Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Матар
Матрын бүсгүйчүүд сексийг хайр дурлалаас ялгаж чаддаггүйгээс сексийн хамтрагч болгондоо дурладаг. Энэ нь түүний аз жаргалд хүрэх замд үргэлж саад, тотгор болдог. Гэхдээ тэр сэтгэл булаам, тун нарийн мэдрэмжтэй бөгөөд түүнээсээ болж дандаа хүндрэлтэй тулгардаг, тэр болгон жинхэнэ ханамж авч чаддаггүй. Түүнд баргийн эр хүн таалагддаггүй. Тун эрт, бага залуу насандаа нөхөрт гарах бөгөөд өөрийгөө нээж, өөрийнхөө дотоод сэтгэлийг ойлгохоосоо өмнө гэнэт л дурлачихсан байдаг нэгэн. Энэ нь түүний амьдралын цорын ганц дурлал юм шиг л санагдана. Матрын бүсгүйчүүдийн дур хүсэл агуу их. Сексийн анхны адал явдлуудын дундаршгүй мэт санагдах их хүсэл, тачаал нь тэднийг өөрсдийг нь ч гайхуулна. Тэд ууртай, хартай байдаг мөртлөө хамтрагчийнхаа ийм зан чанарыг тэвчиж чаддаггүй. Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа бодоод гэр бүлээсээ барагтай салдаггүй, харин нэг салбал өөрийгөө шинэ холбоо хэлхээгээрээ тайвшруулахын тулд тун хурдан өөр хүнтэй болдог. Тэр сексийн сонгомол цөөн байрлалд л дур тавьж сэтгэл ханамжтай байж чаддаг.

Хумх
Хумхын ордны бүсгүйчүүд сексийн хувьд тийм ч хурц тачаангуй биш, бас тийм ч хүйтэн биш. Гэсэн ч сексийн түүний амьдралд эзэлж буй байр суурийг бууруулахыг оролдсон ямар ч зүйлийн эсрэг тууштай тэмцдэг хүн юм. Хумхын бүсгүйчүүд тэвчээртэй, зөөлөн, тайван зантай эрчүүдтэй сайхан хос болж чадна. Сэтгэл хөдөлгөсөн хүсэл тачаалын тухай тэр ямар ч ойлголтгүй. Гэр бүлийн секс гэдэг түүний хувьд шөнийн нэг ёсны ёслол юм. Тэрээр хувцсаа тайлж, нямбайлан эвхэж, заримыг нь тэнийлгэн өлгүүрт өлгөөд, нүүр гараа сайтар угааж, үсээ самнаж, сайхан үнэртэн цацаад, унтлагын хувцсаа өмсөнө. Нөхөр нь орондоо хэвтэж түүнийг хүлээнгээ сонин гарчиглана. Ингэснээрээ тэр аль болох сайхан байлгах гэж хичээж байгаа эсвэл яг л ийм ёслол үзүүлэхийг хүссэн хэрэг юм. Гэтэл нөхөр нь ганц удаа ч болов эхнэрээ өрөөгөөр нэг тараасан хувцсан дунд өөрийнх нь жинхэнэ үнэрийг мэдрэхийг хүсч байж болох шүү дээ. Хумхын бүсгүй нөхрийнхөө төлөө олон зүйл хийж чадах боловч харин нөхрөө ийм зүйл хүсвэл хэзээ ч биелүүлэхгүй. Яагаад гэвэл өөрөө тэгж хүсдэггүй учраас тэр юм. Нөхрөө хуурна гэж барагтай бол үгүй.

