Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Түрийвчээ материаллаг энергитэй болгоорой

turuuvch

Түрийвч нь том жижиг, үнэтэй хямдхан гээд олон янз байдаг ч мөнгө дуудах цорын ганц үүрэгтэй гэж фенг шуйд заасан байдаг аж.

Ахуйн орчинд эд баялгийн ид шид мөнгө болон материаллаг энерги дээр тогтож байдаг. Иймээс түрийвчийг материаллаг энергитэй болговол тэр мөнгө татах увдистай болж болно. Таны түрийвч мөнгийг далладаг мэт байхыг та хүсэж л байгаа байх. Тэгвэл анхаарлаа хандуулаарай.

Хуучин түрийвчээ шинэчлэхийг хүсч байгаа бол хамгийн түрүүнд нүдэнд харагдсан  түрийвчийг авахын өмнө сайтар бод. Нэгдүгээрт хямд түрийвч бүү ав. Хямд түрийвч өөрөө ядуугийн энергитэй тул том дэвсгэрт тэр түрийвчинд тогтох нь юу л бол. Маш үнэтэй биш байлаа гэхэд боломжийн үнэтэй, дотроо мөнгийг том бага дэвсгэртүүдээр нь ялгаж хийж болох халааснуудтай байх ёстой. Хэрвээ та түрийвчээ үнэтэй авсан бол энэ мөнгө танд нэн удахгүй эргэж ирнэ. Тэр бүү хэл хэд дахин нэмэгдэж ирнэ.

ТҮРИЙВЧНИЙ МАТЕРИАЛ

Ямар материалаар хийсэн нь чухал биш ч хиймэл гялгар материал огт таарахгүй. Ийм материал ямар ч энергигүй хиймэл учир байгалийн жинхэнэ энерги нэвтрүүлдэггүй. Тиймээс түрийвчинд тохирох хамгийн сайн материал бол арьс, илэг юм. Мөн даа¬вуун материал¬тай  байж болох юм.

ТҮРИЙВЧНИЙ ӨНГӨ

Эд баялгийн өнгө тийм ч олон биш аж. Газрын болон материалын өнгөнүүд буюу хүрэн, хар, шар болон шар өнгөний бүх дагавар өнгө, түүнчлэн алтлаг өнгөтэй түрийвчэнд мөнгө тогтдог гэж ярьдаг.

Түрийвчнийхээ мөнгөний энергийг гаргахгүй байя гэвэл задгай мөнгө хийх юмуу эсвэл аль нэг ха¬лаа¬санд нь задлахааргүй томхон зоосон мөнгө хийгээрэй.

Хүмүүс ихэвчлэн түрийвчиндээ ойр дотны хүмүүс, нөхөр, хүүхдийнхээ зургийг хийдэг. Тэгвэл ингэж болохгүй гэнэ. Гэрэл зураг мөнгөний энергийн урсгалыг тасалдуулдаг, түрийвчний болон мөнгөний энерги зургаар дамжин таны дотны хүмүүст нөлөөлж болох юм. Хэдийгээр энэ ховор тохиолдол боловч ийм энерги таны дотны хүний энергийг материаллаг болгон өөрчлөх боломжтой.

Түрийвч, хэтэвч хоёр өөр зүйлүүд. Хэтэвчинд  зээлийн карт, иргэний болон жолооны үнэмлэх, янз бүрийн бичиг баримт хадгалагддаг. Энэ бүгд мөнгөнд огт хамаагүй ба биднийг нийгмийн хүрээллийн гишүүн болгох талаас тодорхойлох үүрэгтэй зүйлс. Хэтэвчинд харин хайртай хүмүүсийнхээ зургийг хийж болно.

Тань руу мөнгө дуудахад туслаж чадах аргуудаас хүр¬гэлээ.Та мөнгөний ид шидийг ашиглаад үзээрэй.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4737479/9fa/trackback

haliungo

2011.06.23 13:02:29
*.142.217.240

яасан бузар өөр шигээ гарчиглачихсан юм бэ? чи !

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청