Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

tsagaan max garaad...

Уншсан 3589 vote 0 2009.03.10 07:54:59
so.goor tsagaan maxnii laag yu gedeg yum be.tsagaan max garaxig yu gej xeldeg yum be.busguichuudee
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1405437/ff4/trackback

profile

Маралгоо

2009.03.10 08:50:11
*.254.49.142

 Бидний ярьж заншсанаар цагаан мах эргэх буюу шамбарам өвчнийг анагаах ухааны хэлээр геморрой хэмээн нэрлэдэг юм. Энэ өвчин нь шулуун гэдэсний амсрын судас өргөсч, цүлхэн үүссэнээр илэрдэг. Ингэж үүссэн цүлхэн шулуун гэдэсний салстыг түрж шамбарамын зангилааг бий болгодог байна. Энэхүү шамбарамын зангилааны үүссэн байршлаас шалтгаалан гадна ба дотор байрлалтай гэж ангилж үздэг бөгөөд хавсарсан хэлбэртэй ч байдаг. Зарим тохиолдолд шамбарамын зангилаа шулуун гэдсээр урван хавчигдаж бүлэн үүсгэдэг. Энэ үед өвчтөн маш их зовиуртай байх бөгөөд яаралтай мэс засал, эмчилгээ хийлгэх шаардлагатай.

 

Шамбарам үүсэх шалтгаан

Өтгөн хатах, олон дахин гүйлгэх, архи спиртийн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх, ядрах, нойр муутай байх, хүнд зүйл өргөх, удаан хугацаагаар суух зэргийн улмаас хэвлийн доод таралт ихэсч өвчин үүсэх шалтгаан болно. Эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэлт болон төрөлт нь уг өвчин үүсэх шалтгааны ихэнх хувийг эзэлдэг байна.

Дотор байрлалтай шамбарамын шинж тэмдэг

Дотор байрлалтай шамбарамын үед онцын зовиур илэрдэггүй. Ихэнх тохиолдолд хүмүүс хүндээр бие засах үед гарах, өвдөх зэрэг зовиуртай байна. Хүндэрсэн тохиолдолд шамбарамын зангилаа урваж гарна. Урваж гарсан шамбарамын зангилаа хавчигдаж хавагнан өвчтөнд улам их зовиур өгдөг.

Зарим тохиолдолд цүлхэн хагарч цусан бүлэн үүсгэдэг. Ийм үед яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай. Шамбарам өвчин нь өвчтөний амь насанд төдийлөн аюултай биш юм. Уг өвчнийг ихэвчлэн мэс заслын аргаар эмчилдэг бөгөөд манай эмнэлгийн хувьд шамбарам өвчнийг үе шат, зэрэглэлээс хамааран эмийн, мэс заслын зэрэг аргуудыг хэрэглэн эмчилж байгаа. Мэс ажилбар нь хүний биеийн зөвхөн аарцагны хэсгийг мэдээ алдуулж богино хугацаанд хийгддэг. Зарим тохиолдолд эмнэлэгт хэвтэх шаардлагагүй бөгөөд эмнэлэгт хэвтвэл эмчилгээ дунджаар 3 – 5 хоног шаардагдана. Сүүлийн үед мэс заслын бус аргыг өргөн хэрэглэх болсон юм.

Гадна байрлалтай шамбарамын шинж

Гадна байрлалтай шамбарамын үед өвчтөнд зовиур ихтэй болох бөгөөд өвдөлт нь хурц байдаг. Учир нь шулуун гэдэсний амсрын хэсэг хүний биеийн хамгийн мэдрэмтгий хэсэг юм. Мөн энэ үед шулуун гэдэсний амсрын арьс сунаж хүндээр бие зассаны дараа амсрын хэсэг сайн цэвэрлэгдэхгүй байх, өвчтөний дотуур хувцас бохирдох зэрэг шинжүүд илэрдэг. Энэ өвчнөөр хүмүүс амьдралынхаа туршид дор хаяж нэгээс доошгүй удаа өвддөг бөгөөд ихэнх тохиолдолд ямар нэг эмчилгээ хийлгүйгээр хөдөлгөөн, хооллолт, ажил, амралтаа зохицуулснаар аяндаа эдгэрдэг.