Загас
Загасны ордны бүсгүй эдгэршгүй мөрөөдөмтгий /романтик/. Энэ ордны бүсгүйчүүдийг хоёр хэсэгт хувааж болох юм. Эхний хэсэгт хамаарагдах бүсгүйчүүд тийм ч их тачаангуй биш, эрчүүдтэй бат бэх холбоо тогтоосон хүүхнүүд. Тэд хамтдаа он удаан жил, аз жаргалтай амьдардаг. Хоёрдугаар хэсэгт нь тайван бус зантай, соёлтой, романтик залуугийн оронд “далайн дээрэмчин”-г илүү таалдаг бүсгүйчүүд юм. Хэрвээ түүнд тийм эрчүүдтэй холбогдох зориг хүрэх юм бол тэр эргэлзээгүй аз жаргалтай амьдарна. Гэхдээ тэр ухаалаг, жинхэнэ эрчүүдээс зугтаж, харин өөрийн нь энэрэл, тусламжийг эрэхүйц зориггүй, сэтгэл санааны хувьд ч чанга биш, ядмагхан эрчүүдийн дэргэд өөрийгөө аюулгүй байгааг мэдэрдэг. Тэрээр сексийн хувьд жинхэнэ эр хүнээс айхаас гадна өөрийнхөө бий болгосон мөрөөдөл, хоосон бүрхэвчийг эвдэж, бүсгүй хүний хувьд өөрийгөө сорьж үзэхээс ухаан алдталаа айдаг. Тэд хэзээ ч үүнд зориглохгүй, тийм ч учраас түүний учирсан “хөвгүүд” нь дэргэд нь үлдэж, жинхэнэ эрчүүд нь сэтгэл дундуур салан оддог.

Хонь
Хонины ордны бүсгүйчүүд бол амьдралын жүжигчид байдаг. Тухай бүрдээ өөрийнхөө “тоглож” буй дүрд бүрэн гүйцэд орж чаддаг хүмүүс. Харин орон дотроо бол тэр амьдрал дээр байдаг шигээ тийм сайн жүжигчин биш. ямар нэгэн мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөн мэдрэгдэхийг хүлээн хэвтдэг идэвхгүй нэгэн юм. Тэр өөрөө хэзээ ч хамтын амьдралын хэв маягийг бүтээн босгох гэж зорихгүй. Амьдралын амт шимтийг мэдэрч биш харин үгээр тайлбарлах илүү авъяастай бүсгүйчүүд юм. Тиймээс тэд гаднаас нь харж дүгнэсэн эрчүүдийн сэтгэлийг гонсойлгоход хүрдэг. Өөрийнхөө уран бүтээлч байдлыг орондоо авчирдаг ч бүдэг гэрэлтэй өрөө, сайхан сууринд асаасан лаа, тансаг үнэртэн, гялгар цагаан хэрэглэл зэрэг зүйлүүд түүнд таашаал өгч чадахгүй. Харин ч чин үнэндээ бол тэд ердийн бүдүүлэг сексэд дуртай. Эрчүүдийг байгалийн, бодгаль, муухан хэлэхэд адгуусны шинжээр нь илүү таалдаг бөгөөд тийм эрчүүдэд эдлүүлэх хүсэлтэй байдаг. Харамсалтай нь түүний амьдралын хэв маяг, биеэ авч яваа байдал нь мэдлэг боловсролтой, нарийн мэдрэмжтэй, ухаалаг эрчүүдийн сонирхлыг илүүтэй татах бөгөөд нэг ч эр хүн түүний нууц далд сэтгэлдээ хүсч явдаг тэр аз жаргалыг нь өгч чадахгүй.

Yхэр
Түүнийг эрхлүүлж, мөрдөж, сонирхлыг нь татах гэж хичээгээд, эсвэл хүч хэрэглээд ямар ч нэмэргүй. Тэр өөрийнхөө хамтрагчийг зөвхөн өөрөө л сонгож авах бөгөөд түүнтэйгээ л аз жаргалтай байна. Бусад эрчүүдтэй тэр хүйтэн хөндий, зөрүүд, ярдаг, тоомсоргүй хандах бөгөөд ерөнхийдөө ихийг шаарддаг, ааш муутай хүмүүс юм. Тиймээс түүний энэ тогтворгүй байдал, нэг юмыг хэт их хүсэмжилдэг, зөрүүд занд нь баргийн эр тохируулж харьцаж чадахгүй. Yхрийн ордны бүсгүйтэй харьцана гэдэг эр хүнээс шаггүй тэвчээр шаардсан зүйл юм. Тэд олон амрагаар хэрэгцээгээ хангах бөгөөд бүгдээс нь салахгүй зууралдаж чаддаг. Сексийн хувьд түүнд таалагддаггүй эрчүүдээр даажин тохуу хийдэг. Сексийг удаан үргэлжлүүлэх дуртай. Сексийн үе шат болгоноос таашаал авч “секс бол таашаал юм” гэсэн уриа, дүрмийн үндсэн дээр бүрэн ханамж авч чаддаг. Түүгээр ч барахгүй тэр хэдэн хоногоор ч сэрэл нь хөдөлсөн хэвээрээ байж чадна.

