Moderator: mgl_300
Эрүүл байхад хөдөлгөөн хамгийн чухал юм. Иймд хүүхдийг байнгын идэвхтэй хөдөлгөөнд байлга. Байнга үсэрч харайж, гүйж гулгаж, усанд сэлж, бүжиглэж байх нь хүүхдийн үндсэн хөдөлгөөн юм. Эвлүүлж угсрах тоглоом болон оюун ухаан хөгжүүлэх бусад тоглоомоор тоглуулж байгаарай. Хүүхдийн тоглоом тэдний оюун ухааны хөгжил, биеийн өсөлтөнд их нөлөөтэй.
Хүүхэд насанд хүний тэнцвэрийн гол эрхтэн болох бага тархи нь бүрэн хөгжөөгүй байдаг тул хүүхэд тогтвортой байж сууж чаддаггүй. Ийм учраас хүүхэд үргэлж хөдөлж явж хэрэг төвөг тарьж байдаг. Энэ хөдөлгөөнийг нь бие, оюун санааных нь хөгжилд ашигтайгаар зохицуулж өгөх хэрэгтэй. Хүүхдийг анхнаас нь тоглож наадах хэлбэрийг зөв сонгуулж сургаарай.
Тоглож наадах нь хүүхдийн хүмүүжил, оюун ухаан бүрэлдэн тогтох үетэй давхцаж байдаг учраас тоглоом нь их учир утгатай байх ёстой. Хөвгүүдийг дандаа буугаар, охидуудыг дандаа хүүхэлдэйгээр тоглуулах нь буруу.
Дашрамд хэлэхэд эрүүл хүүхэд байнга үсэрч харайж, тоглож байдгийг санаж хүүхдээ сайн ажиглаж байгаарай.