Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

nogoo yaj darax be

Уншсан 4029 vote 0 2010.06.22 23:06:23

 busguichuudee  urgust xemxiig yaj dardag be xelj uguuch

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3299496/a2e/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.06.22 23:08:40
*.111.205.164

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.06.22 23:18:22
*.111.205.164

Өргөст хэмх даршлахад, хамгийн гол нь хөгширч муудаагүй, дотор талдаа хөндий үүсээгүй сайн чанарын өргөст хэмхийг сонгож аваад сайтар  угааж цэвэрлэнэ.Хэрэв хөндий үүсэж бүдүүрсэн хэмх даршилахад маш түргэн хугацаанд муудах ба амт чанар муутай   болдог. Уусмалыг бэлтгэхдээ 3л усанд 180гр нунтаг давс /иоджуулаагүй нунтаг давс/ 140гр элсэн чихэр хийж буцлангуут нь 6 халбага /дунд / уксус таглаад буцалгалтыг зогсооно. Энэ уусмал нь дундаж хэмжээтэй 6-7 шил өргөст хэмхдаршилахад тохирно.

Өргөст хэмх  даршилах шил савыг урдаас 3-4 дамжлагаар сайтар угаасан байх ба хамгийн сүүлд 10-15 минут  жигнэж ариутгана. Мөн тагыг маш сайн угааж ариутгасан байх ба зэврэсэн таг хэрэглэж болохгүй. Ариутгасан 1 литрийн шилэн дотроо 2-3ш лаврын навчны толгой, гоньдны  иш 2-3ш, үрлэн хар перец 5-6ш, 2ш саримсны  хумс, 2-3ш үхрийн нүдний модны навч болон хэмжээ ижил хэмжээттэйгээр зайг нь тохируулан хийнэ. Хэрэв илүү үзэмжтэй амтлаг болгоё гэвэл жижиг лууван болон цэцэгт байцаа зэргийг 2-3 ширхэгийг хийж болно. Лууван, цэцэгт байцаа, үхрийн нүдний навч зэрэг нь дарж байгаа ногоондоо сайхан үнэр, амт оруулдаг.  Гоньдны толгой болон үхрийн нүдний навчаа, лууванзэрэгээ  буцалсан усанд дүрж ариутгасан байх хэрэгтэй. Уусмалаа хийхдээ шилнийхээ 3/2 хүртэл хийж тагийг хагас таглаад 8-10 минут жигнэж гаргаж ирэнгүүтээ сайтар  таглаад доош харуулж  тасалгааны  нөхцөлд 7 хоног хадгалж хэрэглэхэд бэлэн болно. Даршилсан ногоогоо сэрүүн нөхцөлд 1-6 сар хүртэл хадгалаж хэрэглэж болох ба буруу аргаар даршилсан хэмхний таг бөмбийх, шүүс булингартах, исэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Өргөст хэмх даршлах арга ажиллиагаатай алил аргаар лооль, лууван, манжин зэрэгэг хүнсний ногоог даршилж хадгалаж болно. 

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.06.22 23:25:02
*.111.205.164

Орц:

- 10 литр ус
- 400 гр давс
- 300 гр сахар
- 1 шил уксус
- 50гр лаврын навч
- 1 багц укроп
- 1 бөөрөнхий 50 гр сармис
1 литр давстай ус бэлдэхэд:
- 2 ц/х давс
- 1 ц/х элсэн чихэр
- 1 ц/х уксус


Хийх аргачлал

Ногоон өргөст хэмхээ сайтар угааж, цэвэрлэж бэлтгэнэ. Шилийг сайн угааж, ариутгаж бэлэн болгоно. Шилэнд бүх орцоо хийсний дараа урьдчилан буцалгаж уусмалаа бэлтгээд өргөст хэмхээ нэмж хийнэ. Өргөст хэмхийг та шилэндээ багтах хэмжээгээр нь хийгээрэй. Ингэсний дараа шарах шүүгээнд 220С-д 20 минут тагийг чангалахгүйгээр тавина. Гаргаж ирээд тагийг чангалж доош харуулж тавина.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210468
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365902
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523350
배너신청
자생병원

배너신청