Хамтатгах

Энэ ордонд төрсөн бүсгүйчүүд аз жаргалтай байх нь тун ховор. Голдуу эмгэнэлтэйгээр төгсдөг. Тэрээр бүх л насаараа өв тэгш эрийг хайсан гунихрал дунд амьдрах бөгөөд амьдралд хэзээ ч сэтгэл хангалуун байж чаддаггүй. Хэрвээ тэр өөрийн хүсч хайж байсан хүнийг олбол амьдрал нь жинхэнэ диваажин болон хувирах бөгөөд харамсалтай нь тийм тохиолдол тун ховор. Зүгээр л нэг амьдралаа холбосон хүмүүс түүнийг ойлгохгүй. Өөрийнхөө сэтгэл дэх төгс төгөлдөр эрийг хайх дуусашгүй эрлийнхээ явцад тэрээр тоолж баршгүй олон удаа үл ойлголцолтой учирдаг. Хамтдахын бүсгүйчүүд мэдрэмтгий, авъяаслаг мөртөө ямагт хэн нэгэнд хаягдсан мэт сэтгэгдэл төрүүлж байдаг. Секс түүнд таалагддаггүй гэсэн үг биш, зүгээр л тэр ямагт илүү боломжийн хэн нэгнийг хайж сексийн хамтрагчаа ойр ойрхон сольдог. Зөвхөн биеийн таашаал түүнд жинхэнэ аз жаргал өгч чадахгүй. Харин он цаг урссаар, гунигтай саарал он жилүүд өнгөрч одоход жинхэнэ аз жаргалаа эрж олох гэсэн их хүсэл эрмэлзлэл нь түүнийг туйлдуулан, өөрийгөө хөнөөхөд ч хүргэж болзошгүй.

Мэлхий
Жинхэнэ секс бол өөрийгөө жинхэнээр нь нээж, дур ханалтын эцсийн цэг хүртэл өөрийгөө чөлөөтэй байлгаж, ердийн бодол санаагаа гээж, өөрийгөө хянахаа таягдан хаясны үндсэн дээр л бий болдог зүйл юм. Мэлхийн ордныхон юм бүхэнд тэргүүлэгч, манлайлагч байж, бусдыг эзэрхэн захирах хүсэлтэй байдаг хүмүүс. Энэ нь сексийн хувьд байнгын эсэргүүцэлтэй тулгарна гэсэн үг юм. Тэрээр тун мэдрэмтгий биетэй, ялангуяа хөх, хондлой, дагзны хэсэг нь бусдаас онцгой мэдрэмтгий. Тэд юун түрүүн өөрөө таашаал авахыг хүсдэг учраас сексийн хамтрагчаа зүгээр л дур тавих хэрэгсэл мэт үздэг муу талтай. Тиймээс түүний хувьд өөрийг нь зөвхөн сексийн хувьд шохоорхож буй эртэй сайхан тохирно. Орон дотроо тэр тун амархан сэрэл нь хөдөлдөг бөгөөд шунамгай, санаачлагыг гартаа авч тэргүүлэх үүрэг гүйцэтгэх дуртай. Мэлхийн бүсгүйчүүд угийн ихэрхүү зантай бөгөөд сексийн амьдралд хэн ихийг авсан нь биш, ихийг өгсөн нь ялагч болдог гэдгийг ойлгох юм бол сая аз жаргалтай байж болох юм.

Арслан
Арслангийнхан сексийн хүсэл, сонирхол багатай, энэ талаар үлбэгэр, идэвхгүй атлаа бусдын харааг татсан, гайхалтай секс хүүхэн шиг сэтгэгдэл төрүүлдэг. Тэд өөрийгөө сэтгэл татам, сайхан гэдгээ мэддэг, өөрсдийг нь эзэмдэхийг хүссэн эрчүүдийн санаархал зугаатай санагдаж, энэ нь түүний ихэмсэг занг нь хангаж байдаг. Тиймээс өөрөө огт хүсэхгүй, утга учрыг нь ч ойлгохгүй байгаа мөртөө, дурлал, сексийн тоглоомоор наадаж байдаг. Эрчүүдийг өөрийн болгох дуртай. Толгой эргэм дур тачаалтай биш боловч сексэд дуртай, тун хялбархан ханамж авдаг хүмүүс. Сексийн үед зарим нэг онцгой байрлалаас татгалзаж байгаа нь түүний үснийхээ засалтыг эвдэхгүй гэж хичээж байгаатай нь холбоотой байж ч магадгүй. Секс түүний хувьд тийм чухал, гүнзгий утга учиртай зүйл огт биш бөгөөд, анх харахад төрсөн шиг жинхэнэ секс бүсгүй биш, тиймээс амьдралын явцад эрчүүд түүнийг огт өөр хүн гэж бодож явдаг бөгөөд харамсалтайгаар эндүүрч сэтгэл дундуур хоцордог.

