Moderator: mgl_300
Хар батга:
Тосны булчирхайн цорго битүүрч ялгарах ажиллагаа
саатсанаас хуримтлагдсан тоос шороо, нян, гуйжиж буй эсүүд гадаад орчны
элдэв нөлөөнд өөрчлөгдөн бүдэг хар хүрэн буюу хар өнгөтэй, хатуу хар
толгойтой гардаг. Хар батга дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлт,
шилжилтийн насны хоолны дэглэм алдагдах, өтгөн хатах, хорт зуршил,
"Архи тамхи"-уудын улмаас гарах бөгөөд ихэвчлэн магнай, хамар, хацар,
түүний нугалаас, ооч, эрүү, хүзүү, нуруугаар гардаг байна.
Цагаан батга:
Тосны
булчирхайгаас ялгарч буй тослог цоргоныхоо уганд битүүрснээс олон жижиг
цэг хатуу цагаан өнгөтэй гөвдрүүнүүд гарна. Цагаан батга, элэг, цөс,
ходоод гэдэсний архаг хямралаас ихэвчлэн шанаа, зовхины эргэн тойрон
хааяа мөчөөр гарах тохиолдол ч байдаг.
Идээт батга:
Арьсаа
сайн тордож арчлаагүйгээс идээлүүлэгч нян, нэвтрэн орсноос ердийн
батганы хүрээ тодорч улаан өнгөтэй болж, тосны булчирхайн гүнд үрэвсэл
үүсдэг. Ийнхүү арьсан дээр гарсан тод улаан өнгөтэй хөндүүр, өвчтэй
зангилаа аажимдаа өөрөө хагарч цусархаг идээт шингэн гарна. Энэ нь
улмаар эдгэрэхдээ сорви үүсгэдэг муу талтай. Тиймээс аль болох батга
хатаагчаар цэвэрлэж байх хэрэгтэй. Харин шахаж оролдож болохгүй.
Батга бол арьсны хамгийн хэцүү асуудал. Харин чиний арьс хэт мэдрэмтгий мөн батагшилт их байдаг бол үүнээсээ сэргийлж юунаас хориглох хэрэгтэй вэ?
1. Нүүрээ байнга усаар угаавал арьс суларч эрт хөгшрөх аястай болохоос гадна арьсны нүхжэлт ихэсч барзайх шалтгаан болдог.
2. Тослог арьстай хүмүүс нүүрээ сүүн шингэнээр цэвэрлэж, тэжээлийн тос түрхэж, крем тавьж болохгүй.
3. Өөх тос, давс ихтэй халуун ногоотой хоол хэрэглэх хэрэггүй.
4. Архи, тамхи хэрэглэж, бэлгийн харьцааны дэг журамгүй амьдрал нь батгыг эдгээхгүй байх том шалтгаан болдог.
5. Кофе болон хэт сэргээх бэлдмэл, чихэр ихтэй гурилан бүтээгдэхүүн хэрэглэх сайн биш.
6. Баталгаагүй гоо сайхны бараанаас батгаа сэдрээдэг тал бий. Иймээс урьд нь хэрэглэж байгаагүй шинэ тос, пудр хэрэглэхдээ арьсныхаа өөрчлөлтийг ажиглаж сурах хэрэгтэй.
7. Агааржилтгүй халуун газар батгыг ихэсгэнэ. Иймд ажлын өрөө тасалгааныхаа салхивчийг 2-3 цаг тутамд онгойлгож цэвэр агаар оруулаарай.
8. Арьсан дээр ямар нэгэн юм гардаг бол халуун наранд удаан байж, бүгчим газар олон цагаар ажиллах хэрэггүй.
9. Өдөн дэр, ноолууран хөнжил бүр шаардлагагүй. Арьсны өвчнийг эдгээхгүй удвал биеийн дархлаа суларч халдварт өвчнөөр өвчлөх боломжтой.
10. Батгатай хүүхдүүд батгаа нуух гэж маск зүүж, алчуур зүүж, үсээ урт ургуулж нүүрээ халхалдаг. Ингэснээр батга арилахгүй харин ороолт, алчуур, масканд наалдсан идээ бээр арьсаар тархаж батгыг улам сэдрээдэг гэдгийг мартаж болохгүй.