Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Охин үрээ хайрлацгаая!

Банди нар яахав ээ тэгж байгаад болно. Хөөрхий охиноо л нэг сургууль соёлд явуулчих юмсан гэх олон ээж, аавын яриаг сонсож байлаа. Ялангуяа энэ яриа малчин ардын дунд маш их байдаг. Ялгаа үгүй л хүүхдийнхээ эцэг эх байж яахаараа эрэгтэйг нь жийж, эмэгтэйг нь илүүд үзэж байгаа юм гэж бодох хүн цөөнгүй байж мэднэ.

Гэвч ижий аавуудын энэ бодол нь зүгээр ч нэг зүйл биш ажээ. Монгол хүн эртнээсээ эмэгтэй хүүхдээ энхрийлэн хайрлаж, эмс охидоо хамгаалж ирсэн түүхэн уламжлалын түүчээ нь энэ биз ээ. Ер нь тэгээд хүйсийн ялгавар, хүний эрх гэхээс илүүтэй хүний жам гэдэг эрхэм зүйл билээ.

Хүний охин үр гэдэг халуун амьсгалаар төөнөхгүй л бол царцчихаж мэдэх хачин эмзэгхэн улс байдаг гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Тиймдээ ч бидний монголчууд эртнээс охин үрээ хайрлахын ухаанд төгс суралцсан байдаг болов уу. Гэвч өнө эртний энэ заншил өнөө цагт үгүй болжээ. Энэ бүхнийг саяхны нэгэн судалгаа бэлхнээ гэрчилнэ.

Бага насны охид бэлгийн мөлжлөгт өртөж байна
Монгол Улсын үндэсний статистикийн хороо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хамтран “Бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдийн судалгаа”-г өнгөрсөн онд гаргасан байна.

Судалгаанд 22.8 мянган хүн хамрагдсаны 20.5 хувь буюу 4683 нь биеэ үнэлэгч болон бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхэд байна гэх дүн гарчээ. Үүнээс Улаанбаатар хотын хэмжээнд 140 гаруй хүүхэд бэлгийн мөлжлөгт өртсөн гэсэн тооцоо гарсан байх. Тэдгээр хүүхдийн 95.3 хувь нь 17 настай, 4.7 хувь нь 15 настай охидууд байсан байна.

Өөрөөр хэлбэл, дунд сургуулийн таваас есдүгээр ангийн насны хүүхдүүд бэлгийн мөлжлөгт өртөж байна гэсэн үг. Сэтгэл эмзэглэм асуудал байгаа биз. Аав, ээжийнхээ хайр халамжинд өлгийдүүлж явах алдрай гэнэн насандаа тэд ийн замаар орсон байна шүү дээ.

Бэлгийн мөлжлөгт өртсөн арван хүүхдийн тав нь мөнгө олохоор, хоёр нь бусдад тавьсан өрөө төлөхөөр, үлдсэн нь гэр бүлээ тэжээхээр анх бэлгийн харьцаанд орсон. Мөн эдгээр охидын 44.2 хувь нь хүчиндүүлж байсан бөгөөд хүчиндсэн хүн нь голдуу хойд эцэг нь байсан хэмээн хариулсан байдаг.

Харамсмаар юм. Хайран сайхан хүүхэд насаа хатуу хүнд амьдралд өнгөрүүлж буй эдгээр хүүхдүүдийг хамгаалах газар гэж байна уу. Охидуудын зарим нь энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж байсан ч эргүүлээд өөрсдөд нь эрүүгийн хариуцлага үүрүүлэх тохиолдол гардаг байна.

Үүний жишээг саяхны нэгэн дуулиант хэрэг гэрчлэх биз ээ. Тодруулбал, Г.Наранхүү гэгч этгээд 13-15 насны охидын биеийг нь үнэлдэг гэх хэрэгт холбогдсон охидод шүүхээс хоёрт нь тэнсэн харгалзах ял, хоёрт нь холбогдох хэргийг хойшлуулах шийдвэр гаргаж байсан. Харин тэдгээр охидыг 500-700 мянган төгрөгөөр худалдан авч зугаацдаг байсан Г.Наранхүү шүүх хурлын өмнөхөн гадаад руу оргон зайлсан байдаг.

