гялалзтал угаагаад тавьчихдаг байлаа. Бусад хүмүүс ажил нь ихдээд ирэхээрээ жижиг сажиг ажлаа К-г гуйж хийлгэдэг байсан ба К тэр бүгдийг нь дуртайяа хийж өгдөг байлаа. Хааяа хамт  олноороо салхинд гарахад К бусад ажилчдын гар хүрэхийг нь тас хориглож хоол хийх, аяга угаах зэрэг бүх ажлыг сайн дураараа бас ганцаараа хийдэг байв. Тэр бүсгүйд өөрийнхөө ажлын хажуугаар бусдын аар саар зараалд явах нь хэцүү байсан боловч багаасаа гэрийнхэндээ зарагдсаар ирсэн болохоор  үүнийг зовлон гэж боддоггүй байлаа. Мөн иймэрхүү зүйлийг хийгээд ч болов бусдаасаа үнэлгээ авч байгаадаа баяртай байгаа мэт харагддаг байв. Тэгээд үргэлж өөрийнхөө шаргуу сайн ажиллаж байгаад сэтгэл хангалуун байж амны уншлага мэт ингэж хэлдэг байсан юм.
“Ингэж шаргуу сайн ажиллаад байвал тушаал дэвшиж, цалин  ч нэмэгдэж хэзээ нэгэн цагт хариу нь заавал ирнэ.”
Гэтэл нэг хэлтэст ажилладаг С бүсгүй К-д тусалж байгаа дүр үзүүлдэг  хэдий ч болж өгвөл ажлын байран дээрээ аар саар ажлыг хийхгүйг боддог байлаа. Оронд нь өөрийн ажлаа сайн хийж, хүмүүстэй танилцаж ойр дотно байхыг эрхэмлэдэг байлаа. С бүсгүй өөрийн сонирхож байгаа маркетингийн салбарын мэргэжилтэн болохын тулд яах ёстой тухай бодож, цаг зав гарах болгондоо материал, сэлт цуглуулдаг байв. Компани дотроо, компаниас гадна ч хүмүүстэй нөхөрлөж танилынхаа хүрээг зузаатгадаг байв.
Хэдэн жилийн дараа дахин уулзсан С, К хоёрын байдал шал өөр болсон байлаа.
К хамт ажилладаг байсан залуугийнхаа эхнэр нь болсон байлаа. Хэт хүний зөнгөөр, бусдын ажлыг сайн дураараа хийдэг  түүнийг анзаарч гэрлэх санал тавьсан залуу нь араасаа баахан олон дүү дагуулсан ядуу айлын ууган хүү байсан гэнэ. Гэрлэснийхээ дараа жирэмсэн болж төд удалгүй ажлаасаа гарсан тэрээр амьдралд  даанч хүрэлцээгүй нөхрийнхөө цалингаар хадмынхаа гэрийн хоол хүнсийг хүртэл хүргэж амьдрах гэж их л зовдог бололтой харагдаж байлаа. К ойр зуурын мөнгө олох гэж хийдэг цагийн ажил болон ар гэрийн уул овоо шиг их ажилд дарагдан амьдарч байв.
Харин С бүсгүй өөрийн хүсэж  мөрөөддөг байсан маркетингийнхаа  салбарт ажиллаж байлаа. Хоёр жилийн өмнө хүсч байсан маркетингийн хэлтэстээ дэвшин орж цалин нь ч нэмэгдсэн байлаа. Эртнээс таньдаг байсан харилцагч  компанийнх нь ажилтан түүнд энэ хэлтэст ажлын байр гарсаныг хэлж өгч С материалаа өгч уг ажилд орсон ажээ. Бас дээрээс нь  С бүсгүй түүнийг үнэхээр юугаар ч дутаахааргүй амьдруулж чадах залуутай гэрлэж амжсан байлаа.
Тэрээр аман дээрээ албан ажил, гэрийн ажил хоёрын хооронд яваад хэцүү байна, ядарч байна гэж ярьж байсан ч цаанаа л сэтгэл тэнүүн байгаа нь харагдаж байсан юм.
