Keep me signed in.
FOREVER
2009.08.20 10:14:39 *.254.49.73
Орц
- дээд гурил - 500 г- хөрөнгө - 20 г- бүлээн сүү - хагас аяга- цөцгийн тос - 80 г(ургамлын тос байж болно)- өндөг - 2 ш- үхрийн мах - 300 г- том сонгино - 2 ш- цөцгий - 1 х/х- бусад ногоон амтлагч- давс
Хийх аргачлал
Гурилыг түмпэн саванд хийж голд нь хонхойлгоод хөрөнгөө хийнэ. Түүндээ бүлээн сүүг бага багаар хийж сайтар хутган зуурч зуурмагийг хөөж эхэлтэл нь хольж нухна. Дараа нь таглаж 1 цаг байлгаж хөөлгөнө.
Энэ хугацаанд цөцгийн тосыг хайлуулж, түүндээ жижиглэн хэрчсэн сонгино, махыг шарна. Шарж байгаа махандаа цөцгий болон бусад амтлагчийг нэмж бэлэн болгоно. /Мах сонгиныг шарж байхдаа бусад амтлагчийг өөрийн сонирхлоор нэмж болно. Үүнд жигнэсэн будаа, мөөг, лууван г.м./ Хөөж бэлэн болсон гурилыг 1.5 см орчим зузаантай элдээд 8 см диаметртэй тойргуудад хуваана.
Бэлэн болсон мах, сонгинын шанзыг элдсэн гуриландаа боож чимхэнэ. Чимхсэн пирожкийг өндөгний шараар арчин тосолсон хайрууланд тавина. Шарах шүүгээг 180 хэм хүртэл халааж түүндээ жигнэнэ. Мөн чимхэж бэлдсэн пирожкийг халуун тогоонд шарж болно
2009.08.20 13:23:37 *.192.182.9
2009.08.22 17:55:39 *.156.89.52
Орц
- дээд гурил - 500 г
- хөрөнгө - 20 г
- бүлээн сүү - хагас аяга
- цөцгийн тос - 80 г
(ургамлын тос байж болно)
- өндөг - 2 ш
- үхрийн мах - 300 г
- том сонгино - 2 ш
- цөцгий - 1 х/х
- бусад ногоон амтлагч
- давс