Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Гадаадын ажилчдад зориулсан эрүүл мэндийн даатгал болон эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх танилцуулга

(2009он 8сар 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ)

 

l Эрүүл мэндийн даатгалын санд ямар хүмүүс элсэж орох боломжтой вэ?

Солонгост оршин суугаа /визний байдал хамаарахгүй/ бөгөөд эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй байгаа гадаадын ажилчид болон тэдний үр хүүхэд, оюутан, дүрвэгсэд мөн харъяалалгүй этгээд нь эрүүл мэндийн даатгалын санд элсэж орох боломжтой.

l Та эрүүл мэндийн даатгалын санд элсэн орохын тулд?

Та дараах зүйлүүдийг бүрдүүлэн өөрийн оршин суугаа газрын ойролцоох эрүүл мэндийн даатгалын сангийн салбар байгууллагад очно уу.

1) Гадаад паспортны хуулбар

2) Цээж зураг 2 хувь

3) Элсэлтийн хураамж 10,000вон + эхний сарын даатгалын хураамж 6,000вон=16,000вон

l Та эрүүл мэндийн даатгалын санд элсэн орсноор ямар ямар хөнгөлөлтүүдийг эдлэх боломжтой вэ?

1) Эрүүл мэндийн даатгалын санд элсэж орсны дараахан:

Эрүүл мэндийн даатгалын сантай хамтран ажилладаг хувийн эмнэлэгүүдэд үйлчлүүлэхдээ эмчилгээний нийт зардлаас 60-70%-ийн хөнгөлөлтийг эдэлнэ.

Эрүүл мэндийн даатгалын сантай хамтарч ажилладаг нэгдсэн эмнэлэгүүдэд үйлчлүүлэхдээ эмчилгээний нийт зардлаас 40%-ийн хөнгөлөлтийг эдэлнэ.

2) Даатгалд хамрагдсанаас хойш 3 сарын дараа:

Эрүүл мэндийн даатгалын сантай хамтран ажилладаг хувийн эмнэлэгүүдэд үйлчүүлэхдээ эмчилгээний нийт зардлаас 60-70%-ийн хөнгөлөлтийг эдэлнэ.

Эрүүл мэндийн даатгалын сантай хамтран ажилладаг нэгдсэн эмнэлэгүүдэд яаралтай болон энгийн мэс засал хийлгэх, мөн хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд эмчилгээний нийт зардлын /хоол, өрөөний төлбөр тооцохгүй/ 50%-тай тэнцэх хэмжээний мөнгийг буцааж авах боломжтой.

3) Дараах тохиолдолд эмчилгээний зардлыг нэн түрүүнд олгоно.

Яаралтай дотрын талын эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай өвчтөн (түргэн тусламж)

Яаралтай мэс засал хийлгүүлэх шаардлагатай өвчтөн

72 цагийн дотор мэс засалд орох болон эмчлүүлэх шаардлагатай өвчтөн

4) Эрүүл мэндийн даатгалын санд элсэн орсон гишүүн нь хүүхэд төрүүлэх тохиолдолд /өөрөөрөө болон ксерво/ дараах тусламжийг авч болно. Өөрөөрөө төрөхөд 200,000вон, ксерво хийлгэж төрөхөд 400,000воннын тусламжийг үзүүлнэ. Харин, үр хөндүүлэхтэй холбоотой эмчилгээний зардлыг олгохгүй.

5) Нэг хүнд олгогдох тусламжийн үйлчилгээний дээд хэмжээ нь 1,000,000вон байна.

6) Эмчилгээний зардал олгох талаар хүсэлт гаргах

Эрүүл мэндийн даатгалын сангийн маягт, эмчилгээний төлбөр төлсөн баримтын эх хувь, эрүүл мэндийн даатгалын сангийн гишүүний үнэмлэхний хуулбар, гадаад паспортны хуулбар зэргийг бүрдүүлээд анх бүртгүүлсэн эрүүл мэндийн даатгалын сангийн салбар болон эмнэлгийн байгууллагын нийгмийн хамгааллын хэлтэст өгч хүсэлтээ гаргана уу.


l

l Ямар тохиолдолд эмчилгээний зардлыг олгохгүй вэ?

1) Үйлдвэрийн осолд орсон тохиолдолд ажил олгогчийн зүгээс хариуцлага хүлээдэг учраас энэ талаарх зардлыг олгохгүй.

2) Хүчирхийллийн хэрэг (бусдын буруутай болон өөрийн буруутайгаас үүдсэн аль нь ч), автомашины ослоос үүдсэн эмнэлгийн зардлыг олгохгүй. Хэрэв тухайн үйлдлийг үйлдсэн этгээд болон хохирогч нь төлбөрийн чадваргүй бол нотлох бичиг баримтаа бүрдүүлээд өгвөл тус сангийн удирдах зөвлөлийн шийдвэрээр эмчилгээний зардал олгох эсэхийг шийднэ.