С-ийг хараад К мэл гайхаж ийн бувтналаа. “Хүнд оноогдсон хувь тавилан байдаг гэж үнэн юм даа. Нэг нь борив бохисхийлгүй ажилласан ч амьдрал нь өнөөх л янзаараа байхад нэг нь хийсэн зорьсон юм болгон нь бүтэж ногоон гэрлээр явж байх юм даа.”
Хэрэв та хангалуун сайхан амьдаръяа гэсэн эрмэлзэлтэй хорин насандаа яваа бүсгүй бол “шаргуу ажиллах” гэдэг үгийн утгыг өөрөө сайтар ухаж бас зөв ойлгох хэрэгтэй. Шаргуу байх гэдэг бол гараа хөдөлгөх бус хөлөө ашиглаж гүйхийг хэлж байгаа юм. Гараа гүнжийн гар мэт хайрлан гамнаж харин хөлөө ажилчины хөл мэт шаргуу хөдөлгөж байх хэрэгтэй. “Гараараа  ажил хийх” гэдэг бол байгаа байрандаа гар ажиллагаатай машин мэт даалгасан ажлыг хийнэ гэсэн утгатай байхад “хөлөөрөө ажиллана” гэдэг нь тасралтгүй үргэлжлэх өөрчлөлтөнд  дасан зохицож өөрийн замыг нээж олох гэсэн идэвхитэй зан чанарыг илэрхийлж байгаа юм.
Шинэ зам нээж олохын тулд толгойгоо ажиллуулахаас залхуурдаг эмэгтэйчүүд ядуу зүдүү амьдрахаас өөр аргагүй юм. Учир нь яавал зовлон  багатай, сайн сайхан амьдрах вэ гэж боддоггүй, тийм боломжийг эрж хайдаггүйд асуудлын гол нь байгаа юм. Тэгсэн мөртлөө яагаад заавал би ингэж амьдрах ёстой гэж  хэмээн гомдоллодог. Ингэж шаргуу ажиллаж амьдарч байхад тэр хэмжээгээр хариу өгдөггүй энэ хорвоогийн шударга бусыг гайхсаар насыг бардаг билээ.
Ийм бодолтой хүмүүсийг мөн л ижил бодол сэтгэлгээтэй хүмүүс хүрээлж байдаг билээ. Эргэн тойронд нь тус болчихоор хүн байхгүй  байгаа болохоор яаж ч дээшээ явах билээ дээ. Хүмүүс амар амгалан амьдарч байгаа эмэгтэйчүүдийг нэг байрандаа ямар ч хөдөлгөөнгүй байдаг гэж боддог. Тэднийг гараа хөдөлгөхгүй байлаа гээд амарч байна гэж бүү бод. Тэдний бодол санаа одоо ч хурдан хүлгийн туурай мэт хорвоо ертөнцөөр дүүлж яваа

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2633526/df1/trackback

profile

TOOPT

2010.01.09 19:24:14
*.102.55.14

Гэрийн ажил сураагүй  байсан нь биенд амар гэнэ. Эмэгтэй хүн гэрийн ажилд сайн байлаа гээд нэргүй зарцаас цаашгүй гэдэг юм.....kkk saihan sanaanuud  baina shvvv...emoticon
profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.01.09 19:37:01
*.230.103.112

ЗАЛХУУ ХЭТ БАЙВАЛ ХАДМУУДДАА  МУУ ХЭЛЭГДЭНЭ

lg123

2010.01.10 11:56:27
*.189.228.205

geriin ajil hiihgvi geed zabaaraad suuhgvi l bol boloo shde,,,duusaj dundardaggvi,vne hvlsgvi ner hvndgvi geriin ajil hiih durtai hvn gej baihgvi bizde,,zalhuu gedeg chin oor baihaa,,,hadmuud bol hadmuud shde hvnii omnoos amidrah bish kkkkkkkkkk
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청