Охин
Түүнийг хайрлаж, мөн хайрыг нь хариу хүртэж чадсан хүн жинхэнэ аз жаргалтай болно. Хүн төрөлхтний хувьд үүнээс илүү сайн сайхан юм гэж юу байх вэ? Охины бүсгүйчүүд сексэд дуртай, ганц л хамтрагчтай байхыг илүүд үздэг хүмүүс юм. Тэр цаг хугацаа, орон зай, нөхцөл байдлаас үл хамааран сексийн хувьд бэлэн байдалд байдаг. Тиймээс ч ямар нэг асуудал үүсгээд байлгүй сексийн янз бүрийн байрлалыг туршин үзэх дуртай. Секс түүний хувьд шинэхэн байдлаа алдана гэж хэзээ ч үгүй, сэтгэл хөдлөл нь оюун ухаанд нь саад тотгор болдоггүй. Тэр өөрийгөө хамтрагчдаа бүтнээр нь зориулж байгаа гэдгээ энхрийлэл, дохио зангаагаараа илэрхийлэхийг зорьж байдаг. Хэрвээ түүнд сексийн дотны хамтрагч байхгүй бол ойр дотно сэтгэл, халуун дулаан өврийг байнга үгүйлэн шаналж зовдог. Охиныхон нэгэн зэрэг дотны найз, гайхамшигтай эхнэр, амраг бүсгүй, сайн ээж, гэрийн сайхан эзэгтэй байж чаддаг ховор хүмүүс. Тэд зөвхөн ганц л хүнтэй байнгын холбоотой, түүндээ үнэнч байх бөгөөд хамтрагчийнхаа өөр хүнтэй байх хүсэл, хэрэгцээг огт ойлгохгүй.

Жинлүүр
Жинлүүрийн бүсгүйчүүд бие махбодийн хувьд дээд зэргийн таашаал авч чадах мөртөө яг энэ үедээ сэтгэхүйн хувьд таашаал авдаггүйгээс сексийг зөвтгөж чаддаггүй. Хайр дурлалын үйл явдалд тэр хэзээ ч санаачлага гаргаж чадахгүй, тиймээс хамтрагч нь бүх санаачлагыг гартаа авч, түүний өмнөөс хөдлөх хэрэгтэй болно. Тэгсэн мөртөө жинлүүрийн бүсгүйн агшин зуурын сэтгэл санааны байдлаас шалтгаалан таалагдаж, эсвэл үл таалагдан хаягддаг. Жинлүүрийн бүсгүйчүүд сексийн асуудлаар ярилцах дургүй, учир нь тэд өөрийнхөө мэдрэмжийг үгээр илэрхийлэх чадваргүй байдаг. Тэр өөрийнхөө сэрэл, сэтгэл хөдлөлийг гаднаа огт илэрхийлдэггүй тул түүнийг сексийн хэр зэрэг мэдрэмжтэй хүн болохыг мэдэхэд их хэцүү. Секс түүний ухамсрын хувьд сэтгэл мэдрэмжийн хамгийн чухал зүйл огт биш бөгөөд цэвэр бие махбодийн таашаал юм. Тэд их мөрөөдөмтгий соёлтой байдал, янаглал, энхрийллийг тэвчдэггүй, ийм уур амьсгалыг мэдэрдэггүй хүмүүс. Сэтгэл хөдөлгөм сексийн дараах өглөө юу ч болоогүй мэт, эелдэг зөөлөн үг, эвсэг дулаан харц, инээмсэглэл ч үгүй хүйтэн царайлаад л зогсож байх нь энүүхэнд. Жинлүүрийн бүсгүйчүүд хамтрагчаа тун болгоомжтой сонгох хэрэгтэй бөгөөд тэдний хувьд хамгийн бололцоотой хүмүүс бол охин, хилэнцийн эрчүүд, хамгийн тохиромжгүй хүмүүс нь матрынхан байдаг.

