Moderator: mgl_300
Үнэт металлын ангилал, түүний сорьц Сорьц гэж юу вэ? карат нэгжийн турхай
Уншсан 5496 vote 0 2010.07.21 19:47:27СОРЬЦ
Аливаа металл хайлшийг 1000 нэгж гэж үзвэл түүний хэдэн нэгжийг нь үнэт металл эзэлж байгааг хэлнэ. Жишээ нь: 3,0 грамм жинтэй алтан бөгжийг 1000 нэгж гэвэл түүний 585 нэгж нь алт байх ба тэр бөгжийг 585 сорьцтой алтан бөгж гэж ойлгоно. Зарим улс оронд үнэт металлын ялангуяа алтны сорьцыг каратаар илэрхийлдэг бөгөөд үнэт металлын сорьцын каратыг "к" гэж тэмдэглэнэ. Жишээ нь: 14к гэж алтан бөгжин дээр байвал 585 сорьцтой алтан бөгж гэж ойлгоно. 24к нь 999 сорьцтой тэнцдэг.
КАРАТ
Карат гэдэг үг нь хоёр утгыг илэрхийлдэг.
1. Хэрвээ үнэт металлаар хийсэн эдлэл дээр карат /к/-ын тэмдэглэгээ байвал тухайн эдлэлийг үнэт металлын сорьц гэж ойлгоно.
2. Эрдэнийн чулуу ялангуяа үнэт чулууг каратаар хэмждэг. Энэ нь түүний жинг илэрхийлж байгаа юм. Чулууны каратыг /ct/ гэж тэмдэглэдэг бөгөөд 1ct нь 200мг-тай тэнцэнэ.
Үнэт металлыг ерөнхийд нь 3 ангилдаг. Үүнд:
1. Алт - Gold
2. Мөнгө - Silver
3. Платина, платины бүлгийн металлууд: /Палладий, иридий, родий, рутений, осмий/
Монгол улсад үйлдвэрлэгдэх үнэт металлаар хийсэн бүтээгдэхүүн нь ISO 9202:1991 стандартыг үндэслэн дор дурьдсан сорьцтой байна.
А.
Платинан эдлэл - 800 /найман зуу/
Платинан эдлэл - 900 /есөн зуу/
Платинан эдлэл - 950 /есөн зуун тавь/
Б.
Алтан эдлэл - 333 /гурван зуун гучин гурав/ - 8 /найм/ карат
Алтан эдлэл - 375 /гурван зуун далан тав/ - 9 /ес/ карат
Алтан эдлэл - 585 /таван зуун наян тав/ - 14 /арван дөрөв/ карат
Алтан эдлэл - 750 /гдолоон зуун тавь/ - 18 /арван найм/ карат
Алтан эдлэл - 900 /есөн зуу/ - 21 /хорин нэг/ карат
Алтан эдлэл - 916 /есөн зуун арван зургаа/ - 22 /хорин хоёр/ карат
Алтан эдлэл - 960 /есөн зуун жар/ - 23 /хорин гурав/ карат
В.
Мөнгөн эдлэл - 800 /найман зуу/
Мөнгөн эдлэл - 835 /найман зуун гучин тав/
Мөнгөн эдлэл - 875 /найман зуун далан тав/
Мөнгөн эдлэл - 925 /есөн зуун хорин тав/
Г.
Палладийн эдлэл - 500 /таван зуу/
Палладийн эдлэл - 950 /есөн зуун тавь/
Д.
Тусгай зориулалт буюу захиалгаар хийгдэх бүтээгдэхүүнийг 999 /есөн зуун ерөн ес/ буюу 24 /хорин дөрөв/ каратын сорьцтой үйлдвэрлэж болно. Платина, алт, мөнгөн утас, хуудас, ялтас болон багаж хэрэгсэл, тэдгээрийн эд ангийг үйлдвэрлэл техникийн шаардлагын үүднээс энэ дүрэмд заагаагүй сорьцоор хийж болно. Ингэхдээ сорьцын хэмжээ нь лабораторын шинжилгээгээр тогтоогдсон байвал зохино.
Ста