Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Монгол Хатад

Уншсан 3853 vote 0 2011.02.05 11:55:16
                                                                         Монгол Хатад 1

                                                           Монгол Хатдын нууц түүх.

            Түүхэнд Чингис Хааны байгуулсан Монголын Их Эзэнт Гүрнийг төвхнүүлэн авч явахын төлөө алдар нэрээ дуурсагсан, Чингис хааны эх, хатад, охид, тэдний ач зээ охид, садан төрөл, ураг барилдсан олон эр зоригтой хатад байдаг. Үүнд: Өэлүн Үжин, Бөртэ Үжин, Есүгэн Хатан, Есүй Хатан, Хулан Хатан, Алага Бэхи, Чэчэйхэн Бэхи, Алалтун Бэхи, Дөргөнө Их Хатан, Огул Хаймиш Их Хатан, Сорхогтани Бэхи, Хотол Цагаан, Самар Гүнж, Мандухай Сэцэн Хатан гэх мэт олон Монгол эмэгтэйчүүд байдаг.

             “Хатан” гэдэг нь Монгол хэлэнд хамгийн өндөр эрх мэдэлтэй эмэгтэйчүүдийг нэрлэдэг. Энэ нь язгууртан, сурвалжит, сүр жавхлант гэсэн утга санааг илэрхийлэх боловч үндсэн утга нь хүч чадал, хатуу чанга гэсэн утгатай мөн гоо сайхан, жавхаалаг байдал, уян хатан чанарыг илтгэдэг.

            Монголчуудын түүх хамгийн ихээр хэлмэгдсэн түүх бөгөөд  тэр дотроо Монгол хатдын тухай, Монголын Нууц Товчоонд өгүүлсэн, Чингис хаан охидынхоо амжилт ололт болон тэдэнд оноох шагналыг зарласан тухай өгүүлсэн байсан хэсгийг болхи гэгч нь урж, тасдан хаяж ул мөргүй болгожээ. “Охин урагтаа соёрхол өгье” гэсэн ганц богино өгүүлбэр үлджээ.

            Чингис хаан 4 хүү, 6 охинтой байсан. Охидын нэрс : 1. Хожин. 2. Алага. 3. Алалтун. 4. Цэцэйхэн. 5. Түмэлүн. 6. Толой.  Хөвгүүдийн нэрс : 1. Зүчи. 2.Цагаадай.  3. Өгэдэй.  4. Толуй.

            Чингис Хааны охид “Бэхи” гэмээх ханхүү, гүнж нарыг эрхэмлэн дууддаг хүндэтгэлийн цолтой байсан. Урьд нь “Бэхи” нэрийг ихэвчлэн хүчирхэг эрчүүдэд өгдөг байжээ.

            Чингис Хаан эзэнт гүрнээ өргөжүүлэхийн тулд шинээр эзэлсэн улсуудаа хэн нэгнээр удирдуулах хэрэгтэй байв. Чингис хаан хөвгүүдээ, архи уухдаа гаргуун, дайн тулаанд тааруу, мэдлэг чадвараар таарууг мэдээд,  хөвгүүдээсээ илүү охидоо удирдах чадвараараа давуу болохыг таньж, “эзэнт улсаа” хилээс чанагш засан тохинуулах илүү чухал үүргийг “Эмэгтэйчүүдэд” ноогдуулж, тэдэнд эзэнт гүрнийхээ нилээд чухал хэсгийг үлдээжээ. Чингис Хааны үйл хэргийн туршид хөвгүүдийнх нь гүйцэтгэсэн үүрэг нилээд хязгаарлагдмал, сул зогсонги байсан бол охидынх нь үүрэг тэдний нас нэмэгдэж, бие нь өсч, мэдлэг туршлага нь аривжих тусам улам нэмэгдэж байв. Чингис Хааны 3 охин ойр холбоотой аймгуудад нь бэр болж, энэ нь шинээр нэгдсэн Монгол Улсын доторх харилцааг холбоог бэхжүүлэхэд тус нэмэр болсон. Бусад 4 охин нь Монголоос гадагш хөрш зэргэлдээ улс оронд очиж, илүү хүнд бэрх үүрэг хүлээсэн юм.

            Бид Чингис Хааныг долоо ч юм уу, найм ч юм уу, чухам хэдэн охинтой байсныг нь хүртэл сайн мэдэхгүй үлджээ. Түүх тэдний араас хаалгаа хааж, олон зуун жилийн тоосонд ул мөр нь арилан балартсан байна. Монгол хатад дэндүү өвөрмөц, дэндүү өөр, ойлгоход ч, тайлбарлахад ч дэндүү хэцүү хүмүүс байжээ. Рашид ад –Дин бичсэнээр “Эдгээр охидын тухай домог, өгүүлэл олон бий” гэжээ. Гэвч тэдгээр домог өгүүллүүд үгүй болон алга болжээ.