Хилэнц
Бүх ордноос сексийн мэдрэмж хамгийн өндөртэй бүсгүйчүүд хилэнцийнхэн юм. Сексэд дуртай, хэрвээ таашаал аваагүй бол үүнийгээ илэн далангүй хэлж чаддаг. Секс нь тэдний хувьд зорилго бүхий үйл явдал бөгөөд амьдралын эрч хүчээ олж авдаг нэгэн хэрэгсэл юм. Удаан хугацаагаар секс хийхгүй байх нь түүнд муугаар нөлөөлдөг. Тэд ямагт дур булаам байдаг бөгөөд ямар нэг хэв загварт баригдах дургүй. Тэд ямагт гарамгай жүжигчин шиг байж чадна. Орондоо жинхэнэ аз жаргал, таашаал, цэнгэл эдлэх хүсэлтэй эрчүүд тэдэнтэй учирвал аз жаргал дүүрэн байна. Түүний гэр бүлээсээ гадуурх хайр дурлалын адал явдал нь нөхрийн нь сексийн ханамжгүй байдлаас биш, гагцхүү цоо шинэ сэрэл, мэдрэмж хайснаас үүдсэн байдаг. Хэрвээ нөхөр нь түүнийг ойлгодог, бүсгүй өөрөө хайртай байвал нөхөр нь түүний хувьд ямагт хамгийн эрхэм, дотны хүн байна. Ийм тохиолдолд түүний сексийн адал явдал нь зөвхөн бие махбодийн шинэ таашаалын эрэл төдий л байх бөгөөд гэр бүлээсээ хэзээ ч холдож салахгүй. Хилэнцийн бүсгүйчүүд олон эмэгтэйн хувьд дутагддаг чанар болох сексийг хайр сэтгэлээс ялгаж салгаж чаддаг хүмүүс юм.

Нум
Энэ ордонд төрсөн бүсгүйчүүд амтлаг, сайхан бүхнийг мэдрэх мэдрэмж, шинийг эрэлхийлэх чадвар хослосон амьдралын баяр баясгалантай хүмүүс юм. Нумынхан амьдралын үе, үйл явдал, тохиол бүрт эрч хүчтэй, өөдрөг сэтгэлтэйгээр оролцдог. Тэдний сексийн боломж тун их, тоон болон чанарын аль ч үзүүлэлтээрээ түүнийг гүйцэх хүн ховор. Тэд нэгэн хэвийн уйтгартай байдал биш, сэтгэл, мэдрэмжийн өөрчлөлтөд дуртай, сексийн нарийн мэдрэмж, таашаалтай хүмүүс юм. Эрч хүчнийхээ ихээхэн хэсгийг хамтрагчдаа зориулдаг, түүндээ үнэнч байж чаддаг. Тэрээр өөрийнхөө урт удаан хугацаагаар хамт байхаар шийдсэн хүнийхээ сэтгэл зүйн болон бие махбодын боломжийг сайтар судлахыг хүсдэг. Хэрвээ нумын бүсгүй дунд зэргийн юм уу сулхан зан ааштай хүнтэй холбогдсон бол түүнийг сэтгэл мэдрэлийн өвчин юм уу гэр бүлийн гадуурх эцэс төгсгөлгүй дурлалын адал явдал, эсвэл салалт хүлээх болно. Тиймээс нумын бүсгүйчүүд сэтгэл зүйн өндөр чадавхитай жинхэнэ эр хүнийг олтлоо ганцаараа байх нь олонтаа. Тэдний сэтгэл амархан хөдөлдөг, илэн далангүй, өөдрөг сэтгэлээр хайр дурлалын харилцаанд ордог. Нумын бүсгүйчүүдтэй хийсэн секс ямагт гайхамшигтай жүжиг, уран бүтээл мэт байх болно

