1. Хэрэв батга гарвал шүдний оо түрхэж унтах хэрэгтэй. Энийгээ 2-3 удаа давтахад гэмгүй.
2. Суганы болон ер нь үс хусахдаа биеийн шингэн савандаа баби пудер хольж түрхээд хусвал улайх болон загтнахгүй.
3. Арьсаа гоё зөөлөн болгоё гэвэл ваннанд усанд орохдоо хэдэн дусал баби тос дусаагаад орвол маш зөөлөн булбарай болдог. гэхдээ үсээ дээш нь шуухаа мартваа.
4. Та их хуурай үстэй бол 3 хоолны халбага оливийн тос 1 өндөгний шартай хольж хутгаад үсэндээ түрхэж, 20 мин байлгаад угаагаарай. Мөн өндөгөөр хааяа үсэндээ маск тавьж байвал үс гоё гялалзсан өнгөтэй болдог.
5. Ногоон цай арьсны хөгшрөлтийн эсрэг сайн үйлчилдэг. Маш өтгөн ногоон цайны хандаар нүүэндээ тос түрхэхийн өмнө шавшиж байх хэрэгтэй.
6. Тослог арьстай бол хагас литэр усанд багц петрушка байлгаж хандлаад түүгээр угаавал тустай.
7. Сүү маш их эрдэс бодис, уураг агуулсан байдаг учраас хүний арьс болон үсэнд маш сайн нөлөө үзүүлдэг. Тиймээс сүүн бүтээгдэхүүнүүдээр хааяа маск тавих, угааж байхад гэмгүй.
8. Хатаж хагарсан урууланд зөгийн бал түрхвэл зүгээр.
9. Хамгийн их калори ихтэй бүтээгдэхүүнүүд бол:
Масло, маргарина, төрөл бүрийн самрууд, вафль, шоколад, чипс, төрөл бүрийн печени, бяслаг байдаг. Хэрэв жингээ барих эсвэл хасахаар төлөвлөж буй бол эдгээр зүйлээс хамгийн түрүүн татгалзах нь зүйтэй