 

Урьдчилан сэргийлэх аргууд

Хувийн ариун цэврийг сахих.

Шулуун гэдэсний амсар орчмын ариун цэврийг сахиагүйгээс энэ хэсгийн арьс болон салст амархан үрэвсдэг. Имйд өтгөнөөр бие зассаны дараа болон өглөө оройдоо шулуун гэдэсний амсар орчмыг усаар угааж занш. Ялангуяа цагаан мах эргэх өвчтэй бол ариун цэврийн цааснаас гадна бүлээн усаар заавал угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Угаахдаа саван болон давс хэрэглэхгүй байж болно.

Өтгөн хаталт болон гүйлгэлтээс сэргийлэх

Өтгөн хатах нь хүндээр бие засах хугацааг уртасгаж шулуун гэдэсний салстыг гэмтээх гол шалтгаан болдог. Мөн гүйлгэлтийн улмаас боловсруулагдаагүй хоол тэжээл, ходоодны шүүс шулуун гэдэсний ханыг гэмтээх аюултай.

Удаан хугацаагаар сууж бие засахаас зайлсхий

Судалгаанаас харахад хэвийн үед 30 секундын дотор өтгөний эхний хэсэг биеэс гадагшилдаг. Үүнээс хойш гучин секунд тутамд өтгөн 2 – 3 хуваагдан гадагшилна. Энэ хугацаанаас илүү суултуурт суух нь цагаан мах эргэх, салст гэмтэх шалтгаан болдог. Суултуурт суугаад 3 – 5 минутын дараа босох хэрэгтэй. Өтгөн дутуу гарсан юм шиг санагдвал босоод дахин суу.

Өтгөн хаталтаас сэргийлэх

Хэвийн өтгөн нь сайн боловсорсон гадил жимстэй ойролцоо байдаг. Өтгөн хатах зориуртай хүмүүс хүнсэндээ аль болох ногоо, жимсийг хэрэглэх нь зүйтэй. Ялангуяа шулуун гэдэсний амсарт зовиур илэрсэн тохиолдолд өтгөнөө шингэлэх хэрэгтэй. Өглөөний ундандаа сүү, тоост хэрэглэдэг хүмүүс ихэвчилэн өтгөн хатах зовиуртай байдаг. Иймд аль болох биедээ удаан байлгалгүй гадагшлуулж байх хэрэгтэй. Удсан чанар муутай, муудсан хүнс хэрэглэж гүйлгэх нь шулуун гэдэсний амсрын өвчин үүсэх гол шалтгаан болдгийг анхаарах хэрэгтэй.

Удаан хугацаанаар суух болон зогсох, хүнд зүйл өргөхөөс зайлсхийх

Удаан хугацаагаар суух, жолоо барих, хүнд зүйл өргөх зэрэг ажил эрхэлдэг тохиолдолд аарцгийн хөндийд даралт үүсэн шулуун гэдэс орчмын судсанд цус хурж, цагаан мах эргэх шалтгаан болдог. Иймд ажиллаж буй үедээ 1 -2 цаг тутамд 5 минут амрах , хөнгөн биеийн тамирын дасгал хийх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг арга болно. Шулуун гэдэсний амсрын зовиур илэрсэн тохиолдолд ууланд авирах, спортоор хичээллэх, хүнд зүйл өргөхөөс татгалзах хэрэгтэй.

Ууц нуруу ,өгзгөө дулаан байлгах.

Ууц нуруу, өгзөг орчим даарч хөрснөөр шулуун гэдэсний цусан хангамжинд муугаар нөлөөлдөг. Ялангуяа цагаан мах эргэх өвчтэй хүний хувьд аль болох хүйтэн газар суухаас зайлсхийн бүлээн гудас хэрэглэх нь зүйтэй.

Байнга угааж байх

Өдөр бүр халуун устай онгоцонд усанд орж байх нь шулуун гэдэсний амсар орчмын эрүүл ахуйд сайнаар нөлөөлдөг. Ялангуяа цусны эргэлт сайжирсанаар урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.