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/755824/09f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
41016 halamjiin mungu [4] seegii76 2011-11-11 4025
41015 ХИЛЭНЦ БА ИХЭРИЙН ОРД Маралгоо 2009-12-04 4022
41014 busguichuudee zuvulguu uguuch [2] tsdeegii 2008-07-25 4021
41013 hi jiremsen bolon torson eejuudee haruilj ogooch? [9] honey_0203 2009-12-03 4019
41012 tsistit-ii talaar? [1] bomboorei 2008-08-29 4016
41011 Ger buliin talaar zuwluguu ugnu tugsus 2011-05-21 4012
41010 mongol dagi solongosiin elchin [1] beta 2011-03-03 4008
41009 humsug shivuuleh gesiin ma [1] cdkeycrack 2009-12-18 4008
41008 hi naizuudaa [1] narukaa 2008-07-10 4008
41007 Tsairuulah nuurnii tolbo arilgah tos Wheiting serium moncorltd 2012-06-11 4006
41006 huuhdiin tuhai medeelel shine blog [2] bolor2 2008-12-30 4006
41005 Жирэмсний үед таагүй, санаа зовоосон шинж тэмдгүүд илэрдэг Ээж минь 2011-04-21 4005
41004 Хєх сайхан бол [2] Маралгоо 2010-01-15 4005
41003 uchiraa olohgui bna tuslaach [8] tsarai_muut 2010-01-09 4003
41002 huuhnudee yahuu?? [7] honey1111 2012-02-08 4001
41001 buidan [1] duck duck 2010-05-02 3999
41000 ongotsnii bilet file [2] dulmaak 2008-07-27 3999
40999 Нүүрний арьсны нүхжилт [1] mgldevuchika 2009-06-08 3996
40998 eruul mendiin tuhai asuult meddeg bol helj ogch tuslach [2] meeg 2008-08-12 3996
40997 OHUI GOO SAIHNII BVTEEGDEHVVN 702 TOOTOD VVD HAALGAA NEELEE file LG~O HUI 2013-06-18 3992
40996 GOY YUM HELIE. BUSGUICHUUDEE [11] [1] fantasyod 2010-01-31 3992
40995 orchuulaad ogooch yaaraltai [2] puuee 2008-07-18 3991
40994 Арслан ба охины орд Маралгоо 2009-12-04 3990
40993 oroi yamar hool hiidgiin bilee................................ [2] tengis999 2010-03-11 3989
40992 Би чинь нөхөртэй, хүүхэдтэй хүн. Гэтэл 10 жилийн өмнө [1] goch 2010-12-03 3986
40991 Секс гэж юу вэ? [6] 사랑이 뭔지 2009-03-29 3986
40990 NASNAASAA ZALUU HARAGDAH JOR file [2] chonsaa 2009-03-20 3973
40989 goe zurag [12] goch 2010-06-22 3972
40988 Bysalgal [4] vege 2008-11-17 3969
40987 ХУМХ БОЛОН ЗАГАСНЫ ОРД Маралгоо 2009-12-04 3968
40986 СОЛОНГОСТ АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ МОНГОЛ ИРГЭДЭД !!!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-06-03 3963
40985 Боди эмэгтэйчүүд [5] tengis999 2010-03-27 3958
40984 helj ugch tuslaach eejuudee [5] gereltorchlon 2008-09-03 3958
40983 zuvluguu uguuch [7] OBM 2011-02-16 3957
40982 sariin temdeg irdegguiee zuvluuch [6] amyon 2012-02-28 3956
40981 Та жирэмсэн болсоноо яаж мэдэх вэ? Маралгоо 2010-11-16 3956
40980 eejuudee zuvulguu ugch tuslaaaaach [5] [3] amirlan1 2010-06-17 3955
40979 охин эсвэл хүүтэй болмоор байна уу [2] ээж минь 2010-12-17 3954
40978 zuudnii tuhai asuuyaaaaaaaaaaaaa [7] 내사랑 2011-05-06 3952
40977 emegtei xuuxdiin palaj ovliin gutal duck duck 2011-10-18 3949
40976 АЙЛЫН БЭР БОЛОХ ГЭЖ ...КИМЧИТЭЙ .... [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-09 3946
40975 Hi oroin mend [2] maral_maa 2008-08-27 3942
40974 ELGEMSUUG HAIRLAARAI IIM BOLCHIJEE!!! [14] haliungo 2010-03-16 3941
40973 Oriflame buteegdehuun borluulj baina ta oriflame.mn orj catalogoos buteegdehuunee sonirhooroi 010 8409 0721 shinesoel 2011-03-13 3939
40972 Miss mongolia 2009 Badamgerel '' goo saihnii nuutsaa delgejee'' file [1] soko2006 2009-09-28 3937
배너신청
자생병원

배너신청