Moderator: mgl_300
1.Нүдний хоорондох зай ойрхон хүмүүс хийлгэх боломжтой
2.Нүдний урд хэсэг томорч цоглог харагдуулдаг
3.Нүдний хэлбэр засарч зөөлөн харцтай болдог
Нүдийг урдаас сэтлэх:
Нүдний хоорондох зайг ойртуулахын зэрэгцээ нүдийг урт
болгосноор том харагдуулдаг.
Хагалгаанд шаардагдах хугацаа?
Ойролцоогоор 30 минут орчим болдог маш хялбар боловч үр дүн өндөртэй хагалгаануудын нэг юм.
Эдгэрэх хугацаа:
Хагалгааны дараа 5-7 хоногт оёдолыг авна. Энэ хугацаанд ихэнх хаван буусан байх болно.
Нүдийг хойноос нь сэтлэх:
Таны нүд хамарлуугаа хэт дотогш байрласан гэж бодож байсан уу?
Нүдийг хойноос буюу гадна хэсгээс нь сэтлэснээр нүдний ойрхон байрласан мэдрэмжийг багасгаж, нүдийг урт харагдуулдаг хагалгаа юм.
Хагалгааны үр дүн:
1.Дахин хоорондоо наалдахгүй
2.Сорви бараг үлддэггүй
3.Нүдийг томруулж харагдуулдаг учир сэтгэл ханамж өндөртэй
4. Нүдний төгсгөлийн хэлбэрийг хүссэнээрээ өөрчилж болдог.
Хагалгааны арга
- Нүдний төгсгөлд хүссэн хэлбэрээ урьдчилан зурсны дараагаар зүснэ.
- Гадагш татна.
- Зүссэн хэсгийг дахин нямбайлан оёно.
Нүдний төгсгөлийг доошлуулах:
Нүдний төгсгөл нь хэт дээшээ чиглэсэн буюу жартгар нүдний төгсгөлийг нь доошлуулж өгсөнөөр илүү зөөлөн харцтай болох боломжтой.
Нүдний төгсгөлийг буулгах хагалгаа нь ерөнхийдөө нүдний төгсгөлийг сэтлэх хагалгаатай адил аргаар хийгддэг.
Нүдний төгсгөлийг сэтлэсний дараагаар бэхлэх хэрэгтэй болдог бөгөөд энэ явцад төгсгөлийг хаана бэхлэхээс хамааран төгсгөлийн хэсгийн хэлбэр өөрчлөгдөх боломжтой болдог юм.
дэлгэрэнгүй мэдээллийг: 010-8743-6757
9831-2660 утсаар лавлана уу.
Mэйл хаяг: Grandps_mn@yahoo.com
Homepage: http://mn.grandsurgery.com/
ГРАНД ГОО САЙХНЫ ЭМНЭЛЭГ