3) Сүрьеэ, уяман, ДОХ зэрэг өвчний талаарх эмчилгээний зардлыг олгохгүй бөгөөд харин тус сангаас холбогдох байгууллагуудын талаарх мэдээллийг өгнө.

4) Гоо заслын мэс засал, арьс өнгө, шүдний өвчний хувьд ноцтой тохиолдлыг эс тооцвол тэр талаарх эмнэлгийн зардлыг олгохгүй.

5) Чихний архаг үрэвсэл, идээ буглаа, хорт хавдар, диск, үе мөчний өвчний эмчилгээний зардлыг олгохгүй. Харин хорт хавдрыг эмчлэх явцад давхар үүсэх өвчний талаарх эмчилгээний зардлыг олгох талаарх хүсэлтийг тус санд гаргаж болно.

l Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний төлбөр

Эрүүл мэндийн даатгалын санд элссэнээс хойш 3 сарын дараанаас эхлэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийлгэх тохиолдолд нэг удаагийн шинжилгээний төлбөр 100,000воноос дээш гарах тохиолдолд нийт төлбөрийн 30%-тай тэнцэх зардал буюу 50,000 хүртэлх воннын тусламжийг жилд 3 хүртэлх удаа олгоно.

- Ямар тохиолдолд үзлэг шинжилгээний зардлыг олгохгүй вэ?

1) Энгийн үзлэг шинжилгээ

2) Төрөхөөс өмнөх үзлэг шинжилгээнүүд дотроос ургийн усны шинжилгээ, 3D эхо зэрэг нэмэлт шинжилгээнүүдтэй холбоотой зардлыг олгохгүй.

3) Гоо сайхантай холбоотой үзлэг шинжилгээний зардлыг олгохгүй.

l Эм тарианы зардлыг олгох

- 1 удаа эм худалдан авахдаа эмийн зардлын нийт дүнгийн 50-иас дээш хувийг эм худалдаж авах хөнгөлөлтийн картаар авах боломжтой. Тухайлбал, эмний нийт үнэ 10,000 вон болох тохиолдолд 2 ширхэг хөнгөлөлтийн купоныг хэрэглэснээр 4,000вонын хөнгөлөлтийг эдэлж 6000вон төлнө. Хэрвээ эмний нийт үнэ 5000 вон болох тохиолдолд 1 ширхэг хөнгөлөлтийн купоныг хэрэглэх боломжтой.

- Архаг хууч эмгэгтэй өвчтөний хувьд эмийн нийт үнэ 100,000воноос дээш гарах тохиолдолд нийт зардлын 30%-ийг /дэмжлэг үзүүлэх хязгаар 100,000мянган вон хүртэл/олгоно.

l Байнгын гишүүдэд үзүүлэх хөнгөлөлт

Гишүүнээр элснээс хойш 1-ээс дээш жилийн хугацааны туршид байнга үйлчлүүлсэн тохиолдолд жил бүр тамир тэнхээ сэргээх бэлдмэл, эмнэлэгт хэвтэхэд шаардагдах ком хэрэгсэл зэрэг эд хэрэгслийн урамшууллыг олгоно.

l Түргэн тусламжийн эмчилгээний зардлыг ялгавартайгаар олгох

Тус санд элсэн орсноос хойш 3-аас дээш сарын хугацаанд үйлчлүүлэн гишүүнд түргэн тусламжийн эмчилгээний зардлыг 10%-ийн илүүтэйгээр олгоно. (зөвхөн гадны тусламжаар хязгаарлагдана)


l Гадаад ажилчдын хүүхдүүд хөнгөлөлт эдлэх үү?

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгч гишүүн гэр бүлтэй болсон тохиолдолд тухайн гэр бүл эрүүл мэндийн даатгалын санд тус тусдаа хамрагдана. Харин 12-оос доош насны 1 хүүхэд эцэг эхийнхээ хэн нэгний нэрэн дор тусламж авч болно. Жишээлбэл, нэг өрхөд 12 хүртэлх насны хоёр хүүхэд байгаа тохиолдолд тус бүр эцэг эхийнхээ гишүүний үнэмлэхээр эмнэлгийн зардлаас хөнгөлөлт эдлэх боломжтой.

l Ямар эмнэлэгүүдээр үйлчлүүлж болох вэ?

Та бүхэнд олгосон эрүүл мэндийн даатгалын сангийн үнэмлэхээр зөвхөн тус сантай хамтран ажилладаг эмнэлэгийн байгууллагуудаар үйлчлүүлэх боломжтой учраас эмнэлэг рүү явахын өмнө өөрийн оршин суугаа газрын ойролцоох эрүүл мэндийн даатгалын сангийн салбарт очиж тухайн эмнэлгийн байгууллагуудын талаарх мэдээллийг авна уу.