Халуун ногоо болон спиртийн төрлийн зүйлийг хүнсэндээ хэрэглэхээс зайлсхий.

Халуун ногоо, улаан чинжүү, цагаан гаа, гич нь ходоодонд боловсролгүй гадагшилж, шулуун гэдэсний салстыг цочроон үрэвсүүлдэг. Архи спиртын төрлийн ундаа нь мөн шулуун гэдэсний цусан хангамж, булчингийн тонус, биеийн ерөнхий байдалд муугаар нөлөөлдөг. Иймд эдгээрийг хүнсэнд хэрэглэснээр өвчин сэдрэх, хүндрэх шалтгаан болж өгдөг юм.

Буруу эмчлэхээс зайлхий

Ерөнхийдөө шулуун гэдэсний амсрын эмгэгтэй арван өвчтний хоёр нь мэс засал, гурав нь эмийн эмчилгээ хийлгэдэг бөгөөд таван хүн нь зөвхөн дэглэм барьж хувийн ариун цэвэр сахиснаар өвчнөө анагаадаг. Орчин үед шулуун гэдэсний амсрын дээрх өвчнүүд нь бүрэн эмчлэгдэх боломжтой болсон. Хамгийн чухал нь өвчний оношийг зөв тогтоож тохирсон эмчилгээг хийх шаардлагатай бөгөөд хувиараа болон мэргэжлийн бус эмчийн заавраар эмчилгээ хийлгэх нь өвчин хүндрэх, эдгэрэхгүй байх шалтгаан болдог юм шүү.

Арчилгаа

40 – 45 хэмийн бүлээн усаар онгоцыг дүүргэж биеийн доод хэсгийн гуравны хоёр хэсгийг дүрэн 5 – 10 минут суух хэрэгтэй. Энэ үед хуниас булчинг чангалж суллах дасгалыг давхар хийвэл тун сайн. Шулуун гэдэсний амсрын архаг үрэвсэл, мэс заслын дараа илүү удаан хугацаагаар сууж болно. Давс болон ариутгалын бодис заавал хэрэглэх шаардлагагүй юм.

