Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


anhaa_7_d722dee6

Үргэлж л олон нийтийн зүгээс асуулт, сониучирхсан харц хүлээж авч байдаг нэгэн хэвлэлийн баатартай таныг уулзуулж байна. Гоо үзэсгэлэнтэй, ганц бие, Монголын хүсэмжит 10 бүсгүйн нэг гээд энэ залуухан бүсгүйд сонирхолтой зүйл олон бий. ”Зvvдийг минь эргvvлж өгөөч буюу стриптиз блюз” хэмээх Монголын анхны эротик жүжигт эр зоригтойгоор нүцгэлж, тэсрэлт хийж байсан Р.Анхням энэ удаа урд өмнө ярьж байгаагүй сэдвээрээ илэн далангүй ярилцлага өглөө.

-Ярилцлагаа шуудхан таны эротик секси имижийн талаар эхлүүлье гэж бодлоо. Урлагийн ертөнцөд та эротик, секси имижээрээ Р.Анхням гэх жүжигчний орон зайг тодорхойлчихлоо. Танд үүнээс өөрөөр олонд танигдах боломж байгаагүй гэж үү?
-Тэгж хэлж болохгүй л дээ. Нэг жүжигт бүтээсэн дүрээс болоод ийм ойлголт бий болчихсон. Тухайн үед тэр жүжгийн менежментээс болоод ийм нэр цолтой болчихсон. Гэхдээ би энэ жүжгээс өмнө “Мөрөөдлийн хөлөг онгоц” киноны нэлээн даруухан охины дүрд тоглосон  Эндээс хүн юуг ямраар харахыг хүснэ, түүнийгээ л хардаг гэдэг нь батлагдаж байгаа юм. Намайг тэр өнцгөөс нь харахыг л хүссэн байхгүй юу. Тэрнээс биш Анхням гэдэг хүн хувь чанар, дотоод ертөнцийнхөө тухайд их өөр.

-Танаас гомдол үнэртэж байна. Тэр жүжигт тоглох нь таны л шийдвэр байсан биз дээ?
-Миний шийдвэр. Би ерөөсөө гомддоггүй. Гомдохоос илүү энэ бол миний хийх ёстой ажил гэдэг үүднээс нь хүлээж авдаг.

-”Зvvдийг минь эргvvлж өгөөч буюу стриптиз блюз” нэртэй энэ жvжиг тавигдаж байсан тэр үеийг санаж байна. 50 долларын өртөгтэй,  тухайн үедээ л өндөр ханштайд тооцогдох жvжгийг Цvки Хаусын тайзнаа тоглож Монголын баячууд зөвхөн таны нvцгэн биеийг харах гэж хошуурч байлаа. Тэр үеийг эргээд дурсаач?
-Би тэнэг их зоригтой байсан. Одоо эргээд бодоход тэр үед хүмүүс намайг сонирхож ирж байна, энэ жүжиг ийм үнэтэй энэ тэр гэж би ерөөсөө бодож байгаагүй. Оюутны ширээнээс амьдралд хөл тавиад анх авч тоглосон жүжгийн гол дүр. Энд би сайн тоглох ёстой л гэж бодож байсан. Тэрнээс карьер, нэр төр хөөж эсвэл муу нэртэй болох байх, аль эсвэл мандан бадрах байх гэж ер бодож байгаагүй юм байна.

-Буруутгах аргагүй л дээ. Таны залуу халуун нас шүү дээ. Дуучин Ариунаа анх эротик имижээр гарч ирж тун ч амжилттай карьерынхаа үндэс суурийг тавьсан. Хар сарнайгийнхан өмдөө тайчиж байсан гээд бүгд л зөвхөн залуу хүмүүсээс л гарч болох зоригтой, хайрламаар алхмууд түүх болон үлдэж. Зөвхөн залуу нас…
-Юу ч хийхээс буцахгүй, тэрэндээ гэмшихгүй залуу нас гэдэг нь үнэн л дээ. Би ер нь шийдвэр гаргахдаа их шийдмэг л дээ. Эргэж буцах, айж эмээх юм надад байдаггүй.

