Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

БНСУ энэ жил Монгол Улсаас дахин 5000 хүнийг ажиллах хүчээр авахаар болсон. Эдгээр иргэнийг өнөөдрөөс бүртгэж байна. Уг нь бүртгэл албан ёсоор өнөөдөр эхэлж байгаа ч Гуулин улсад хар ажил эрхлэх хүсэлтэй монгол залуус өчигдөр өглөөнөөс дугаарлан зогсч хонолоо.

Албан ёсоор бүртгэл өнөөдөр эхэлж нөгөөдөр дуусах бөгөөд өдөр бүр 09.00-13.00, 14.00-18.00 цагийн хооронд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэст бүртгэх юм.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэст өчигдөр орой 18.00 цагийн орчимд ямар ч хөл хөдөлгөөн байсангүй. Учрыг лавлавал, БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл тус төв дээр бус Ерөнхий боловсролын 55 дугаар сургууль дээр болох тул ийнхүү нам жим байгаа гэнэ. Баянзүрх дүүргийн Тамгын газрын байрны хажууд байрлах 55 дугаар сургууль дээр очтол уртаас урт дараалал үүсч, цагдаагийн албан хаагчид хэдийнэ зохицуулалт хийгээд эхэлжээ. Дугаарлан зогсох хүмүүсээс дарааллын сүүлийн хүн нь хаана байгааг лавлаад ч олсонгүй. Сургуулийн хашаан дотор цагдаагийн зорицуулалт, харин хашааны гадаа дарааллын төгсгөл нь үл мэдэгдэн хүмүүс бужигнана. Бүртгүүлэхийг хүссэн иргэд өчигдөр өглөө 08.00 цагаас ийнхүү сургуулийн гадаа дугаарлан байгаа аж. Цагдаа нар хоёр давхар олсоор хязгаарлалтын бүс татаж, иргэдийг хашаан дотор эмх цэгцтэй жагсаасан харагдана. Харин тэд дарааллаасаа нэг л гарсан бол эргэж орох боломжгүй гэнэ.
Өчигдөр шөнө 23.00 цагт эргэн очлоо. Дугаарлах хүмүүс, тэдний ар гэрийнхэн гээд байдал тийм ч сайн харагдсангүй. Хүүхдээ тэврэн хашаа налан зогсох эмэгтэйгээс учрыг лавлавал “Манай нөхөр бүртгүүлнэ гээд сандал аваад өглөө гэрээсээ гарсан. Дулаан хувцас, халуун хоол өгмөөр байна. Тэр сургуулийн гадаах гэрлийн дор харагдаж байна. Би нялх хүүхэдтэй ирээд уулзах гээд хоёр цаг болж байна. Оруулахгүй юм аа” гэв. “Эмээ нь бүртгүүлэхгүй ээ. Хүүдээ хоол өгөөд буцъя, оруулчихгүй юу”, “Би эхнэр нь байна аа. Хөнжил өгье. Дамжуулаад өгөөч”, “Гарвал тэр чигээрээ гараарай. Буцаж оруулахгүй шүү”, “Би чиний оронд зогсох уу? Хэрэггүй ээ, гарвал оруулахгүй гэсэн. Аргалаад л үүр цайлгая” гэсэн яриа чихэнд сонсогдоно. 

Өнгөрсөн жилүүдэд БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг нийслэл хотын хэмжээнд нэгдсэн журмаар хийдэг байхад ийм дүр төрх мөн харагдаж байсан. Энэ жил бүртгэлийг тухайн дүүрэг бүрт нь шилжүүлсэн ч байдал дээрдсэнгүй.

Баянзүрх дүүргийн бүртгэл явагдах газар буюу 55 дугаар сургууль дээр өнөөдөр өглөө 08.00 цагийн үед дахин очиход Баянзүрх дүүргийн газрын алба, татварын албатай хаяа дэрлэн байрладаг тус сургуулийн наана эдгээр байгууллагууд руу орж үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс дугаарлалтыг цэгцэлжээ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн 50 гаруй албан хаагч хашаан дотор дугаарлах 600 гаруй бүртгүүлэгчийн хэв журмыг сахиулахаар жижүүрлэн ажилласан байна. Одоогоор гарсан элдэв зөрчилгүй дугаарласаар байлаа.












profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4900445/6b5/trackback

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2011.07.26 19:39:08
*.234.157.153

---------Хүмүүсээ солонгос явж ажилладаг цаг өнгөрсөн штээ!!!!!!!!!!!!!!!!!!! Одоо монголдоо ажиллаач Тэнд хүний нутагт хэцүү нөхцөлд хамгийн хүнд ажил хийгээд ар гэрээ авгай хүүхдээ орхиод ямар хэрэг байх  вэ  дээ Монголд нэг үеэ бодоход цалин мөнгө гайгүй ажил олддог болоод байна шүү дээ

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210460
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청