             Чингэс хааны 4 охин нь эрх сүр бүхий Хатад болон өөрт ноогдсон газар нутгаа захирч цэргийн том бүлэлэлийг удирдаж явжээ. Нэг охин нь өндөр боловсрол эзэмшиж, өөр хэд нь ч бас эрдэмтэн мэргэд, сургууль соёл, шашны болон боловсролын чиглэлийн бүтээл хэвлэхийг дэмждэг байв.

            Чингис Хааны охид: Алага Бэхи Онгуудыг, Алалтун Уйгурыг, Цэцэйхэн Ойрадыг, Толай Харлагыг захиран эзэмшиж байсан. Чингэс Хааны бүсгүй өв залгамжлаг нар үе дамжин, бие даан, улс орноо удирдаж, зарим үед ах нар болон эрэгтэй үеэлүүдийнхээ засаглалын эсрэг тэмцэх ч хэрэг гардаг байв. Түүхэнд урьд ч, хожим хойно ч, хэзээ ч эмэгтэйчүүд тийм олон хүнийг гартаа оруулан захирч, тийм том газар нутгийг эзлэн сууж байгаагүй билээ.

            Монголчууд эмэгтэй хүнийг хэрхэн өргөмжилж чаддаг, эмэгтэйчүүдэд Чингис Хаан хэрхэн гүн хүндэтгэлтэй ханддаг байсныг олон зүйлээс харж болно. Чингис Хаан эмэгтэйчүүдийг худалдах, наймалцахыг хуулиар хориглосон нь гэрлэлтэй холбоотой овгийн заншлыг халах анхны чухал алхам болсон ба аажмаар хэд хэдэн ийм өөрчлөлт хийснээр өөрийн охидын, цаашлаад мандан бадарч буй улс гүрнийхээ хэмжээнд нийт эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг өөрчилсөн юм.

            Орд өргөөндөө тэдгээр язгууртан эмэгтэйчүүд өд, эсгийгээр хийсэн хийц нарийн толгойн өмсгөл гоёл өмсдөг байв. Энэ нь хоёр фүүт хэртэй өндөр бөгөөд тэднийг эргэн тойрны хүмүүсээс сүрлэг өндөр болгон, ялангуяа “морь унах үед нь гайхалтай ихэмсэг төрхийг нэмдэг байж”. Тэд энхийн цагт үр хүүхдээ өсгөж, шаардлага гарвал дайны дуулга өмсөн, нум сум агсан, гэр бүл улс үндэстнээ хамгаалахаар мордоно. Эр нөхөр болон хөвгүүд нь аян дайнд мордож, харин эхнэр болон охид нь ард үлдсэн өрх гэрээ төдийгүй улс орноо авч явж чаддаг тийм нийтлэг тогтолцоо байжээ.

            Хааны удмын Монгол бүсгүйчүүд морь уралдаж, дайнд цэрэг удирдан, шүүхэд хэрэг шүүж, өргөн уудам газар нутгийг захирч, заримдаа олны өмнө эрчүүдтэй барилдан хүчээ үзэж явжээ. Тэд хөрш зэргэлдээх нийгмийн соёлжсон эмэгтэйчүүдийн гивлүүртэй явах, хөлөө боох, тусгаарлагдаж нуугдах зэрэг ёс заншлыг бардмаар няцаадаг байв. Ихэнх нь өөрт нь оноосон эртэй гэрлэх ба зарим нь өөрсдөө нөхрөө сонгож эсвэл бүр хүнтэй суухаас ч татгалздаг байлаа. Тэд тухайн нийгмийн хууль тогтоомжийг боломжийн гэж үзвэл баримтална, шаардлага гарвал шинэ хууль тогтоомж ч гаргана.

            Чингис хааны охид байгаагүй бол Монголын Эзэнт Гүрэн оршин тогтнож чадахгүй байх байжээ. Чингэс Хаан амьдрал тэмцлийнхээ эхэн үеэс л түүний байгуулж байгаа шиг ийм том гүрнийг нэг удирдагч дангаараа удирдаж чадахгүй гэдгийг ойлгон мэдэрч байлаа. Урт удаан оршин тогтнохын тулд харилцан бие биеэ нөхөх үүрэг гүйцэтгэдэг удирдлагын өөр өөр төвүүдтэй байх шаардлагатай байв. Тэрбээр хөвгүүддээ байлдан эзэлсэн их гүрнийг нь хамгаалан авч үлдэнэ гэж найдаж чадалгүй охиддоо илүү итгэж тэдэнд улам илүү хандах болсон бөгөөд охид нь Торгоны Зам дагуу Хойд Хятадаас Дундад Азийн нутгаар тархан байрлах хаант улсуудыг захиран сууж байв.