-Одоо бол танаас ийм зориг гарах уу?
-Ер нь тэр үеэс хойш та хэр өөрчлөгдсөн бэ?   Үгүй ээ, одоо гарахгүй ч гэж хэлэхгүй л дээ. Дахиад тийм жүжигт тоглох, ямар нэг кинонд нүцгэлэх тухайд зориг нэг их хамаатай биш. Амьдрал дээр бол би аймхай хүн биш. Нэг их хулчганаад байдаггүй. Хэрвээ таалагдвал би тоглоно. Яагаад гэвэл би жүжигчин хүн шүү дээ. Энэ бол миний ажил, мэргэжлийн шаардлага. Өөрчлөлтийн тухайд, мэдээж байгаа. 2003 оныг одоогийнхтой харьцуулбал би юмыг хийхдээ боддог болсон. Гэхдээ л бас болоогүй байгаа. Зарим юман дээр бодлогогүй шийдвэр гаргасан байдаг. Тэгэхээр бас залуухан байна, болоогүй байна гэж боддог.

-Нууц биш бол дээрх жүжигт тоглоод та хэдий хэр мөнгө авч байсан бэ?
-Өдөртөө 50 мянган төгрөг авч байсан юм болов уу. Тэгж санагдаж байна. Дөнгөж ажлын гараагаа эхэлж байсан надад гоё л санагдаж байсан.

-Нарийндаа бол дүр сонголтын хувьд жүжигчний гэхээсээ илүү найруулагчийн таашаал илүүрхдэг гэдэг. Тэр утгаараа та найруулагчдын нүдэнд хүүхэнлэг, секси талаасаа илүү тусдаг жүжигчин юм гэсэн бодол бас байдаг л юм. Санал нийлнэ биз?
-Хүн хүний нүдэнд янз янзаар харагддаг байх. Ер нь ийм сэтгэлгээ тэр жүжгээс хойш тогтсон байхаа. За байз, эротикдуу дүрд тоглочихоор хэн байдаг билээ гэхэд нөгөө Анхням чинь нэг тийм юманд тоглоод байдаг ш дээ гэх жишээний. Тэр жүжигт тоглоогүй бол хаанаас миний тийм имиж гарах вэ дээ. Зарим хүмүүсийн хувьд би даруухан, гэрээсээ гардаггүй эхнэр, эсвэл бүрэг номой эмэгтэйн дүрээр харагддаг юм шиг. Найруулагч найруулагчийн харах өнцгөөс болдог байх.

-Та сүүлд “Сексийн эрх чөлөө” кинонд бас тоглолоо…
-“Сексийн эрх чөлөө” киноны хувьд хоёр талтай. Киноны найруулагч Жамъяансүрэн бид хоёр сайн найзууд. Оюутан байхдаа “Мөрөөдлийн хөлөг онгоц” кинонд хамт тоглож, тэр үедээ “Чи гоё кино найруулаад, би гол дүрд нь тогловол гоё, тийм ээ” гэж ярьж байсан юм. Мөрөөдөж байгаа ш дээ. Сүүлд Жамиа нэг кино бичиж байна гэж байсан юм. Энэ дүрийг надад зориулж бичсэн байхгүй юу. Нэг талдаа Жамиа бид хоёрын багын мөрөөдөл биелсэн. Би найзынхаа кинонд тоглож өгсөн.

