Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

busguichuudee zaaj ogooch

Уншсан 4355 vote 0 2010.04.30 19:29:55

shpaget yaj hiidegiig zaaj ogooch gertee amttai hiij idmeer bna yu yu orohiigni yaj hiidegiigni sain heleed ogooch

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3099061/9ee/trackback

157359

2010.04.30 19:57:22
*.150.160.164


Шпаггети карбонара (Итали хоол)
 

Орц /4 порц/

- 500 гр шпаггети гоймон
- 200 гр гахайн утсан мах
- 2 амны халбага оливийн тос
- 3 ширхэг өндөг (сайтар хутгана)
- Давс болон нунтаг хар перец
- 3 х/х цөцгий
- 50 гр үрсэн пармежан бяслаг
- 2 х/х шинэхэн яншуй

 


Хийх аргачлал

1. Юуны түрүүнд усаа буцалгах хэрэгтэй ба гоймонгоо хооронд нь наалдуулахгүйн тулд үүн дээрээ давс, бага зэргийн тос нэмнэ. Ингээд ус боргилон буцлаж эхлэх үед шпаггети гоймонгоо хийж чанана /хэт зөөлрүүлэлгүй, ялимгүй зажлууртай байхаар болгоно/.
2. Гоймонгоо чанах хооронд гахайн утсан махаа шоо дөрвөлжлөн хэрчиж, алтан шаргал өнгөтэй болтол нь шарж бэлтгэнэ.
3. Ингээд чанасан гоймонгоо сайтар шүүн авч, гахайн махтайгаа холиод дээр нь хутгасан түүхий өндөг, бага зэрэг давс, цөцгий, хар перецээр амтлаад зөөлөн гал дээр өндөгөө биежтэл сайтар хутгана.
4. Ингээд гоймонгоо халуун байхад нь үрсэн пармежан бяслаг, яншуй нэмж хутгаад дөрвөн хүнд зориулсан амтат хоол тань бэлэн болно.

157359

2010.04.30 20:00:21
*.150.160.164


Бөөрөнхий махтай шпаггети
 

Орц /4 - порц/

- 80 мл сүү
- 3 зүсэм захыг нь авсан талх
- 500 гр машиндсан үхрийн мах
- 1 ш жижиг сонгино
- 2 х/х хэрчсэн яншуй
- 1 ш өндөг
- 25 гр үрсэн бяслаг
- 2 ш сармисны хумс
- 2 ш улаан чинжүү

- давс, хар перц
- 60 мл оливийн тос
- 800 гр улаан лоолийн сүмс
- 500 гр шпаггети гоймон

Алхам 1 - Танд хэрэг болох зүйлс 

- 1 ш жижиг сав
- 1 ш том сав
- 1 ш сэрээ
- 1 ш том хольгч сав
- 1 ш хайруулын таваг
- 1 ш хутгуур
- 1 ш шүүрэн шанаг
- 1 ш халбага


Алхам 2

Алхам 3



Жижиг саваа гал дээр тавин бага зэрэг халаана. Сүү болон талхаа дээрээс нь хийнэ. Талхандаа сүүг сайтар шингээж өгнө. Сэрээ ашиглан талхаа эргүүлэн нөгөө талыг нь мөн адил шингээнэ. Ингэсний дараа гал унтраан саваа авна.  Хольгч савандаа мах, сонгино, яншуй, хутгасан өндөг, бяслаг, сармис, улаан чинжүүний хагас, сүүтэй талх, давс болон хар перц зэргийг хийнэ. Гараараа сайтар хольж хутгана. Ингэсний дараа 5 см орчим диаметр хэмжээтэй бөөрөнхий хэлбэрт оруулж бэлдэнэ. 

Алхам 4

Алхам 5



Хайруулын тавгандаа тосоо хийн дунд зэргийн галаар халаана. Халсны дараа бөөрөнхий махаа хийнэ. Бүх тал нь бор өнгөтэй болтол нь тал бүрийг нь 2-3 минут шарна.  Ингэсний дараа шарсан махны тосыг бага зэрэг шүүж аваарай. Одоо дээрээс нь улаан лоолийн сүмс, үлдсэн улаан чинжүү, давс болон хар перц зэргийг хийнэ. Махаа сүмстэй холилдтол нь зөөлөн хутгаж 20 минут орчим буцалгана. 

Алхам 6


Махтай сүмс болж байх хооронд том савандаа давстай ус хийн халаана. Дээрээс нь шпагети гоймонгоо хийн 8-10 минут болтол нь чанана. Болсны дараа шүүрэн шанагаар шүүж авна. 

Алхам 7

Бэлэн болсон гоймонгоо таваглан дээрээс нь халбагаар махтай сүмсээ тавьж өгнө. Мөн дээрээс нь үрсэн бяслагаар хачир нэмж болно. 

157359

2010.04.30 20:06:16
*.150.160.164

Шпаггети болоньез
 

Орц /4 порц/

- 500 гр шпаггети гоймон
- 1 цайны халбага оливийн тос
- Нунтаг хар перец
- 50 гр пармежан бяслаг

Болоньез соус бэлтгэхийн тулд
- 4 халбага оливийн тос
- 1 ширхэг сонгино /хэрчсэн/
- 1 хумс сармис /нухсан/
- 4 нимгэн зүсэм гахайн утсан мах /жижиглэн дөрвөлжилж хэрчсэн/

- 1 ширхэг лууван /үрсэн байх/
- 500 гр үхрийн цул мах /машиндсан байх/
- 150 мл улаан вино
- Давс, хар перец
- 125 мл сүү
- Үрж нухсан самар
- 425 гр улаан лоолийн лаазалсан сүмс
- 1 халбага элсэн чихэр
- 1 халбага хэрчсэн орегано


Хийх аргачлал

1. Соус бэлтгэхэд тосоо халааж сонгино, сармис, гахайн мах, лууван зэргээ алтан шаргал өнгөтэй болтол нь шарна. Ингээд машиндсан үхрийн цул махаа нэмж, үе үе хутган борлотол нь хуурна.
2. Бэлтгэсэн махан дээрээ улаан дарс нэмэн буцлах үед нь бага багаар галыг нь зөөлрүүлсээр, дарсны ихэнхийг ширгээгээд давс, хар перецээр амтална.
3. Үүний дараагаар махан дээр сүү, үрсэн самраа нэмж сайтар хутгаад, үргэлжлүүлэн зөөлөн гал дээр сүүгээ маханд шингэтэл байлгах ба элсэн чихэр, улаан лоолийн сүмс, орегано зэргээ нэмээд 2-2,5 цаг маш зөөлөн гал дээр сүмс нь ширгэж, тод өнгөлөг болтол нь болгоно.
4. Том саванд ус хийн буцлах үед нь давс хийн шпаггети гоймон, оливийн тосоо нэмж зажлууртай хатуувтар болтол нь буцалгаад сайтар шүүн авч хар перецээр амтлан Болоньез соусын хамтаар таваглах ба эцэст нь пармежан бяслагаа дээгүүр нь үрнэ.

 

www.Xooл.mn   ene saitruu orood durtai hollniihoo joriig haraad saihan amttai hool hiij idej baigaarai.

Tsetseguyanga

2010.04.30 21:13:16
*.109.236.88

busguichuudee thank you

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210469
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365902
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523350
배너신청
자생병원

배너신청