            Чингис Хааны охидын нэр ус үе дамжин бидэнд ирэхдээ Хятад, Перс, Армен, Орос, Турк, Итали гээд тэдний түүхийг бичсэн янз бүрийн орны хүмүүс яаж дуудаж байснаас шалтгаалан нэр, цол аль нь болох нь мэдэгдэхгүй холилдон, толгой эргүүлэн олон дуудлагатай болсон байдаг. Эх сурвалж бүрт охидын тоо ялгаатай байна. Нууц товчоонд Чингис Хаан Бөртэ хоёр түүхэн их эргэлтийн он болох 1206 онд найман хүргэнтэй байсан гэж, цааш нь хүргэн тус бүр мянган цэргийн захирагч байсан гэж тодорхойлсон байдаг.

            Монголын түүх бичигчид ба эрдэмтэд хэдэн үе дамжуулан тэмдэглэл бичих зуураа Чингис Хааны охидын нэрсийг нэг нэгээр нь гээсээр иржээ. Ийнхүү XVII зууны үед Буддист түүхчдийн үе гэхэд охидын тоо нэг болтлоо цөөрч, сүүлдээ тэр охины нэр нь дараа дараагийн үнэнийг гуйвуулсан түүхийн тэмдэглэлд огт дурдагдахаа больсон юм.

            Чингис Хааныг нас бараад удаа ч үгүй байхад түүний охидрүү хаяа хавирганаас нь дайрч давшилж эхэлсэн ба эхний цохилт бэрүүд дээр буув. Нөлөө бүхий эмэгтэйчүүд бие биеэнийхээ эсрэг эхлүүлсэн дайн нь сүүлдээ зөвхөн эрх мэдэл бүхий эмэгтэйчүүдийн эсрэг дайн болж, байдал улам доройтсон юм. Дараагийн үед ньтэдний үеэлүүд буюу Чингис Хааны ач нар Их Хааны үлдээсэн тэнцвэртэй эрх мэдлийн тогтолцоо уруу, түүнчлэн түүний охидын удам уруу дайрах дайралтаа улам эрчимжүүлсэн байна.

            Монголын Эзэнт гүрний эриний ихэнх үеүдэд буюу 1206-1368 он хүртэл Чингис Хааны Боржгон овгийн язгууртан эмэгтэйчүүд өөрсдийн эрэгтэй хамаатнуудын явуулж буй төвлөрсөн засаглалын эсрэг тасралтгүй эсэргүүцэл үзүүлсээр иржээ.

            Эмэгтэйчүүд газар нутгаа хамгаалан харийн дайсантай тулалдаж, бүр зарим нь дайнд амь үрэгдсэн ч тэдний охид, ач зээ охид нь Чингис Хааны өвлүүлж үлдээсэн эрх мэдлээ хамгаалан тэмцлээ үргэлжлүүлсээр байлаа. Хаан язгуурт эмэгтэйчүүдийн зүй ёсны байр суурийг үл хайхарч, улмаар бараг үгүй хийснээр Хаант улс доройтож, улмаар задарч мөхөв. 1368 он гэхэд Монголчууд газар нутгаа алдаж, тал нутагтаа зугтан ирж, дахин өөр хоорондоо тэмцэлдэж байжээ.

            Хэрүүл марган, үзэн ядалт, нэг нь нөгөөгөө уулгалан дайрах явдал үргэлжилсээр дахин нэг зуун өнгөрч , 1470 онд санаандгүй шинэ Хатан гарч ирсэн юм. Тэр бол Чингисийн эзэнт гүрэн, тэдний охидоос хойш 300 жилийн дараа, Монгол Хөх Төрийн гал голомт унтран бөхөж байх эгзэгтэй мөчид садарсан үсээ шууж, саадаг нум үүрч босон тэмцсэн Мандухай Сэцэн хатан байв. Тэр хүний хөлд гишгэгдэн дарлагдсан Монголын тугийг дахин мандуулсан юм. Тэр Монголчуудын мартагдсан ухамсрыг сэргээж, Монгол үндэстнийг буцаан эмхэлж, шинэ төр байгуулав. Гэвч өмнөх Монгол хатдын адил түүний байгуулсан гавьяаг нь хэн ч үл хэрэгсэн, түүнийг мартаж орхижээ.

            Монголын олон хатдын үнэн түүх өдий болтол нууц болон хэвээр байна.

                                                                                    Монголын Их Хатдын Нууц Товчоо. 2010.