-Нэрний хувьд их том, сүржин юм. Яагаад заавал Анхнямд зориулсан кино нь “Сексийн эрх чөлөө”-ний тухай байгаа юм бол гээд олон асуулт гарч ирнэ?
-Сексийн эрх чөлөө гээд их хашгирсан нэр байгаа биз дээ. Хүн болгоны чихэнд цохигдож сонсогддог. Ерөнхийдөө гэр бүлийн сэтгэхүйн эротик кино гэж болох юм. Яг жанрыг нь нарийн хэлж чадахгүй байна. Миний бодлоор хүний сексийн эрх чөлөө тархиныхаа ар дагзанд байдаг байх. Хүн сексийн тухай бодлоо бусдад хэлдэггүй. Ялангуяа эрчүүд. Гэр бүлтэй боловч эр ч бай, эм ч бай  өөрийнх нь амьдрал өөрт нь сэтгэл ханамжтай бус санагдах тэр үед дотроо боддог ч гадагшаа задалж хэлж чаддаггүй. Гэхдээ хүн юугаа ч нуулгүй  ярьж хэлж явдаг ертөнцөд амьдардаг бол нэг талдаа амар ч юм шиг нөгөө талдаа аймаар ч юм шиг. Ямар ч байсан үл итгэлцэл гэж байхгүй байна байх. Хэзээ ч бүтэшгүй боловч заримдаа ингэж бодохоор сонин байдаг юм. Энэ утгаараа би сексийн эрх чөлөө ар дагзанд байдаг гэж боддог. Энэ кинонд миний тоглож байгаа дүрийг юу ч гэж тайлбарламаар юм бэ дээ. Ерөнхийдөө гэр бүлийн харилцаа, тэр дундаа сексийн харилцаа, илүү юманд шунаснаас болж эцэст нь юунд хүргэж болдгийг харуулсан.

-Сексийн талаар та ямар бодолтой явдаг вэ? Ийм кино бүтээхэд хувь хүн талаасаа хангалттай хэмжээний туршлага танд бий юу?
-Энэ туршлага чинь эцсийн цэг нь хаана хүрээд яаж дуусахыг би мэдэхгүй байна ш дээ /инээв/. Гэхдээ жүжигчний ажил мэргэжлийн онцлог нь заавал өөрөөрөө туулж өнгөрүүлсэн зүйлээ гаргах биш бусдын туулсан амьдралын үзүүрээс атгаж аваад өөр дээрээ ургуулан бодсоны эцэст сэтгэлээрээ дүрээ урлаж гаргадаг ажил. Тиймээс хангалттай туршлага хуримтлуулсан байх албагүй. Сексийн талаарх бодол гэвэл гэр бүлийн харилцаан дахь хүний ёс шүү дээ. Гэхдээ энэ талаар яаж ч ярьсан гэсэн хүмүүсийн чихэнд хэзээ ч таатай тусдаггүй байх. Ямар ч байсан хүний амьдрах, орших үндэс бол секс.

-Та гэр бүлийн харилцаа гээд их л онцлох шиг. Үнэндээ секс бол зөвхөн гэр бүлийн харилцааны хүрээнд бус илүү өргөн хүрээнд хэрэглэгддэг зүйл шүү дээ?
-Мэдэхгүй, би эсвэл их тогтож буусан насан дээрээ ирчихсэн юм болов уу /инээв/. Надад одоо тэр талаараа их бодогддог болчихоод байгаа. Гэхдээ д сексийг хэзээ ч замбараагүй юмтай хольж хутгаж болохгүй. Уул нь болж өгвөл их гамнаж байх ёстой зүйл гэж боддог. Тэр тал нь л жаахан замбараатай байх хязгаараа даваад эхэлбэл хүний амьдрал ч задгайрч эхэлдэг юм шиг ээ. Харж байхад ууж иддэг, замбараагүйдүү хүмүүсийн тэр тал нь ч гэсэн задгай байдаг. Залуу хүний хувьд секс маш чухал. Ялангуяа хайртай хүмүүсийн хувьд бие биеэ ойлгох, уусах хамгийн эрхэм нандин харилцаа. Хайргүй эсвэл зугаа цэнгэлийн агуулгатай бол үүнээс болж маш их алдаанд ч хүрч болох. Хэн нэгний амьдралаар тоглож, хэн нэгний амьдралыг сүйтгэж болох аюултай харилцаа.

-Та сая тогтож буусан нас гэлээ. Таны хувьд зохимжгүй сонсогдож байнаа?
-Хүний ухаан бодол насаар хэмжигдэхгүй ээ. Юу сурч, юу нь боловсорсон юм, юу туулж, ямар орчинд амьдарч байснаас шалтгаалж хүний ухаан бодол төлөвшдөг. Амьдрал намайг хүссэн хүсээгүй хүмүүжүүлж, ухааруулж байна.

