Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Эмчилж болох маш олон төрлийн өвчнүүд бий. Харин одоо бид танд түгээмэл тархсан ч эрдэмтэд жинхэнэ шалтгааныг олж чадаагүй байгаа өвчнүүдийн жагсаалтыг хүргэх гэж байна. 

1. ДОХ

Дэлхий дахин хүний дархлал хомсдолын өвчинтэй анх 25 жилийн өмнө танилцжээ. Үүнээс хойш нэлээдгүй олон жилийг үдэж байгаа ч ДОХ-ыг эдгээх арга одоог хүртэл олдоогүй байна. Энэ өвчин дэлхийн хүмүүсийн амь насыг авч оддог томоохон алуурчдын нэг хэвээр байгаа ба хөгжиж буй улсуудад түгээмэл тохиолддог. Шимпанзе ч гэсэн ДОХ-оор өвддөг. Одоогийн байдлаар эрдэмтэд уг өвчнийг сармагчнаас хүнд халдаж болно гэдгийг тодруулаад байна.

2. Альцгеймерийн өвчин

Энэ өвчин жирийн нэг марталтаас тэс өөр юм. Ихэвчлэн настай хүмүүст тохиолддог Альцгеймер оюун ухааныг аажим аажмаар сүйтгэдэг. Уг өвчнийг үүсгэгч шалтгаан, эмчлэх арга нь олдоогүй л байна.

3. Жирийн ханиад

Дэлхий даяар хэдэн тэрбум хүмүүст тохиолддог энэ өвчин одоо ч байсаар байгаа ба бүрэн дүүрэн судлагдаж амжаагүй байна.

4. Шувууны ханиад

Харамсалтай нь энэхүү хүчтэй вирусын эсрэг дархлаа хүнд байдаггүй. Анагаах ухааны мэргэжилтнүүд мутацийн үр дүнд уг өвчнийг хүмүүс хоорондоо халдаах боломжтой болохвий гэдэгт түгшиж байна. Энэ вирус үнэхээр аюултай. Нийт тохиолдолын 50 хувьд нь нас баралт бүртгэгддэг.

5. Пика

Жагсаалтын хамгийн ер бусын өвчнөөр үүнийг нэрлэх байх. Энэ өвчнөөр өвдсөн хүмүүс хир буртаг, цаас, цавуу, тавилга, уруулын будаг гээд иддэггүй зүйлсийг идэх дур хүслээ хянаж чаддаггүй байна. Пикаг сэтгэцийн гэхээсээ илүүгээр хоолтой холбоотой өвчин гэж үздэг аж. Уг өвчний шалтгаан, эмчлэх арга нь тодорхойгүй л байна.

6. Автомат дархлааны өвчин
Энэ өвчний гол шинж тэмдэг нь хүний биеийн дархлааны систем өөрийнхөө эд эрхтэнийг эсэргүүцдэг байдлаар илэрдэг аж. Маш ужиг, зовиуртай өвчин гэнэ. Эмээр зөвхөн өвдөлтийг нь бууруулж болно, өөрөөр бол эмчлэх арга олдоогүй байгаа гэнэ.

7. Шизофрени
Энэ өвчин бол сэтгэцийн хамгийн нууцлаг өвчнүүдийн нэг. Шизофренитэй өвчтөн бодит байдал болон хийсвэрлэлийн ялгааг олж хардаггүй байна. Дэмийрэл, хий солиорол, ярианы доголдол, сэтгэл хөдлөлгүй байдал эсвэл эсрэгээрээ хэт сэтгэлийн хөөрөлтэй болох зэрэг шинж тэмдгүүд илэрч болзошгүй. Шизофреныг оношлох арга тодорхойгүй хэвээр байгаа юм.

8. Creutzfeldt-Jakob disease (CJD)
Сэтгэцийн ховор өвчнүүдийн нэг энэ өвчнийг галзуу үхрийн өвчин гэж нэрлэх нь бий. Өвчтэй үхрийн махыг идсэн тохиолдолд халдвар авч болзошгүй. Уг өвчин тархины гадаргуу болон нуруу нугасны үйл ажиллагааг муутгадаг байна. Ихэвчлэн маш хор хөнөөлтэй үр дагавартай бөгөөд анагаах ухаан үүнээс сэргийлэх аргыг олоогүй байна. 2 саяд нэг тохиолддог гэнэ.

9. Ужиг ядаргаа
Олон хүн үүнийг ажил дээрээ мэдэрдэг ч үл ойшоодог бөгөөд энэ нь өвчинд тооцогддог юм. Ужиг ядаргаа бол сэтгэлийн зовиурын сонгодог хэлбэр билээ. Харин орчин үеийн шинжлэх ухаанаар энэ өвчнөөс үүдэх биеийн зовиурыг тайлбарлаж чаддаггүй. Өвчтөний ярианд тулгуурлаж таамгаар оношилдог байна.

10. Моргеллоны синдром
Энэ өвчний шинж тэмдэг нь нууцлаг хэвээр байна. Өвчтөнүүд ямар нэг зүйл арьсан доогуур нь мөлхөж байна гэдэг аж. Арьс судлаач, сэтгэл судлаач нарыг оролцуулаад ихэнх эмч нар шимэгч хорхойны буруу хийсвэр бодлоос үүдэлтэй гэж үздэг аж.


KIMAWorld

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4880951/9b2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청