Moderator: mgl_300
Ядаргаа архагшвал сэтгэл санааны хямрал, мэдрэлийн ядаргаа, зүрх судас, элэг цөсний өвчний суурийг тавьдаг муу уршигтай. Иймд, ямар ч нөхцөл байдалд өөрийгөө тайван байлгах аргуудад суралцах хэрэгтэй.
1. Нэг дор бүх асуудлыг шийдэх гэж бүү зүтгэ. Ямар ч ухаантай хүн нэг дор бүх асуудлыг шийдсэн түүх байдаггүй. Хүний боломж хязгаарлагдмал. Хүн хоёр гартай, хоёр хөлтэй, үүндээ тохирсон л ачаалал үүрнэ. Хэрэв та бүхнийг дор нь шийдвэрлэх гээд гүйгээд байвал тун амархан стресс ядаргаанд орно.
2. Асуудлыг голоос барь. Яаралтай шийдвэрлэх олон асуудлын хамгийн чухлаас нь эхэл. Асуудлуудаа жагсааж бич. Үүн дотор тийм ч яаралтай бус асуудал байгаа. Төгс шийдвэрлэгдсэн асуудлаа доогуур нь улаан балаар зур. Ингээд дараагийн асуудалд орж болно. Хэрэв та аливаа асуудалд ийнхүү хандаж сурвал бүх зүйл тань эмх цэгцтэй, боловсронгуй болно.
3. Гэрийнхээ тохижилтод анхаар. Хүн амьдралынхаа ихэнх цагийг гэртээ өнгөрүүлдэг гэсэн судалгаа ч бий. Гаднаас хэчнээн бухимдалтай орж ирсэн ч цэвэр, тохилог, үзэмжтэй зассан гэр оронд угтах нь хүнийг тайвшруулах томоохон хүчин зүйлийн нэг.
Хүн ихэвчлэн зочны эсхүл унтлагын өрөө рүү бус гал тогоондоо ордог байна. Тиймээс гал тогооны тавилгын өнгө улбар шар, хөшиг ч мөн ийм өнгө оруулсан цэцэг навчтай байвал хүний сэтгэл санааг өөдрөг болгодог аж. Бүх юм эмх цэгцтэй, байрандаа байх нь чухал. Мөн тасалгааны цэцэг тавихаа мартуузай.