Moderator: mgl_300
Өндгөвчний үрэвсэл нь эмчид цаг алдалгүй хандвал төгс эмчлэгдэнэ
Уншсан 2842 vote 0 2011.02.26 18:05:04Өндгөвч нь эмэгтэйн биед эм бэлгийн эсийг боловсруулах болон биений юмны үйл ажиллагааг зохицуулдаг бэлгийн даавар ялгаруулах гэсэн хоёр үндсэн үүргийг гуйцэтгэдэг аарцгийн хөндийд байрладаг бэлэг эрхтэн юм. Эмэгтэйчүүдийн өвчний дотор өндгөвчний үрэвсэл нэлээд элбэг тохиолддог бөгөөд дангаараа өвчлөхөөс илүүтэй умайн гуурсан хоолойн үрэвсэлтэй хавсарсан байх нь элбэг.
Ихэнхдээ үтрээ болон умайд байгаа халдвар өгсөх байдлаар тархсанаас үүсдэг. Өөрөөр хэлбэл төрөлт, үр хөндөлтийн улмаас умайд үүссэн үрэвсэл болон янз бүрийн шалтгаантай үтрээний үрэвслүүдийг эмчлүүлэхгүй архагшуулснаас халдвар үтрээнээс умайн хөндий рүү, умайн хөндийгөөс умайн гуурсан хоолой руу, умайн гуурсан хоолойноос өндгөвч рүү дамжин тархах байдлаар өвчлүүлдэг байна.
Харин цөөн тохиолдолд уруудах замаар өөрөөр хэлбэл мухар олгой, шулуун гэдэс түүний дээд хэсэг, хошного зэрэг эрхтнүүдийн үрэвсэл тархаж өндгөвч болон умайн гуурсан хоолойг үрэвсүүлж өвчлүүлдэг.
Хэрвээ танд доорхи асуудлуудын аль нэг нь байгаа бол таны өндгөвч үрэвсэж өвчлөх магадлалтай тул заавалэмчид хандан эрүүл байгаа эсэхээ тодруулаарай.
-Урьд өмнө эмч таныг үзээд "Таны өндгөвч үрэвсэлтэй байна, эмчлүүлээрэй" гэсэн боловч таэмчлүүлэхгүй орхисон.
-Үе үе хэвлийн доод хэсэг, бүсэлхий, цавь орчмоор хатгуулж өвддөг.
-Биений юмны мөчлөг алдагддаг
-Хэвлийн доод хэсгээр өвдөхийн хамт халуурч байсан
-Бэлэг эрхтнээс цагаан юм их хэмжээгээр гардаг, эсвэл цагаан юмны өнгө, үнэр хэвийн биш санагддаг
-Үр хөндүүлж байсан эсвэл төрөлтхүндрэлтэй явагдсан
-Умайн гаднах жирэмслэлт болж байсан.
-Умайн хөндийдөө ерөндөгтэй
-Хамгаалалтгүй, найдвартай биш бэлгийн харьцаанд ордог
-Хэвлийн хөндийн идээт өвчний улмаас хагалгаанд орж байсан .
Өвчний илрэл нь хурц тод байхын зэрэгцээ бүдэг, балархай ч байж болдог. Халдвар хир их талбайг хамарч' өвчлүүлсэн болон үүсгэсэн нянгийн хоруу чанар, тухайнхүний биеийн эсэргүүцэл зэргээс хамааран хэвлийн доод тал, бүсэлхийгээр өвдөх, халуурах, биений юмны үйл ажиллагаа хямрах зэрэг шинжүүд тод, бүдэг,хүчтэй, сул байдлаар илэрнэ. Хэрвээ өндгөвч болон умайн гуурсан хоолой идээлж үрэвсвэлэнэ нь умайн гаднах жирэмслэлт болох, гуурсан хоолой битүүрэх, үргүйдэх зэрэг хүндрэлүүдийн гол шалтгаан болдог.
Харин мэргэжлийн эмчид цаг алдалгүй хандан оношлогоо, эмчилгээг хийлгэвэл бүрэнтөгс эмчлэгддэг давуу талтай.