Сэвх гэдэг нь меланининий хуримтлал болоод нарны гэрлээс болж үссдэг нөсөө хэлбэрийн хавтгай хар толбууд юм. Сэвх нь бүдэг шаргал толбоноос эхлээд гүн бор, хар хүртлэ өнгө нь өөр өөр байж болно. Арьсны гадна талын давхарга нь нарны хэт тусгалаас, мөн меланицитуудын (эсүүдийг бий болгодог нөсөө) меланин үүсгэх хурдны идэвхжлээс болж зузаардаг байна. Өвөл нарны хэт ягаан туяа тийм ч их биш байх тул сэвх бүдгэрдэг. Сэвх нь зөвхөн нүүр төдийгүй нарны гэрэл шууд байнга тусч байдаг гар, биеийн бусад хэсгээр ч тодорч болно. Сэвх нь гэрлийн насжилтын нэгэн илрэл юм. Гэрлийн насжилт гэдэг нь нарны хэт туяа арьсны өөрийнх нь байгалийн насжилтыг хурдасгахыг хэлж байгаа юм.
    Ephelides: Энэ нь зуны цагт тодорч ирдэг, цайвар бор өнгийн хавтгай толбо хэлбэрийн сэвх. Энэ төрлийн сэвхийг нарнаас хамгаалах сайн чанарын бүтээгдэхүүн хэрэглэснээр, мөн нарны хэт тусгалыг бууруулснаар аргалах боломжтой. 
Сэвх арилгах: Сэвх арилгах янз бүрийн аргууд байдаг. Гидрохинон (hydroquinone) агуулсан сэвх бүдгэрүүлэх тоснуудыг олон сарын турш тогтмол хэрэглэж чадах юм бол сэвх толбыг арай цайруулна. Гэвч ихэнх химийн аргаар цайруулах тос нь арьсыг түлж, бижрүүтүүлдэг. Третиноин (Tretinoin) нь мөн сэвхийг бүдгэрүүлэх үйлчилгээтэй.
    Лазераар сэвхийг арилгах нь сүүлийн үеийн үр дүнтэй аргуудын нэг болоод байна. Үүний зэрэгцээ лазерийн энерги нь нөсөөний (пигментийн) хэмжээнээс хамаарч сэвхнүүдэд хүрч очих учраас эргэн тойрны эрүүл арьснуудад ямар ч нөлөөгүй. Гэвч лазерийн эмчилгээ нь сэвх дахин тодрохоос сэргийлж чадахгүй. 
    Крё мэс (Cryosurgery) засал нь шингэн азотын тусламжтайгаар сэвхийг авдаг. 
Лазераар эмчлэх, лазераар хусах зэрэг нь хэдийгээр үр дүнтэй арга боловч арьсандаа тавих анхаарлаа багахан нэмэгдүүлснээр та сэвхнээс сэргийлж чадна. Юун түрүүнд ид нар шардаг үед нарны гэрэлд гарахгүй байх. Эсвэл та наранд гарахдаа заавал нарнаас хамгаалах тос түрхсэн байхшаардлагатай. UVA (Нарны хэт ягаан туяа А буюу долгионы урт нь 400-315 нанометр), UVB (Нарны хэт ягаан туяа В буюу долгионы урт нь 315-280 нанометр)-ийн аль алинаас нь хамгаалах хэрэгтэй. Мөн хэт ягаан туяагаар бие борлуулдаг аппаратанд суух хэрэггүй.

Сэвхийг гэрийн нөхцөлд арилгах аргууд:
1. Нимбэг, жүрж, ногоон нимбэгний шүүс нь сэвх арилгахад хамгийн сайн.
Дээрх жимснүүдийн альных нь ч шүүсийг бага зэргийн тарагтай хольж хутгаад самбайнд шингээн маск хэлбэрээр нүүрэндээ тавиад үзээрэй. 15-20 минутын дараа маскаа авч нүүрээ хүйтэн усаар зайлна. Таны сэвхийг бүдгэрүүлэхэд ямар ч байсан туслах болно. 
2. Лууван ашиглаж сэвхээ арилгацгаая.
Лууван нь цайруулах бодис агуулж байдаг. Нэг ширхэг лууван аваад түүнийгээ үрж, ямар нэгэн нимбэгний шүүсээр зууралдуулж хутга. Сайтар холиод нүүрэндээ түрхэнэ. Хэдэн минутын дараа усаар зайлж угаагаад нүүрээ хуурай болгох хэрэгтэй. Энэ арга нь сэвюхийг бүдгэрүүлээд зогсохгүй мөн хар батгыг арилгахад тустай 
 
 
. Нимбэгний шүүс: Нимбэгний шүүс нь арьсыг өнгөлөг болгодог гэдэг нь хэдийн батлагдсан. Та нүүрнийхээ сэвхтэй хэсэгт гарынхаа өндгөөр шүүсийг жигдхэн шавшин түрхэх хэрэгтэй. Өдөрт хэд хэдэн удаа үүнийгээ давтан хийгээрэй. Ганц хоёр долоо хоногийн дараагаас гэхэд л үр дүн нь мэдрэгдэж эхлэх болно.
. Жимсний маск: Жимсний болон ургамал, ногооны маскийг тогтмол зөв сонгон хэрэглэх нь мөн тус болно.
. Нарны гэрлээс хамгаалах: Сэвхний нэг гол шалтгаан нь нарны гэрэл болж өгдөг. Тиймээс та нарнаас хамгаалах тосыг байнга хэрэглэж байгаарай