Энэ мэт хэрэг дээр хууль хяналтын байгууллагууд хэрэг хийсэн этгээдтэй нь хариуцлага тооцохоос илүүтэй хэрэгт өртсөн нэгэнтэй нь хариуцлага тооцож байгааг юу гэж ойлгох вэ.

Нийслэлд охидын биеийг үнэлүүлдэг сүлжээ бий болжээ
Бэлгийн мөлжлөгт өртсөн таван хүүхдийн дөрөв нь 30 ба түүнээс дээш суудалтай караоке, баар цэнгээний газраас үйлчлүүлэгчдээ олж авдаг гэнэ. Охидын ихэнх нь зуучлагчтай бөгөөд зуучлагчаараа дамжуулан хөлсөө авдаг хэмээн хариулсан .байна.

Тэдний зуучлагчид нь.21-30 насны эмэгтэй хүмүүс байдаг байна. Тэд урьд нь биеэ үнэлэгчид байсан хүмүүс байдаг гэнэ. Тодруулбал, Бүргэд, Сорвит, Онон, Мийгаа, Цоомоо, Хар Туяа, Равдангийн Оюунаа, Болдмаа, Барзаак Туяа, бүдүү Тамираа, Шулга Сараа, Нандиа, 49… гэх мэт нэртэй хүмүүс байдаг тухай охид хариулсан байна.

Мөн нэг гэр бүлийн Оюунаа Манлай, Жижгээ Ганаа гэх мэт хүмүүс байдаг аж. Тэдний 40 орчим хувь нь охидыг дарамталдаг, 18,4 хувь нь охидыг зоддог, мөн зарим нь өөрсдийн гэсэн бүлэглэлтэй бөгөөд зугтсан эсэргүүцсэн охидыг бусдаар зодуулж дарамталдаг, тав орчим хувь нь гэрээс нь очоод дарамтлаад аваад ирдэг гэж охид хариулсан байх.

Мөн зуучлагчид охидыг ихэнхдээ зочид буудал, түрээсийн сууц, болон өөрсдийн гэрт байлгадаг байна. Жишээлбэл, Салхит, Ханын материал, Дарь-Эх, Таван шар, Алтан-Өлгий, Хайлааст, Саппоро гэх газруудаар байрлуулдаг гэнэ. Гэхдээ эдгээр байрлалаа байн, байн сольдог гэж судалгаанд хамрагдсан охид хариулсан байх.

Энэ бүгдээс үзэхэд нийслэлийн бүс нутагт бага насны охидын биеийг үнэлүүлдэг сүлжээ аалзны тор мэт хэрэн бүрхжээ гэж дүгнэхэд болохоор байгаа юм.

Охидуудын ихэнх нь гадаадын хүнд биеэ үнэлдэг гэнэ
Бэлгийн мөлжлөгт өртсөн, биеэ үнэлэгч охидууд өдөрт 1-5 хүнд үйлчилдэг тухай судалгаанд тэмдэглэгдсэн байна. Охидоос үйлчлүүлэгчдийн насыг тодруулахад, 18-50 орчим насны хүмүүс байдаг гэж хэлсэн байна. Мөн судалгаанд хамрагдсан охцдын таван охидын нэг нь гадаад хүмүүст үйлчилдэг гэжээ.

Ямар орны, хаанахын хүн байдаг вэ гэсэн асуултад   БНХАУ, Япон    ,солонгос Вьетнам, АНУ, ХБНГУ, ОХУ-ын хүмүүс байсан гэжээ. Балчир наснаасаа бусдын эрхшээлд орсон эдгээр охидын 51.2 хувь нь хэр удаан биеэ үнэлэхээ мэдэхгүй байгаа бол 14.0 хувь нь нэг cap үнэлнэ гэсэн ба 34.9 хувь нь зургаан cap үнэлнэ гэсэн хариултыг өгсөн байна.

Энэ хариултаас нь дүгнэхэд бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдүүдийн дийлэнх нь зуучлагчдын эрхшээлд дор нуугдмал байдалд биеэ үнэлж байгаа юм. Тус судалгаанаас сонирхол татсан нэг зүйл бол хүүхдүүдийг хаанаас олж авдаг тухай асуулгууд юм.