                                                        Эх сурвалж: www.sorkhug.wordpress.com

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4161369/bc3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
41016 halamjiin mungu [4] seegii76 2011-11-11 4025
41015 ХИЛЭНЦ БА ИХЭРИЙН ОРД Маралгоо 2009-12-04 4022
41014 busguichuudee zuvulguu uguuch [2] tsdeegii 2008-07-25 4021
41013 hi jiremsen bolon torson eejuudee haruilj ogooch? [9] honey_0203 2009-12-03 4019
41012 tsistit-ii talaar? [1] bomboorei 2008-08-29 4016
41011 Ger buliin talaar zuwluguu ugnu tugsus 2011-05-21 4012
41010 mongol dagi solongosiin elchin [1] beta 2011-03-03 4008
41009 humsug shivuuleh gesiin ma [1] cdkeycrack 2009-12-18 4008
41008 hi naizuudaa [1] narukaa 2008-07-10 4008
41007 Tsairuulah nuurnii tolbo arilgah tos Wheiting serium moncorltd 2012-06-11 4006
41006 huuhdiin tuhai medeelel shine blog [2] bolor2 2008-12-30 4006
41005 Жирэмсний үед таагүй, санаа зовоосон шинж тэмдгүүд илэрдэг Ээж минь 2011-04-21 4005
41004 Хєх сайхан бол [2] Маралгоо 2010-01-15 4005
41003 uchiraa olohgui bna tuslaach [8] tsarai_muut 2010-01-09 4003
41002 huuhnudee yahuu?? [7] honey1111 2012-02-08 4001
41001 buidan [1] duck duck 2010-05-02 3999
41000 ongotsnii bilet file [2] dulmaak 2008-07-27 3999
40999 Нүүрний арьсны нүхжилт [1] mgldevuchika 2009-06-08 3996
40998 eruul mendiin tuhai asuult meddeg bol helj ogch tuslach [2] meeg 2008-08-12 3996
40997 OHUI GOO SAIHNII BVTEEGDEHVVN 702 TOOTOD VVD HAALGAA NEELEE file LG~O HUI 2013-06-18 3992
40996 GOY YUM HELIE. BUSGUICHUUDEE [11] [1] fantasyod 2010-01-31 3992
40995 orchuulaad ogooch yaaraltai [2] puuee 2008-07-18 3991
40994 Арслан ба охины орд Маралгоо 2009-12-04 3990
40993 oroi yamar hool hiidgiin bilee................................ [2] tengis999 2010-03-11 3989
40992 Би чинь нөхөртэй, хүүхэдтэй хүн. Гэтэл 10 жилийн өмнө [1] goch 2010-12-03 3986
40991 Секс гэж юу вэ? [6] 사랑이 뭔지 2009-03-29 3986
40990 NASNAASAA ZALUU HARAGDAH JOR file [2] chonsaa 2009-03-20 3973
40989 goe zurag [12] goch 2010-06-22 3972
40988 Bysalgal [4] vege 2008-11-17 3969
40987 ХУМХ БОЛОН ЗАГАСНЫ ОРД Маралгоо 2009-12-04 3968
40986 СОЛОНГОСТ АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ МОНГОЛ ИРГЭДЭД !!!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-06-03 3963
40985 Боди эмэгтэйчүүд [5] tengis999 2010-03-27 3958
40984 helj ugch tuslaach eejuudee [5] gereltorchlon 2008-09-03 3958
40983 zuvluguu uguuch [7] OBM 2011-02-16 3957
40982 sariin temdeg irdegguiee zuvluuch [6] amyon 2012-02-28 3956
40981 Та жирэмсэн болсоноо яаж мэдэх вэ? Маралгоо 2010-11-16 3956
40980 eejuudee zuvulguu ugch tuslaaaaach [5] [3] amirlan1 2010-06-17 3955
40979 охин эсвэл хүүтэй болмоор байна уу [2] ээж минь 2010-12-17 3954
40978 zuudnii tuhai asuuyaaaaaaaaaaaaa [7] 내사랑 2011-05-06 3952
40977 emegtei xuuxdiin palaj ovliin gutal duck duck 2011-10-18 3949
40976 АЙЛЫН БЭР БОЛОХ ГЭЖ ...КИМЧИТЭЙ .... [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-09 3946
40975 Hi oroin mend [2] maral_maa 2008-08-27 3942
40974 ELGEMSUUG HAIRLAARAI IIM BOLCHIJEE!!! [14] haliungo 2010-03-16 3941
40973 Oriflame buteegdehuun borluulj baina ta oriflame.mn orj catalogoos buteegdehuunee sonirhooroi 010 8409 0721 shinesoel 2011-03-13 3939
40972 Miss mongolia 2009 Badamgerel '' goo saihnii nuutsaa delgejee'' file [1] soko2006 2009-09-28 3937
배너신청
자생병원

배너신청