-Эмэгтэй хүний гучин насыг Бальзакын нас гэдэг. Таны хувьд тэр насны босгыг алхаж яваа эмэгтэй. Хайрлаж, дурлаж, гэр бүлтэй болох талаар бодож байна уу?
-Гэр бүлтэй болох талаар үнэхээр бодсон юм алга. Ярилцлага өгөхдөө “Би гэр бүлгүй, найз залуу байхгүй” гэчихээр сонин хэвлэлийн хуудсаар дамжуулаад би найз залуу, нөхөр хайж байна гэсэн зар тарааж байгаа юм шиг болчихдог. Миний хариулт бол үүнд би ач холбогдол өгөхгүй байна. Миний сэтгэлд нийцэх хүн нь ч алга. Угаасаа нас явах хэрээр сэтгэлд хүрэх сонголт багасдаг гэдэг шүү дээ /инээв/. Би арай ч тийм насан дээрээ хүрчихээгүй байна. Гэхдээ л үнэхээр сэтгэлд хүрэхгүй байна. Зарим хүмүүс итгэл дааж чадахгүй юм шиг санагддаг. Итгэл бол хамгийн гол зүйл шүү дээ. Хүн өөрийг нь хайрлаад, сэтгэлээ өгч байхад эргүүлээд намайг ч гэсэн хайрладаг байх ёстой. Тийм хүн олоход хэцүү болчихсон юм уу. Гэхдээ бурхны зураг байдаг биз дээ. Нэг хүнтэй суулгаад хэдэн хүүхэдтэй болгоод зурчихсан тэр төөргөөр л явна.

-Та ч их л хаширсан хүн шиг ярих юм. Өдий насан дээрээ хэр их дурлаж, хэр их зүрх чинь шархалсан бол?
-Нэг их зүрх шархлаад аймаар болох нь ч юу байхав дээ. Би их өөдрөг үзэлтэй хүн. Гутраад шаналаад байх нь ховор. Ийм байх ёстой юм байлгүй дээ гээд орхиод л цаашаа явдаг. Хүн дурлаа л биз, дурлал нь явсан л биз. Тэрний төлөө нүдэндээ гуниг тээгээд байх утгагүй шүү дээ. Гэхдээ би амьдралдаа дурлаж байсан. Тэр маань жаахан азгүйтчихсэн л болохоос. Гэвч би ямар азгүй юм бэ гэж боддоггүй л дээ. Хувь төөрөг л байсан байх гэж боддог.

-Хайртай залуугаа алдсан тухайгаа ярьж байгааг тань ойлгож байна. Магадгүй энэ тухай ярихгүй ч байх ёстой байх, уучлаарай. Тэр үе амьдралын тань хамгийн хүнд хэцүү үе байсан нь мэдээж?
-Их олон хүний амьдралд тийм юм тохиолдож байгаа. Тэрнээс ч аймшигтай юм тохиолдож байгаа. Тэр бодлоор л өөрийгөө хуурдаг. Мэдээж амаргүй, хэцүү байсан. Тэр тохиолдолд өөрийгөө аль болох хурдан сэргээж авахыг хичээсэн. Нэг л хатуу үнэн байдаг, амьдралд хүн ирсэн л бол буцдаг зовлон, хагацал сүлдэг хорвоод бид амьдардаг. Тэр бүхний өмнө хүн толгой гудайн, дотогшоо бүхнээ залгиж амьдардаг хуультай. Энэ бүхнийг дааж давж гарах сэтгэлийн хат, тэнхээ л чухал. Үлдсэн хүн амьдарна. Нэгэнт амьдрахаас хойш тэмцээд амьдрах хэрэгтэй, даваад гарах хэрэгтэй

-Залуу нас омголон, бардам байдаг.  Тэр насан дээрээ амссан анхны хүнд цохиолт байсан байх даа?
-Миний өвөө, эмээ хоёр бас өөд болсон л доо. Бас л миний хамгийн эрхэм чухал, хайртай хүмүүс. Энэ бүхэн надад хүний ертөнцийн жам ийм байдаг, үүнтэй бид хэзээ ч тэмцэлдэж чадахгүй. Харин түүнээс ухаарах ёстойгоо ухаарч, цаашид зөв амьдрах ёстой гэдгийг маш сайн ойлгож үлдсэн. Амьдралд мөнгө бол үнэндээ юу биш. Хэрэглээ. Хүн сэтгэлээрээ амьдардаг амьтан юм байна гэдгийг энэ олон хагацал надад ойлгуулсан. Бас омголон бардам занг нэлээн номхтгож өгсөн.