lg123

2009.03.10 09:23:10
*.236.140.82

,치질 tsagaan mah
profile

ELGEMSUU

2009.03.10 13:18:15
*.124.124.37

티타노레인 -Oroi amrahdaa zaavraar ni heregleerei..rexen-gej bii hundrehdee ih bolgoomjtoi yaran mes zasal hiihgui shuu sain amar buu yadar www.vitaminhouse.com uugeer davhar demjij og.hundrehed tsus garval hunderne shuu uzuuleerei.bohirood suuj baigaarai.emoticon
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
41016 8 sariin 10nii oroi / unoodor oroi/ huuhed Mglruu avch yavna urgoo 2011-08-10 468
41015 Cuna ID tai hunees ... sanata 2011-08-14 468
41014 Хуримын зууч , бичиг баримт 행복^^** 2011-09-26 468
41013 Asuuh zvil bnaa? *** TANID TUSLAY *** 2011-11-03 468
41012 BANKNII BATALGAA OCHIJ GARGANA. HP; 010 5786 2797 MONGOL_BANK 2012-09-16 468
41011 Манай дэлгүүрт шинээр пүүзнүүд ирлээ ! Метроны2,4,5-р шугам Тундэмүн түүx соёлын хүрээлэн буудлын8-р гарц Лотто их дэлгүүрийн хажуу талын барилгын2давхар утас:02-2275-1698 WWW.MGLSKY.COM notorious 2013-08-28 468
41010 huuhed avch yavna sormuusmaa 2009-09-11 469
41009 Hi file hairiin muruudul 2010-11-19 469
41008 ♠♠♠ LCD дэлгэцтэй даралтны аппарат♠♠♠ G-THINK 2011-06-25 469
41007 ** БҮХ МОНГОЛЧУУДДАА СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮД ** SUPER SALE** 2010-12-06 469
41006 SK KT INTERNETEE ZOVHON ENDEES UTAS:1599-1698 unegui SAMSUNG NOTEBOOK 2011-03-17 469
41005 ♠♠♠ LCD дэлгэцтэй даралтны аппарат♠♠♠ G-THINK 2011-06-18 469
41004 ГОО САЙХАНЫ ШИВЭЭС ХИЙНЭ jagaa74 2010-12-12 469
41003 **** GMOBILE,,,SK KT INTERNETEE ZOVHON ENDEES UTAS:1599-1698 SAMSUNG NOTEBOOK 2011-03-10 469
41002 AMORE~~HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна . ssamii 2010-10-14 469
41001 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч open1 2010-11-28 469
41000 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2011-01-02 469
40999 SALE SAMSUNG HORGOGCH UILDVERIIN UNEER SAMSUNG BUH TORLIIN DAATGAL SAMSUNG NOTEBOOK 2011-04-05 469
40998 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-10-19 469
40997 ДЭГҮ ИХ СУРГУУЛЬ [1] DAEGUIHSURGUULI 2010-12-21 469
40996 Хуримын зууч , бичиг баримт 행복^^** 2011-10-01 469
40995 БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ ,БОХИРЫН ХООЛОЙ БИШ...TA ОМЕГА 3-ЫГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ BЭ?.. MAKE-UP 2011-08-18 469
40994 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2010-11-24 469
40993 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2011-04-11 469
40992 компьютерийн сургалтанд урьж байна. be 2011-06-27 469
40991 Спорт өдөрлөг ABAP 2010-06-02 469
40990 interneteer mongo oloh bolomj bna. 1reklam 5$ tamir02 2011-04-13 469
40989 $$$$$BONUS ORIGINAL SHOES SK KT INTERNETEE ZOVHON ENDEES UTAS:1599-1698 unegui INTERNET-KOREA 2011-05-25 469
40988 солонгос улсад ажилч амьдарч байгаа монголчуудаа эрүүлжүүлий Shinee_uB 2011-04-28 469
40987 TV BIG SALE+SHARAH SHUUGEE+HANAND OLGOGCH ORIGINAL MADE IN KOREA БАТАЛГААТАЙ МОНГОЛД ТААРАХ ORIGINAL ЗУРАГТЫГ ЗӨВХӨН ЭНДЭЭС ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР **MGL гишүүн* 2011-05-05 469
40986 BASKETBALL ORIGINAL SHOES, ZUVKHUN ENDEES L.............. **MGL гишүүн* 2011-05-07 469
40985 huuhed oruulj ireh hun baian uu bolorka 2011-07-15 469
40984 Бариа засал хийж байна МонголТв 2011-05-24 469
40983 mngoloos huuhed oruulj ireh hun bn u?? Tiim VV 2011-06-12 469
40982 mongolruu huuhed abch ybah hun bnauu 01049632999 [2] yooh 2011-06-15 469
40981 SAMSUNG ZIPEL ☎☎ SALE☎SALE☎SALE ☎☎ SAMSUNG NOTEBOOK 2011-10-01 469
40980 gereenii viz sungaj ogno.odorton,,,ajilaas garsan hynd,,,010-9821-3721 dsfkl;jf 2011-09-18 469
40979 GUNJA EOGT BAIR BNA bertsetseg_09 2011-09-19 469
40978 Yaraltai xaruylaj ogno uu! [1] verseje 2011-11-28 469
40977 chonanii mgl shigdanii utasiig helj ogooch 01021516126 nrngrl 2012-10-15 469
40976 2.25 нд Нялх хүүхэд болон бага насны хүүхэд Монголд хүргэж өгнө bgn87@yahoo.com 01080508895 [1] mueu 2009-02-24 470
40975 meddeg ni tuslaach [2] 8621 2009-02-25 470
40974 **ШИНЭ ЖИЛ 50% SALE**САРНАЙ** salon / ХӨМСӨГ ,КОНТУР ,УРУУЛ ШИВЭЭС / ** 010-3169-6932 ** ЭМНЭЛГИЙН ОРЧУУЛГА *** ЭМЧ*** 2010-12-05 470
40973 ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ eruulmend 2010-12-06 470
40972 uzeerei!!! nowpc 2010-10-19 470
배너신청
자생병원

배너신청