Орц:
Монгол бяслаг 10г
Цагаан будаа 10г
Шар лууван 6г
Бөөрөнхйи сонгино 6г
Сүү 7г
Элсэн чихэр 2г
Давс 0.5гМонгол бяслаг 10г
Цагаан будаа 10г
Шар лууван 6г
Бөөрөнхйи сонгино 6г
Сүү 7г
Элсэн чихэр 2г
Гурилан зуурмаг 30г
Гарц:80г
Хийх арга:
Бяслаг, лууванг жижиг шоо дөрвөлжин сонгиныг жижиг хэрчинэ. Будааг урьдчилан агшаана. Бяслаг, лууван, агшаасан будааг нийлүүлж сонгино, элсэн чихэр, давс, сүү нэмж сайтар хутгаад шанзыг бэлтгэнэ. Бэлэн гурилын зуурмагаас таслан авч цувуулж бөөрөнхийлөөд 30г-аар тасалж бөөрөнхийлөн дугуй хэлбэр гарган захыг нь нимгэн элдээд дунд нь шанзаа тавьж захыг нь хумиад янз янзын хэлбэр гаргаж чимхэж, тосолсон жигнүүрт тавиад 20-25 минут жигнэж болгоно.
Жигнэсэн байцаа
Орц:
Шинэ байцаа 250г
Цагаан цуу (3%-ийн)
Ургамлын тос12г
Улаан лоолийн нухаш 20г
Шар лууван 20г
Бөөрөнхий сонгино 18г
Лаврын навч 0.02г
Повоор 0.05г
Гурил 4г
Элсэнчихэр 5г
Хийх арга:
Шинэ байцааг нарийн савх хэлбэртэй хэрчиж шөл буюу ус, цуу, ургамлын тос, хуурсан улаан лоолийн нухаш нэмж жигнээд дутуу болгоно. Жигнэх хугацаанд үе үе хутгаж байна. Дараа нь нарийн савх хэлбэртэй хэрчиж хуурсан шар лууван, сонгино, лаврын навч, повоор нэмж байцааг гүйцэт болгоно. Байцааг болохоос 5 минутын өмнө хуурсан гурил, элсэнчихэр, давс нэмж амт оруулна.Жаврай (Омлет)
Орц:
Өндөг 3ш
сүү эсвэл ус 120г
Ургамлын тос 12г
Цөцгийн тос 5г
Хийх арга:
Шинэ буюу задалж хөлдөөсөн өндгөнд(меланж) давс, сүү буюу ус нэмж хутгаад жаврайн зууриаг бэлтгэнэ. Халуун тостой хайруулд зуурмагаа хийгээд 5-7 минут шарж болгоно. Болсон жаврайг нугалж эвхээд таваглаж хайлуулсан цөцгийн тос дусааж олгоно.