-Дурлаж хайрлаж явсан тэр өдрүүдийнхээ дурсамжаас хуваалцаж болох уу?
-Бүх юм нь сайхан байсан даа. Хүнд хайрлаж дурлана гэдэг гайхалтай гоё зүйл. Амьдрал тэр чигээрээ аз жаргал дунд, бүх юм гэрэлтэй тод харагдаж байсан. Муухай зүйл, болохгүй бүтэхгүй юм харагдахаа больдог. Хамтдаа байсан бүхий л өдөр, цаг мөч бүхэн үнэ цэнэтэй дурсамж болон үлдсэн. Ялангуяа анх эргүүлж байсан үе нь их гоё болоод тод дурсамж үлдээсэн. Хүмүүсийг ажиглаж байхад цаг хугацааны эрхэнд удаан амьдраад ирэхээрээ үнэт зүйлсээ алдаад эхэлдэг юм шиг. Эсвэл мартчихдаг ч юм уу. Үргэлж миний дэргэд байхаас хойш гэж боддог юм уу. Тэрнээс гомдол үүсдэг. Хажууд байгаа хүнээ болж л өгвөл хайрлаж, үнэ цэнэтэй бүхнээ тэр чигээр нь ариун нандинаар хадгалж, дурсаж явах хэрэгтэй гэж боддог. Маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ.

-Анхнямын хайрлаж, дурлаж явсан тэр хүн ямархуу хүн байсан юм бол гэж сонирхох хүн бишгүй байдаг. Тухайн үед зодоон нүдээн үүссэн ч гэж ярьдаг..?
-Зарим нэг сонин хэвлэлээр тэр үед буруу ташаа мэдээллүүд гарч байсан. Хүнтэй муудалцаад зодолдсон гэдэг ч юм уу. Яг юу болсныг би дэргэд нь байгаагүй учраас тодорхой мэдэхгүй байна. Ямар ч байсан тийм амархан юманд уурлаж, бухимдаад байдаггүй, зөөлөн сайхан сэтгэлтэй бусадтай нийтэч хүн байсан. Эр хүний  сайхан зан чанартай л хүн байсан даа

-Алдахаас айгаагүй залуу нас гэдэг. Тэр насны гоо сайхан, түүнээс гарах алхам бүгд эр зоригийнх байдаг гэдэгт би итгэдэг юм. Асаж, шатаж, дурлах насан дээрээ та явна. Магадгүй энэ явдал таны дурлах нүдийг хаачихсан юм шиг?
-Надад үүнтэй дасан зохицох хангалттай цаг хугацаа хэрэгтэй байх аа. Цаг нь ирвэл хайрлаж дурлах л байлгүй дээ. Хэрвээ миний сэтгэлийг хөдөлгөж чадах хүн гарч ирвэл.

