Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 Хүний сарын тэмдэг ирэхэд гардаг цус нь амьд байдаг учраас шим тэжээлтэй бөгөөд үтрээ болон саванд байгаа бактеруудын үржих таатай орчин нөхцөл нь болж өгдөг. Сарын тэмдэг ирээд 15-18 минут болоход үтрээнд байгаа үрэвсэл тэжээгдэн үржиж эхэлдэг. Сарын тэмдгийн үед маш богино хугацаанд бактерууд нь олон тоогоор үржиж нэмэгддэг байна. Иймд сарын тэмдэг ирэх үед эмэгтэй хүнд олон төрлийн өвчин үүсэх нөхцөл бүрддэг. Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг 2 цаг болоод сольж байх ёстой бөгөөд солихгүй удсанаас болж бактерууд үржих, хүний биед нян тээгч орчин бий болдог. Олон улсын эрүүл мэндийн судалгаагаар дэлхийн нийт эмэгтэйчүүдийн 80% орчим нь эмэгтэйчүүдийн ямар нэгэн өрөвсөлт өвчтэй байна гэсний 63% нь чанарын шаардлага хангаагүй ариун цэврийн хэрэглэл хэрэглэснээс болсон байна гэж үзжээ. Зах зээл дээр худалдаалагдаж байгаа эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлүүдэд хийсэн судалгаанаас үзэхэд бүтээгдэхүүний шингээгч бүрхүүл цаас нь дотроо бактертай, вирустай, тугалгатай байгаа нь эрүүл мэндэд муугаар нөлөөлж үүнийг олон жил хэрэглэснээс, янз бүрийн өрөвсөлт өвчин үүсэх, харшил авах зэрэг сөрөг нөлөө үзүүлж наалт цавуу нь үйлдвэрт хэрэглэгддэг учраас хүний биед хортой нөлөө үзүүлдэг байна. Судалгаагаар эмэгтэйчүүдийн 73% нь сарын тэмдэг ирэх үед бэлэг эрхтний орчмоор загатнах, хорсох илрэл гардаг гэжээ. Энэ нь хэрэглэж байгаа дамск нь агаар нэвтрүүлдэггүй бөгөөд чийг татаж байгаагаас болж харшил өгч байна гэсэн үг. Дамск ихэндээ дараахь хэдэн давхрагаас бүрдэнэ. 1. Өнгөн 2. Шингээгч 3. Гадна давхрага. Эдгээр давхрага нь тэнцвэртэй байвал хамгийн сайн. - Өнгөн давхрага нь хөвөн цаас байвал хамгийн сайн, цусыг амархан шингээдэг бөгөөд чийг татахгүй. - Шингээгч нь агаар нэвтэрдэг тусгай зориулалтын ус шингээгч материал байх шаардлагатай. - Гадна давхрага нь заавал агаар нэвтэрдэг материалаар хийсэн байх хэрэгтэй. Эмэгтэй хүний сарын тэмдэг ирж байх үед нь биеийн дархлаа сулрах, хямрах, амархан өвчин тусах зэрэг өөрчлөлт өгдөг. Иймээс сарын тэмдэг ирэх үедээ ямар эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг хэрэглэж, өөрийн эрүүл мэнддээ яаж санаа тавих нь хамгийн чухал.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4859405/b63/trackback

bayjaad_2008

2011.07.25 23:31:05
*.160.17.3

cni ooriinhool sain solij bai

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청