Та бүхэнд солонгос улсад ажиллаж амьдрахдаа эрүүл эрүүл байхыг хүсэн ерөөж тус сангийн үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтийг идэвхтэй өгч байхыг хүсье.

Гадаад ажилчдын хүний эрхийн төв

Лавлах утас : 02-3785-0422 02-795-5504

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7128565/0f4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210460
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346

БАРИЛГЫН ТААЗ ЗАСАХ АЖИЛД АЖИЛТАН АВНА.

YARALTAI AJILD AWNAAAAAAAAAAAAAAA

  • Puzy
  • 2012-06-28
  • Уншсан 1281

hi vneg???????? [2]

  • kara08
  • 2012-01-05
  • Уншсан 1281

helj ogooch busguichuudee [1]

hvnii daatgal [1]

asuuya [1]

  • xlady
  • 2010-08-17
  • Уншсан 1281

Asuuh zuil baina [2]

  • bolor2
  • 2011-01-08
  • Уншсан 1281

shine zagwaraar urilga bichix gesen yum.. xariulj tuslana uu [1]

  • Lizaa
  • 2011-03-09
  • Уншсан 1281

hohnii tolgoi [3]

hi huuhediig yavuulahd yamar yum bicheg barimat beldeh be tus bolooch [6]

Хүүхэд ямар үед хоолонд дургүй болдог вэ?

Women99 -d Asuux zvil bainaa [2]

mengee avhuulchval ymar boloo hvvhnvvdee??????? [2]

hi busguichuudee tuslaarai [3]

ХЭРЭГГҮЙ ХЭСГИЙН ӨӨХИЙГ АВААД ХЭРЭГТЭЙ ХЭСЭГТ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЖ ЗАЛУУЖУУЛНА

jiremsnii huvsas zarj baina

  • taun903
  • 2012-07-19
  • Уншсан 1280

galaxy s avna

davhraa hiilgemeer bn [4]

hvvhdiin talaar asuuh gn ymaaaaaa [3]

  • tuslay
  • 2011-02-22
  • Уншсан 1280

sain bnauu bvsgvichuudee heleed ugcuuch [7]

  • 영원
  • 2011-04-24
  • Уншсан 1280

СОЛОНГОС ХҮНТЭЙ СУУСАН БҮСГҮЙЧҮҮДИЙГ ХЭН Ч ХАМГААЛАХГҮЙ ЯАНА ДАА [3]

БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА

ZOOSON MUNGU [4]

  • zurchil
  • 2010-04-11
  • Уншсан 1280

үтрээнд хийдэг лаа-g solongosoor yu gej nerledeg we? [1]

  • aaznag
  • 2011-04-08
  • Уншсан 1280

egch naraa zaawal xelj ogeerei [3]

  • uka888
  • 2011-10-05
  • Уншсан 1280

sain bna uu? eej naraa [1]

  • where
  • 2009-12-29
  • Уншсан 1280

iijonbuugiin huuhnuudee [2]

Ohinii huvtsas zarna. file

Busguichuudee helj uguuch? [4]

  • tuay69
  • 2009-05-06
  • Уншсан 1280

Zuvluuch eejuudee? [9]

helj ogooch [4]

  • bailka
  • 2008-12-02
  • Уншсан 1280

daatgalgui tursun [2]

  • mishil
  • 2014-12-16
  • Уншсан 1279

한국어 교실 - Солонгос хэлний үнэгүй сургалт бүртгэлээ авч байна.

“ Вонжин гоо сайхны эмнэлэгт мэс засал хийлгэсэн өвчтөн нас баржээ”

ШИНЭ ЖИЛИЙН ПЛАТЕ УРАМТАЙ ӨМСӨХӨД ТАНЬ МАНАЙ ЭМНЭЛЭГ ТУСАЛЬЯ

  • osknps
  • 2012-11-05
  • Уншсан 1279

МАШИН Яаралтай ЗАРНА! 1 500 000-с ярина [1]

eejuude bas asuuyaa [6]

  • uptown
  • 2012-01-12
  • Уншсан 1279

asuuya xvvxnvdee [5]

  • undaak1
  • 2012-04-02
  • Уншсан 1279

end bdag 10n jiliin mongol surguuli [1]

hi eejuudees asuuy [1]

  • eegiid
  • 2011-04-25
  • Уншсан 1279

Oroin mend, Uuniig orchuulaad uguuch. [3]

  • women99
  • 2012-03-05
  • Уншсан 1279

НАДАД ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨГВӨЛ МӨНГӨ ӨГНӨ !!!!!!!!!!! [2]

СОЛОНГОСТ БАЙДАГ БҮХЭН БҮГД ИЙМ БИШЭЭ ..!!!!!!!!!! [4]

eejuudee 1 sartai nyalh huuhed ongotsond suuj boldog yum bolov uu? [2]

oroin mend helj ogooch busguichuudee [2]

배너신청
자생병원

배너신청