-Та Өвөрмонголд бараг жил гаруй болчихов уу даа. Өвөрмонголын бэр болох гэж байна гэхээс авахуулаад сенсаац хөвөрч өгсөн. Ер нь тэнд амьдрах хэр боломжтой юм?
-Ер нь хүний нутагт амьдрах хэцүү. Ялангуяа Хятадад Монгол хүн амьдрах бүр хүнд. Тэр их гүрэнд гадны хүнийг дээш нь гаргана гэж бараг л байхгүй. Цойлж гарна гэдэг үнэхээр хэцүү. Нөгөө талдаа хятад хэл сураад, өөрийгөө боловсруулаад тэндхийн кастингийн агентлаг, продюссерүүдтэй гэрээ байгуулаад, Хятадад би амьдрахыг хүсэж байна гэвэл бас боломжгүй биш л дээ. Миний хувьд тэгж амьдрахаар хүн биш байх. Ядахдаа хоол нь надад тохирдоггүй. Өвөрмонгол хүнтэй суулаа гэж сонин хэвлэлээр бичихэд би их гомдсоон. Бичих ярих юмандаа бодолтой хандаасай, арай дэндэж байгаа юм биш үү гэж бодсон. Надад Өвөрмонгол хүнтэй суух бодол байдаггүй юм аа. Ер нь гадаад хүнтэй суух бодол байхгүй. Уул нь болж өгвөл Монгол хүнтэйгээ суумаар байна. Гэтэл манай залуучууд ямар ч юм бэ дээ. Энэ дундаа хүн сонгоод сууна гэдэг, мэдэхгүй ээ…

-Би бодохдоо та тэнд авьяас, хөдөлмөр, гоо сайхнаа илүү хангалттай үнэлүүлж чадсан байх?
-Мэдээж Монголдоо тоглосноос хамаагүй дээр л дээ. Ямар найруулагчийн ямар төрлийн кинонд тоглохоос их шалтгаалдаг юм байна лээ. Маш олон эрчүүдтэй та холбогдлоо. Энэ бол гайхах зүйл биш, яагаад гэвэл та залуухан, ганц бие, бас үзэсгэлэнтэй, олны танил. Олон шалтгаан байгаа биз. Гэхдээ ажиглаж байхад таны сонголт, вкус яавч биш баймаар эрчүүд байдаг юм л даа. Жүжигчин Бямбацогт, гитарчин Өөжгий, дуучин Банзрагч гэх мэтээр. Яагаад вэ? Сонин хэвлэлийн хуудаснаа би маш олон эрчүүдтэй холбогдсон нь үнэн. Бүр гурав ч байна уу, дөрвөн ч хүүхэдтэй юм шиг байна лээ ш дээ. Хоёр ихэр хүүхэд лав гаргасаан /инээв/. Таны хэлж байгаа хүмүүсийн хэнтэй нь ч би хайр сэтгэл болоод эр эмийн харилцаанд ороогүй. Зүгээр ажил хэргийн эсвэл найз нөхдийн харилцаатай явсан хүмүүс.

-Та ер нь эрчүүдийн юуг нэгдүгээрт тавьдаг вэ?
-Таалагдах вкус бол нэгдүгээрт. Цэвэрхэн эрэгтэй надад таалагддаг. Хүнд амласан амлалт гэж байдаг. Түүндээ хүрдэг байх ёстой. Үнэнч байх ёстой гэж хэлж чадахгүй ч худалч, хулчгар эр хүнд би үнэхээр дургүй. Эр хүн хүчирхэг байх гоё.

-Таныг Монголын тачаангуй бүсгүйчүүдийн нэг гэдэг боловч яагаад ч юм үргэлж та үнэхээр даруухан харагдах юм. Яг энэ имиж чинь хааяа таныг хөдөөний төрхтэй гэхэд хүргэдэг байх. Урлагийн тайз таны энэ багийг тайчиж хаях цаг болсон баймаар. Насны хувьд ч гэсэн таны ёстой жиргэж, эмэгтэй хүний гайхамшиг, ид хавыг үзүүлэх нас шүү дээ?
Миний өссөн орчин ийм байхгүй юу. Миний эргэн тойрон үсэрч цовхочсон хүмүүс байдаггүй. Ээж, аав номын хүмүүс. Жаахан байхад Орост сурцгаагаад, ерөнхий суурь эмээ, өвөө дээр тавигдчихсан. Жижигхэн хүнийг өөрсдийнхөө бодлоор өсгөчихөөр өөрийн эрхгүй буурь суурьтай болгочихдог юм шиг байна лээ /инээв/. Ер нь эмээ, өвөөгийн хүүхдүүд голцуу хэрсүү, тиймэрхүү тавилттай байдаг биз дээ.