Тодруулбал, 40 гаруй хувь нь хаанаас олдгийг нь сайн мэдэхгүй байна, 27.3 хувь нь гудамжнаас, 11.6 хувь нь баарнаас, 5.8 хувь нь гэрээсээ явсан хүүхдүүдийг, 3.3 хувь нь найз нөхдөөр нь дамжуулж, 2.5 хувь нь телевизийн чаатаар дамжуулж олж авдаг гэжээ.

Судалгаанд хамрагдсан бэлгийн мөлжлөгт өртсөн охидтой ирээдүйн зорилго, юуг хүсч мөрөөдөж байдаг талаар мэргэжлийн хүмүүс ярилцсан байна.

Харин охидын 34.9 хувь ңь тогоочийн сургалтанд сууж, тогооч болох хүсэлтэй байгаа бол 16.3 хувь нь сургуульд сурах, 34.9 хувь нь мэргэжилтэй сайн хүн болж, гэрийнхэндээ туслах, 14 хувь нь сургуулиа төгсөж сайхан амьдарна гэсэн байна. Тиим ээ, тэдний ирээдүйд хүсэн хүлээж байгаа үр дүн нь гэгээлэг ажээ.

Гэвч бэлгийн мөлжлөгт өртсөн охидын өнөөгийн амьдрал хүнд байна. Аав, ээжийн арчилгаа муу, асрах хүмүүсийн анхаарал сул байгаагаас гэнэн итгэмгий охид гэгээхэн амьдралаа харлуулсаар байна. Тэдэнд буруу өгөхийн аргагүй. Олз хайсан томчуудын ов мэхэнд орсон эдгээр охидыг зэмлээд ч яах юм билээ.

Харин ийм төрлийн гэмт хэрэгтэй холбогдох хууль дүрмийг чангатгаж, охидын биеийг үнэлүүлдэг этгээдүүдэд хатуухан хариуцлага хүлээлгэх цаг нэгэнт болжээ.

Тэгэхгүй бол охин үрээ хайрладаг Монгол уламжлал үгүй болж, тэнгэрлэг хувь заяатай охид дэндүү эмгэнэлтэй байдалд хүрэх нь. Бэлгийн мөлжлөгт өртсөн гэх дээрх охид та бидний мах цусны тасархай биш ч гэсэн Монгол хэмээх овгоороо овоглох нэгэн улсын иргэд. Эл бүхнийг иш үндэс болгоод алдаж эндэж яваа нэгнээ гадуурхалгүй амь нэгтэйгээр асран хамгаалцгаая.

Энэ дашрамд, Монгол хүн бүрийг охин үрээ хайрлацгаая хэмээн уриалмаар байна. Нэг ийм сайхан шүлэг байдаг даа…

Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла! гэж…

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5132671/4fd/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210462
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
31656 honjil gudasnii daabuu haanaas abhuu eejvvdeee [2] bandaalai 2011-09-23 772
31655 oruulaad ogooch [2] angl 2011-09-23 611
31654 Jiremsen busguichuudee [7] deky 2011-09-23 918
31653 Cогрю-анар жимстэй эмчилгээний витамин chevon 2011-09-23 1587
31652 gmarket-s zahialsan yumnii size-g yaj solih ve? [2] my husel 2011-09-22 650
31651 독감gedeg vaktsim asuuy? [5] mcblog 2011-09-22 955
31650 ~~УУДАГ Коллаген нь хөгшрөлтийн эсрэг хамгийн сайн тэмцэгч~~ file ssamii 2011-09-22 604
31649 yahoo pass hack nz zaluugiinhaa pass iig olooroi [2] nugu 2011-09-22 1103
31648 eejvvdee vize asuuya [1] gal23 2011-09-22 740
31647 Оюутан залуусын сонорт 하이 2011-09-22 508
31646 nukbeon ii emnelegt tursun eejuud bnuu... [7] connect 2011-09-22 1366
31645 eejvvdee ednii zuragtaar erklamdaad bgaa haldag shal geed bgaan her vum boloo bandaalai 2011-09-22 992
31644 naidvartai kargo bnuu humuusee mikaa 2011-09-22 792
31643 SAMSUNG ZIPEL!!!!!!! UILDVERIIN UNEER ZOVHON ENDEES.. SAMSUNG NOTEBOOK 2011-09-22 517
31642 huuhdiin suu hyamdhan zarna [2] 소희 2011-09-22 1002
31641 32 inch 580000. 42 inch 680000 ONDOR CHANAR HYAMD UNE shuud ireed avaarai!!! belen baina. BASKETBALL8 2011-09-22 601
31640 hi Залуусын гангараа ORIGINAL ПҮҮЗ!!! ◆◆◆◆ www.mglsky.com◆◆◆◆◆ ◆◆◆◆◆www.mglsky.com◆◆◆◆◆ **MGL гишүүн* 2011-09-22 929
31639 goo saihanii shivees hiij ,menge abna,,010-9821-3721 tynyjn 2011-09-22 535
31638 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН sekv_boy 2011-09-22 1011
31637 mashinii hvvhdiin suudal zarna nandin2 2011-09-22 536
31636 ENe yamar duuni clip bilee meddeg ni heleed ogooch [5] amanda12 2011-09-22 882
31635 herbalife iin buteegedhuun hyamdraltai herb 2011-09-22 636
31634 hetsuu yumaa huuhed uilaad [3] mishil 2011-09-22 1156
31633 ~~УУДАГ Коллаген нь хөгшрөлтийн эсрэг хамгийн сайн тэмцэгч~~ file ssamii 2011-09-21 1497
31632 ** 55% SALE** ГОО САЙХАН,,ЭРЭГТЭЙЧҮҮД ,ДОТОР,ХАРШИЛ,БЗХӨ,ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ ӨДӨР БҮР 9-21 БҮТЭН САЙНД 9-13 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА /**010-7566-7074**/ ***5- CAP** 2011-09-21 512
31631 eejuudee 4sartai huuhdiin talaar asuuya [5] sh_sh_sh 2011-09-21 945
31630 eejvvdee zobloohcee role 2011-09-21 556
31629 dalain baicaatai shul yaj hiideg bilee [1] buleen salhi 2011-09-21 950
31628 hi,,,peeling-g yaj heregleh ve?huuhnuudee?helj uguuch [2] nokiax6 2011-09-21 1547
31627 goo saihnii mes asuuh gesen yumaa heleed uguuch MYJK 2011-09-21 946
» ---------СОЛОНГОСТ--- ОХИН ҮРЭЭ ХАЙРЛА ... ЦААНА ЧИНЬ.......!!!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-09-21 870
31625 HUE HUMUUSEE SUPER OMEGA3,, ZAAVAL UZERE^^^ file zayaka99 2011-09-21 1178
31624 GAHAIN EHEST BELDMEL BUYU KOLLEGEN,,ZAAVAL UZERE^^ file zayaka99 2011-09-21 1022
31623 Emegtei hvvhdiin owliin gutal zarj bna made in korea!!!!!! file 수정_0220 2011-09-21 4038
31622 eejuudee heleed uguuch tomax 2011-09-21 618
31621 hagas sain vumuu bvten saind ireed naidbartai gazariin achaa abchih gazar bnuu bandaalai 2011-09-21 607
31620 yadargaanii dusliig so-r yu gediin bol?yaraltai [2] nokiax6 2011-09-21 739
31619 solongosoor yum shiwvvleh gesiin? [3] mcblog 2011-09-21 779
31618 Hi~egch nara allergi buyu 비염d nam dardag [2] zayaka99 2011-09-21 789
31617 hi eejuudee telmuuhen 2011-09-21 619
31616 8sartai huuhdiin nemelt hool [1] nymka0125 2011-09-21 3824
31615 utas asuuya meddeg n hariulj uguuch [1] 20000810 2011-09-21 669
31614 nadad tuslaach [5] AzandSukh 2011-09-21 3010
31613 Hi buudal medehvv? [1] jeonju 2011-09-21 721
31612 ** 55% SALE** ГОО САЙХАН,,ЭРЭГТЭЙЧҮҮД ,ДОТОР,ХАРШИЛ,БЗХӨ,ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ ӨДӨР БҮР 9-21 БҮТЭН САЙНД 9-13 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА /**010-7566-7074**/ ***5- CAP** 2011-09-20 558
배너신청
자생병원

배너신청