-Алдааны тухайд та ямар бодолтой явдаг вэ?
-Хүн ер нь эртхэн алдаад алдаад үзчихмээр юм шиг ээ. Гуч хүрсэн тэнэгийг жинхэнэ тэнэг гэдэг шүү дээ. Эцэг, эхчүүд хүүхдээ алдаа хийлгэхгүйн тулд багаас нь тэгж болохгүй, энэ чинь буруу гэдэг. Нэг талдаа энэ эцэг эхийн хайр, буруутгах аргагүй боловч нөгөө талаар өөрөөр нь алдуулаад үзүүлчих хэрэгтэй. Нэг алдсан хүн дахиад алдахгүйг хичээдэг. Би бол өөрийнхөөрөө зүтгэдэг хүн. Хүн боль гэж байхад би хийнэ, ард нь гарна гэдэг. Олон ч юмны ард гарч, яахыг нь харсан. Гэхдээ би алдаандаа хэзээ ч харамсдаггүй.

-Та жүжиг, кинонд тоглохоос гадна өдөр тутамдаа юу хийж байна?
-“A artist” продакшн байгуулсан. Шинэ тутам байгуулагдсан учраас хийх ажил их байна. Манайд байгаа олон студи, продакшнуудаас юугаараа ялгарах вэ, яавал зөв, ашигтай ажиллах вэ гээд хичээж байна.    Та амьдралаа өөрийн хүчээр босгож, бүтээнэ гэж ярьсан байсан. Өөртөө хэтэрхий их ачаа, үүрэг даалгавар өгч байгаа хэрэг биш гэж үү?     Би тэгж бодохгүй байна. Эмэгтэй хүн биеэ даасан, хүчтэй байх ёстой. Яг өнөөдрийн манай нийгэмд ихэнх гэр бүлийг эмэгтэйчүүд нуруун дээрээ авч явж байна. Үнэхээр дайчин байна. Гэхдээ насны ялгаатай. Би бүгдэд хамруулж байгаа юм биш, залуухан охид хөнгөн чанараар биеэ зовоохгүй амьдрахыг эрхэмлэдэг болж. Амархан олдож байгаа амьдрал амтгүй. Өөрсдөө тэмцэж зүтгэе гэж бодохгүй байгаа юм шиг. Цөөн тооны зарим охидод хэлж байгаа юм шүү. Амархан аргаар мөнгө олоод гоёж гангалах, машин унахыг боддог. Хэн нэгэн баян хүнтэй суучихлаа гэж бодъё. Эхэндээ сайхан л байна биз дээ. Хоёр хүүхэд гаргалаа, гэртээ суудаг эхнэр нөхөртөө гологдож эхэлнэ биз дээ. Нөгөөх нь эр хүн л болсон хойно уйдаад,  солиод өөр хүүхэнтэй сууна. Энэ хүсэх амьдрал гэж үү. Би бол хэзээ ч баян хүнтэй суухыг хүсдэггүй. Би сайн л хүнтэй сууж, хүнтэй нь амьдарч сэтгэл түвшин байхыг амьдралын хамгийн үнэт зүйл гэж боддог.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2949608/439/trackback

Бүсгүй

2010.03.24 02:24:51
*.37.198.133

dajgui uhaalah busgui bn shuu, haragdah baidlaasaa tes uur yum. Yariltslaga, jijigchin ali ali ni taalgdlaa bayarlalaa, Elgemsuu

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210460
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
41016 halamjiin mungu [4] seegii76 2011-11-11 4025
41015 ХИЛЭНЦ БА ИХЭРИЙН ОРД Маралгоо 2009-12-04 4022
41014 busguichuudee zuvulguu uguuch [2] tsdeegii 2008-07-25 4021
41013 hi jiremsen bolon torson eejuudee haruilj ogooch? [9] honey_0203 2009-12-03 4019
41012 tsistit-ii talaar? [1] bomboorei 2008-08-29 4016
41011 Ger buliin talaar zuwluguu ugnu tugsus 2011-05-21 4012
41010 mongol dagi solongosiin elchin [1] beta 2011-03-03 4008
41009 humsug shivuuleh gesiin ma [1] cdkeycrack 2009-12-18 4008
41008 hi naizuudaa [1] narukaa 2008-07-10 4008
41007 Tsairuulah nuurnii tolbo arilgah tos Wheiting serium moncorltd 2012-06-11 4006
41006 huuhdiin tuhai medeelel shine blog [2] bolor2 2008-12-30 4006
41005 Жирэмсний үед таагүй, санаа зовоосон шинж тэмдгүүд илэрдэг Ээж минь 2011-04-21 4005
41004 Хєх сайхан бол [2] Маралгоо 2010-01-15 4005
41003 uchiraa olohgui bna tuslaach [8] tsarai_muut 2010-01-09 4003
41002 huuhnudee yahuu?? [7] honey1111 2012-02-08 4001
41001 buidan [1] duck duck 2010-05-02 3999
41000 ongotsnii bilet file [2] dulmaak 2008-07-27 3999
40999 Нүүрний арьсны нүхжилт [1] mgldevuchika 2009-06-08 3996
40998 eruul mendiin tuhai asuult meddeg bol helj ogch tuslach [2] meeg 2008-08-12 3996
40997 OHUI GOO SAIHNII BVTEEGDEHVVN 702 TOOTOD VVD HAALGAA NEELEE file LG~O HUI 2013-06-18 3992
40996 GOY YUM HELIE. BUSGUICHUUDEE [11] [1] fantasyod 2010-01-31 3992
40995 orchuulaad ogooch yaaraltai [2] puuee 2008-07-18 3991
40994 Арслан ба охины орд Маралгоо 2009-12-04 3990
40993 oroi yamar hool hiidgiin bilee................................ [2] tengis999 2010-03-11 3989
40992 Би чинь нөхөртэй, хүүхэдтэй хүн. Гэтэл 10 жилийн өмнө [1] goch 2010-12-03 3986
40991 Секс гэж юу вэ? [6] 사랑이 뭔지 2009-03-29 3986
40990 NASNAASAA ZALUU HARAGDAH JOR file [2] chonsaa 2009-03-20 3973
40989 goe zurag [12] goch 2010-06-22 3972
40988 Bysalgal [4] vege 2008-11-17 3969
40987 ХУМХ БОЛОН ЗАГАСНЫ ОРД Маралгоо 2009-12-04 3968
40986 СОЛОНГОСТ АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ МОНГОЛ ИРГЭДЭД !!!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-06-03 3963
40985 Боди эмэгтэйчүүд [5] tengis999 2010-03-27 3958
40984 helj ugch tuslaach eejuudee [5] gereltorchlon 2008-09-03 3958
40983 zuvluguu uguuch [7] OBM 2011-02-16 3957
40982 sariin temdeg irdegguiee zuvluuch [6] amyon 2012-02-28 3956
40981 Та жирэмсэн болсоноо яаж мэдэх вэ? Маралгоо 2010-11-16 3956
40980 eejuudee zuvulguu ugch tuslaaaaach [5] [3] amirlan1 2010-06-17 3955
40979 охин эсвэл хүүтэй болмоор байна уу [2] ээж минь 2010-12-17 3954
40978 zuudnii tuhai asuuyaaaaaaaaaaaaa [7] 내사랑 2011-05-06 3952
40977 emegtei xuuxdiin palaj ovliin gutal duck duck 2011-10-18 3949
40976 АЙЛЫН БЭР БОЛОХ ГЭЖ ...КИМЧИТЭЙ .... [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-09 3946
40975 Hi oroin mend [2] maral_maa 2008-08-27 3942
40974 ELGEMSUUG HAIRLAARAI IIM BOLCHIJEE!!! [14] haliungo 2010-03-16 3941
40973 Oriflame buteegdehuun borluulj baina ta oriflame.mn orj catalogoos buteegdehuunee sonirhooroi 010 8409 0721 shinesoel 2011-03-13 3939
40972 Miss mongolia 2009 Badamgerel '' goo saihnii nuutsaa delgejee'' file [1] soko2006 2009-09-28 3937
배너신청
자생병원

배너신청